| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 149/2024/00344/И |
| Дугаар | 208/МА2025/00060 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Газартай холбогдсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 208/МА2025/00060
Ч. нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 149/ШШ2025/00279 дугаар шийдвэртэй
Хариуцагч ******* ******* ******* ХХК, Б.******* нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, олох байсан орлого 7,800,000 төгрөг гаргуулах тухай
Хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.******* /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд /цахим/, хариуцагч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг нарыг оролцуулан тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.
Уг 26 га газрын талаар сумын Газрын албанаас *******гийн эзэмшлийн газар мөн эсэхийг тодруулахад *******гийн эзэмшлийн газар мөн гэсэн учир газрыг худалдаж авахаар тохиролцоод өмнө өгсөн байсан 2,800,000 төгрөг дээр нэмж 7,200,000 төгрөг өгөөд гэрчилгээ гарсны дараа үлдэгдэл 10,000,000 төгрөг өгөхөөр тохиролцож нотариатаар худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Ингээд газрын гэрчилгээ 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гарсан учраас үлдэгдэл 9,790,000 төгрөгийг *******гийн данс руу шилжүүлж, 210,000 төгрөгийг *******д бэлнээр өгсөн.
Газрын гэрчилгээгээ аваад талбай дээрээ ирэхэд ******* гэх хүн газар хагалаад тариалалт хийж байсан. *******тай уулзаж энэ газрыг би худалдаж авсан. Гэрчилгээ миний нэр дээр шилжсэн талаар хэлэхэд шүүх байгууллагад хандана. Би газраа өгөхгүй гэж хэлсэн. Б.******* нь өнөөдрийг хүртэл уг 26 га талбай газарт тариалалт хийсээр байх тул миний газрыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү. Миний бие нь ******* тус худалдаж авсан газар дээр минь тариалалт хийснээс шалтгаалж өөрөө газар дээрээ тариалалт хийж чадахгүй их хэмжээний хохирол амсаад байгаа тул миний эзэмшил газар дээр минь хууль бусаар тариалалт хийсэнтэй холбоотой өөрт учирсан хохирол 7.800.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.
Хариуцагч хариу тайлбартаа:
Манай компани нь газар тариалан, мал аж ахуй, хүнсний ногоо тариалах, худалдан борлуулах, сүү цагаан идээ, чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дээрх чөлөөлүүлэхээр дурдаж буй талбайд 20 шахам жилийн хугацаанд тариалалт хийж байна. Энэ 200 га газрыг миний бие садан төрлийн *******ы ******* гэгч эмэгтэйн нэр дээр түр шилжүүлэн өгч байсан юм. Учир нь: Ж.******* нь 2023 оны 04-р сард надтай уулзахдаа дүү нь ядарч явна амьдрал хэцүү байна, зээл авах гэсэн эзэмшлийн газаргүй болохоор зээлэнд хамрагдаж чадахгүй байна. Та дүүдээ ганц удаа туслаач газар тариалангийнхаа талбайгаас хэдэн га газар тасалж миний нэр дээр болгоод өгөөч, зээлээ хөөцөлдөж авчхаад буцаагаад таны нэр дээр шилжүүлж өгье гээд гуйгаад салахгүй болохоор нь түүнд итгэж, сайхан сэтгэл гарган өөрийн эзэмшлийн тариалангийн талбайгаасаа хэсэг газрыг тасалж түүний нэр болгож өгсөн юм.
Ингээд намар нь Ж.*******тай тааралдаж газрыг маань буцаагаад нэр дээр шилжүүлээдэх ажил төрлөө хиймээр байна гэхэд За тун удахгүй гэж хэлж явсаар сүүлдээ утсаа ч авахаа больж олдохгүй болсон. Гэтэл Ж.******* нь дээрх миний 20 га газрыг Б.******* гэгчид зарах гэж байна гэж би дуулаад Б.*******тай уулзаж Чиний худалдан авах гэж байгаа газар чинь миний газар шүү, түр Ж.*******гийн нэр дээр хэлцлээр шилжсэн маргаантай байгаа газар шүү авч болохгүй мөнгөө алдана гэсэн үг шүү гэж хэлж байсан. Ж.******* нь надаас зугтаад олдохгүй байсаар өнөөг хүрсэн учир би түүнийг залилан мэхэлсэн гэдгээр нь цагдаагийн байгууллагад гомдол гарган өгсөн байгаа бөгөөд Б.******* нь хэлсээр байтал маргаантай газар худалдан авчхаад газар чөлөөлүүлнэ гэсэн шаардлага гаргасан байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 149/ШШ2025/00279 дугаартай шийдвэрээр:
Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн сумын *** дугаар баг Таван толгой *** тоот байршилтай, нэгж талбарын , Улсын бүртгэлийн дугаартай, 26000 м2 /26 га/ газрыг ******* ******* ******* ХХК, захирал Б.*******н хууль бус эзэмшлээс чөлөөлж,
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч ******* ******* ******* ХХК, захирал Б.*******гаас 7,800,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.*******ас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг болон 139,750 төгрөгийг тус тус Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК, захирал Б.*******гаас 70,200 төгрөг болон 139,750 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.*******д олгож, ... зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025.06.06-ны өдрийн 149/ШШ2025/00279 тоот шийдвэр нь хариуцагч Б.*******г нэхэмжлэлд шаардсан газрыг чөлөөлөх, нэхэмжлэгч эрх олж авсан 26га талбай бүхий газраа ашиглаж чадаагүйн улмаас 7,800,000 төгрөгийн хохирол учирсан нь үндэслэлтэй байна гэж үзэж гаргуулахаар маргасан бүхий нөхцөл байдлыг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ноцтой зөрчил гаргасан, мөн нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ зарим шаардлагыг нотлоогүй байхад үндэслэлтэй гэж үзэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж гомдол гаргаж байна. Тодорхой дурдвал
1.Нэхэмжлэгч нь дээрх газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхийн тулд газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа ******* ******* ******* ХХК, Баяраа овогтой ******* хоёрын алинд нь хариуцуулан нэхэмжилж байгааг шүүх тодруулж тогтоогоогүй нэхэмжлэлийн шаардлагад дурдсаны дагуу хариуцагчийг иргэн хуулийн хариуцахаар агуулга бүхий гаргасан нь буруу. Учир нь компанийн нэр хөрөнгийг компаниас л нэхэмжлэх ёстой.
2.Хэргийн оролцогч өмгөөлөгч Содболд нь нэг бол нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр нэг бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг маргааныг шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байх юм. Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцон гэрчээр *******г асуулгах мэдүүлэг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлийг шалгаагүй байна. Хавтаст хэрэгт итгэмжлэл байхгүй байна.
3.Хариуцагчийн өмгөөлөгч Оюунсувд нь ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэлээр оролцсон байх ба тус компанийн олгосон итгэмжлэлийн эх хувиас зөрүүтэй байх ба хууль ёсны эх хувь авагдаагүй байхад шүүх хуралдааныг явуулж хүсэлтийг хэлэлцэн хуралдааныг хойшлуулж шийдвэрлэж байсан байна.
4.Шүүх хуралдааныг 2025.06.06-ны өдөр товлон зарласан товыг хэргийн оролцогч нарт мэдэгдсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийн хариуцагчийн өмгөөлөгч Оюунсувдын утас хаалттай байна хүндэтгэн үзэх шалтгаангүй гээд хурлыг үргэлжлүүлсэн байх юм. ИХШХШТХ-ийн 77-р зүйлд хуралдааны боломжоо эдэлж чадаагүй байна. Шүүх хариуцагч Б.******* нь хэргийг шийдвэрлэхэд илт эрх зүйн мэдлэггүй зайлшгүй өмгөөлөгчөөр хангагдах шаардлагатай болох нь харагдсаар атал нөгөө эсрэг тал өмгөөлөгчтэй байх үед мэтгэлцэх тэгш эрхийн зарчмыг хангаагүй харин ч та өмгөөлөгчөө ирэхгүй бол өөрөө орчих уу татгалзаж болно шүү дээ гэж хэлж сануулж өмгөөлөгчөөс татгалзаж байна өөрөө оролцоно гэж бичүүлж хүсэлт гаргуулсан нь сайн дурын хүсэл сонирхол биш шүүхийн шаардлагад нийцүүлсэн нь оролцогчийн хуульд заасан эрхийг зөрчсөн ноцтой зөрчил юм.
Түүнчлэн хариуцагчид болон бусад оролцогчид алинд ч хэргийн ......бүхий л нотлох баримт, гаргасан хүсэлт, шийдвэрлэсэн захирамж зэргийг танилцуулах ажиллагааг шүүх хийгээгүй байхад шүүх хуралдааныг явуулж шийдвэр гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэж байна. Шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэлийг гардуулж эрх үүрэг танилцуулах үед буюу 2024.07.14-ний өдөр ганц л удаа хэргийн материал танилцуулжээ.
Миний үйлчлүүлэгч өмгөөлөгч Оюунсувдад өөрийн газраа бусдад түр шилжүүлсэн нь туслах зорилгоор байсан ба буцаан газраа шилжүүлж авах хэлцэлтэй байсан түүний итгэлийг эвдэж иргэн Ш.******* газар эзэмших эрхийг өөрт шилжүүлж авсан хэдий ч ******* нь 2024.05.01-нд газар кадастрын зургийн баталгаажуулалтын 2,800,000 төгрөг төлсөн баримт байх ба энэ үед тус компани нь өөрийн газрыг бусдад хууль бусаар алдсан гэдгээ мэдээгүй өөрийн тариалалтаа хийсэн байсан тул ******* тухайн жилд хохирох боломж байхгүй юм. Дараа нь 2024.06.03-нд газар эзэмших зөвшөөрөл гэрчилгээ нь гарсны 6 сарын 20-нд олгосон бүртгэсэн байдаг. Ингээд 7 сарын 4-нд шүүхэд шууд нэхэмжлэл гаргасан тэр үед газрыг ашиглах эзэмших талаар огт дурдаагүй уулзаагүй нэхэмжлэлийн шаардлагаа 2025 оны 04 сарын 11-нд нэмэгдүүлж .......татгалзан гарсан байхад харин ******* нь нэмж мөнгө зээлэн барин байж газрыг 20-хон сая төгрөгт авсан байдаг. Тухайн үед газрын кадастрын зургийн хянан баталгаажуулалт хийгдэх хураамж төлөгдөөгүй байсныг ******* ******* ******* ХХК-ийн нэрийн өмнөөс ******* нь төлсөн гэх үйл баримт хэрэгт яригддаг.
Тухайн үед нэхэмжлэгч жинхэнэ хууль ёсны эзэмшигчийн өмнөөс өөрөө төлбөрийн үүргийг гүйцэтгэн 2,800,000 төгрөг шилжүүлж байхдаа тус компанийн эрх төлөөлөлгүй хэрхэн яаж үүргийг хэрэгжүүлсэн байх вэ, хэлсээр мэдэгдсээр байтал сумын газрын даамал нь энэ маргаантай газар гэдгийг мэдсээр байж бусдад шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотлоогүй байхад, ашиглах эзэмших оролдлого огт хийгээгүй байхад шүүх хохирол учирсан байна гэж ИХ-н 219,1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгээгүйгээс бусдад хохирол учруулсан бол хохирлыг нөхөн төлнө гэж хуулийн заалтыг үндэслэл болгон 7,800,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Иргэн ******* ******* ******* ******* ХХК хоёрын хооронд хэзээ ямар харилцаа үүссэн байх вэ? Иргэн ******* нь тухайн газрыг худалдан авахаар сонирхохдоо ******* гэх хүнтэй хамтарч авахаар тохирсон байсан ба газраа заалгах гээд талбайд ирэх үед нь ******* ******* ******* ХХК нь өөрийн газартаа бүхэлд нь тариалалт хийсэн байгааг харж мэдсэн, түүнчлэн *******д худалдаагүй түүнд ямар ч байдлаар өгөөгүй, та нар түүнд нэмж битгий мөнгө төгрөг өгөөрэй миний газар тул маргаан болно. Та нар хохирно тэр нөхөр намайг залилж аваад одоо зугтаад байгаа гэх зэрэг бүх учраа хэлж мэдэгдсэн байдаг.
Мөн хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй Иргэний хэрэг дугаар зүйлийг шүүх баримтлаагүй.
Хэрэгт авагдсан баримтыг үзэхэд хэргийн бүх оролцогчдын утасны дугаарыг тавьсан боловч тэрхүү утсаар ярьсан эсэх мэдсэн эсэхийг мэдэх тодорхойгүй байхад шүүх өмгөөлөгч Оюунсувдыг хурлын тов мэдсээр байж хуралд ирээгүй гэж миний үйлчлүүлэгчийг өмгөөлөгчөөр хангагдах эрх зүйн туслалцааг авч өөрийн ашиг сонирхлоо хуулийн хүрээнд гаргах эрхийг зөрчсөн. ******* ******* ******* ХХК өөрийн газар тухайн эзэмшил нь хууль бус гэж үзэхгүй талаар мэтгэлцэж байсан болохоор байхад энэ боломжийг эдлүүлээгүй. Дээрх үйл баримтыг шүүх бүх талаас нь бодитой шударга ёсонд нийцүүлж хянаж чадсангүй. Маргааны үнэн мөнийг шударгаар тогтоох чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй хохирч мөнгөө алдаж байгаа аж ахуйн нэгжийг улам хохироож 7,800,000 төгрөгийн төлбөрт унагаж байгаад гомдолтой байна.
Шүүх хэргийн маргааны зүйл болох газар чухам хэний хөрөнгө хэн нь шударга хууль ёсны эзэмшигч болох нь эргэлзээтэй баримтыг үнэн зөв тогтоож чадсангүй. Газрын албанд байх хувийн хэрэгт газар шилжүүлэх тухай гаргасан хүсэлт авагдаагүй байхад шүүх нотлох баримтын эргэлзээтэй байдлыг тогтооход нэмэлт нотолгоо гаргуулах бүрэн эрхийн хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 д зааснаар холбогдох баримтыг шүүхийн санаачилгаар бүрдүүлээгүй байна. Мөн гэрчээр Ж.*******гаас мэдүүлэг авхуулах хүсэлт гаргасан боловч гэрч Ж.******* нь төрөл садныхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй гэхээр нь шүүх мэдүүлэг аваагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4 гэрч нь мэдэх зүйлийн талаар мэдүүлэг өгөх үүрэгтэй. Санаатайгаар зориуд худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалтыг зөрчсөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн зэрэг зөрчлүүдийг шүүх гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би өөрийн үеэл Ж.*******д өөрийн эзэмшлийн тариалангийн талбайгаас түр хугацаагаар эзэмшүүлэхээр шилжүүлсэн юм. Гэтэл буцаан өгөх үүргээ биелүүлэхгүйгээр бусдад худалдсан нь намайг хуурч мэхэлсэн үйлдэл болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй энэ талаараа нэхэмжлэгчид бас хэлсээр байхад газрыг худалдан авсан, бас үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан гэж үзэж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Давж заалдах гомдлын агуулгыг дэлгэрэнгүй сонслоо. Иргэний хэргийн шүүхийн гол асуудал нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийддэг. Нэхэмжлэлийн шаардлага нь бусдын хууль бус эзэмшлээс эзэмшлийн газраа чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Өмгөөлөгчийн ярьсан зүйлс сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байж шийдэгдэнэ. Эсхүл Захиргааны хэргийн шүүхэд газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгуулъя гэж нэхэмжлэл гаргаад явж болно. Энэ эрх нь нээлттэй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэж чадсан гэж үзэж байна. Манай нэхэмжлэлийн шаардлага нь газрыг чөлөөлүүлэх үндсэн шаардлага. Нэмэгдүүлсэн шаардлага нь хэрвээ би энэ газраа ашигласан бол эсхүл бусдад түрээсэлсэн бол олох ёстой байсан ашиг орлогыг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх нотлох баримтын хүрээнд зөв дүгнэж шийдвэрлэсэн учраас хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шийдвэрийг гаргасан. Давж заалдах шатны шүүхэд шаардлага байхгүйгээр үйл баримт яриад байгаа нь байж болохгүй асуудал.
Процессын асуудал ярьж байна. Шүүх гэрчийг асуусан уу, асуугаагүй юу гэх асуудлыг ярьж байна. Гэрчээс асуулт асуухдаа Үндсэн хуульд заасан эрхийг нь заавал тайлбарлаж байж асуудаг. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Ч. нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.
2.Нэхэмжлэгч Ч.******* хариуцагч ******* ******* ******* ХХК-нд холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлж, газраа ашиглаж олох байсан орлого 7,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
3.Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч түүний өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж, гомдлынхоо үндэслэлийг анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг эдлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, шүүх нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж тайлбарлажээ.
4.Хэргийн үйл баримтын талаар:
Сэлэнгэ аймгийн суманд үйл ажиллагаа явуулдаг ******* ******* ******* ХХК нь 2014 оноос эхлэн газар тариалангийн талбай эзэмшиж тариалангийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байна.
2023 оны 05 сарын 22-ны өдөр ******* ******* ******* ХХК нь өөрийн эзэмшлийн талбайгаас 26 га газрыг хэсэгчлэн иргэн Ж.*******д шилжүүлэх тухай гэрээ байгуулж, тус гэрээг үндэслэн Сэлэнгэ аймгийн сумын засаг даргын 2023 оны 05 сарын 02-ны өдрийн А/81 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад хэсэгчлэн шилжүүлэх тухай захирамжаар иргэн Ж.*******гийн эзэмшилд 53 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
Иргэн Ж.******* нь 2024 оны 05 сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн газар тариалангийн зориулалт бүхий 26 га бүхий газрыг Ч.*******д шилжүүлэх тухай гэрээ байгуулж, тус гэрээг үндэслэн Сэлэнгэ аймгийн сумын засаг даргын 2024 оны 06 сарын 03-ны өдрийн А/125 дугаартай захирамжаар 26 га газар иргэн Ж.*******гийн эзэмшлээс нэхэмжлэгч Ч. эзэмшилд шилжсэн байна.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхтэй гэж хуульчилсан бөгөөд иргэн Ж.******* нь хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу өөрийн эзэмшлийн газраа бусдад шилжүүлсэн нь Газрын тухай хууль болон Иргэний хуулийг зөрчөөгүй байна.
5.Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн захирал Б.******* нь өөрийн эзэмшлийн газраас 26га газрыг иргэн Ж.*******д буцаан авах болзолтойгоор түр хугацаанд шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч тайлбартайгаа холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, түүнчлэн иргэн Ж.******* ******* ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан газрын эрх шилжүүлэх тухай 2023 оны 05 сарын 02-ны өдрийн гэрээ нь хүчин төгөлдөр, тухайн гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаан гаргаж байгаагүй, эрх бүхий этгээдээс гэрээг хүчин төгөлдөр бусд тооцоогүй, иргэн Ж.******* газар эзэмших эрхийг бусдаас залилан мэхэлж авсан гэдэг нь тогтоогдоогүй тул маргаан бүхий 26га газрыг хариуцагчаас чөлөөлүүлэхээр гаргасан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй.
