| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0141/э |
| Дугаар | 2019/ШЦТ/148 |
| Огноо | 2019-05-08 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2019/ШЦТ/148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг,
улсын яллагч Н.Улсболд,
шүүгдэгч Э.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.З-д холбогдох эрүүгийн 1934001130125 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Э.З, Монгол улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Алтайн бугат” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг 20 дугаар хороо, Дэвшил сангийн аж ахуйн 8 дугаар гудамж 1-б тоотод оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй, гэв.
Хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Э.З нь 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг Өндөр дов гэх газар 82-51 УНК улсын дугаартай Freightliner маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 13.4а дахь заалтуудыг тус тус зөрчсний улмаас 48-48 ТӨВ улсын дугаартай Тоёото Корола маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган улмаар П.Хишигсүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Наранцэцэгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хэргийн газар үзлэг хийсэн талаархи тэмдэглэл /хх-03-04 тал/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-05 тал/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-06 тал/, Төв аймгийн Сэргэлэн сум 4 дүгээр баг Бяцхан хөндлөн гэх газар болсон ЗТО-ийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-9 тал/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-10, 12 тал/, цус авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-11 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-13 тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-14-15 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-17 тал/, П.Хишигсүрэн, Б.Наранцэцэг нарын Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-18 тал/, хохирогч П.Хишигсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-21-23 тал/, хохирогч Б.Наранцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-26-28 тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Дэлгэрцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-31-32, 35-36 тал/, гэрч С.Бямбасүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-38-39 тал/, гэрч Б.Батжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-45-46 тал/, гэрч С.Жигжидсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-47-49 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №117 дугаартай шинжээчийн “1. Б.Дэлгэрцэцэгийн биед духанд шарх, баруун зүүн нүдний зовхи, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-52 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №123 дугаартай шинжээчийн “ 1. Д.Наранцэцэгийн биед баруун зулай, чамархай, хөхлөг сэртэн, чихний суваг дайрсан шугаман хугарал, баруун шуу, баруун шилбэ ясны хугарал, зүүн чамархайн дэлбэнд цус хуралт, хавант гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл бүгд нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх мэдүүлэг /хх-53-54 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №120 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-56 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №124 дугаартай шинжээчийн “1. П.Хишигсүрэнгийн биед хүзүүний 1-р нугалмын, сээр нурууны 2-р нугалмын их биеийн хугарал, зүүн өвдөгөнд шарх, нүүрний зүүн хэсэгт зулгаралт, зүүн дух хэсэгт хавдарт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь бүгд нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 6. Цаашид хөдөлмөрийн чавдарт нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хх-58-59 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №1105 дугаартай шинжээчийн “1.2. Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. “Хишигсүрэн 64/эр” гэж хаягласан цусанд спирт илрээгүй” гэх дүгнэлт /хх-61 тал/, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №23 дугаартай шинжээчийн “Хариулт 1. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаж үзэхэд Freightliner маркийн 82-51 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн байна гэж үзэв. Freightliner маркийн 82-51 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.З нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. 13.2. Дараахь тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно:, а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал, 13.4. Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно:, а/ уулзвар болон гарц дээр:, гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж үзэв. Хариулт 2. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд “Тоёото королла” маркийн 48-48 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Хишигсүрэн замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байна гэж үзэв. Хариулт 3: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд Freightliner маркийн 82-51 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.З нь 10 км цагийн хурдтай. Тоёото Королла маркийн 48-84 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Хишигсүрэн нь 40-50 км цагийн хурдтай явсан байна. Хариулт 4: Хавтаст хэрэгт авагдсан нотлож баримтуудыг судлаж үзэхэд Зам тээврийн осол гарах шууд шалтгаан нь Freightliner маркийн 82-51 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. 13.2. Дараахь тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно:, а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал, 13.4. Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно:, а/ уулзвар болон гарц дээр:, гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс осол гарсан. Хариулт 5: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд Зам асфальтан, шулуун тэгш, хуурай, суурингийн доторх гэрэлтүүлэгтэй, тогтуун, 2 эгнээтэй эерэг хөдөлгөөнтэй байсан болно. Хариулт 6: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд шинжилгээний явцад тогтоолд дурьдагдаагүй хэрэгт ач холбогдол бүхий бусад зүйл илрээгүй болно” гэх дүгнэлт /хх-70 тал/, хохирлын үнэлгээний тайлан /хх-72-74 тал/, Э.Згийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-93 тал/, 48-48 ТӨВ улсын дугаартай Тоёото Королла маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-102 тал/, 82-51 УНК Freightliner колумбай маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-103 тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-104 тал/, “Тера экспресс” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1/122 дугаар албан бичиг /хх-105 тал/, иргэний нэхэмжлэгч Ч.Ууганзулаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-115 тал/, Алтайн бугат ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 36 дугаар албан бичиг /хх-118 тал/, Алтайн бугат ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01/38 дугаар албан бичиг /хх-119 тал/, хохирогч П.Хишигсүрэн, Б.Наранцэцэг нарын Прокурорын газарт гаргасан өргөдөл /хх-130 тал/, шүүгдэгч Э.Згийн хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч Э.З нь 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг Өндөр дов гэх газар 82-51 УНК улсын дугаартай Freightliner маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 13.4а дахь заалтуудыг тус тус зөрчсний улмаас 48-48 ТӨВ улсын дугаартай Тоёото Корола маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган улмаар П.Хишигсүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Наранцэцэгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч П.Хишигсүрэнгийн: “...Би Төв аймгийн Төв рүү гэртээ харих гээд 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн орой 19 цагийн орчим Улаанбаатар хотоос Төв аймгийн чиглэлтэй эхнэр Наранцэцэгийн эзэмшлийн Тоёото Королла маркийн 48-48 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодод явж байхад замын цагдаагийн постын баруун талд явж байхад миний эгнээнд автомашин байхгүй байсан. Тэгээд явж байтал өөдөөс гэнэт гэрэл ороод ирсэн. Тэгээд юу болсныг бүү мэд тормаз гишгэсэн. Нэг сэрэхэд эмнэлэгт ухаан орсон. Зам тээврийн ослын улмаас зүүн талын өвдөг шарх авч 3 оёдол тавиулсан, цээж болон өвчүү, хүзүү хэсэгт маш хүнд гэмтэл авсан, мөн зүүн талын хөмсөгний дээд талд духан дээр шарх авсан. Осолд орсноос хойш эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад 2019 оны 02 сарын 18-ны орой эмнэлэгээс гарсан. Хүзүүндээ 2 хугарал авсан тул одоо төхөөрөмж зүүгээд 2 сар дэглэм сахихаар байна. Өөр хэлэх зүйл алга. Би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан гэнэт өөдөөс гэрэл тусаад ороод ирсэн. Намайг цаанаас явж байхад машин тэрэг харагдаагүй, манай эгнээ чөлөөтэй зүгээр харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-21-22 тал/,
Хохирогч Б.Наранцэцэгийн: “ ... Би 2019 оны 02 дугаар 03-ны өдрийн орой Улаанбаатар хотоос Төв аймгийн чиглэлтэй Төв аймаг гэртээ харих гээд нөхөр Хишигсүрэн болон хоёр дүүгийн хамт өөрийн эзэмшлийн Тоёото Королла маркийн 48-48 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нөхрөөрөө жолоодуулаад явж байгаад зам тээврийн осолд орсон. Одоо ч гэсэн мэдүүлэг өгөхөд хэцүү, биеийн байдал тааруу, зовиур өвчин ихтэй байна. Постын баруун хажуу талд явж байхад өөдөөс том машин гэнэт ороод ирсэн. Тэрнээс хойш юу болсныг бүү мэд, эмнэлэгт ухаан орсон. Эмнэлэгт ухаан ороход баруун талын хөл хугараад эргэсэн байсан, мөн баруун талын гар шуу хэсгээрээ хугарсан, толгойдоо хүнд гэмтэл авсан. Тэгээд ослоос хойш 20-оод хоног эмнэлэгт босож чадахгүй хэвтэж байна. Толгой эргэж өвдөх, амьсгалж чадахгүй, хавирга гэмтэлтэй, одоо хоолоо идэж чадахгүй байна. Тухайн үед том ачааны автомашин урдаас гэнэт тулж ирээд осол болсон” гэх мэдүүлэг /хх-26 тал/,
Хохирогч Б.Дэлгэрцэцэгийн: “Би 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр цагаан сарынхаа бэлтгэлийг хийж явсан юм. Тухайн өдрийн орой цагийг тодорхой хэлж мэдэхгүй байна Төв аймгийн чиглэлтэй гэртээ харих гээд төрсөн эгч Наранцэцэг түүний нөхөр Хишигсүрэн болон өөрийн хүүү Очирдарийн хамт явж байгаад зам тээврийн осолд орсон. Тухайн үед манай хүргэн ах Хишигсүрэн Тоёото Королла маркийн 48-48 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооодоод хажуу талд нь эгч Наранцэцэг хойд талын суудалд хүү бид хоёр зорчиж яваад Төв аймгийн Баруун талд байрлах цагдаагийн постны ойролцоо осолд орсон. Осол болох үед манай хүү Очирдарь бид хоёр арын суудалд унтаж явсан тул юу болсныг мэдээгүй унтаж явсан юм” гэх мэдүүлэг /хх-31 тал/,
Гэрч С.Бямбасүрэнгийн : “ Би 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн өглөө 08 цагт Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас Улаанбаатар хот орохоор Дево маркийн 46-68 УНИ улсын дугаартай нүүрс ачсан ачааны автомашиныг жолоодож гарсан юм. Тэгээд 19 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Өндөр Дов гэх газар Дундговь аймгийн замаар Улаанбаатар чиглэлтэй эргээд замын цагдаагийн постны урдуур гараад явахад цагдаагийн албан хаагч улаан модоор зогс гэж дохисон. Тэгээд би баруун гар тал руугаа шахаад зогссон. Энэ үед зогсоод удаагүй байтал маш хурдан гэнэт түс тас хийх чимээ гарсан байсан. Миний хажуу талд хамт явж байсан ачааны машины жолооч З жижиг тэрэгтэй мөргөлдсөн байсан” гэх мэдүүлэг /хх-38 тал/,
Гэрч Б.Батжаргалын: “2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Төв аймаг Сэргэлэн сумын нутаг Өндөр дов гэх газар “Сар шинэ нэгдсэн арга хэмжээ”-ний хүрээнд замын цагдаагийн пост дээр цагдаагийн ахлагч Баянжаргалын хамт үүрэг гүйцэтгэж байх үед Өмнөговь аймгаас Улаанбаатар хот чиглэлтэй урд талаас том ачааны автомашин орж ирсэн. Тухайн автомашиныг зогсох явцад араас нь явсан тэрэг хажуу талаар нь зөрж явах гэж байтал тас няс хийх дуу чимээ гарсан. Юу болов яав ийв гэхэд хоёр дахь том тэрэг жижиг королла маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан байсан” гэх мэдүүлэг /хх-45 тал/,
Гэрч С.Жигжидсүрэнгийн: “2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Төв аймаг Сэргэлэн сумын нутаг Өндөр дов гэх газар “Сар шинэ нэгдсэн арга хэмжээ”-ний хүрээнд замын цагдаагийн пост дээр үүрэг гүйцэтгэж байх үед 19 цагийн үед Өмнөговь аймгаас Улаанбаатар хот чиглэлтэй том ачааны автомашин гарч ирсэн. Би тухайн үед эхний автомашиныг чигээрээ яв гэж дохьсон боловч хурдаа хасаад яасан юм замаа чөлөөлөөд зогсох үйлдэл хийсэн. Харин энэ үед түүний араас явсан том ачааны автомашины урд зогсох гээд явж байсан ачааны автомашины зүүн хажуу талаар ороод гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн. Тэгээд хойшоо хартал Улаанбаатар хотоос Төв аймаг чиглэлтэй жижиг тэрэг гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байсан том ачааны автомашинтай мөргөлдсөн” гэх мэдүүлэг /хх-48 тал/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хэргийн газар үзлэг хийсэн талаархи тэмдэглэл /хх-03-04 тал/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-05 тал/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-06 тал/, Төв аймгийн Сэргэлэн сум 4 дүгээр баг Бяцхан хөндлөн гэх газар болсон ЗТО-ийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-9 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №117 дугаартай шинжээчийн “1. Б.Дэлгэрцэцэгийн биед духанд шарх, баруун зүүн нүдний зовхи, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрул болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-52 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №123 дугаартай шинжээчийн “ 1. Д.Наранцэцэгийн биед баруун зулай, чамархай, хөхлөг сэртэн, чихний суваг дайрсан шугаман хугарал, баруун шуу, баруун шилбэ ясны хугарал, зүүн чамархайн дэлбэнд цус хуралт, хавант гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл бүгд нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх мэдүүлэг /хх-53-54 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №124 дугаартай шинжээчийн “1.П.Хишигсүрэнгийн биед хүзүүний 1-р нугалмын, сээр нурууны 2-р нугалмын их биеийн хугарал, зүүн өвдөгөнд шарх, нүүрний зүүн хэсэгт зулгаралт, зүүн дух хэсэгт хавдарт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь бүгд нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 6.Цаашид хөдөлмөрийн чавдарт нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хх-58-59 тал/, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №23 дугаартай шинжээчийн “Хариулт 1. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаж үзэхэд Freightliner маркийн 82-51 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн байна гэж үзэв. Freightliner маркийн 82-51 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.З нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. 13.2. Дараахь тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно:, а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал, 13.4. Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно:, а/ уулзвар болон гарц дээр:, гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж үзэв. Хариулт 2. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд “Тоёото королла” маркийн 48-48 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Хишигсүрэн замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байна гэж үзэв. Хариулт 3: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд Freightliner маркийн 82-51 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.З нь 10 км цагийн хурдтай. Тоёото Королла маркийн 48-84 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Хишигсүрэн нь 40-50 км цагийн хурдтай явсан байна. Хариулт 4: Хавтаст хэрэгт авагдсан нотлож баримтуудыг судлаж үзэхэд Зам тээврийн осол гарах шууд шалтгаан нь Freightliner маркийн 82-51 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. 13.2. Дараахь тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно:, а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал, 13.4. Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно:, а/уулзвар болон гарц дээр:, гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс осол гарсан. Хариулт 5: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд Зам асфальтан, шулуун тэгш, хуурай, суурингийн доторх гэрэлтүүлэгтэй, тогтуун, 2 эгнээтэй эерэг хөдөлгөөнтэй байсан болно. Хариулт 6: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд шинжилгээний явцад тогтоолд дурьдагдаагүй хэрэгт ач холбогдол бүхий бусад зүйл илрээгүй болно” гэх дүгнэлт /хх-70 тал/, хохирлын үнэлгээний тайлан /хх-72-74 тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-104 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч Э.З нь 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг Өндөр дов гэх газар 82-51 УНК улсын дугаартай Freightliner маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 13.4а дахь заалтуудыг тус тус зөрчсний улмаас 48-48 ТӨВ улсын дугаартай Тоёото Корола маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган улмаар П.Хишигсүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Наранцэцэгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.“Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэг”
Шүүгдэгч Э.З нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Э.З-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, учруулсан хор уршиг, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Э.З нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт “..тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хасаж”, гэж нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан тул Э.Згийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тухайн зүйл, хэсэгт заасны дагуу эрх хасах ялыг нэмж оногдуулж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоол хүчинтэй болсон үеэс эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолбол зохино.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцоно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасан.
Хохирогч П.Хишигсүрэн, Б.Наранцэцэг, Б.Дэлгэрцэцэг нар нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхэд мэдэгдсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх гэм хорын хохиролгүй байна.
Мөн иргэний нэхэмжлэгч Ч.Ууганзул нь “Тера экспрэсс ХХК”-ийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй болохыг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүйг тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.
Харин хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн №529014 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, хэргийн хамт ирсэн СД 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Түүнчлэн FREIGHTLINER маркийн 82-51 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Э.З-г хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 1 хүний биед хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э. З-г ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх /тэнссэн хугацаанд/ албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э. З нь шүүхээс тэнссэн 1 жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6.Хэрэгт эд мөрийн хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.З-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдаж Э.З-гийн №529014 дугаартай жолоочийн үнэмлэхийг харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгаж, freightliner маркийн 82-51 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт хураагдсан СД-1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсрагсугай.
9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Э.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