| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 103/2016/00315/И |
| Дугаар | 103/ШШ2016/00302 |
| Огноо | 2016-07-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 103/ШШ2016/00302
| 2016 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 103/ШШ2016/00302 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1939 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 77 настай, эрэгтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын 15 дугаар гудамжны 02 тоотод оршин суух, Боржигон овогт Ерөөлтийн Догсронжав/УЮ39120819/-ын улсад ажилласан жилээ тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Е.Догсронжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оргил оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Е.Догсронжав миний бие 2001 оны 1 дүгээр сард ажилласан жил тодорхой биш үндэслэлээр хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоолгосон. 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр нэг удаа дахин тэтгэвэр тогтоолгох боломж гарсан учраас хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн 1960 оны 8 дугаар сарын 10-ны 43 дугаар тушаалаар ажилд томилогдсон ба 1960 оны 12 дугаар сарын 27-ны ажлаас халсан тушаал ажилласан жилд тооцогдохгүй байгаа учраас Өвөрхангай аймгийн архиваас Хархорин гурилын тээрмийн даргын тушаалын хуулбар, 1960 оны 12 дугаар сарын цалингийн хуулбар,1975-1980 оны Хархорины 34 дүгээр баазад жолоочоор ажиллаж байсан цалингийн түүвэр, Багануурт баригдаж байгаа нүүрсний уурхайн даргын 1982 оны 8 дугаар сарын 08-ны 166 дугаар тушаалын хуулбар, тухайн үед авч байсан цалингийн тодорхойлолт зэргийг архиваас авч хавсаргав. Иймд 1960 оны 8 дугаар сарын 05-наас 1983 оны 11 дүгээр сар хүртэл улсад ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Е.Догсронжав нь 1960 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 11 дүгээр сарыг хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын гурилын үйлдвэрт дезельчнээр, 1975 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хүртэл Өвөрхангай аймгийн Хархорины 34 дүгээр баазад жолоочоор, 1982 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 11 дүгээр сарыг хүртлэх Багануур районы Зөвлөлтийн барилгын байгууллага АТК-д жолоочоор тус тус ажиллаж байснаа тогтоолгохыг шүүхээс шаардаж байна.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.
Е.Догсронжав нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо заахдаа Өндөр насны тэтгэврээ нэмэгдүүлэх гэсэн гэжээ.
Нэхэмжлэгчийн дээрх хугацаанд улсад ажиллаж байсан үеийн гол нотлох баримт болох ажилд томилсон, ажлаас халсан тушаал байхгүй тул түүний ажиллаж байсан үйл явдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болжээ.
Нэхэмжлэгчийн Өвөрхангай аймгийн Хархорин сумын гурилын үйлдвэрт 1960 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 1962 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл дезельчнээр, 1963 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 1963 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл нооромчноор, 1975 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хүртэл Өвөрхангай аймгийн Хархорины 34 дүгээр баазад жолоочоор, 1982 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Багануур дүүргийн Зүүн өмнөд районы Зөвлөлтийн барилгын байгууллага АТК-д дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:
1960 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорины Гурилын үйлдвэрт нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбараар; /хх-ийн 3 дугаар тал/
Өвөрхангай аймгийн архивын тасгийн лавлагаагаар; /хх-ийн 4 дүгээр тал/
1960 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Хархорин гурилын тээрмийн захиргааны №43 дугаар тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбараар /хх-ийн 5-6 дугаар тал/
Өвөрхангай аймгийн Архивын тасгийн лавлагаагаар /хх-ийн тал/
1982 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Багануурт баригдаж байгаа нүүрсний уурхайн захиргааны даргын №166 дугаар тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбараар; /хх-ийн 7-9 дүгээр тал/
2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Е.Догсронжавын цалингийн тодорхойлолт; /хх-ийн 10 дугаар тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар түүнийг 1960 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 1962 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл дезельчнээр, 1963 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 1963 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл нооромчноор, 1975 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хүртэл Өвөрхангай аймгийн Хархорины 34 дүгээр баазад жолоочоор, 1982 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Багануур дүүргийн Зүүн өмнөд районы Зөвлөлтийн барилгын байгууллага АТК-д дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Ерөөлтийн Догсронжавыг
1960 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 1962 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл дезельчнээр, 1963 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 1963 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл нооромчноор, 1975 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хүртэл Өвөрхангай аймгийн Хархорины 34 дүгээр баазад жолоочоор, 1982 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Багануур дүүргийн Зүүн өмнөд районы Зөвлөлтийн барилгын байгууллага АТК-д дуустал жолоочоор тус тус ажиллаж ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ГАНЧИМЭГ