| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2016/00294/И |
| Дугаар | 103/ШШ2016/00301 |
| Огноо | 2016-07-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 103/ШШ2016/00301
| *******01******* оны 07 сарын 0******* өдөр | Дугаар 103/ШШ*******01*******/00301 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ******* дүүргийн Цагдаагийн хэлтсийн хүсэлттэй,
Зөрчил гаргагч: 19******* онд ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, ******* дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, ам бүл *******, эхнэр, 4 хүүхдийн хамт ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, овогт архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг *******01******* оны 0******* сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Д.Оргил, хүсэлт гаргагч ******* дүүргийн Цагдаагийн хэлтсийг төлөөлж хэсгийн байцаагч Цагдаагийн а/д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч ******* дүүргийн Цагдаагийн хэлтсийг төлөөлж а/д шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: нь байнга архидан согтуурч нийтийн хэв журам зөрчин, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан орчин тойрондоо түгшүүр төрүүлж эрүүлжүүлэгддэг. *******01******* онд нийт 7 удаа, *******013 онд 11 удаа, *******014 онд нийт 7 удаа, *******015 онд 10 удаа, *******01******* онд 9 удаа тус тус эрүүлжүүлэгдсэн. 1.30 буюу хүнд хэлбэрийн согтолттой, хүүхэд хардаг нэрэн дор байнга архиддаг. 7 хоногт 1-******* удаа байнга саатуулагддаг. Өнөөдөр шүүх хуралтайг мэдсээр байж эрүүлжүүлэгдсэн, өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийхгүй байгаа. *******01******* оны ******* сарын 13-ны шөнийн ******* цагийн үед 308 тоотод болон гэртээ агсан тавьж эхнэр, хадам ээж нь дуудлага өгсөн. Сайн дурын албадан эмчилгээнд хамрагдах талаар зөвлөгөө өгдөг боловч хүүхэд харах хүнгүй болно гээд эхнэр нь зөвшөөрдөггүй байсан. Иймд архины албадан эмчилгээнд явуулах шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Шүүхээс согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт, удаа дараа эрүүлжүүлэгдсэн тухай тодорхойлолт, зөрчлийн тухай тэмдэглэл, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******01******* оны 04 сарын *******5-ны өдрийн 44 дугаартай шийтгэвр, зөрчил гаргагчийн гэр бүлийн гишүүдээс шүүхэд ирүүлсэн хүсэлт зэргийг шинжлэн судалж хэлэлцүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь :
нь архи уун согтуурч архинд донтох өвчтэй болсон, архинд донтох өвчнөө эмчлүүлэхээс зайлсхийдэг, согтуурсан, мансуурсан үедээ өөрийн хийж буй үйлдлээ мэддэггүй, нийгмийн хэв журмыг зөрчиж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг, архинаас хамааралтай болсон болох нь архинд донтох өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн комиссын дүгнэлт, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, Цагдаагийн хэлтсийн удаа дараа эрүүлжүүлэгдсэн тухай тодорхойлолт, зөрчлийн тухай тэмдэглэл, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******01*******.04.*******5-ны өдрийн 44 дугаартай шийтгэвэр, зөрчил гаргагч Ц,Ганбатын ээж Ц.Алтанцэцэг, эхнэр Л.Мөнхзул нарын тайлбар зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Ц. архины албадан эмчилгээний газарт эмчлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
нь хөдөлмөрийн чадвартай зэргээс үзэхэд Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан архины албадан эмчилгээнд хамрагдах шаардлагыг хангасан байна.
ын архинд донтох өвчтэй болохыг тогтоосон дүгнэлтийг 4 эмчийн бүрэлдэхүүнтэй, эрх бүхий комисс гаргасан, Цагдаагийн хэлтсээс ирүүлсэн эрүүлжүүлэгдсэн тухай тодорхойлолт, зөрчлийн тухай тэмдэглэл, шийтгэврийн хуулбар зэрэг баримтууд нь бичгийн нотлох баримтын хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх шаардлагыг хангасан, эргэлзээгүй, үнэн зөв, энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой хамааралтай баримтууд гэж дүгнэлээ.
Зөрчил гаргагч ад *******01******* оны 7 дугаар сарын *******-ны өдрийн 1******* цаг 30 минутад болох шүүх хуралдааны товыг *******01******* оны 7 сарын 01-ний өдөр мэдэгдэж гарын үсэг зуруулсан боловч шүүх хуралдааны өдөр эрүүлжүүлэх байранд саатуулагдсан, хүсэлт гаргагч зөрчил гаргагчийг оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 11*******, 118 зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах, донтох өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг журамлан овогт Төв аймгийн Мааньт суман дахь албадан эмчилгээний газарт эмчлүүлэхээр тогтоосугай.
*******.Согтуурах, мансуурах, донтох өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1-д зааснаар албадан эмчилгээний хугацааг өвчний онцлог, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан эмнэлгийн байгууллага тогтоох болохыг дурдсугай.
3.Согтуурах, мансуурах, донтох өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.******* дахь хэсэгт зааснаар Ц. Төв аймгийн Мааньт суман дахь албадан эмчилгээний газарт хүргүүлэхийг ******* дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
4.Ц. албадан эмчилгээний эхлэх хугацааг түүнийг тус эмнэлэгт хүлээн авсан өдрөөс эхлэн тооцсугай.
5. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэрийг өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гарсан өдрөөс нь хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