| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2019/00043/Э |
| Дугаар | 52 |
| Огноо | 2019-08-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго, улсын яллагч Г.Мөнхболд, шинжээч Ж.Ариунзаяа, хохирогч Г.О шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах, шүүгдэгч З.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.З-т холбогдох эрүүгийн 1940000900054 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа, шагналгүй, ял шийтгэлгүй, З.З.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч З.З нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны орой Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг, 38 дугаар байрны баруун талын тоглоомын талбайн хажууд иргэн Г.О марган улмаар биед нь халдан зодож иргэн Г.О эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд, доод, зовхины хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүгдэгч З.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Байцаалтанд тодорхой мэдүүлэг өгсөн учир мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би найзуудтайгаа баарнаас гараад явж байсан юм. Тэгэхэд эд нар араас ирээд байж байтал эргүүлийн цагдаа ирээд салгацгаасан. Тэгээд цаашаа явж байгаад би З.З өдөж дуудсан юм байхгүй. Д У ах хоёр бид хоёрыг зууралдаж байхад ирсэн. Тэр хоёр ирээд салгаж байхад З.З намайг цохисон. Бас хажуунаас нэг хүн цохисон тэр хүнийг бол хараагүй. Доошоо тонгойход нэг хөл орж ирсэн. Хэн өшиглөснийг мэдэхгүй. Ийм л зүйл болсон. Онцгойгийн хоёр залуу Ө бас зодож байсан. Одоо миний нүд өглөө босоход өвддөг. Өдөр тийшээ гайгүй болдог. Унтаж сэрэхээр эвгүй болоод байгаа. Цаашаа улам хонхойгоод байгаа. Хохирол төлбөр барагдуулаагүй” гэв.
Шинжээч эмч Ж.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би өмнөх дүгнэлт болон мэдүүлэгтээ хэлсэн, энэхүү гэмтэл бол цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаандаа хөнгөн гэмтэл 28 хоногийн дотор эдгэрэх боломжтой байдаг” гэв.
Шүүгдэгч З.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...М Ц бид гурав “Фрэйндс” баарны хашааны урд талд гараад явья гэхэд М нэг хүнтэй уулзаадахъя гээд зүүн тийшээ алхаад бааранд уулзаад байсан хүмүүстэйгээ очиж уулзсан. Ц бид хоёр үлдээд хараад зосгож байхад М тэд нартай муудаж байгаа юм шиг байхаар нь очиж салгаж аваад явах гэж байхад эргүүлийн цагдаа нар ирээд бид нарыг тарцгаа гэж хэлэхэд М-той уулзаж байсан хүмүүс зүүн тийш ээ алхаад явсан. Тэд нарыг танихгүй хүмүүс байсан, 2 залуу, 3 хүүхэн хамт явж байсан. Ц, М бид гурав хамт үлдээд явах гэж байхад М тэд нарын араас явах гээд байхаар нь Ц куртикнээс зуураад бариад байсан. тэгтэл куртикээ тайлж хаяад нөгөө хүмүүсийн араас М ганцаараа гүйгээд явсан. Ц бид хоёр үлдээд байж байхад Э ирээд гурвуулаа болоод М ийн араас салгах гээд явсан. Бид нарыг 38 дугаар байрны баруун талд байх тоглоомын талбайн хажууд ирэхэд 38 дугаар байрны хамгийн урд талын орцны гадаа М нэг залуу, нэг хүүхэн хоёртой уулзаж байсан. М ийг тэд нартай уулзаад муудаагүй юм шиг байхаар нь бид гурав тэд нар руу очоогүй. Тэгтэл Ц явъя гээд хэлэхээр нь явах гэж байтал 38 дугаар байрны тоглоомын талбайгаас Д У хоёр гарч ирж байсан, тэгтэл О намайг дуудаад Бор-Өндөрт та нар ингэх болоогүй шүү гэж хэлэхээр нь би эргээд харсан. Тэгтэл над руу хүрч ирээд миний зүүн чих рүү баруун гараараа цохисон. Тэгэхээр нь би Г.