| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжав Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 197/2025/12861/И |
| Дугаар | 210/МА2025/01732 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2025/01732
2025 10 06 210/МА2025/01732
******* Сууц өмчлөгчдийн холбооны
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 197/ШШ2025/08838 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 9,741,114 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан үзээд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч *******гаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 9,741,114 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь уг зардлыг хариуцвал зохих этгээд биш гэх үндэслэлээр эс зөвшөөрч, маргасан.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоосон байна.
3.1. ******* Сууц өмчлөгчдийн холбоо нь Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *******, *******, *******, *******, *******, *******, , дугаар байрнуудын дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах үйл ажиллагаа эрхэлдэг нь тус Сууц өмчлөгчдийн холбоонд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргаас олгогдсон тоот гэрчилгээгээр тогтоогдсон /хх-9/ ба уг зардлыг шаардах эрх бүхий этгээд мөн болох талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
3.2. Хариуцагч ******* “Тус байрны өмчлөгч нь , , нар болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тоот гэрчилгээгээр тогтоогдоно. Миний бие уг орон сууцыг түрээсийн гэрээний үндсэн дээр эзэмшдэг” гэх тайлбар гарган хэргийн 21 дүгээр талд авагдсан Нийслэлийн Хан-Уул дүүргийн , //, дугаар байр, тоот хаягт байрлах, 106 м.кв талбай бүхий гурван өрөө үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд сар бүр 3,600,000 төгрөгөөр тооцон иргэн гийн банк ХК дахь дансанд хөлс төлсөн талаарх баримт /хх-22-27/-ыг шүүхэд ирүүлсэн байна.
4. Дээрх орон сууцыг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хариуцагч ашиглаж байгаа нь түүний өөрийнх нь тайлбараар тогтоогдсон тул 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлыг гаргуулахаар шүүх шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь:
Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.6, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.6 дахь хэсэгт зааснаас үзвэл орон сууцыг эзэмшиж байгаа этгээд нь тухайн орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, дундын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөх эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдох үйлчилгээг авч байгаагийн хувьд уг үйлчилгээнд холбогдох зардлыг төлөх үүрэгтэй, тухайн үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврын талаар зохицуулсан байх бөгөөд энэ нь хуулиар үүсэх үүргийн харилцаагаар тайлбарлагдана.
Харин хариуцагч нь дээрх үүргийг сууцны өмчлөгчийн өмнө биелүүлж байгаа гэх боловч энэ талаарх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмаар нотолж чадаагүй байх тул бусад сууц өмчлөгчдийн гаргасан зардал буюу хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжих учиргүй.
Иймд орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдох зардлыг төлөх үүрэггүй гэх агуулга бүхий хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхино.
5. Нэхэмжлэлээс үлдэх 8,566,136 төгрөгт холбогдох хэсгийг хариуцагч ******* төлөх үндэслэлгүй бөгөөд тэрээр уг шаардлагыг хариуцвал зохих этгээд биш гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-д тус тус заасанд нийцсэн, энэ талаар нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс нэмж эрх зүйн дүгнэлт хийхгүй.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байх тул уг заалтыг хасаж, шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 197/ШШ2025/08838 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “302 дугаар зүйлийн 302.4 дэх хэсэгт” гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Н.ГЭРЭЛТУЯА