| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0476/э |
| Дугаар | 1504 |
| Огноо | 2019-09-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 1504
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа,
улсын яллагч: Г.Цэрэнжамц,
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов,
шүүгдэгч: О.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт О Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906023651866 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт О Б, 19 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, Бамбай харуул хамгаалалтын газарт хамгаалагч ажилтай, ам бүл 2 эхнэрийн хамт, тоотод оршин суух, урд Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 15 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн дугаар хороо Шархадны автобусны 2 дугаар буудал дээр үйл ажиллагаа явуулдаг Цагаан-Уул цайны газрын үүдэнд иргэн З. автомашиндаа сууж байхад нь үл ялих зүйлээс болж маргалдан улмаар хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би машиных нь хажууд байсан ундааны савыг авах гэхэд Бадамханд уурласан. Энэ асуудлаас маргаан болсон юм. Би буруу зүйл хийсэндээ харамсаж байна гэв.
Шүүгдэгч О.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Цайз дээр Б гэдэг залуу болон өөр нэг нэрийг нь мэдэхгүй залуутай хамт бид 3 хоёр шил 0.75 литрийн савалгаатай архи гадаа сууж уусан. Тэгээд юу болсон талаар санахгүй байна. Уусан архиндаа согтчихсон байлаа. Нэг сэрэхэд эрүүлжүүлхэд сэрсэн. Манай охиных Улиастайд байдаг юм тэднийх рүү явахдаа хоёр буудал дээр буугаад 500 төгрөгний унаанд суугаад очдог юм. Би Цайз дээр хоёр хүнтэй архи ууснаа л санаж байна гэжээ. /хх-ийн 18/
Хохирогч З.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр би Шар хадны 2-ын буудлын орчимд байх Цагаан-Уул цайны газрын үүдэнд машин дотроо утсаар яриад бууж байтал нэг согтуу залуу өөдөөс ирж явсан. Тэгээд над дээр ирээд жолооч талын хаалгыг онгойлгоод хаалганд байсан усны савыг авахаар нь би тэр залууд чи яагаад хүний юмыг авч байгаа юм гэж хэлээд усны саваа шүүрч авахад цаашаа явсан. Тэгээд цаашаа явахдаа замын хажууд байсан тоосгыг аваад машиныг маань цохих гэтэл манай нөхөр цайны газраас гарч ирээд тэр залууд чи яв гэж хөөсөн. Нөгөө хүн цаашаа явсан. Манай нөхөр буцаад нөгөө цайны газартаа орсон. Тэгээд машиныхаа хажууд утсаар яриад зогсож байтал ар талаас толгойд юмаар цохисон. Тэгэхээр нь эргээд хартал нөгөө машинаас усны сав авсан залуу тоосго барьчихсан зогсож байсан. Би нөгөө хүнээс зугтаагаад цайны газарт орж нөхөртөө юу болсон талаар хэлж манай нөхөр цагдаад мэдэгдсэн. Уг залуу нилээн их согтолттой байсан. Намайг шууд тоосгоор цохисон гэжээ. /хх-ийн 14/
Гэрч П.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Шархадны 2-ын буудлын хажууд байдаг цайны газарт эхнэрийнхээ хамт цай уух гэж орсон. Гэтэл эхнэрийн утас дуугараад гараад явсан. Удалгүй манай эхнэр намайг тоосгоор цохичихлоо гээд орилоод ороод ирсэн. Цайны газарт сууж байсан 2 залуу гүйж гараад нөгөө хүнийг бариад авсан. Удалгүй цагдаа ирээд нөгөө хүнийг авч явсан. Тэр хүн нилээн согтуу байсан. Манай эхнэрийн толгой хагараагүй цохиулсан хэсэгтээ хавдаж цус хурсан байсан гэжээ. /хх-ийн 22/
Шинжээч томилж,шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 24/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 4692 тоот шинжилгээ:
1.З.Б биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 25/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 26-27/
О.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 36/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 39/,
О.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 34/
О.Б Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 28/, прокурорын тогтоол /хх-н 29/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 30-33/ зэрэг болно.
Шүүгдэгч О Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Шархадны автобусны 2 дугаар буудал дээр үйл ажиллагаа явуулдаг Цаган-Уул цайны газрын үүдэнд иргэн З.Б тоосгоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:
Шүүгдэгч О.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Цайз дээр Батбаяр гэдэг залуу болон өөр нэг нэрийг нь мэдэхгүй залуутай хамт бид 3 хоёр шил 0.75 литрийн савалгаатай архи гадаа сууж уусан. Тэгээд юу болсон талаар санахгүй байна. Уусан архиндаа согтчихсон байлаа. Нэг сэрэхэд эрүүлжүүлхэд сэрсэн. Манай охиных Улиастайд байдаг юм тэднийх рүү явахдаа хоёр буудал дээр буугаад 500 төгрөгний унаанд суугаад очдог юм. Би Цайз дээр хоёр хүнтэй архи ууснаа л санаж байна гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18/
Хохирогч З.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр би Шар хадны 2-ын буудлын орчимд байх Цагаан-Уул цайны газрын үүдэнд машин дотроо утсаар яриад бууж байтал нэг согтуу залуу өөдөөс ирж явсан. Тэгээд над дээр ирээд жолооч талын хаалгыг онгойлгоод хаалганд байсан усны савыг авахаар нь би тэр залууд чи яагаад хүний юмыг авч байгаа юм гэж хэлээд усны саваа шүүрч авахад цаашаа явсан. Тэгээд цаашаа явахдаа замын хажууд байсан тоосгыг аваад машиныг маань цохих гэтэл манай нөхөр цайны газраас гарч ирээд тэр залууд чи яв гэж хөөсөн. Нөгөө хүн цаашаа явсан. Манай нөхөр буцаад нөгөө цайны газартаа орсон. Тэгээд машиныхаа хажууд утсаар яриад зогсож байтал ар талаас толгойд юмаар цохисон. Тэгэхээр нь эргээд хартал нөгөө машинаас усны сав авсан залуу тоосго барьчихсан зогсож байсан. Би нөгөө хүнээс зугтаагаад цайны газарт орж нөхөртөө юу болсон талаар хэлж манай нөхөр цагдаад мэдэгдсэн. Уг залуу нилээн их согтолттой байсан. Намайг шууд тоосгоор цохисон гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14/
Гэрч П.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Шархадны 2-ын буудлын хажууд байдаг цайны газарт эхнэрийнхээ хамт цай уух гэж орсон. Гэтэл эхнэрийн утас дуугараад гараад явсан. Удалгүй манай эхнэр намайг тоосгоор цохичихлоо гээд орилоод ороод ирсэн. Цайны газарт сууж байсан 2 залуу гүйж гараад нөгөө хүнийг бариад авсан. Удалгүй цагдаа ирээд нөгөө хүнийг авч явсан. Тэр хүн нилээн согтуу байсан. Манай эхнэрийн толгой хагараагүй цохиулсан хэсэгтээ хавдаж цус хурсан байсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 4692 тоот шинжилгээ: З.Б биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн мэдүүлэг. /хх-н 25/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч О.Б холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул О.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч З.Б нь эмчилгээний зардалд 159.191 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч О.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт О Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Б нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 150,000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Б нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. О.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН