| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0476/э |
| Дугаар | 1553 |
| Огноо | 2019-10-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ба.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 1553
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа,
улсын яллагч: Б.Эрдэнэбаатар,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч:Т.Г
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов.
шүүгдэгч: С.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ч овогт С Э холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906040401757 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч овогт С Э,19 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Нийтлэг үйлчилгээний газарт зам талбайн үйлчлэгч ажилтай, ам бүл 4, хүүхдүүдийн хамт, тоотод оршин суух, бие эрүүл, улсаас авсан гавъяа шагналгүй, 1994 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх Гачуурт дүүргийн шүүхийн 399 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, РД: регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч С.Э нь 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай настай цүнхэнд байсан түрүүвчнээс 10.000 төгрөг хулгайлсан байна гэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр амралтын өдөр хувцсаа угаачихаад унтаж байхад цүнхнээс 10.000 төгрөг аваад дэлгүүр явсан байсан. Би унтаж босож ирээд түрийвчинд байсан мөнгөө үзэхэд 10.000 төгрөг дутсан байсан. Тэгээд би араас нь гүйгээд очиход Тэгш хэм гэдэг дэлгүүрээс тоглоомон машин, цэргүүд, цоож авсан байсан. Тэгээд ирээд удаа дараа мөнгө хулгай хийгээд байгаа болохоор нь хашраах зорилготой зодсон. Би суран тэлээгээр нуруу, чих рүү нь 5-6 удаа цохьсон. учлалт гуйгаад дэлгүүрээс юм авч өгсөн гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би насанд хүрээгүй хохирогч Э.Д төрсөн эгч нь юм. Би 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байгаагүй учраас юу болсоныг мэдэхгүй байна. Надад утсаар холбогдож хэлсэн. Манай дүүгийн хоёр чих нь хавдсан, нуруундаа гэмтэлтэй байсан. Өөр зүйл анзаарч хараагүй. Манай дүү хааяа ээжийн цүнхнээс мөнгө аваад байдаг байсан. Би ээжийн цүнхнээс мөнгө авах болгонд нь ээждээ хэлэлгүйгээр мөгө авч болохгүй гэдгийг хэлж байсан. Манай дүү өөр газраас эд зүйл, мөнгө авдаггүй. Манай дүү одоо мөнгө хулгайгаар авахаа больсон. Миний бие болоод манай дүү нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгч С.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр би гэртээ өөрийн төрсөн хүү Д, Б нарын хамт байхдаа хувцас хунараа угаачихаад хоёр хүүхэддээ хоол хийж өгчихөөд өөрөө унтаад өгсөн байсан. Тэгээд би 14.00 цаг өнгөрч байхад сэрээд хартал 2 хүү байхгүй байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг мөнгө аваад гарсан байж магадгүй гэж бодоод түрүүвчээ үзтэл 10.000 төгрөг алга байсан. Тэгээд хоёр хүүхдээ дэлгүүр орсон байх гэж бодоод тэр хавьд байдаг 2-3 дэлгүүр ортол алга байсан. Дэлгүүрээс гараад явж байтал тэр хоёртой гудманд таарсан. Тэр хоёр дэлгүүрээс тоглоом, чипс авчихсан бариад ирж байсан. Тэгэхээр нь би өмнө нь ч гэсэн Д миний цүнхнээс удаа дараа мөнгө хулгайлж байсан болохоор гэртээ оруулж байгаад хашраах зорилгоор суран тэлээгээр нуруу гар хэсэгт нь маш олон удаа ороолгосон. 20.00 цагийн орчимд хоёр цагдаа манайд орж ирээд намайг авч явсан гэжээ. /хх-ийн 11/
Бага насны хохирогч Э.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 14.00 цагийн орчимд ээжийг унтаж байхаар нь цүнхнээс нь 10.000 төгрөг аваад дүү Б бид хоёр дэлгүүр ороод тоглоом, түлхүүр цоож аваад гэртээ ирсэн. Гэртээ ирээд ээжид илүү гарсан 3500 төгрөгийг нь өгсөн. Гэтэл ээж намайг 10.000 төгрөг авлаа гээд уурлаад угаалгын машин дээр байсан суран тэлээгээр 5 удаа ороолгосон. Ээж намайг өрөвдөөд уучлаарай гэсэн. Ээж надад мөнгө өгөөд дэлгүүр орж чихэр, чипс ав гэсэн. Намайг дэлгүүрт ороход Ж ах яасан юм гэж асуугаад тэгээд түүний дүү нь цагдаад мэдэгдсэн. Манай гэрийн цоож эвдэрсэн байсан болохоор би цоож авах гээд ээжийн цүнхнээс мөнгө авсан юм гэжээ. /хх-ийн 6/
Гэрч М.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр би хамаатны ах болох Ө гэртээ 0.5 литрийн архи хувааж уусан. Тэгээд Ө манайд очий гэхээр нь хамт яваад замдаа Тэгш хэм дэлгүүр орж нэг шил архи авсан. Ө замдаа нэг хүнтэй утсаар яриад байсан юм тэгээд тэр ярьсан хүнийх нь 2 хүүхэд дэлгүүр дээр ирээд бид хоёр тосож авсан. Тэгээд явж байтал нэг хүүхдийх нь хүзүүн дээр хөх болсон байхаар нь яасан юм гэтэл дүү нь болох хүүхэд ээж зодсон юм гэж хэлсэн. Тэгэхээр нь цамцыг нь сөхөөд хартал нуруу нь аймаар хөх өрөөн болсон байсан. Тэгэхээр нь би гэрт ороод цагдаа дуудсан юм гэжээ. /хх-ийн 8/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 16/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний шинжээчийн 8699 дүгнэлт:
1.Э.Д шилэн хүзүү, зүүн дал, мөр, нуруу, баруун зүүн чихний дэлбээ, зүүн чихний урд хэсэг, духны баруун хэсэгт цус хуралт тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 20/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 21/
С.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 16/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 18 /,
С.Э хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол, /хх-н 27/,
С.Э Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 27/, прокурорын тогтоол /хх-н 23-24/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, Таслан шийдвэрлэх тогтоол /хх-н 25-26, 34/ зэрэг болно.
Шүүгдэгч С.Э нь 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу цүнхэнд байсан түрүүвчнээс 10.000 төгрөг хулгайлсан байна гэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн….
мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 14.00 цагийн орчимд ээжийг унтаж байхаар нь цүнхнээс нь 10.000 төгрөг аваад дүү Б бид хоёр дэлгүүр ороод тоглоом, түлхүүр цоож аваад гэртээ ирсэн. Гэртээ ирээд ээжид илүү гарсан 3500 төгрөгийг нь өгсөн. Гэтэл ээж намайг 10.000 төгрөг авлаа гээд уурлаад угаалгын машин дээр байсан суран тэлээгээр 5 удаа ороолгосон. Ээж намайг өрөвдөөд уучлаарай гэсэн. Ээж надад мөнгө өгөөд дэлгүүр орж чихэр, чипс ав гэсэн. Намайг дэлгүүрт ороход Ж ах яасан юм гэж асуугаад тэгээд түүний дүү нь цагдаад мэдэгдсэн. Манай гэрийн цоож эвдэрсэн байсан болохоор би цоож авах гээд ээжийн цүнхнээс мөнгө авсан юм гэсэн мэдүүлэг,
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний шинжээчийн 8699 дүгээр, Э.Д шилэн хүзүү, зүүн дал, мөр, нуруу, баруун зүүн чихний дэлбээ, зүүн чихний урд хэсэг, духны баруун хэсэгт цус хуралт тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-н 20/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч С.Э нь 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт цүнхэнд байсан түрүүвчнээс 10.000 төгрөг хулгайлсан байна гэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул С.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
г нэхэмжлэл гаргаагүй тул С.Энхжаргалыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ч овогт С Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Э 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Э нь торгох ялыг 6 сарын дотор нэг сард 75.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Э нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. С.Энхжаргал нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, С.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН