Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 207/ма2025/00118

 

 

 

 

Ф.******, Д******,

******ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч ******

******дугаар нээлттэй хорих ангид холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б******цэцэг даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 312/ШШ2025/01811 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ф.******, Д******, ******ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ************дугаар нээлттэй хорих ангид холбогдох,

“2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн анхны дуудлага худалдаа, 2025 оны 05 дугаар  сарын 28-ны хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах” тухай тусгайлсан журмын иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түмэнбаярын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Д******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ф.******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэболд, Н.****** нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ф.******, Д******, ******ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд төлбөр төлөгч Д******ы өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум ************улсын бүртгэлийн дугаартай 348 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ******дугаартай 724 м.кв талбай бүхий газрыг үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 69/01 дугаартай тогтоолын дагуу 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулахаар шийдвэрлэж, улмаар 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоолоор 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 00 минутад хоёр дахь албадан дуудлага зохион байгуулах болсон талаар 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 17 цаг 11 минутанд Н.****** шийдвэр гүйцэтгэгч утсаар мэдэгдсэн. Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн дагуу ************дугаар нээлттэй хорих ангийн явуулж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд ****** ХХК-д 75,807,154 төгрөгийн төлбөр гаргуулах ажиллагааны хүрээнд Орхон аймаг Баян-Өндөр сум ************улсын бүртгэлийн дугаартай 348 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ******дугаартай 724 м.кв талбай бүхий газрыг үл хөдлөх эд хөрөнгийн Хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоолын дагуу явагдах албадан дуудлага худалдааг 6 сар хүртэл хугацаагаар хойшлуулж өгөхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэл гаргасан тул хоёр дахь албадан дуудлага худалдааг түр зогсоож өгөхийг хүссэн хүсэлтийг холбогдох баримтын хамт хариуцагчид 2025 оны 05 дугаар сарын 28-ны 08 цаг 00 минутад өгсөн боловч үл хайхран дуудлага худалдааг явуулж, төлбөр төлөгч бидний хөрөнгийг үнэгүйдүүлж хямд үнээр бусдад худалдахаар болсон талаар 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр олж мэдлээ.

Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14-р зүйлийн 14.2.-т Энэ хуулийн 14.1.-д зааснаас гадна төлбөр төлөхийг шаардах, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдэд даалгах, цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай хугацаатай мэдэгдэх хуудас өгнө гэснийг зөрчсөн ба надад ямар нэгэн мэдэгдэх хуудас огт өгөөгүй. 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 69/01 дугаартай тогтоолын дагуу 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулагдахаар товлосон бөгөөд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 312/Ш32025/02082 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27-р зүйлийн 27.1.3. дахь хэсэгт заасныг баримтлан Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 142/Ш32023/05955 дугаартай Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн дагуу ************дугаар нээлттэй хорих ангийн явуулж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ******шинээр илэрсэн нөхцөл байдлыг улмаас хянуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Н.****** нь анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан, түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гарсан шүү дээ гэтэл ямар нэгэн хариулт хэлээгүй ба 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 312/Ш32025/02082 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг Д****** би өөрийн биеэр Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Н.******т аваачиж өгсөн бөгөөд үүний дараа анхны албадан дуудлага худалдаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа энэхүү хэргийг шийдвэрлэгдтэл зогслоо гэж хэлж байсан боловч өнөөдөр анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулагдсан гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж гарсан байтал анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан нь хууль бус болно. Төлбөр төлөгч бид шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул анхны албадан дуудлага худалдаа болоогүй гэж ойлгож байсан.