Анхан шатны шүүхээс хариуцагч нь өөрийн эзэмшлийн газраас бусдад хэсэгчлэн шилжүүлсэн атлаа эзэмшлээ шилжүүлээгүй байгаа болон газар эзэмшигчийн газраа эзэмших ашиглах захиран зарцуулах эрхийг нь хязгаарласан үйлдлийг нь хууль бусаар эзэмшсэн гэж дүгнэн түүний эзэмшлээс газрыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.
6.Харин нэхэмжлэгчийн шаардлага болох газар ашиглаж чадаагүйгээс учирсан хохирол 7,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газраа ашиглаж чадаагүйгээс өөрт 7,800,000 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч хэдийн хэмжээний хохирол хэрхэн учирсан болон энэхүү хохирлоо хэрхэн тооцсон талаар нотлох баримт шүүхэд ирүүлээгүй байхад нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад огт дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлгүй болсон байна.
Иймд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох 7,800,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
7.Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг хязгаарласан гэсэн гомдлын хувьд:
Мөн Иргэний хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно., 35.2.Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ. гэж заасан.
Хариуцагч ******* ******* ******* ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлүүлэн оролцуулахаар итгэмжлэл олгосон байх ба тус олгосон итгэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч Л.Оюунсувд нь оролцож байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Өмгөөлөгч Л.Оюунсувд нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцон хэргийн материалтай танилцан улмаар хэрэг хэлэлцэх шүүх хуралдааны товыг хүлээн авсан байна.
8. Шүүх 2024 оны 09 сарын 12-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 1306 дугаартай захирамж гаргаж, шүүх хуралдааныг 2024 оны 10 сарын 29-ний өдрийн 11.00 цагт хийхээр товложээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр тус шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаснаар шүүх хуралдааныг 2024 оны 11 сарын 13-ны өдрийн 11.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан ба тухайн өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч Л.Оюунсувдын хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулжээ.
Ийнхүү шүүхээс шүүх хуралдааны товыг 3 удаа тогтоож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувдын шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг хангах үүднээс 3 удаа хуралдаанаа хойшлуулж 2025 оны 06 сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзсан тухай хүсэлтийг шүүхэд гаргаснаар шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхэд хариуцагч ******* ******* ******* ХХК -ийн захирал Б.******* хуралдаанд биечлэн оролцсон байна.
Дээрх баримтуудаар хариуцагчийн хуулиар олгосон эрхийг шүүх зөрчсөн гэсэн гомдол үндэслэлгүй.
9.Хариуцагчийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлөөлөгчийн үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ асуудлыг давж заалдах шатны шүүхээс дүгнэх хууль зүйн үндэслэлгүй.
10.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ. гэж заасан бөгөөд дээрх хуульд заасан нөхцөлд оролцогчийн хүсэлтээр шүүх нотлох баримт бүрдүүлдэг тул шүүх нотлох баримт гаргуулах үүргээ биелүүлээгүй гэсэн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол нь хууль зүйн үндэслэлгүй.
11.Иймд давж заалдах шатны шүүхээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 149/ШШ2025/00279 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 149/ШШ2025/00279 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг:
1.Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн сумын 2 дугаар баг, Баян таван толгой **** тоотод байрлалтай нэгж талбарын дугаар, улсын бүртгэлийн
дугаартай 26га газрыг ******* ******* ******* ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй. гэж,
2 дах заалтыг:
2.Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ******* ХХК хохирол 7,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
3 дахь заалтыг:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасныг баримтлан Ч.*******ас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэнтэй холбоотой төлсөн тэмдэгтийн хураамж 139,750 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар гомдлын зарим хэсэг хангагдсантай холбогдуулан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,000 төгрөгөөс 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчид 139,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Г.ДАВААРЕНЧИН