| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2019/00051/Э |
| Дугаар | 51 |
| Огноо | 2019-07-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул, улсын яллагч Г.Мөнхболд, шүүгдэгч Х.Г хохирогч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Г т холбогдох эрүүгийн 1940001140060 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа, шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х.Г
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Х.Г нь 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 11 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багт оршин суух өөрийн гэртээ гэр бүлийн харилцаа бүхий хамааралтай этгээд болох нөхөр Х.Б марган улмаар иргэн Х.Б зүүн хөлийн гуян тус газарт хутгаар хатган түүний эрүүл мэндэд зүүн гуянд хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүгдэгч Х.Г шүүхийн хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Тухайн өдөр аав руугаа явах гэж байгаад жоохон маргалдсан. “Аав руугаа явчихаад ирье, ямар сүртэй юм бэ пизда минь” гэж би хэлсэн. Тэгээд эхнэр уурлаад чи явж хов зөөх гэж байгаа биз дээ гэсэн. Тэгэхээр нь би “чи ямар сүртэй юм бэ” гэсэн чинь шүүгээнээс хутга аваад гуя руу хатгачихсан” гэв.
Шүүгдэгч Х.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нөхөр Х.Б хадам аав, ээжийнх рүү явна, явахгүй гэдэг асуудлаас болоод бага зэрэг маргалдсан. Энэ маргалдсаны улмаас би хоол хийхээр бэлтгэл хийж төмс ногоо арилгаж байсан хутгаараа уурандаа нөхөр X.Б гуян тус газар нь хатгачихсан юм. Тухайн үед Х.Б нь намайг “Пизда” гэж хэлэхээр нь өмнө нь энэ үгийг хэлдэггүй байсан болохоор нь уурандаа хутгаар хатгачихсан юм. Би өөрийнхөө энэ үйлдлийг ухамсарлаж ойлгож гэмшиж байна. Тухайн үед манай гэрт манай нөхөр, хоёр хүүхэд л байсан. Энэ хутга нь манай гэрийн хутга би хоол унд бэлтгэхдээ ашигладаг хутга байгаа юм. Намайг хэл амаар доромжилж байсан удаа байхгүй. Харин тэр өдөр л намайг “Пизда” гэж хэлэхээр нь “Чи намайг пизда гэж хэлээд байхдаа яадаг юм бэ” гээд л гартаа барьж байсан хүрэн иштэй хутгаар гуя руу нь хатгачихсан” гэх мэдүүлэг /хх-н 27-28-р хуу/
Хохирогч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр эхнэр Х.Г бид хоёр өглөө эрт босоод би аав Х гэр болох Бор-Өндөр сумын 3 дугаар баг “Дунд байр” гэх газар руу явах саналыг эхнэр Х.Г т тавихад манай эхнэр Х.Г “Чи аавынх руугаа явж яах гээд байгаан, очоод хов зөөгөөд байдаг биздээ” гэхээр нь би “Юун сүртэй юм бэ би явчихаад ирье пизда минь” гэж хэлээд гэрийн зүүн талд байх ширээн дээрээ цай уугаад сууж байхад Х.Г намайг “Пизда” гэж хэллээ гэж уурлаж гэрийн зүүн урд талд байх шүүгээнээс хүрэн иштэй нарийхан хутга гаргаж ирээд миний зүүн хөлний гуян тус газар 1 удаа хатгачихсан. Тэгэхээр нь би гарт нь барьж байсан хутгыг нь булааж аваад газарт хаясан. Тэгсэн миний зүүн гуянаас цус гарч эхэлсэн. Ингээд би эмнэлэг дээр ирж хутгаар хатгуулсан газраа үзүүлээд 4 оёдол тавиулсан. Тэгсэн М гэх эмч цагдаагийн байгууллагад “Гуяндаа хутгаар хатгуулсан хүн ирлээ” гэж мэдэгдсэн. Тухайн үед манай гэрт эхнэр бид хоёр, 2 хүүхдийн хамтаар л байсан өөр хүн байгаагүй. Би эхнэрийнхээ биед халдаж цохиж зодсон зүйл байхгүй, харин уурандаа пиздаагаар нь дуудчихсан юм. Тэр үгнээс болж бид хоёрын дунд маргаан болж эхнэр маань миний гуян тус газар хутгаар хатгачихсан. ... Х.Г тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Энэ хутга нь манай гэрийн хутга, өдөр тутмын хэрэглээний хутга байгаа юм” гэх мэдүүлэг /хх-н 9-р хуу/
Гэрч Х.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Х.Г нь айлын дээрээсээ хоёр дахь хүүхэд байгаа юм. Бид эцэг эхээс зургуулаа юм. Х.Г нь Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд өсөж торнин сургууль соёлыг төгсөж 2015 онд Бор-Өндөр сумын харъяат Х Х.Б гэдэг залуутай гэр бүл болж хоёр хүүхдийн эх болсон. Одоо Х.Г нь нөхөр хоёр хүүхдийн хамтаар тусдаа амьдардаг юм. Х.Г нь багаасаа төлөв даруу зантай, томоотой хүүхэд байсан. Одоо ч тэр зан нь хэвээрэй. Би энэ хоёрын гэр орноор хааяа орж гардаг. Хоорондын харилцаа нь хэвийн зүгээр байдаг. Миний чихэнд хоорондоо хэрэлдэж маргалдаж зодолдож муудалцсан гэж сонсогдож байгаагүй. Х.Г ч энэ талаар надад хэлж ярьж байгаагүй. Миний дүү Х.Г нь бие эрүүл мэндийн хувьд эрүүл саруул. Мөн ухаан санаа нь ч эрүүл саруул. Мөн архи тамхи хэрэглэдэггүй юм” гэх мэдүүлэг /хх-н 11-р хуу/
Гэрч С.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Х.Г нь багаасаа над дээр өссөн юм. Х.Г ийн аав ээж нь багад нь салаад явчихсан юм. Харин одоо ээж нь болох Хуягсүрэн нь Хэнтий аймгийн Дархан суманд амьдардаг юм. Х.Г нь багаасаа төлөв томоотой, хичээл сурлагандаа сайн хүүхэд байсан. Би Х.Г ийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуульд сургаж 9 дүгээр ангийг нь төгсөхөөр нь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд элсүүлж токарьчин мэргэжил эзэмшүүлж байсан. Х.Г нь ааш зан нь багаасаа л зөв хүмүүжлээр хүмүүжсэн болохоор одоо ч тэр ааш зан нь хэвээрээ байгаа. Би энэ хоёрын хоорондын харилцааг сайн мэднэ, бие биедээ халамжтай хоёулаа амьдралынхаа төлөө явдаг, нөхөр нь архи тамхи хэрэглэдэггүй, Х.Г ч хэрэглэдэггүй. Хоорондоо хэрэлдэж маргалдаж муудалцаад байдаггүй. Х.Г нь 2015 онд Бор-Өндөр сумын харъяат Х.Б гэдэг залуутай сууж 2 хүүхэдтэй болсон. Одоо хоёр хүүхэд нь нэг нь 3 настай, нэг нь 9 сартай юм. Х.Г нь надад нөхөр Баярбаатарын талаар зодсон, хэл амаар доромжилж дарамталсан гэж ярьж байсан удаа байхгүй. Ер нь энэ хоёрын зан харилцаа хоёулаа хүүхдээрээ байгаа. Миний охин Х.Г нь бие эрүүл мэнд, ухаан санааны хувьд эрүүл саруул. Ямар нэгэн архаг хууч өвчин эмгэг байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 12-р хуу/
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 313 дугаартай
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар нь ямар шалтгаанаас болж маргалдсан, шүүгдэгч нь хохирогчийн зүүн хөлийн гуян тус газарт хутгаар хатгаж гэмтэл учруулсан болохоо өөрөө болон хохирогч хэн аль нь мэдүүлсэн, хохирогчийн зүүн хөлийн гуян тус газарт хутгаар хатгасаны улмаас учирсан тус гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадварыг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл болохыг тогтоосон зэрэг үйл баримтыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхээс шүүгдэгч Х.Г ийг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Х.Г нь 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 11 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бумбат 3 дугаар баг 1-101 тоотод дахь өөрийн гэртээ хувийн таармжгүй харьцааны улмаас нөхөр Х.Б маргалдан улмаар түүний зүүн хөлийн гуян тус газар хутгаар хатган хөнгөн зэргийн гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үйлдсэн болох нь
Хохирогч Х.Б “...Х.Г намайг “Пизда” гэж хэллээ гэж уурлаж гэрийн зүүн урд талд байх шүүгээнээс хүрэн иштэй нарийхан хутга гаргаж ирээд миний зүүн хөлний гуян тус газар 1 удаа хатгачихсан...” гэх мэдүүлэг
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 313 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Прокуророос дээрх гэмт хэрэгт шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна. Хэдийгээр шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох нөхөр Х.Б эрх чөлөөнд халдаж биед нь гэмтэл учруулсан боловч дээрх гэмт хэргийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдсэн, шүүгдэгч нь хохирогчтой хамт амьдрах хугацаандаа гэр бүлийн дотор тэгш эрх эдлэх боломжийг хязгаарласан түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийг агуулсан аливаа үйлдэл хийж байсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нарын бие биедээ хүндэтгэлгүй хандсан харилцаанаас үүдэлтэй байна.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Х.Г т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Б нь “Надад гомдол санал байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг энэхүү тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь өмгөөлөгч оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх хуулийн заалттай зөрчилдөөгүй тул тус шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР