| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашар Азбаяр |
| Хэргийн индекс | 182/2024/04383/И |
| Дугаар | 210/МА2025/01665 |
| Огноо | 2025-10-01 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2025/01665
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/04984 дугаар шийдвэртэй,
*******гийн нэхэмжлэлтэй,
*******, ******* нарт холбогдох
Хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, хариуцагч аас 55,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Миний хувьд талийгаач ******* эгчтэй 2010 оноос хойш 2019 он хүртэл хамт амьдарч байгаад тэгээд нэг хэсэг тусдаа гарсан. 3 сарын дараа эгч маань бие нь муудсанаас биднийг дахин дуудсан. Энэ үед ******* хамт амьдарч байсан боловч ямар нэгэн байдлаар түүнийг асрамжилж харж хандаагүй.
1.2. Эгч ******* маань бидний асаргаанд байж байгаад 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нас барсан. Эгч маань бие нь өвдөж бөөрний дутагдалд ороод бөөр орлуулах эмчилгээнд 7 хоногт 3 удаа ордог, байнга эмчилгээнд зөөвөрлөж, эмчид үзүүлж хяналтад байлгадаг байсан. Өвчин нь хүндэрсэн, их эм ууснаас шалтгаалан сүүлдээ ходоод нь цоорсон гэдэг онош тавьж маш их эмчилгээ хийлгэж эмчлүүлсэн.
1.3. Энэ үед нь түүний гэрт өмнө нь амьдарч байсан манай ах, эгч, дүү нараас ямар ч тусламж үзүүлж, асарч байгаагүй. Ганц байрыг нь худалдаж авчихаад мөнгөө ч гүйцээж өгөхгүй, цувуулж тэр нь өөрт нь юу ч болдоггүй, эмчилгээнд нь хүрэхгүй хэцүү нөхцөл байдалтай байсан. Эмчилгээний төлбөр 1 сард л 1,000,000 төгрөг гардаг, сард тэтгэврийн 500,000 төгрөг аваад хүрдэггүй байсан.
1.4. Миний зүгээс эгчийнхээ эмчилгээний зардалд 40,000,000 төгрөг, байрны төлбөрт шүүхийн шийдвэрийн дагуу 15,500,000 төгрөг, нийт 55,500,000 төгрөг зарцуулсан.
Иймд талийгаач *******гийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, аас 55,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ын тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Талийгаач ******* нь миний төрсөн эгч байсан. ******* бид нар талийгаачийн төрсөн дүү нь бөгөөд бид хоёроос өөр өвлөгч байхгүй. Эгч *******гийн эмчилгээний төлбөрийг төлж, бие нь муу байхад тусалж байсан. ******* нь миний төрсөн дүү бөгөөд нэхэмжлэгч *******гийн хадам ээж нь юм. Нөхөр ******* нь дүү *******гийн төрсөн хүү бөгөөд бид ийм харилцааг нь болиулах талаар их ярьж хэлж, манай дунд хүү их хөөцөлдөж байсан боловч одоо ийм байдалд хүрсэн гэжээ.
3. Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын агуулга:
3.1. Талийгаач *******г нэхэмжлэгч асрамжилж, халамжлан асаргааны гэрээтэй байсан, түүний эмчилгээнд болон оршуулганд зарцуулсан баримтууд хэрэгт байх тул ******* нь түүнийг асран тэтгэж, асрамжилж байсан нь нотлогдсон байна.
Хариуцагч ******* нь талийгаач *******гийн хууль ёсны өвлөгч мөн бөгөөд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар өвөөс татгалзсан гэх баримт хэрэгт байхгүй. Хариуцагч нар тус тусдаа талийгаачийн өмчлөлийн орон сууцнаас 50 хувиар өв хүлээн авах хүсэлтээ хуульд заасан зохих журмын дагуу нотариатчид гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагч *******г хууль ёсны өвлөгч мөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
4.1. Иргэний хуулийн дугаар зүйлийн 520.1.2., 530 дугаар зүйлийн 530.2.1., 530.2.4.-т заасныг баримтлан, хариуцагч , ******* нарт холбогдох хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай, хариуцагч аас гарсан зардалд 55 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 505 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Анхан шатны шүүх өвлөгч, өвлүүлэгчийн хооронд үүссэн харилцаанд Улс терийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-д заасныг төсөөтэй хэрэглэх шаардлагатай байсан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Учир нь өвлүүлэгч ******* нь хань нөхөргүй, төрүүлсөн болон үрчилсэн үр хүүхэдгүй, ганц бие, өндөр настан байсан.
