| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2018/0196/э |
| Дугаар | 2019/ШЦТ/147 |
| Огноо | 2019-05-08 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Энхболд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2019/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг,
улсын яллагч Б.Энхболд,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Сүрэнхүү,
шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О-т холбогдох эрүүгийн 1834002140180 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Д О, Монгол улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймаг Өлзийт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хамгаалагч ажилтай, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум 15 дугаар баг 9 дүгээр хэсэг 4-168 тоотод оршин суух,
Урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1/72 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, мөн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/7 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, мөн хугацаагаар тэнсэн харгалзсан гэв.
Хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Д.О нь 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 17 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын хөшөөт багийн нутаг “Цанын бааз” гэх газар 47-93 УНУ улсын дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дугаар заалт буюу “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас Ц.Энхбаатарын жолоодож явсан 31-82 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, зорчигч П.Даваахүүгийн амь насыг хохироосон, Ц.Энхбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Ч.Ариунтуяагийн эд хөрөнгөд 6841000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 04-ний Өвөрхангай аймгаас Дархан луу гэр лүүгээ явах гэж байгаад аавынхаараа орсон. Аав маань ганцаараа явж байгаа юм чинь цуг явъя гэж хэлсэн. Жаахан юм уусан байсан. Би за яахав хажууд суугаад явах юм чинь гэж бодоод цуг явсан. Явсаар байгаад Эрдэнэсант ороход цас орж эхлээд явсаар байгаад Цанын баазын тэнд 5 цагийн үед ирсэн. Аав маань тамхи ойр ойрхон татаад байсан. Би тамхийг нь аваад голын хийсэн байсан. Тэгсэн чинь нэхээд байхаар нь наана чинь л байгаа шүү дээ гэж хэлээд машин асфальтан хэсгээсээ гараад шороо руугаа дугуй нь ороод аав хажуугаас хүүе чи яагаад яагаад байгаа юм бэ гээд рулээс татаад шарвалт өгсөн.Би хоёр гараараа жолоогоо бариад тогтоох гэсэн боловч зам дээр гулгаа үүссэн байсан болохоор шарваад өөдөөс ирж байсан машин манай машины хажуу тал руу орж мөргөсөн. Ийм л зүйл болсон байгаа” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-03 тал/, хэргийн газар үзлэг хийсэн талаархи тэмдэглэл /хх-04, 10 тал/, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймаг Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутагт засмал зам дээр Кантер маркийн 31-82 УНВ улсын дугаарын тээврийн хэрэгслийг Сонота-5 маркийн 47-93 УНУ улсын дугаарын тээврийн хэрэгсэл мөргөж Сонота-5 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан эрэгтэй 54 настай Пэрэнлэй овогтой Даваахүү нь газар дээрээ нас барсан гэх хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-9 тал/, 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймаг Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг засмал зам дээр 2 тээврийн хэрэгсэл мөргөлдөж 1 хүн нас барсан гэх хэргийн, хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-12 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-14 тал/, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймаг Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутагт засмал зам дээр Кантер маркийн 31-82 УНВ улсын дугаарын тээврийн хэрэгслийг Сонота-5 маркийн 47-93 УНУ улсын дугаарын тээврийн хэрэгсэл мөргөж Сонота-5 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан эрэгтэй 54 Пэрэнлэй овогтой Даваахүү нь газар дээрээ нас барсан гэх хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх-15-16 тал/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-18-19 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-20, 22 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-21 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-23-24 тал/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал / хх-25 тал/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-26 тал/, шинжилгээнд дээж хүргүүлэхээр цус авсан тэмдэглэл /хх-27, 28 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Лхагвагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-30 тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Энхбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-32-35 тал/, иргэний нэхэмжлэгч Ч.Ариунтуяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-37-38 тал/, “Киайгрупп” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2272 дугаар албан бичиг /хх-40 тал/, иргэний хариуцагч З.Батмөнхөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-42 тал/, иргэний хариуцагч Д.Батбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-44 тал/, иргэний хариуцагч М.Баатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-46 тал/, гэрч Б.Энхбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-53-54 тал/, шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн №4358 дугаар дүгнэлт /хх-57 тал/, шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн №4359 дугаар дүгнэлт /хх-60 тал/, Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүх шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №210 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-63-64 тал/, шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн 4582 дугаар дүгнэлт /хх-66 тал/, Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүх шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн №48 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /хх-71-73 тал/, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №32930 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-76-80 тал/, автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-81 тал/, “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-83 тал/, текникийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №12/19 дугаар дүгнэлт /хх-86-87 тал/, Д.Октябрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-104 тал/, 31-82 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-124 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-126, 131, 135, 144, 152 тал/, шүүгдэгч Д.Октябрийн хувийн байдлыг тогтоосон бусад баримт зэрэг болно.
