Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 1510

 

   2019        09         30                                   2019/ШЦТ/1510

 

                                    

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Алтанцэцэг,

Иргэний нэхэмжлэгч М.Мөнхбаяр,

Шүүгдэгч Н.Б , Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Б , Ц.Б нарт холбогдох эрүүгийн 1906 01982 1837 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “  хамгаалагч ажилтай, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо  тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо,  тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Н.Б .

 

           2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын туслах ажилтай, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо,  тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Ц.Б .

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч Н.Б , Ц.Б нар нь бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Экстрим талбайн ажлыг гүйцэтгэж байсан “  зуурмагны машины мотор, халуунаар үлээдэг пуужин зэргийг хулгайлж 870.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                ТОДОРХОЙЛОХ нь:  

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б  мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч М.Мөнхбаяр мэдүүлэхдээ: “…Би нэр сарын өмнө хохирлоо барагдуулж авсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...Шүүгдэгч нарын хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.

 

        Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Ганболдын өгсөн мэдүүлэг /хх-11/, иргэний нэхэмжлэгч М.Мөнхбаярын өгсөн мэдүүлэг /хх-14/, гэрч С.Энхбаярын өгсөн мэдүүлэг /хх-17/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-52/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-24/, шүүгдэгч нарын ял шалгах хуудас /хх-26, 27/ зэргийг шинжлэн судлав.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Н.Б , Ц.Б нар нь бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Экстрим талбайн ажлыг гүйцэтгэж байсан “ агуулахаас зуурмагны машины мотор, халуунаар үлээдэг пуужин зэргийг хулгайлж 870.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.

 

Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Ганболдын өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын сүүлээр би өөрийн халуунаар үлээдэг пуужин, мотор зэрэг эд зүйлсийг Баянзүрх дүүргийн 26 дугэар хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Шонхортой талбайн урд талд байсан агуулахын ашиглагдаж байсан 20 тонны багтаамж бүхий контейнерт хийсэн. 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн харуулын албаны дарга гээд хүн 96669577 гэх дугаараас залгаж танай агуулахаас хүмүүс юм аваад явчихлаа гэж залгасан. Тэгээд би явж очоод үзтэл агуулах дотроос халуунаар үлээдэг пуужин, мотор хоёр байхгүй байсан. Тэгээд би харуулын дарга гэх хүнээс асуухад “хоёр хүн агуулахаас юм аваад байхаар нь юун хүмүүс болохыг асуухад тухайн хүмүүс ажлын хэрэгслээ аваад явж байна” гэж хэлсэн байсан. Манай дээр туслахаар ажилладаг байсан хоёр хүн байгаа. Нэгийг нь Баярсайхан гэдэг. Халуунаар үлээдэг пуужинг 2018 оны 10 сард шинээр нь 1.500.000 төгрөгөөр худалдан авсан. Харин мотор 220 волтоор ажилладаг зуурагчийн мотор 2018 оны 10 сард 380.000 төгрөгөөр худалдан авсан. Одоо хийн пуужингаа 1.500.000 төгрөг, Мотороо 380.000 төгрөгөөр үнэлнэ.” /хх-11/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч М.Мөнхбаярын өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сансарын клонкын шилэн гүүрний хажуу талын “Онон” цайны газар буюу ажил дээрээ байж байхад найз Н.Б  нь ах Ц.Б хамт орж ирээд “мөнгөний хэрэг гараад явж байна, энэ хоёрыг хямд авчих” гэхээр нь халуунаар үлээдэг хийн пуужин болон 220в моторыг 300.000 төгрөгөөр худалдан авч мөнгийг бэлнээр авч Ц.Баярсайханд өгсөн. Тухайн эд зүйлсээ Ц.Баярсайханых ба барилгын ажил дууссан дараа жил хүртэл хэрэглэхгүй болохоор зарж байна гэж байсан. Би эд зүйлийг 300.000 төгрөгөнд худалдан авсан ба одоо 300.000 төгрөгийг нэхэмжилнэ.” /хх-14/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Энхбаярын өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчдын нэг нь агуулахаас хүмүүс юм аваад явчихлаа гэж хэлсэн. Би аль агуулахаас юм алдагдсан болохыг мэдээд бүртгэл дээрээс тухайн хүний дугаарыг хараад залгаж хэлж байсан.” /хх-17/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Өвгөнхүүгийн өгсөн: “...Би тухайн өдөр 15 цагийн орчим Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талын хэсэгт хүн барагтаа яваад байдаггүй газар шар өвс самнаад байж байтал 2 хүн шар өнгийн мотортой адилхан зүйл чирээд явж байхаар нь “наадахаа хаанаас аваад явж байгаа юм бэ” гэж асуутал “бид өөрсдийнхөө юмыг аваад явж байна” гэхээр нь явуулчихаад сэжигтэй санагдаад харуул хамгаалалт хариуцсан дарга С.Энхбаяр гэх хүнд утсаар залгаад “сэжигтэй 2 хүн хойноос юм чирээд явж байна” гэсэн яг хаанаас авсаныг нь мэдээгүй.” /хх-46/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Б яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд ийм зүйл хийчихлээ. Надад дээрхи эд зүйлсийг захиран зарцуулах эрх байхгүй. Өөрийн буруугаа ойлгож байна.” /хх-35-36/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Б яллагдагчаар өгсөн: “...Бид хоёр архи уусан байсан. Тэгээд архины халуунд ийм зүйл болчихлоо. Бид хоёр нилээн согтсон байсан. Би тэдгээр зүйлсийг Баярсайхан ахынх биш гэдгийг мэдэж байсан. Буруу зүйл хийсэнээ ойлгосон. Өөрийн буруугаа маш сайн ойлгож гэмшиж байна.” /хх-42/ гэх мэдүүлэг, 

 

           Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-24/,

           “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-51-52/,

Шүүгдэгч Н.Б , Ц.Б нарын ял шалгах хуудас /хх-26, 27/ зэргээр тогтоогдсон болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Н.Б , Ц.Б нар нь бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Экстрим талбайн ажлыг гүйцэтгэж байсан “Том Алт Нэмэх” ХХК-ийн агуулахаас зуурмагны машины мотор, халуунаар үлээдэг пуужин зэргийг хулгайлж 870.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

   Шүүгдэгч Н.Б , Ц.Б нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг бүлэглэн агуулахад нэвтэрч үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Үйл ажиллгаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулах гэдэгт эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах зоорь, авто мухлаг, хөргөх ба бараа зөөх төхөөрөмжийн автомашин, граж, албан тасалгаа, үйлдвэрлэлийн болон эд хөрөнгийг хадгалах зориулалттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг ойлгоно.

 

Шүүгдэгч Н.Б , Ц.Б нарын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, тэдэнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч С.Ганболд, иргэний нэхэмжлэгч М.Мөнхбаяр нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул үүнийг шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс шүүгдэгч Н.Б , Ц.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

 

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Б , Ц.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг тус тус хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

        Энэ хэрэгтээ шүүгдэгч Н.Б , Ц.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан

зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Б , Ц.Б  нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

           2. Н.Б , Ц.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

           

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Н.Б , Ц.Б нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

            4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, Н.Б , Ц.Б нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

 5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, Н.Б , Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

     6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Б , Ц.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               Э.ЧИНГИС