Нэхэмжлэгч ******* 2011 оноос 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл буюу *******г нас барах хүртэл 12 жилийн турш талийгаач *******гийн хамт гэр бүлээрээ амьдарч ирсэн, өөрөөр хэлбэл ******* түүүнийг өнгөрсөн хугацаанд албан ёсоор асран хамгаалж ирсэн байдаг.
Талийгаач ******* нь ганц биеэр амьдардаг байснаас гадна ходоодны шархны хүндрэл, бөөрний цочмог дутагдал гэсэн оноштой хүнд өвчтэй, өвчин нь хүндэрч байнгын асаргаа шаардлагатай, эмчилгээ сувилгаа тогтмол хийлгэх, харж хандах шаардлага үүсэхэд *******ийн бусад хамаатан цаашид зайлшгүй үүсэх асаргаа үйлчилгээ болон ирээдүйд үүсэх санхүүгийн хүндрэлээс бэрхшээн хамт байх, биечлэн болон санхүүгийн хувьд асран тэтгэх, тусалж дэмжихээс шууд татгалзсан бөгөөд ******* ганцаараа энэ бүхнийг өөртөө үүрч өнгөрсөн 12 жилийн хугацаанд өөрийн гэр бүлийн хамт бусад хүмүүсээс бодит байдлаар болон санхүүгийн хувьд ямар нэгэн тусламж дэмжлэг авалгүйгээр эгч *******г асран хамгаалж, халамжилж ирсэн байдаг.
5.2 Харин *******гийн төрсөн дүүгийн охины хүүхэд ******* гэгч нь хүн өвчтэй *******гоос түүний амьдарч байсан байрыг өөртөө авахаар худалдах худалдан авах гэрээ хийсний үндсэн дээр байрны өмчлөгчөөр бүртгүүлэн мөнгийг өгөөгүй байхдаа *******г өмчлөлийнх нь байрнаас нь хөөн гаргаад оруулахгүй байсны улмаас ******* арга буюу шүүхэд хандахад хүрч байсан ба дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 05 дугаар сарын 24-ни өдрийн 183/ШШ2023/01549 дугаартай шийдвэрээр орон сууцны өмчлөгчөөс ******* хасагдах, ******* 15,500,000 төгрөгийг төлөх зохигчдын эвлэрлийг баталсан захирамжийг гаргаж байсан.
Энэхүү шүүхийн төлбөр, түүнчлэн өнгөрсөн хугацааны турш *******гийн өмчлөлийн дүүргийн хаягт байрлах орон сууцны СӨХ болон ашиглалтын зардлыг хүртэл *******гийн өмнөөс ******* төлж байсан хэдий боловч өнөөдрийг хүртэл ******* гэгч иргэн уг байрнаас гараагүй, шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр биелэгдээгүй, зөрчигдсөн эрх сэргээгдээгүй хэвээр байгаа болно.
Харин өнгөрсөн хугацаанд удаа дараа болон *******г нас барсны дараа ******* гэгч нь Чимэдсүрэнгийн төрсөн ээж болон төрсөн ах нартай хамтран талийгаач *******гийн өмчлөлийн орон сууцыг өөртөө авах зорилгоор шүүхийн маргаан үүсгэсээр ирсэн байна. Дээрх үндэслэлүүдээр *******гийн хувьд хуульд зааснаар өвлөх эрхээ тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.
5.3. Иргэний хуулийг төсөөтэй хэрэглэх байсан.
Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй, 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх;, 520.1.2 энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн ... дүү, ... зээ. гэж заасан.
Монгол Улсын дээд шүүхийн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай монгол улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай 1998 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 62 дугаар тогтоолын 9-д Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.4 дэх заалтын "... мөн заалтын "ач, зээ" гэдэгт хэлмэгдэгчийн төрсөн буюу үрчилж авсан хүү, охины төрсөн буюу урчилж авсан хүүхэд: түүнчлэн хэлмэгдэгчийн төрсөн буюу үрчилж авсан ах, эрэгтэй дүүгээс гарсан ба үрчилж авсан хүүхэд, /ач/ эсхүл төрсөн буюу үрчилж авсан эгч, эмэгтэй дүүгээс гарсан ба үрчилж авсан хүүхэд /зээ/ -ийг тус тус хамааруулан ойлгоно." тайлбарласан байна. /Энэ заалтыг 2002 оны 123 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/
Улсын дээд шүүхийн энэхүү тайлбараас өвлүүлэгч *******гийн эмэгтэй дүүгийн Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийг хэрэглэх байсан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж хүүхэд ******* нь түүний зээ байх тул зохигчдийн хооронд үүссэн харилцаанд байна.
Мөн нэхэмжлэгч ******* нь 2011 оноос 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл буюу нас барах хүртэл хугацаанд 12 жилийн турш өвлүүлэгч *******г асран хамгаалж эмчилгээ үйлчилгээг хариуцаж ирснээс гадна байрны ашиглалтын зардал төлөх шүүхийн төлбөрийг шилжүүлэх зэргээр эд хөрөнгийг хадгалж хамгаалах зардлыг давхар хариуцаж байсан тул бусад өвлөгчдөөс энэхүү зардалд 55,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6. Хариуцагч талаас давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, хариуцагч аас 55,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон. Зохигч энэ талаар маргаагүй. Үүнд:
3.1. ******* нь дүүргийн 6 дугаар хороо, 35 дугаар байрны хаягт амьдарч байгаад 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өвчний улмаас нас барсан.
3.2. Талийгаач нь хариуцагч *******, нарын төрсөн эгч, нэхэмжлэгч *******гийн нагац эгч бөгөөд нөхөр, хүүхэдгүй ганц бие байсан.
3.3. ******* нь 2022 оноос хүнд өвчний улмаас байнгын эмчилгээ хийлгэн, асаргаа шаардлагатай болж дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст *******, ******* нар хүсэлт гаргаснаар нэхэмжлэгч ******* нь *******гийн асран хамгаалагчаар тогтоогдсон.
3.4. *******, ******* нарын нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, дүүргийн 6 хороо, гудамж, 35 байр, хаягт байрлах, 16 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны гэрчилгээ гарсан.
3.5. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1549 дугаартай Зохигчдын эвлэрлийн баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар нэхэмжлэгч ******* нь шүүхэд нэхэмжилсэн 1,449,479 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, орон сууц худалдах хэлцлээс талууд татгалзсанаа харилцан зөвшөөрч нэхэмжлэгч ******* нь 15,500,000 төгрөгийг хариуцагч *******д буцаан өгч, хариуцагч нь дүүрэг, 6 хороо, гудамж, , орон сууцны хамтран өмчлөгчөөс нэрээ хасуулахаар зохигч талууд эвлэрснийг батлан хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон.
3.6. Нэхэмжлэгч ******* нь, талийгаач *******гийн төлөх 15,500,000 төгрөгийг *******д 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төлсөн. Харин төлбөр төлөгч ******* нь дүүрэг, , гудамж, 35 байр, орон сууцны хамтран өмчлөгчөөс нэрээ хасуулаагүй.
4.1. Өвлүүлэгч ******* 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нас барснаар хариуцагч ******* нарт өв нээгдсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт нийцжээ.
4.2. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, харин түүний төрсөн дүү нар болох хариуцагч *******, нар мөн хуулийн 520.1.2-д заасны дагуу талийгаач *******гийн хууль ёсны өвлөгч гэж анхан шатны шүүх зөв тогтоожээ.
4.3. Хариуцагч *******гаас 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн тойргийн 366 бүртгэлийн дугаартай нотариатчид, аас 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн тойргийн 85 бүртгэлийн дугаартай нотариатчид тус тус өв хүлээн авах тухай хүсэлтээ Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасан хугацаанд гаргасан байна.
5. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангасан байх тул нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй.
5.1. Хариуцагч нарыг өвлөх эрхээ алдсан, өв хүлээн авахаас татгалзсан, өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй гэж үзэх үндэслэлүүд тогтоогдоогүй, өвийг хүлээн авсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 517 дугаар зүйлийн 517.1, 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Хэдийгээр нэхэмжлэгч *******г талийгаач *******гийн асран хамгаалагчаар тогтоосон, нас барах хүртэл нь асрамжлан хамгаалж, тусалж дэмжиж байсан үйл баримт тогтоогдсон боловч Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.1.2 дахь хэсэгт заасан хууль ёсны өвлөгчид хамаарахгүй тул шаардах эрхгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн.
Нэхэмжлэгч талын Улс терийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-д заасныг болон Монгол Улсын дээд шүүхийн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай монгол улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай 1998 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 62 дугаар, 2002 оны 123 дугаар тогтоолыг энэ маргаанд хэрэглэх байсан гэх гомдол үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.1.2 дахь хэсэгт хууль ёсоор өвлөх эрхтэй этгээдийг нэрлэн зааж, нарийвчлан зохицуулсан тул уг харилцаанд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэгт заасан зохицуулалт үйлчлэхгүй.
Тодруулбал, Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар иргэний хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэх хууль хэрэглээний журам үйлчилдэг. Мөн Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар Тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэхгүй тул өв залгамжлалтай холбоотой харилцаанд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг хэрэглэхгүй.
6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/04984 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 505,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Б.АЗБАЯР