О нүүр рүү нь зүүн гараараа нэг удаа цохисон чинь Д У хоёр О бид хоёрыг салгасан. Ингэхдээ У О хорьсон, харин Д намайг хойш нь түлхэж холдуулахад би хөл алдаж хойшоо савж унасан. Тэгээд босож иртэл Ц, Э намайг явъя гээд дагуулаад явсан. Намайг гэртээ ирсэн хойно ажлаас шуурхай авч бид нарыг дуудаад цагдаа руу дагуулаад орсон. О би ганцаараа зодсон. Ц, Э бид гурвыг явах гэж байхад О өөрөө араас дуудаад, намайг эргээд харахад түрүүлж миний нүүр рүү цохихоор нь зөрүүлээд түүний нүүр рүү нь би гараараа нэг удаа цохисон. Г.О нүүр лүү өшиглөсөн хүн байхгүй. Гэхдээ намайг Д ах салгахдаа хойш нь хүчтэй түлхсэн. Тэгэхэд нь би тэнцвэр алдаж хойшоо савж унасан бөгөөд унахдаа хөлөөрөө Г.О нүүрийг өшиглөсөн байж магадгүй. Тэрнээс биш санаатай өшиглөсөн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 48-49-р хуу/
Хохирогч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Бид нарыг “Фрэйндс” ороход онцгой байдалд ажилладаг З, Э, Ц, М нар хамт сууж байсан. Бааранд байхдаа хоорондоо муудаж, сайдсан асуудал байхгүй, зүгээр бүжиглэж байгаад 23 цаг 30 минутын үед гарцгаасан. Бид нар баарнаас гараад хашаанаас нь гараад зүүн тийшээ явж байхад араас онцгой байдлын гурван залуу болон М нар бид нарыг дуудсан. М нь бид нар хүрч ирээд Ө уулзъя, юм ярья гээд байсан. Ө, А М гурав тусдаа юм яриад зогсож байхад цагдаа нар ирж бид нарыг тараасан. Тэгээд бид нар зүүн тийшээ 35 дугаар байр луу чиглээд явсан, харин М той хамт явж байсан залуучууд тэндээ үлдсэн. Цагдаа нарыг ирээд салгасны дараа зүүн тийшээ алхаж байхад Бат-Эрдэнэ байхгүй, явчихсан байсан, хэзээ, хаашаа явсныг нь мэдээгүй. Ингээд 37 дугаар байрны урд талд явж байхад М араас гүйгээд ирж байгаа харагдахаар нь А Ө хоёрыг түрүүлээд явж бай гэж хэлээд явуулсан. Тэгээд Туяацэцэг, Номинтуяа бид гурвыг араас нь дагаад алхаж явахад М бид нарыг гүйцээд А Ө хоёр руу очсон. 38 дугаар байрны хамгийн урд талын орцны гадаа А Ө хоёр М той уулзаад зогсож байгаа харагдсан. М той хамт явж байгаа залуучууд нь бид нар зүгээр Ө уулзъя гээд явсан. Намайг 38 дугаар байрны баруун талын тоглоомын талбайн хажууд байхад З.З над руу ганцаараа миний нүүр рүү нэг удаа цохисон. Тэгэхэд Номинтуяа, Э хоёр салгасан. Тэгтэл 38 дугаар байрны хамгийн урд талын орцны гадаа хүмүүс зодолдох шиг болохоор нь хартал манай найз Ө газар уначихсан, дээрээс нь өшиглөж байсан. Тэгэхээр нь би “та нар яаж байгаа юм бэ” гэж хэлтэл З.З эргэж ирээд над руу дайраад намайг заамдсан. Энэ үед Э над руу гүйгээд ирж байхад манай эхнэр Э г цаашаа бай гээд холдуулж байсан. Тэгтэл тоглоомын талбайн дотроос 37 дугаар байр талаас У ах, Д ах хоёр гарч ирээд З.З бид хоёрыг салгасан. Ингэхдээ У ах, Д ах 2 намайг хориод барьж байгаад битгий зодолд гэж хэлсэн. Тэгэхэд З.З хэн нэгэн барьж хориогүй сул байсан бөгөөд намайг хориод барьж байхад миний нүүр рүү хоёр удаа гараараа цохисон. Тэгэхээр нь миний 2 гарнаас барьсан байсан учир доошоо тонгойтол нэг нь миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Тухайн үед хэн өшиглөсөнийг нь хараагүй, З.З намайг өшиглөсөн байх гэж бодож байна. Намайг өшиглөсний дараа З Ц, Э гурав зугтаад яваад өгсөн. Намайг доошоо сууж байж байхад эргүүлийн машин ирээд Ө , М хоёрыг суулгаад явсан. Бид нар араас нь цагдаа руу очсон. Миний зүүн нүдний ухархайн яс хугарсан, зүүн чихний ар талд хавдсан байсан. Зүүн нүд маань улайсан байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх учраагүй. ... Бид нарыг анх 38 дугаар байрны тэр хавьд очоод Ө, М А нарыг 38 дугаар байрны хамгийн урд талын орцны гадаа уулзаж байхад хамгийн анх З.З миний нүүрэнд нэг удаа гараараа цохисон. Дараа нь У ах, Д ах хоёр намайг З салгаж байхад намайг хориод зогсож байхад З.З дайраад 2 удаа миний нүүр лүү гараараа цохисон. Тэгэхээр нь доошоо тонгойтол нэг залуу миний өшиглөсөн. Би хэн өшиглөснийг нь хараагүй ч гэсэн З маргалдаж байсан учраас миний нүүр рүү З.З өшиглөсөн гэж бодож байна. Ц ыг намайг цохиж байгааг хараагүй. Э мөн намайг цохиогүй, манай эхнэртэй маргалдаад цаашаа зууралдаад явж байсан” гэх мэдүүлэг /хх-н 17-18-р хуу/
Гэрч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...бид нарыг баарнаас гараад хашааны урд талд байж байхад А ын нутгийн залуу гэсэн М гэдэг залуу бид нарын араас дуудаад Ө г уулзъя гээд байсан. М нь араас бид нар руу ирээд Ө уулзъя гээд муудах гээд байсан. Тэгэхэд нь А боль, чамд хамаагүй гэж хэлж байсан. Тэгтэл эргүүлд явж байсан цагдаа нар ирээд бид нарыг явуулсан. Тэгээд зүүн тийш ээ яваад 35 дугаар байрны хойд талаар зүүн тийшээ 38 дугаар байрны тийшээ явж байхад М хэдэн залуучуудтай араас явж байсан. Тэгэхдээ бид нарыг дуудаад байсан. Бид нар уг нь А Номинтуяа хоёрыг хүргэж өгөх гээд явж байсан юм. 38 дугаар байрны сагсны шийдний дэргэд явж байхад араас М гүйж ирэхээр нь бид нар Ө , А хоёрыг та хоёр цаашаа явж бай, нөгөө залуу чинь гүйгээд ирлээ гэж хэлсэн. Тэгэхэд М бид нарын хажуугаар гараад тэр хоёр руу явсан. Бид нар тэгэхээр нь араас нь дагаад Ө , А хоёрыг гүйцээд очтол М нь Ө уулзана гээд, А нь уулзуулахгүй гээд голд нь орчихсон М ийг цаашаа түлхэж байхаар нь би М ийг чи одоо зүгээр яваач ээ, А өөрийгөө мэдэж байгаа ш дээ гэж хэлсэн. Тэгэхэд А Ө г дагуулаад 38 дугаар байрны дэлгүүр талын эхний орцны үүдэнд очоод зогссон. Тэгээд би хамт байсан хүмүүс рүүгээ эргэж хараад буцаад Ө , А хоёрыг харсан чинь Ө газар уначихсан, онцгой байдлын хоёр залуу дээрээс нь өшиглөж байсан. Тэгэхээр нь би очоод жижиг биетэй залууг Э нь байсан байх, нь цаашаа яв гэж хэлээд холдуулсан чинь над руу дайраад байсан. Тэгтэл манай нөхөр, Ө г газар унасан байхыг нь хараад “та нар яаж байнаа” гэж хэлтэл онцгой байдлын өндөр З.З гэдэг залуу манай нөхрийг юу гээд байгаа пизда вэ гэж хэлсэн. Тэгэхэд Д У гэдэг хоёр залуу ирээд бид нарыг яагаад хоорондоо муудаад байгаа юм болиоч гэж хэлсэн. тэгсэн чинь тэр З.З гэдэг манай нөхөр рүү улам дайраад байсан. Тэгэхэд Д У хоёр манай нөхрийг тэр онцгой байдлын З муудалцуулахгүй гээд хориод манай нөхрийг хоёр талаас нь бариад байж байтал З.З ирээд шууд нүүр рүү нь гараараа нилээн хэдэн удаа цохисон. Манай нөхөр цохиулаад доошоо тонгойсон чинь З.З нүүр рүү нь өшиглөсөн. Энэ үед тэр өндөр залуутай хамт явж байсан Э гэдэг залуу манай нөхрийг цохих гэж байгаа юм шиг ойртоод ирэхээр нь чи одоо болиоч дээ, цаашаа яв гэж хэлтэл Э гэдэг залуу намайг чи ямар овоо гичий вэ гэж хэлээд миний толгой руу нэг удаа цохисон. Тэгэхэд тэд нартай хамт явж байсан Ц гэдэг залуу Э г надаас холдуулсан. Тэгтэл эргүүлийн алаг машин ирээд М Ө хоёрыг аваад цагдаа руу явсан. Манай нөхөр болон Номинтуяа, У ах, Д бид хэд сааданд үлдсэн, тэгээд цагдаа руу араас нь явсан. З Ц, Э гурав цагдаагийн машин хараад цаашаа их хурдан яваад өгсөн. Манай нөхрийг З.З гэдэг өндөр залуу зодсон…” гэх мэдүүлэг /хх-н 19-20-р хуу/
Гэрч М.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...38 дугаар байрны баруун талын тоглоомын талбайн хажууд хүмүүс муудалцаад, хашгиралдаад байсан. Тэгэхээр нь би тэд нар луу яваад очиход О зодуулчихсан байсан. Ө г зодоод хамраас нь цус гаргасан залуучууд эргэж очоод О зодсон байсан. Тэд нарын өндөр залуу нь О зодсон гэж байсан. Тэр залуучууд дунд нэг л өндөр залуу байсан” гэх мэдүүлэг /хх-н 25-26-р хуу/
Гэрч Б.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгэхэд А найзуудтайгаа хамт зүүн тийш ээ 35 дугаар байрны хойгуур явсан. Харин бид нар Ажнай төвийн баруун талд үлдсэн. Тэгж байгаад би найзууддаа та нар энд байж бай би А тай уулзаад ирье гээд зүүн тийшээ алхтал миний куртикнээс нэг нь зуурахаар нь куртикээ тайлаад цамцтайгаа араас нь гүйсэн. Би араас нь гүйж байгаад 38 дугаар байрны хамгийн урд талын орцны гадаа гүйцэж А тай уулзсан. Тэгэхэд А Ө хамт явж байсан, нөгөө хэд нь араас нь дагаад зайтай явж байсан. Тэгээд А Ө бид 3-ыг юм яриад байж байтал Ц араас гүйж ирээд Ө гийн нүүр рүү нэг удаа цохисон, дараа нь Э Ө г өшиглөсөн. Тэгэхээр нь А бид хоёр боль гээд болиулсан, мөн тэд нартай хамт явж байсан нэг охин бас салгасан. Тэгээд Ө гийн хамраас цус гарсан байхаар нь тогтоогоод уулзсан. Ө , бид хоёр 38 дугаар байрны хамгийн урд талын подвалны шатан дээр юм яриад уулзаад суусан. Тэгж байхад 38 дугаар байрны баруун талд байх хүүхдийн тоглоомын талбайн хажууд хүмүүс хашгиралдаад байсан, гэхдээ бид нар тийшээ очоогүй. Тэгээд чимээгүй болсных нь дараа эргүүлийн машин ирээд Ө бид хоёрыг цагдаа руу аваад явсан. Тэгэхэд О хүнд зодуулчихсан араас ирж байсан. Цагдаа дээр ирээд уулзахад О З.З зодсон гэж байсан” гэх мэдүүлэг /хх-н 53-54-р хуу/
Гэрч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын гал унтраах 49 дүгээр ангид 2018 оны 07 дугаар сараас эхлэн аврагч, гал сөнөөгчөөр ажиллаж байна. Манай найз З.З манай Бор-Өндөр сумын гал унтраах 49 дүгээр ангид аврагч, гал сөнөөгчөөр 2019 оны 01 дүгээр сараас эхлэн ажиллаж байна, одоо онцгой байдлын дэд ахлагч цолтой. З.З бид хоёр 2018 оноос эхлэн найзалж нөхөрлөж байна. Зан байдлын хувьд хүнтэй нийтэч харьцаатай, илэн далангүй байдаг хүн. Хүнтэй их зөв ойлголцдог, хүнтэй муудаж сайдаад байдаггүй. Өөрийн хариуцсан ажилдаа сайн, хий гэж үүрэг болгосон ажлыг чанартай сайн хийдэг. Хамт олон, найз нөхөд дундаа нэр хүнд сайтай, манай ажлынхан ам сайтай байдаг. З.З эхнэр хүүхэд байхгүй, Бор-Өндөр суманд ахынхаа гэрт байдаг. Улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-н 63-р хуу/
Гэрч Г.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 01 дүгээр сараас хойш З найзалж нөхөрлөж байна. Би Бор-Өндөр сумын онцгой байдлын 49 дүгээр ангид 2014 оноос хойш ажиллаж байна. З.З 2019 оны 01 дүгээр сараас эхлэн манайд ажиллаж эхэлсэн. Энэ үеэс найзалж нөхөрлөсөн. Зан байдлын хувьд даруухан, хүнтэй эелдэг харьцаатай залуу. З-т эхнэр хүүхэд байхгүй, Бор-Өндөр суманд ахындаа амьдардаг. З.З гал унтраах 49 дүгээр ангид аврагч, гал сөнөөгчөөр ажилладаг. Хамт олон найз нөхөд дундаа нэр хүнд сайтай, өөрийн хариуцсан ажилдаа сайн, эзэн болдог. Улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-н 64-р хуу/
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 203 дугаартай
Согтуурлыг драгер багажаар шалгасан тэмдэглэл /хх-н 35-40 хуу/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг цохиж, өшиглөсний улмаас гэмтэл учруулсан болохыг нь хохирогч, гэрч нар мэдүүлсэн, тус гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадварыг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл болохыг тогтоосон зэрэг үйл баримтыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхээс шүүгдэгч З.З гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч З.З нь 2019 оны 04 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг, 38 дугаар байрны урд талд хувийн таарамжгүй харьцааны улмаас Г.О маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохиж, өшиглөсний улмаас зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд, доод, зовхины хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үйлдсэн болох нь
Хохирогч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...З.З хэн нэгэн барьж хориогүй сул байсан бөгөөд намайг хориод барьж байхад миний нүүр рүү хоёр удаа гараараа цохисон. Тэгэхээр нь миний 2 гараас барьсан байсан учир доошоо тонгойтол нэг нь миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг
Гэрч Б.Т-ийн “...З муудалцуулахгүй гээд хориод манай нөхрийг хоёр талаас нь бариад байж байтал З.З ирээд шууд нүүр рүү нь гараараа нилээн хэдэн удаа цохисон. Манай нөхөр цохиулаад доошоо тонгойсон чинь З.З нүүр рүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 203 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Өөрөөр хэлбэл өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын эрх ашигт хор уршиг учрахыг мэдсэн хэр нь түүнийг хүсч үйлджээ.
Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нарын бие биедээ хүндэтгэлгүй хандсан байдлаас үүдэлтэй байна.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч З.З-т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Г.О нь мөрдөн шалгах ажиллагаанд “Одоо миний нүд өглөө босоход өвддөг. Өдөр тийшээ гайгүй болдог. Унтаж сэрэхээр эвгүй болоод байгаа. Цаашаа улам хонхойгоод байгаа. Хохирол төлбөр барагдуулаагүй. Би гомдолтой байна” гэж мэдүүлж байх боловч хэрэгт энэ талаарх баримт байхгүй тул дээрх нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогч нь энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР