Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2025/01733

 

 

 

 

 

 

 

 

2025 10 06 210/МА2025/01733

 

 

 

 

*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Азбаяр, Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/05935 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* ХХК, ******* ХХК болон ******* ХХК-д тус тус холбогдох,

 

Хан-Уул дүүрэг, *******, ******* хотхон, *******, *******, *******, тоот хаягт байрлах, 74.12 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах тухай иргэний хэргийг хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ******* анх ******* ХХК-тай 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тоот Орон сууц захиалгын гэрээг байгуулсан ба тус гэрээгээр гүйцэтгэгч ******* ХХК нь Нийслэлийн Хан-Уул дүүрэг, *******, ******* хотхоны ******* *******, *******, тоот хаягт байрлах, 74.12 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьж, ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч ******* би гэрээний 5.1-т зааснаар 140,828,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гэрээ ёсоор миний бие 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 100,000,000 төгрөг, мөн сарын 23-ны өдөр 38,000,000 төгрөг төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, бүрэн биелүүлсэн.

1.2. Ингээд хариуцагч ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК-ийн хоорондын харилцааны асуудлаас болж миний бие ******* ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээг 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулж, мөн өдрөө орон сууцыг надад хүлээлгэн өгсөн. Гэвч тус орон сууцыг эзэмшиж, ашиглаж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл миний үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй намайг хохироосоор байна.

1.3. Хариуцагч ******* ХХК-тай байгуулсан гэрээний 3.7-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөх үүргийг хүлээсэн. Иймд намайг орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ******* ХХК-ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Маргаан бүхий үйл баримтын хувьд айлын барилга барих байсан. Манай компани ******* ХХК-тай 130 айлын барилга барих гэрээ байгуулсан. ******* ХХК нь 70 хувьтай байхад нь ажлыг хаяад явсан. 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс мөн сарын 03-ны өдрүүдэд нэг гарааш давхардаад зарсан байна гэх маргаан гарсан ба гараашийн асуудал дугаарлалт буруу байсан.

Дээрх асуудлаас үүдэн орон сууцны маргаан бүхий асуудлаар хэд хэдэн иргэн ирсэн бөгөөд тэдний нэг нь нэхэмжлэгч ******* байсан бөгөөд ******* ХХК-тай байгуулсан гэрээгээ бариад ирсэн. Бидний зүгээс ******* ХХК байр борлуулах эрхгүй гэж бид хэлсэн.

2.2. Ингээд манай компанийн зүгээс иргэдийг ******* ХХК-д төлсөн мөнгөө аваад манайд өгөөрэй гэж хэлээд 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулж, орон сууцанд нь оруулсан. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь манай компанид төлбөр мөнгө нь орж ирээгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

3. Хариуцагч ******* ХХК-ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Манай компани 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ******* ХХК-ийн орон сууцны барилгын ******* угсралт заслын ажлыг түлхүүр хүлээлгэж өгөхөөр тохиролцон ******* ХХК-тай № дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. Гэрээний дүн 90 хувь бартертай байсан бөгөөд бартерт уг төслөөс 35 байр манай компанид олгогдсон.

Манай компани гэрээний дагуу бартерт олгогдсон Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, ******* ХХК-ийн айлын орон сууцны ******* *******ны 13 давхрын 3 өрөө 74.12 м.кв байрыг захиалагч *******д үл хөдлөх гэрчилгээ гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй, учир нь тооцоо дууссан болно. ******* ХХК болон ******* ХХК-иудын захиалагч иргэнд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гарган асуудлыг шийдэж захиалагчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч ******* ХХК-ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Манай компани ******* ХХК-тай ерөнхий гүйцэтгэгчийн гэрээ байгуулж Хан-Уул дүүрэгт баригдаж ашиглалтад бүрэн орсон ******* хотхоны барилга угсралтын ажлуудыг гүйцэтгүүлсэн.

******* ХХК-тай манай ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй бөгөөд тухайн компанийн өмнө хууль болон гэрээгээр хүлээсэн үүрэг манайд байхгүй. Энэхүү нэхэмжлэгч талын маргаж буй ******* хотхоны *******ын *******, ******* тоот хаягт байрлах, 74.12 м.кв байрыг ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт ******* ХХК-д олгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох нь тайлбар, нотлох баримтуудаар бүрэн үгүйсгэгдэнэ гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Хан-Уул дүүргийн *******, ******* хотхоны *******ын *******, ******* В загварын 74.12 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******ыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК, ******* ХХК-иудад холбогдох нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч *******ы татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 862,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 862,000 төгрөгийг гаргуулж *******д олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. "*******" ХХК нь "*******" ХХК-ийн захиалгаар Хан-Уул дүүргийн *******ны нутагт үйлчилгээтэй айл /2 блок/-ын орон сууцны барилгыг барихаар харилцан тохиролцсон. *******" ХХК нь тухайн барилгын нэг блок болох 130 айлын орон сууцыг "*******" ХХК-аар бариулахаар харилцан тохиролцож 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дугаартай гэрээ байгуулсан.

"*******" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, гэрээнд заасан ажлыг дуусгаагүй болно. "*******" ХХК-ийн дутуу орхисон ажлыг "*******" ХХК болон "*******" ХХК хамтран дуусгаж барилгыг ашиглалтад оруулсан.

Мөн тухайн орон сууцны барилгаас орон сууц худалдан борлуулахад талууд бүрэн мэдээлэлтэй байх шаардлагатай байдаг тул орон сууц худалдан борлуулах тохиолдолд захиалагч "*******" ХХК-аас заавал зөвшөөрөл авах шаардлагатай байсан. Гэтэл нэхэмжлэлд дурдсан орон сууцны талаар "*******" ХХК болон "*******" ХХК-д мэдэгдээгүй болно. Нэхэмжлэлд дурдсан орон сууцыг *******д худалдан борлуулсан гэдгийг "*******" ХХК нь 2023 оны 12 дугаар сарын эхээр мэдсэн.

6.2. Ингээд тухайн орон сууцны захиалагч, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч нарын талаар, барилга баригдаж дуусах ажлын явцын талаар болон тухайн орон сууцны өмчлөгч нь "*******" ХХК гэдгийг "*******" ХХК-тай гэрээ байгуулсан иргэдэд танилцуулсан. Иргэд энэ танилцуулгыг ойлгон ******* ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

Иргэн ******* "*******" ХХК-ийн хооронд 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан "Орон сууц захиалгаар бариулах гэрээ" хүчин төгөлдөр байгаа бөгөөд уг гэрээний төлбөр өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байна.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/05935 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйл болон 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн тул өмчлөх эрхийг шилжүүлэн авах бүрэн үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь ******* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу хүлээсэн үүргийг биелүүлэхийг шаардсан.

Төлбөрийн нөхцөлийн хувьд, уг гэрээнд ******* ХХК-д төлбөрийг бүрэн төлсөн гэж тодорхой зааж, нэхэмжлэгч *******аар гарын үсэг зуруулж, тамга тэмдгээ даруулсан. Гэтэл хариуцагч тал эсрэг байр суурь илэрхийлж байна.

7.2. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2, 2.6-д төлбөрийн нөхцөлийг маш тодорхой, ойлгомжтой байдлаар тусгасан байгаа бөгөөд уг заалтуудын утгыг өөрөөр тайлбарлах оролдлого гаргаж байгаа нь үндэслэлгүй. Мөн шүүх бусад хариуцагч компанийн хооронд байгуулсан гэрээ болон хавсралтуудыг буруу үнэлсэн гэж ******* ХХК тайлбарласан. Гэхдээ шүүх хэрхэн дүгнэсэн нь огт хамааралгүй. Учир нь нэхэмжлэлийн гол шаардлага нь ******* ХХК болон нэхэмжлэгч ******* нарын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээний үүргийн биелэлттэй холбоотой болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч үндсэн үүргээ биелүүлсэн учраас шаардах эрхтэй. Иймд хариуцагч ******* ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК, ******* ХХК болон ******* ХХК-д тус тус холбогдуулан Хан-Уул дүүрэг, *******, ******* хотхон, *******, *******, *******, тоот хаягт байрлах, 74.12 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч "*******" ХХК зөвшөөрч, харин ******* ХХК эс зөвшөөрч ... ******* ХХК-тай манай компани ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй ... маргаан бүхий орон сууцыг ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт ******* ХХК-д олгосон ... гэж, ******* ХХК эс зөвшөөрч ... ******* ХХК-д төлсөн мөнгөө аваад манайд өгөөрэй гэж хэлээд 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан. Гэвч манай компанид төлбөр мөнгө нь орж ирээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэсэн агуулгаар татгалзлын үндэслэлээ тайлбарлан, маргажээ.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК, ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, тус компаниудад холбогдох хэсгийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасантай нийцжээ.

 

4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоосон байна.

