Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2025/01617

 

   

 

 

 

 

     2025         09           22                                        210/МА2025/01617

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 197/ШШ2025/09345 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

5,240,220 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 5,240,220 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримт тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх зааснаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

3.1. Талуудын хооронд байгуулагдсан гэх хэргийн 5 дугаар талд авагдсан 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээнд кузов засварын зориулалтаар 96 мкв талбай бүхий байгууламжийг түрээслүүлнэ гэжээ.

Харин хариуцагч нь “... тухайн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй,  хүчин төгөлдөр бус”  гэх агуулгаар маргажээ.

Анхан шатны шүүх талуудын маргааны зүйлтэй холбогдуулан түрээслүүлсэн гэх объектын шинж байдал, улсын бүртгэлд өмчлөх эрх бүртгэгдсэн эсэхийг тодруулж, энэ асуудлаар талуудыг мэтгэлцүүлэх шаардлагатай байжээ.

Өөрөөр хэлбэл, шүүх дээрх асуудлыг тодруулснаар талууд  нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах замаар хэргийн үйл баримтын талаар мэтгэлцэх, ингэснээр шүүх үйл баримтыг зөв тогтоох, шаардах эрхийн үндэслэл, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болно.  

4. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 197/ШШ2025/09345 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.АЗБАЯР

 

 

                                                   ШҮҮГЧИД                                         Т.ГАНДИЙМАА

 

 

                                                                                                             Н.ГЭРЭЛТУЯА