Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2025/01737

 

   

 

 

 

 

 

 

 

 

     2025            10             08                                           210/МА2025/01737

                                                 

 

 

 

 

 

“******* банк” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/05663 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “******* банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* газарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ******* газраас тус банкны өмчлөлийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн *******, *******, ******* /Б, *******, Г корпус/ тоотод байрлах 4729.27 м.кв талбай бүхий оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, шинжээч томилж улмаар үнэлгээ тогтоолгосон. Гэвч тухайн үнэлгээ нь зах зээлийн хандлагыг буруу хэрэглэсэн. Мөн тухайн үл хөдлөх эд хөрөнгийг буруу хөрөнгөтэй харьцуулсан.

Түүнчлэн хөрөнгийн үнэлгээний шинжээч нь үнэлгээ хийж буй барилгад огт хэмжилт хийгээгүй ба зөвхөн барилгын гадна фото зургийг авч үнэлгээ тогтоосон, хөрөнгийн үнэлгээний гол зүйл болох Б, *******, Г корпусын бодит байдал дээр үзээгүй буюу танилцахгүйгээр үнэлгээ хийж, алдаатай ажиллагааг явуулсан тул холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр тус банкны хөрөнгийг илт доогуур, үндэслэлгүйгээр үнэлж банкны эрх ашгийг хохироож байх тул ******* газрын шинжээч томилж “ үнэлгээ” ХХК-иар үнэлүүлсэн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар захирамжаар "******* банк" ХХК-аас 44,469,689,474 төгрөгийг гаргуулж “” ТӨҮГ-т олгохоор шийдвэрлэгдсэн.

Төлбөр төлөгч “******* банк” ХХК нь төлбөрөө сайн дураар төлж барагдуулаагүй тул Сүхбаатар дүүрэг *******, *******, // /Б, *******, Г корпус/ тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоох ажиллагаа явуулсан боловч төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээнд харилцан тохиролцож тогтоогоогүй шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул үл хөдлөх хөрөнгийг “ үнэлгээ” ХХК-аар үнэлгээ тогтоолгоход дээрх үл хөдлөх хөрөнгийг 57,254,063,276 төгрөгөөр үнэлсэн.

Нэхэмжлэгч талын үйлдэл нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, төлбөр төлөхгүй байх зорилгоор санаатайгаар саад учруулж байгаа. Энэ нь зөвхөн төрийн байгууллагын эрх ашиг биш, ийн ажилтан, албан тушаалтуудын эрх ашиг зөрчигдөж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ТӨҮГ-ын  тайлбарын агуулга:

3.1. Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бусад асуудалд гомдол гаргаагүй, зөвхөн хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдол гаргасан. Хөрөнгө битүүмжлэх,  хураах ажиллагаа, дуудлага худалдааны процесс хуулийн дагуу явагдсан гэж үзээд нэхэмжлэгч талаас эдгээрт гомдол гаргаагүй гэж ойлгож байна.

Төлбөр төлөгч болох банкны зүгээс хөрөнгийн үнийн санал өгөөгүй тул шинжээч томилсон. Шинжээчийн үнэлгээгээр 4,729 м.кв талбай бүхий объектын нийт үнийг 57,000,000,000 төгрөг гэж тогтоосон бөгөөд 1 м.кв нь ойролцоогоор 12,000,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Гэтэл 2024 оны 02 дугаар сарын байдлаар тус дүүрэгт шинээр баригдаж буй барилгын 1 м.кв талбайн зах зээлийн үнэ 4,280,000 төгрөг байсан. Ингээд шинжээчийн үнэлгээ нь зах зээлийн үнээс 3 дахин өндөр гарсан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч тал уг үнийг хэт доогуур үнэлсэн гэж үзэж байгаа ч өнөөдрийг хүртэл үүнийгээ нотлох баримт, бодит дүн мэдээг шүүхэд ирүүлээгүй. Ингээд нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч дахин томилогдсон бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шинжээчийн гаргасан тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон холбогдох аргачлалуудын хүрээнд зохих үндэслэлтэй хийгдсэн.

Мөн нэхэмжлэгч гагцхүү хугацаа хожиж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг саатуулах замаар төлбөрөөс зайлсхийж буй хэлбэр юм. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэт удааширч, төлбөр авагчид бодит хохирол учирсаар байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд зөвхөн маргааныг удаашруулах, хугацаа хожих зорилготой гэж үзэж байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “******* банк” ХХК-ийн хариуцагч ******* газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “ үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* банк” ХХК-д олгон, хариуцагч ******* газраас шинжээчийн ажлын хөлсөнд 4,000,000 төгрөг гаргуулан шинжээч т олгож шийдвэрлэжээ.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар шийдвэрийн дагуу "******* банк" ХХК нь "" ТӨҮГ-т 44,358,713,714 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй бөгөөд "******* банк" ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул 2022 оны 09 дүгээр сараас шийдвэр гүйцэтгэх албадан ажиллагааг ******* газарт эхлүүлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “ үнэлгээ” ХХК тухайн хөрөнгийг 57,200,000,000 төгрөгөөр үнэлсэн. Нэхэмжлэгч “******* банк” ХХК нь энэхүү үнэлгээг хэт багаар үнэлсэн хэмээн нэхэмжлэл гаргасан. Түүнчлэн тухайн үнэлгээний тайланг дахин шалгуулахад 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ******* тоот дүгнэлтээр “ үнэлгээ” ХХК-ийн үнэлгээг нь бодит үнэлгээ болохыг тогтоогдсон болно.

5.2. Ингээд шинэ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль нь 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн ба өмнөх хуулиар зөвхөн үнэлгээчин хувь хүн тусгай зөвшөөрөл авдаг байсныг өөрчилж, аж ахуйн нэгж мөн тусгай зөвшөөрөл авдаг болсон бөгөөд хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор 2023 оны эхний 9 сарын байдлаар нэг ч аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгогдоогүй байсан бөгөөд энэхүү хугацаанд гүйцэтгэсэн бүх шинжээчийн дүгнэлт хүчингүй болохуйц шийдвэрийг шүүхээс гаргасан.

Ийнхүү хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлээгүй, хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн нөхцөл байдалд бүрэн үнэлэлт дүгнэлт хийгээгүй буруу шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Тус үнэлгээг үнэлгээ хийх эрхгүй этгээд үнэлгээ хийж дүгнэлт гаргасан. Хариуцагч ******* газар нь үнэлгээчин ******* бус өөр хуулийн этгээдийг үнэлгээчнээр томилсон. Ингээд ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “ үнэлгээ” ХХК-ийг тусгай зөвшөөрөлтэй эсэх талаарх баримтыг гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргаж, улмаар яамнаас холбогдох материалыг ирүүлсэн. Энэ талаарх баримт хавтаст хэргийн 243, 244 дүгээр талд авагдсан.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Иргэн, хуулийн этгээд нь тусдаа хариуцлага хүлээдэг. Үнэлгээчнийг анхнаасаа томилох боломж байсан. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хууль үйлчилж эхэлсэн ба хууль хэрэгжих хүртэлх үнэлгээний тусгай зөвшөөрлийг аваагүй гэж гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан. Гэтэл энэ нь хэрэгт баримтаар нотлогдоогүй. яамнаас ирүүлсэн хариу тайлбарт 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хууль хэрэгжиж эхэлсэн, үүний дагуу тусгай зөвшөөрлийг олгосон гэж дурдсан гэв.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн тайланг ******* нь “ үнэлгээ” ХХК-ийг төлөөлж гаргасан учраас тухайн үнэлгээг хүчинтэй гэж үзнэ. Түүнчлэн *******ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хугацаа 2026 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөр дуусгавар болох байсан гэв.

ХЯНА*******АЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч “******* банк” ХХК нь хариуцагч ******* газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэнээс маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.  

 

3.1. Талууд хөрөнгийн үнэлгээ хийсэн “ үнэлгээ” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар маргаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн  шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаар захирамжаар тус компанийг хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх талаарх нотлох баримтыг яамнаас гаргуулахаар шийдвэрлэжээ. 

 

  яамны 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 03/9896 дугаартай албан бичигт “... Зөвшөөрлийн тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлснээс хойш хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгодог болсон. “ үнэлгээ” ХХК-д сайдын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ******* дүгээр тушаалаар хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон байна” гэжээ. /2хх-243-244/

 

“ үнэлгээ” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа явуулах чиглэлээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байх тул 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагааг хэрхэн, ямар зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлж байсан нь талуудын маргаанд хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ.

 

Гэтэл анхан шатны шүүх “ үнэлгээ” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй холбогдох нотлох баримтыг нэхэмжлэгч талын хүсэлтээр гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа маргаанд хамааралтай байж болох хугацааны холбогдох баримтгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь маргааны үйл баримтыг бүрэн тогтоогоогүй гэж үзэх үндэслэл болно. 

 

4. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/05663 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.                     

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Т.ГАНДИЙМАА

 

 

                             ШҮҮГЧИД                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

                                                                                      Н.ГЭРЭЛТУЯА