 

4.1. ******* ХХК нь ******* ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 20/06 дугаар Хан-Уул дүүрэг, *******, ******* ХХК-ийн айлын орон сууц ба үйлчилгээний барилгын угсралт ба гадна тохижилтын ажлын гэрээ-г байгуулж, гэрээгээр ******* ХХК нь 2 блок барилгын ажлыг 26,367,000,000 төгрөгөөр гүйцэтгэх, харин ******* ХХК нь гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх 2,363,700,000 төгрөгийг бэлнээр, үлдэх 23,730,300,000 төгрөгт бартер буюу барьсан барилгаас хавсралтад заасан 98 ширхэг орон сууц хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. /хх-65-71/

 

4.2. Дээрх гэрээний 3.3-т заасан эрхийн хүрээнд ******* ХХК нь гэрээт ажлыг гүйцэтгэхдээ туслан гүйцэтгэгч ******* ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар Хан-Уул дүүрэг, *******нд байрлах ******* ХХК-ийн 130 айлын орон сууцны барилгын угсралт ба гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр ******* ХХК нь 11,742.77 м.кв талбай бүхий орон сууцны *******ийн барилга угсралтын иж бүрэн ажлыг гүйцэтгэх, харин ******* ХХК нь гэрээт ажлын хөлсний 10 хувийг бэлнээр, үлдсэн 90 хувийн төлбөрийг бартер хэлбэрээр төлөхөөр харилцан тохиролцсон. /хх-79-81/

 

4.3. Ингээд ******* ХХК нь нэхэмжлэгч *******тай 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Орон сууц захиалгаар барьж, худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, Нийслэлийн Хан-Уул дүүрэг, *******ны нутаг дэвсгэрт байрлах ******* хотхоны *******, *******, 13 дугаар давхрын 74.12 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 140,828,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, нэхэмжлэгч ******* нь гэрээ байгуулсан өдрөө 100,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 38,000,000 төгрөгийг тус тус гэрээнд заасан иргэн ын банк ХК дахь 50220925 тоот дансанд төлж, гэрээний үүргээ биелүүлсэн. /хх-10-14/

 

4.4. Мөн хэргийн 15 дугаар талд авагдсан ******* ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар албан бичгээр ******* ХХК-д *******тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний төлбөр бүрэн төлөгдсөн талаар мэдэгдсэн, түүнчлэн хэргийн 82-86 дугаар талд авагдсан баримтаар ******* ХХК нь ******* ХХК-тай 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тооцоо нийлж, 2 компанийн өглөг авлагыг баталгаажуулсан байна.

 

4.5. Улмаар 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ******* болон ******* ХХК-ийн хооронд орон сууц захиалгаар бариулах *******-23 дугаар гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр маргаан бүхий Хан-Уул дүүрэг, *******ны нутаг дэвсгэрт байрлах ******* хотхоны *******, *******, 13 дугаар давхрын 74.12 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг ******* ХХК нь 140,828,000 төгрөгөөр *******д худалдахаар харилцан тохиролцжээ. /хх-7-8/

 

4.6. Хэргийн 72-76 дугаар талд авагдсан ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Орон сууц захиалгаар барьж, худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу нэхэмжлэгчийн худалдан авсан орон сууцыг ******* ХХК-иас ******* ХХК-д шилжүүлсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн худалдан авсан орон сууц нь одоо ******* ХХК-ийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр өмчлөх эрхийн бүртгэл хийгдсэн талаар тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-иас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээний үүрэг шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн ба энэхүү үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

5. Хэдийгээр хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч *******тай байгуулсан 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн гэрээний 3.7-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэ төлөгдөөгүй талаар маргасан боловч тус гэрээний 2.1-т төлбөрийг ******* ХХК-д төлснийг тэмдэглэсэн байх ба ******* ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар албан бичгээр ******* ХХК-д *******тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний төлбөр бүрэн төлөгдсөн талаар мэдэгдсэн тул төлбөр төлөгдөөгүй гэх хариуцагч ******* ХХК-ийн татгалзал болон давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* ХХК нь ажил гүйцэтгэх үүргээ бүрэн биелүүлээгүй тул нэхэмжлэгчид орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үндэслэлгүй гэж ******* ХХК маргах боловч хоёр компанийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаа нэхэмжлэгч *******тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт хамааралгүй.

 

6. Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч ******* ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/05935 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 862,090 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

 

ШҮҮГЧИД Б.АЗБАЯР

 

 

Н.ГЭРЭЛТУЯА