Шүүгдэгч Д.О нь 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 17 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын хөшөөт багийн нутаг “Цанын бааз” гэх газар 47-93 УНУ улсын дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дугаар заалт буюу “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас Ц.Энхбаатарын жолоодож явсан 31-82 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, зорчигч П.Даваахүүгийн амь насыг хохироосон, Ц.Энхбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Ч.Ариунтуяагийн эд хөрөнгөд 6841000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Ц.Энхбаатарын: “Би 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотоос Төв аймгийн Аргалант сумын нутаг руу ажил руугаа 31-82 УНВ улсын дугаартай митсубуши кантер маркийн тээврийн хэрэгсэл жолоодоод явж байхад эсрэг урсгалаас саарал өнгийн Соната-5 маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирээд хажуу талаараа миний жолоодож явсан машины урдаас мөргөсөн. Тус машин эсрэг урсгалд явж байгаад баруун гар тал руугаа буюу замын урд талын шороон хөвөө рүү бага зэрэг шарваж гараад эргээд урсгалдаа орж ирээд тэгшрээд дахин зүүн гар тал руугаа буюу эсрэг урсгал руу хөндлөн орж ирээд хажуу талаараа гулсаж ирээд миний машины урдаас мөргөсөн. Би тухайн үед хурдаа хасаж араагаа хүндрүүлсэн боловч зогсож амжаагүй байхад урдаас ирж мөргөөд осол гарсан байгаа. Би ослын улмаас хүзүү, нуруу гэмтэж тархи доргих гэмтэл авсан. Ослын улмаас тээврийн хэрэгсэл эвдэрч эвдрэлийн үнэлгээ гаргуулсан байгаа миний жолоодож явсан машин манай эхнэр Ч.Ариунтуяагийн нэр дээр байдаг тул эхнэр маань хэрэгт иргэний нэхэмжлэгчээр орж хохирлоо нэхэмжилж байгаа” гэх мэдүүлэг /хх-32-33 тал/,
Иргэний нэхэмжлэгч Ч.Ариунтуяагийн: “Би 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цанын бааз гэх газарт 31-82 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ц.Энхбаярын эхнэр нь байгаа юм. Тус 31-82 УНВ улсын дугаартай Митсубуши кантер маркийн тээврийн хэрэгслийг манай нөхөр унаж ажлаа хийдэг боловч эзэмшил нь миний нэр байдаг” гэх мэдүүлэг /хх-37 тал/,
Гэрч Б.Энхбаярын: “ ... Би 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдө Төв аймгийн Лүн сумаас Улаанбаатар орохоор өөрийн эзэмшлийн шар өнгийн 16-24 УНС улсын дугаартай аксент маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод Төв аймгийн Аргалант сумын нутаг Цанын баазын орчимд явж байхад 17 цагийн орчимд миний араас мөнгөлөг саарал өнгийн Соната-5 маркийн тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлээд давхиад өнгөрсөн. Ингээд урд гараад нилээн түрүүлээд хөтөл даваад харагдахгүй болоод түрүүлээд явсан. Ингээд араас нь цанын бааз уруудаад ороод ирэхэд намайг гүйцэж түрүүлсэн Соната-5 маркийн машин эсрэг урсгалд ороод толгой тал нь ертөнцийн зүгээр хойд тал руугаа харж хөндлөн зогсоод цагаан өнгийн ачааны картер маркийн машинтай мөргөлдсөн байсан. Ойртоод ирэхэд Кантер маркийн машины жолооч машинаас буугаад ирчихсэн намайг гар өргөж зогсоогоод ах нь даараад байна. Эмнэлэг иртэл машинд чинь сууя гэж хэлээд би машиндаа суулгаад эмнэлэг ирэхээр нь явсан. Би кантерын жолоочийг машинд суулгаад Соната-5 маркийн машины жолоочид тусламж үзүүлэхээр очиход жолооч талынхаа хаалгыг онгойлгоод сууж байсан. Баруун талын хөл нь гибсдсэн байсан. Би зүгээр үү яаж байна гэж асуухад манай аав зүгээр үү гээд уйлаад байсан. Мөн түргэн дуудсан уу, цагдаа дуудсан уу гэж байсан. Цаад талд нь суудал дээр нэг хэвтчихсэн хөдлөхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-54 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №4582 дугаартай шинжээчийн “1. Ц.Энхбаатарын биед тархи доргилт, дагз, баруун ядам хурууны 2-р үенд, зүүн сарвууны ар, зүүн шуу, зүүн өвдөгт хүрэн өнгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-66 тал/,
Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ хийсэн шинжээчийн №48 дугаартай “ 1.2.Талийгаач П.Даваахүүгийн биед гавлын суурь ясны хугарал, гавлын орой ясны ил хугарал, олон хавирганы хугарал, цээж, хэвлийн хөндийн цус алдалт, уушгины няцрал, шарх, элэгний задрал, чацархайд цус хуралт, духанд шарх, зулгаралт, цээжний баруун талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.Талийгаачийн цусанд 2.2% промилли, ходоодны шингэнд 2.6 промилли спиртийн агууламж илрэв. 4. Цус, ходоодны шингэнд илэрсэн спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна. 5.Талийгаач нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ” гэх дүгнэлт /хх-73 тал/,
“Хөрөнгө Эститэйт” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-83 тал/,
Техникийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 12/19 дугаартай “ Хариулт 1.Автомашинуудад үүссэн эвдрэл болон ослын дараах автомашинуудын байрлалаас харахад 47-93 УНУ улсын дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгсэл замын хажуу талын түмбэ мөргөж зогссоны дараа 31-82 УНВ улсын дугаартай Кантер маркийн тээврийн хэрэгсэл ирж мөргөсөн байх боломжгүй байна. Хариулт 2. Автомашинуудад үүссэн эвдрэлээс үзэхэд хэрэв 47-93 УНУ улсын дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгсэл түмбэ мөргөөд зогссоны дараа 31-82 УНВ улсын дугаартай Кантер маркийн тээврийн хэрэгсэл ирж мөргөсөн бол Соната-5 маркийн автомашин түрэгдэн түмбэнээс салах боломжтой байсан гэж үзэж байна. Мөн Кантер автомашины шарваж хөндөлдсөн байрлал, Соната маркийн автомашины түмбийг мөргөсөн байдлаас харахад эдгээр автомашин анх мөргөлдөхдөө хөдөлгөөн хийж байсан байна. Хариулт 3. 47-93 УНУ улсын дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.О нь МУ-ын ЗХД-ийн 8.2-р заалт буюу “ эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Хариулт 4. 31-82 УНВ улсын дугаартай Кантер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ц.