Иргэний хуулийн 177.2.-т Анхны дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гараагүй буюу дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй бол хоёр дахь дуудлага худалдааг явуулна, 177.3.-т Хоёр дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна. Дуудлага худалдааг хоёр дахь удаа явуулж байгаа тухай хуульд заасан журмаар нийтэд мэдээлнэ гэж заасан байтал анхны албадан дуудлага худалдааг хууль бусаар шүүгчийн захирамжийг зөрчин зохион байгуулсан. Анхны дуудлага худалдааг хууль зөрчиж явуулсан, түүнчлэн анхны дуудлага худалдаанаас даруй 2 сарын дараа хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулсан нь хууль бус гэж үзэж байна. Мөн уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч ****** финанс ББСБ-тай уулзаж тохиролцож улмаар төлбөр авагч нь 2025 оны 05 дугаар сарын 15-аас 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаа өгсөн бөгөөд энэ талаар 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ****** финанс ББСБ-ын зээлийн албаны дарга н.****** 99063811 дугаарын утсаар нэхэмжлэгч Ф.******д мэдэгдсэн боловч хариуцагч нь дээрх хугацаанаас өмнө үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулсан нь хууль болон төлбөр төлөгч бидний эрхийг зөрчиж байна. Иймд ************дугаар нээлттэй хорих ангийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 69/01 дугаартай тогтоолын дагуу 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулсан гэх анхны албадан дуудлага худалдаа, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай 69/02 дугаар тогтоолын дагуу 2025 оны 05 дугаар сарын 28-ны хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэболд, Н.****** шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 142/Ш32023/05955 дугаар шүүхийн шийдвэрээр ******ХХК, Ф.******, Д****** нараас 75,807,154 төгрөгийг гаргуулан ******финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Д******ы өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн ******байрлах Улсын бүртгэлийн ******дугаартай, 348 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******дугаартай 724 м.кв талбай бүхий газрыг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хийгдэж, 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр эд хөрөнгө хураах тухай тогтоолыг үйлдэн, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 24140495/07 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор ******" ХХК-ийг шинжээч томилж 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шинжээчийн дүгнэлтийг хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад танилцуулсан. Тус газраас Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 69/01 дугаартай тогтоол, Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 69/02 дугаартай тогтоолын дагуу явуулсан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа нь хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 312/ШШ2025/01811 дугаар шийдвэрээр:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ф.******, Д******, ******ХХК-ийн хариуцагч ************дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа, 2025 оны 05 сарын 28-ны хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” 69/01 дугаартай тогтоолын дагуу 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулагдахаар товлосон бөгөөд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 сарын 24-ний өдрийн 312/Ш32025/02082 дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27-р зүйлийн 27.1.3. дахь хэсэгт заасныг баримтлан Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 142/Ш32023/05955 дугаартай “Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжийн дагуу ************дугаар нээлттэй хорих ангийн явуулж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ******шинээр илэрсэн нөхцөл байдлыг улмаас хянуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Н.****** нь анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан, түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гарсан шүү дээ гэтэл ямар нэгэн хариулт хэлээгүй ба 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүтчийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 312/Ш32025/02082 дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжийг нэхэмжлэгч нь өөрийн биеэр Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Н.******т аваачиж өгсөн бөгөөд үүний дараа анхны албадан дуудлага худалдаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа энэхүү хэргийг шийдвэрлэгдтэл зогслоо гэж хэлж байсан боловч өнөөдөр анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулагдсан гэж хэлсэн талаар нэхэмжлэгч тайлбартаа тодорхой дурьдсан. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж гарсан байтал анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан нь хууль бус болно. Төлбөр төлөгч нар нь шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул анхны албадан дуудпага худалдаа болоогүй гэж ойлгож байсан.

Гэтэл анхан шатны шүүх Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 сарын 24-ний өдрийн 312/Ш32025/02082 дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 17 цаг 40 минутад хүлээлгэж өгсөн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна гэж дүгнэн анхны албадан дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Учир нь 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гарсан захирамжийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэж өгөх үндэслэлгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэлдээ хүлээн авсан он сарыг зориуд өөрчилж бичсэн гэж нэхэмжлэгч үзэж байгаа болно. Мөн шүүгчийн захирамж гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр үйлчлэх тул 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа явагдах боломжгүй юм. Иргэний хуулийн 177.2.-т “Анхны дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гараагүй буюу дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй бол хоёр дахь дуудлага худалдааг явуулна”, 177.3.-т “Хоёр дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна. Дуудлага худалдааг хоёр дахь удаа явуулж байгаа тухай хуульд заасан журмаар нийтэд мэдээлнэ” гэж заасан байтал анхны албадан дуудлага худалдааг хууль бусаар шүүгчийн захирамжийг зөрчин зохион байгуулсан. Анхны дуудлага худалдааг хууль зөрчиж явуулсан, түүнчлэн анхны дуудлага худалдаанаас даруй 2 сарын дараа хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулсан нь хууль бус гэж үзэж нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх энэхүү үндэслэлд огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Иймд шийдвэрлэсэн Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 312/ШШ2025/01811 дугаартай шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ф.******, Д******, “******” ХХК нь хариуцагч ************дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ф.******, Д******, ******ХХК-ийн хариуцагч ************дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа, 2025 оны 05 сарын 28-ны хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн  05955 дугаар шүүхийн шийдвэрээр  хариуцагч “******” ХХК, Ф.******, Д****** нараас төлбөр 75,807,154 төгрөгийг гаргуулан “******финанс ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн болно.  

Дээрх шийдвэрийг  үндэслэн төлбөр авагчийн хүсэлтээр 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол үйлдэж, тогтоолд үндэслэн төлбөр төлөгч Д******ы өмчлөлийн ******тоотод байрлах Улсын бүртгэлийн ******дугаартай, 348 м2 талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******дугаартай 724 м2 талбай бүхий газрыг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр битүүмжлэх ажиллагаа хийгдэж, 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр эд хөрөнгө хураах тухай тогтоолыг үйлдэн, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 24140495/07 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор “******" ХХК-ийг шинжээч томилж 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шинжээчийн дүгнэлтийг хүлээн авч, 2024  оны 12 дугаар сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад танилцуулжээ.

Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 69/01 дугаар тогтоолоор анхны дуудлага худалдааг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10.00 цагт явуулахаар болсон байна.  

Ф.****** нь Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн  05955 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу хийгдэж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүх 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2082 дугаар шүүгчийн захирамжаар ******шүүхэд гаргасан шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах хүсэлтийг шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3.-т заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн байна.

2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 17 цаг 40 минутад дээрх шүүгчийн захирамжийг төлбөр төлөгч Ф.****** ******гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Н.******т хүлээлгэж өгчээ.  

Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа нь 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10.00 цагт,  хоёр дахь албадан дуудлага худалдаа нь 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 10.00 цагт хуулийн дагуу зохион байгуулагдсан гэх хариу тайлбарыг шүүхэд гаргасан байна.

Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь  хэргийн оролцогчийн хувьд тухайн хэрэгт хамааралтай,  ач холбогдол бүхий  бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байдлаар  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, энэхүү иргэний хэрэгт  анхны дуудлага худалдааг хуулийн дагуу зохион байгуулж явуулсан эсэхийг нотолсон баримт, мөн   анхны  дуудлага худалдаанд дэнчин тушааж оролцогч этгээд  болон бусад этгээд оролцсон эсэх нь тодорхойгүй үл хөдлөх эд хөрөнгө албадан дуудлага худалдаанд борлогдсоноор ялагч тодорсон талаарх баримтууд байхгүй болно.

Харин шүүх өөрийн санаачлагаар тухайн төлбөр төлөгчид холбогдох шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг  шүүх хуралдааны шатанд үзлэг хийх замаар шинжлэн судалж тухайн хэргээс  холбогдох нотлох баримтуудыг хуулбарлан авч хэрэгт хавсаргах боломжгүй юм.

Мөн  “Дуудлага худалдаанд оруулах хөрөнгө хэлэлцсэн тухай 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тэмдэглэл”- /ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Б.Эрдэнэболд/-д   “...тус сумын ****** байрлах Улсын бүртгэлийн ******дугаартай, 348 м2 талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******дугаартай 724 м2 талбай бүхий газрыг нийт 393.564.500 төгрөгөөр нийтэд мэдээлэхээр, ... 2025 оны 01 дүгээр сарын 25 -ны өдрийн 10 цаг 00 минутанд болох үл хөдлөх эд хөрөнгийн анхны албандан  дуудлага худалдаанд дэнчин тушааж,  оролцогч этгээд  оролцоогүй тул үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахыг, үл хөдлөх эд хөрөнгийг нийтэд мэдээлэхээр 52 дугаар тойргын шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Н.******т даалгаж шийдвэрлэв” гэж тодорхой заасан байхад Шийдвэр гүйцэтгэлийн нэг дүгээр тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ахмад Б.****** нь  03 дугаар сарын 11-ний  өдөр  “Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 69/01 дугаар тогтоолоор тухайн  үл хөдлөх хөрөнгийг 393,564,500 төгрөгөөр тогтоож, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минутад Шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангид зохион  байгуулах үүрэг болгож” шийдвэрлэж байсан зэргээс үзэхэд   анхны албадан дуудлага худалдаа хуулийн дагуу явагдаагүй байна.

2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 691 дугаар Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн тогтоолоор Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн  05955 дугаар Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт гаргаагүйд тооцжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр нь 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн шүүгчийн захирамж гаргуулах тухай хүсэлт гаргасныг Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний  өдрийн  05415 дугаар шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсний дагуу Орхон аймаг дахь шүүхийн тамгын газраас “... шийдвэр гүйцэтгэлийн  ажиллагааг сэргээх тухай шүүхийн тогтоол,  шүүгчийн захирамж гараагүй байна...” гэсэн албан бичгийг шүүхэд ирүүлсэн болно.

Хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг  дахин сэргээж,  үл хөдлөх эд хөрөнгийн  хоёр дахь албадан дуудлага худалдааг  зохион байгуулсан “гэх тайлбар, татгалзлаа нотолж чадаагүй,  шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан  ямар үндэслэлээр сэргээж шийдвэрлэсэн, хоёр дахь албадан дуудлага худалдааны талаар нийтэд хэрхэн мэдээлсэн эсэх  тодорхойгүй байх тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүргээ хариуцагч тал  биелүүлээгүй гэж үзнэ. 

Шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2082 дугаар  захирамж гарсан өдрөөсөө эхлэн хэрэгжиж эхлэсэн байх ба хариуцагч байгууллага захирамжийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 17 цаг 40 минутад хүлээж авсан гэх хариу тайлбар нь захирамжийг биелүүлэхгүй байх үндэслэл биш юм.

Хариуцагч нь байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.-д заасан энэ хуулийн 27.1., 27.2.-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл арилсан тохиолдолд төлбөр авагч, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлтээр, түүнчлэн энэ хуулийн 29.1.8., 29.1.9.-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл арилсан, эсхүл төлбөр төлөгч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээг зөрчсөн бол төлбөр авагчийн хүсэлтээр ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулна гэж  заасныг зөрчжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүхийн шийдвэр, тогтоол,  шүүгчийн  захирамжийг эрх бүхий албан тушаалтан заавал биелүүлэх үүрэг хуулиар хүлээдэг   тул дээрх  үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдаа   хуулийн дагуу зохион байгуулагдсан бол уг  албадан дуудлага худалдааг хүчингүй болгох, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг  түдгэлзүүлэх ажиллагааг хийх,  дараа  нь ахлах шийдвэр гүйцэтгэгч нь шүүгчийн захирамжинд заасан үндэслэл арилсны дараа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээж, улмаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үргэлжлэн явуулах атал Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 61 дугаар шүүхийн  тогтоолоор ******шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргаагүйд тооцож шийдвэрлэсэн нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түмэнбаярын  шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүлээн авах боломжтой болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,  2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан  анхны албадан дуудлага худалдаа, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан  хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түмэнбаярын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар  сарын 01-ний өдрийн 312/ШШ2025/01811 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ф.******, Д******, ******ХХК-ийн хариуцагч ************дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа, 2025 оны 05 сарын 28-ны хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “... Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан анхны албадан дуудлага худалдаа, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгосугай...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түмэнбаярын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.11 дүгээр зүйлийн 75.11.2.-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр бөгөөд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б******ЦЭЦЭГ

 

                                             ШҮҮГЧ                                   Р.ҮҮРИЙНТУЯА        

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.БАТТӨР