Энхбаатар нь Монгол Улсын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан материалаас тогтоогдохгүй байна. Хариулт 5. Осол болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлөөгүй гэж үзэж байна. Хариулт 6. 47-93 УНУ улсын дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.О нь МУ-ын ЗХД-ийн 8.2-р заалтыг баримтлан замын хөдөлгөөнд оролцоогүйгээс зам тээврийн осол хэрэг гарах нөхцлийг үүсгэсэн байх болзошгүй байна. Хариулт 7. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно” гэх дүгнэлт /хх-86-87 тал/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-03 тал/, хэргийн газар үзлэг хийсэн талаархи тэмдэглэл /хх-04, 10 тал/, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймаг Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутагт засмал зам дээр Кантер маркийн 31-82 УНВ улсын дугаарын тээврийн хэрэгслийг Сонота-5 маркийн 47-93 УНУ улсын дугаарын тээврийн хэрэгсэл мөргөж Сонота-5 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан эрэгтэй 54 настай Пэрэнлэй овогтой Даваахүү нь газар дээрээ нас барсан гэх хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-9 тал/, 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймаг Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг засмал зам дээр 2 тээврийн хэрэгсэл мөргөлдөж 1 хүн нас барсан гэх хэргийн, хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-12 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-14 тал/, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймаг Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутагт засмал зам дээр Кантер маркийн 31-82 УНВ улсын дугаарын тээврийн хэрэгслийг Сонота-5 маркийн 47-93 УНУ улсын дугаарын тээврийн хэрэгсэл мөргөж Сонота-5 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан эрэгтэй 54 Пэрэнлэй овогтой Даваахүү нь газар дээрээ нас барсан гэх хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх-15-16 тал/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-18-19 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-20, 22 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-21 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-23-24 тал/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал / хх-25 тал/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-26 тал/ хх-149 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.О нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироосон гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч Д.О нь 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 17 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын хөшөөт багийн нутаг “Цанын бааз” гэх газар 47-93 УНУ улсын дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дугаар заалт буюу “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас Ц.Энхбаатарын жолоодож явсан 31-82 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, зорчигч П.Даваахүүгийн амь насыг хохироосон нь гэмт хэргийн улмаас талийгаачийн биед “гавлын суурь ясны хугарал, гавлын орой ясны ил хугарал, олон хавирганы хугарал, цээж, хэвлийн хөндийн цус алдалт, уушгины няцрал, шарх, элэгний задрал, чацархайд цус хуралт, духанд шарх, зулгаралт, цээжний баруун талд цус хуралт” гэмтэл учирч улмаас амь нас нь хохирсон болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон ослын шалтгааныг тогтоосон дүгнэлтээр нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.“Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэг”
Шүүгдэгч Д.О нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Д.О үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас 1 хүний амь нас хохирч, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн, Ч.Ариунтуяагийн эд хөрөнгөд 6841000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн хэд хэдэн хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх боловч тухайн зүйлийн хамгийн хүнд ялтай хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, учруулсан хор уршиг, хор уршгийн шинж чанар, Д.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “..тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хасаж”, гэж нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан тул Д.О-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тухайн зүйл, хэсэгт заасны дагуу эрх хасах ялыг нэмж оногдуулж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоол хүчинтэй болсон үеэс эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолбол зохино.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцоно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасан.
Хохиргогчийн хууль ёсны төлөөлөгч П.Лхагваа, хохирогч Ц.Энхбаатар, иргэний нэхэмжлэгч Ч.Ариунтуяа нар нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхэд мэдэгдсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх гэм хорын хохиролгүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүйг тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.
Харин хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн №00588776 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, хэргийн хамт ирсэн СД 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Бн овгийн Д.О-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 1 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг/тэнссэн хугацаанд/ албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-г шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.О нь шүүхээс тэнссэн 3 /гурав/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.О нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.О-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагааар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдаж №00588776 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, хэрэгт хураагдсан СД-1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.
9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