Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2019/ШЦТ/230

 

 

  2019          08              08                                           2019/ШЦТ/230                               

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг, 

улсын яллагч Б.Энхболд,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Амараа,

иргэдийн төлөөлөгч Б.Одонгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-од холбогдох эрүүгийн 1934000000159 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 26-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,   Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум 3 дугаар баг Өвт гэх газар оршин суух хаягтай боловч Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Нуурын 16-329 тоотод оршин суух, урьд 1997 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Хархорин Сум дундын шүүхийн 79 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.2-д зааснаар 3 жилийн хорих ялаар, 1998 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Хархорин Сум дундын шүүхийн 39 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.2, мөн хуулийн 138 дугаар зүйлийн 138.1-д зааснаар 6 жилийн хорих ялаар, 2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хархорин Сум дундын шүүхийн 01 дугаартай тогтоолоор 145 дугаар зүйлийн 145.2 дугаар зүйлд зааснаар 2 жилийн хорих ялаар, 2007 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 28 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хорих ялаар, 2011 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 18 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 151 дүгээр зүйлийн 151,1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жил 2 сараар тус тус шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Ш овгийн Б. Б гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч П.Ариунаг 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр хоолойг нь боож ухаан алдуулсан,

2018 оны 11 дүгээр сард мөн хоолойг нь боож багалзуурдан ухаан алдуулсан,

Мөн үүнээс хойш 7 хоногийн дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр цохиж, боож унагаасан,

2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр үснээс нь татаж газар унагааж хөлөөрөө дэвсэн зодож “хохирогчийг цагдаа сэргийлэхэд хэлбэл ална, олон жил шоронгоор явсан шоронгоос оргож гарч ирээд ч болов ална” гэж удаа дараа айлгаж байнга зодож, харгис хэрцгий харьцаж, бие болон сэтгэл санааны зовиур үүсгэн тарчлаасан гэмт хэргийг,

Мөн хамтран амьдрагч П.Ариунаг 2019 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутагт байрлах Хүйн голын дэргээд зодож эрүүл мэндэд нь “тархины хатуу хальсан доорх цусан хураа, дээд, доод уруулын салстанд язарсан шарх, нүүр, бие, дээд, доод мөчдөд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал “ гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.              

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:” Би үхэлд хүргэх гэмтэл учруулаагүй, нүүрэн тус газарт нь алгадсан...” гэв. 

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Амараа мэдүүлэхдээ:” Гомдолтой байна. Оршуулгын зардал нэхэмжилнэ.” Гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-11 тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-12-17 тал/, талийгаачийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-18-25 тал/, хүний бие үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-26-27 тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-28-30 тал/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-31-34 тал/, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Амараагаас авсан тэмдэглэл /хх-42-44 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, Төрмөнхийн төрсний гэрчилгээ, П.Ариунагийн нас барсны гэрчилгээний хуулбар, оршуулгын зардалд гарсан мөнгөн дүнгийн баримт болох 18 хуудас баримт /хх-45-66 тал/, хууль ёсны төлөөлөгч Т.Рэдүүгээс авсан мэдүүлэг /хх-69 тал/, хууль ёсны төлөөлөгч А.Хулангаас авсан мэдүүлэг /хх-71 тал/, гэрч А.Өлзийдэмбэрэлээс авсан мэдүүлэг /хх-72-73 тал/, гэрч Х.Бат-Эрдэнээс авсан мэдүүлэг /хх-74-75 тал/, гэрч Б.Аюушаас авсан мэдүүлэг /хх-76-77 тал/, гэрч О.Цогжавхлангаас авсан мэдүүлэг /хх-78-79 тал/, гэрч Б.Гэрэлтуяагаас авсан мэдүүлэг /хх-80-81 тал/, гэрч П.Баасандамбаас авсан мэдүүлэг /хх-82 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-83-84 тал/, гэрч А.Хулангаас авсан мэдүүлэг /хх-85-86 тал/, гэрч Э.Энхзулаас авсан тэмдэглэл /хх-87 тал/, гэрч Т.Рэдүүгээс авсан мэдүүлэг /хх-88-89 тал/, гэрч Б.Боос авсан мэдүүлэг /хх-90-91 тал/,гэрч Б.Дулмаагаас авсан мэдүүлэг /хх-92 тал/, гэрч Б.Баярмагнайгаас авсан мэдүүлэг /хх-93-94 тал/, гэрч Н.Цэндсүрэнгээс авсан мэдүүлэг /хх-95-97 тал/, Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 54 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-99 тал/, Төв аймгийн ус, цаг уур орчны шинжилгээний төвийн цаг агаарын тодорхойлолт /хх-101-102 тал/, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-103 тал/, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-104 тал/, шүүх сэтгэц гэм судлалын дүгнэлт /хх-106-108 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 79 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-110-112 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 80 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-114-122 тал/, сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл /хх-127-129 тал/, яллагдагч Б.Боос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-136-137 тал/, яллагдагч Б.Боос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-138-139 тал/, яллагдагч Б.Быг дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-140-141 тал/, эрэн сурвалжлалт зарлах, оргодол эрэн сурвалжлах /хх-154-157 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-158-161 тал/, 1997 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 79 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-169-170 тал/, 1998 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 40 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-171-173 тал/, 2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоол /хх-174 тал/, 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 127 дугаартай шүүгчийн захирамж /хх-175 тал/, Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-176/, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-177 тал/, Хас банк, Хаан банк, Төрийн банкны лавлагаанууд /хх-179-182 тал/, Төв аймгийн автотээврийн төв лавлагаа /хх-184 тал/, Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-186 тал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-187 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-188 тал/, Чингэлтэй дүүргийн 11 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-189-190 тал/, эд зүйл, баримт бичиг,  гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-191-195 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-208 тал/, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл /хх-209 тал/, гэрч П.Ариунагаас авсан тэмдэглэл /хх-210-211 тал/, П.Ариунагийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-212 тал/, хохирогч П.Ариунагаас авсан мэдүүлэг /хх-220-221 тал/, гэрч Б.Баярмагнайгаас авсан мэдүүлэг /хх-222-223 тал/, иргэний мэдээллийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-224 тал/, гэрч Б.Боос авсан мэдүүлэг /хх-225 тал/, гэрч Б.Ариунчимэгээс авсан мэдүүлэг /хх-226 тал/, иргэний мэдээллийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-227 тал/, гэрч Т.Рэдүүгээс авсан мэдүүлэг /хх-228 тал/, иргэний мэдээллийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-229 тал/, гэрч Э.Эрдэнэтуяагаас авсан мэдүүлэг /хх-230 тал/, гэрч М.Өнөрмаагаас авсан мэдүүлэг /хх-232 тал/, яллагдагч Б.Боос авсан мэдүүлэг /хх-236-237 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан тоот /хх-239 тал/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-240-241 тал/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-242-246 тал/, шүүгдэгч Б.Б-ын хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Б нь Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч П.Ариунаг 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр хоолойг нь боож ухаан алдуулсан,

2018 оны 11 дүгээр сард мөн хоолойг нь боож багалзуурдан ухаан алдуулсан,

Мөн 7 хоногийн дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр цохиж, боож унагаасан,

2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр үснээс нь татаж газар унагааж хөлөөрөө дэвсэн зодож “хохирогчийг цагдаа сэргийлэхэд хэлбэл ална, олон жил шоронгоор явсан шоронгоос оргож гарч ирээд ч болов ална” гэж удаа дараа айлгаж байнга зодож, харгис хэрцгий харьцаж, бие болон сэтгэл санааны зовиур үүсгэн тарчлаасан гэмт хэргийг,

Мөн хамтран амьдрагч П.Ариунаг 2019 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутагт байрлах Хүйн голын дэргээд зодож эрүүл мэндэд нь “тархины хатуу хальсан доорх цусан хураа, дээд, доод уруулын салстанд язарсан шарх, нүүр, бие, дээд, доод мөчдөд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал “ гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Амраагийн: “Ээж Рэдүгээс сонсоход Б гэх залуу нь Ариунаг зодоод хоолой амыг нь боогоод зодож нүдээд байгаа юм шиг байна гэртээ хамаг бие нь хөхөрч няцарсан ирлээ гэж 2019 оны 01 дүгээр сарын үед хэлж байсан. Би өөрөө өдөр болггон өглөө гараад орой ирдэг зарим үед хөдөөгүүр олон хоног явдаг ажилтай болохоор өглөө  гараад орой ирдэг зарим үед хөдөөгүүр олон хоног явдаг ажилтай болохоор тэр тухай ээжээс сонсож байсан” гэх мэдүүлэг /хх-42-44 тал/,  

гэрч А.Өлзийдэмбэрэл: “Гэрлээ гэх хүн рүү Б.Бын эхнэр П.Ариуна утсаар залгаад “Би Батсүмбэр смын гол дээр төөрөөд байна. Тод гэрэл харагдаад байна утасны цэнэг дууслаа, нөхөр Б.Б намайг зодоод байна. Миний нүүр хүн харахын эцэсгүй боллоо” гээд салгасан байсан. Буцаагаад залгахад утас нь холбогдохгүй байхаар нь Гэрэлээ түүнийг нөхөр Цогоо бид гурав гараад Батсүмбэр сумын голы нзүг явж “Ариунаа” гэж хашхирахад ямар ч хариу чимээ гарахгүй байсан. Тэгээд бид гурав нилээд хашхирч байгаад олдохгүй байхаар нь гэртээ бид гурав буцаж орж ирээд байж байтал Б.Б гаднаас согтуу архи үнэртүүлсэн хувцас нь шал нойтон болсон орж ирсэн. Тэгэхээр нь бид гурав “чи хүний газарт яах гэж хань ижлээ зодож байгаа юм бэ” гэхэд Б.Б үг дуугарахгүй байж байснаа “Ариуна бид хоёр гол дээр хамт 2 шил архи хувааж уугаад хоорондоо маргалдаад би унтаад өгсөн байсан. Тэгээд нэг сэртэл Ариунаа байхгүй байсан” гэж байсан... ...Б.Баяртогох надад өглөө нь би Ариунатай архи хувааж уугаад маргалдаад би Ариунаг зодчихлоо намайг одоо Ариунаа цагдаад барьж өгөх байхаа гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-72-73 тал/,

гэрч Х.Бат-Эрдэнэ: “2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ойролцоогоор 11 цагийн үед Батсүмбэр сумын зүүн талаар урсах гол дагаад хонио хариулаад явж байтал голын хажууд нэг хүн хагас доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь би согтуу хүн юм болов уу гэж бодоод яваад очтол эр эм нь мэдэгдэхгүй хүн доошоо харсан байдалтай байхаар нь би “хүүе” гэж күртикнийх нь малгайнаас татахад сэрэхгүй байхаар нь малгайг нь сөхөөд  хартал эмэгтэй хүн байсан. Нас барсан байдалтай байхаар нь байдал биш боллоо гээд шууд Батсүмбэр сумын цагдаагийн хэсэг дээр явган гүйж  ирээд хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн... ...би тэр эмэгтэйг танихгүй. Малгайг нь сөхөөд харахад л эмэгтэй хүн байсан. Зүс царай нь танигдаагүй” гэх мэдүүлэг /хх-74-75 тал/,

гэрч Б.Аюуш: “Улаанбаатар хотоос анх ирэхдээ Бын нүд хэсгээр хөхөрсөн байсан. Би сонирхоод асуутал барилгын шатнаас унасан гэж байсан. Ариунагийн нүүр нүд хөхөрсөн байсныг анзаараагүй.” гэх мэдүүлэг /хх-76-77 тал/,

гэрч О.Цогжавхлан “шөнө эхнэр Гэрэлтуяа маань надад хэлэхдээ Ариуна эгч над руу залгалаа. Батсүмбэр суманд ирсэн байна. Том гэрэл харагдаад байна эгч нь төөрөөд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Өлзийдэмбэрэл ах, манай эхнэр Гэрэлтуяатай хамт хашаанаас гараад жаахан Ариунаа эгчээ гээд хашхирсан. Тэгтэл хариу байхгүй чимээгүй байсан. Тэгээд утас руу нь залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд Өлзийдэмбэрэл ах манай эхнэр Гэрэлтуяа 2 эргээд гэртээ орж ирсэн... ...би эхнэртэйгээ хамт архи уусан гэж хэлж байсан. ...2019 оны 03 дугаар сарын 18-нд ажил дээр ирэхдээ эхнэр Ариунагийн гар болон баруун талын шанаа нь хөхөрсөн ирж байсан.” гэх мэдүүлэг /хх-78-79 тал/,

гэрч Б.Гэрэлтуяа: “2019 оны 04 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнийн 02 цагийн үед П.Ариуна миний гар утас руу залгаад Б.Б намайг аймар зодсон. Нүүр аймар болсон. Би тод гэрэл дагаад төөрөөд явж байна. Утасны цэнэг дуусах гээд байна гэхээр нь та наад хавьдаа байж бай би Өлзийдэмбэрэл ахын хамтаар гарлаа гэж хэлээд нөхөр Цогжавхлан, Өлзийдэмбэрэл бид гурав гэрээс гараад нөхөр Цогжавхлан уурын зуух галлахаар болоод үлдсэн. Өлзийдэмбэрэл ах бид хоёр хүлэмжний баруун талд байрлах голын харалдаа Ариуна гэж хашхираад олдоогүй, гар утас руу нь залгахад хоёулангийнх нь утас холбогдохгүй байсан. Тэгээд буцаад гэртээ орж ирээд байж байхад ойролцоогоор 03 цагийн үед Б.Б гаднаас хувцас нь нойтон шавар шавхай болчихсон согтуу орж ирсэн. Тэгэхээр нь Ариунаа хаана байна гэхэд Б мэдэхгүй, ирээгүй юм уу гэж байсан. ...Өлзийдэмбэрэл ахад Ариунаг зодсон, архи уусан талаараа хэлсэн гэж байсан. ...Батсүмбэр суманд ажилд орох гэж ирэхдээ Ариунаа эгчийн хацар болон гар нь хөхөрсөн ирж байсан. Бын нүд нь хөхөрсөн ирж байсан. Би юунаас болсныг нь асууж байгаагүй. Өөрсдөө ч ярьж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-80-81 тал/,

гэрч П.Баасандамба: “Жагсаалтыг харахад 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 75-71 ТӨА улсын дугаартай автобусаар Ариуна, Б гэх хүн Төв аймгийн Батсүмбэр сум руу өдөр 14 цагт хөдөлсөн харагдаж байна.” гэх мэдүүлэг /хх-82 тал/,

гэрч А.Хулан “2019 оны 01 дүгээр сарын сүүлээр манай ээж Ариуна гэртээ ирээд хамт амьдарч байгаа Б гэх хүнд зодуулсан гээд ярьж байсан. Тухайн үед манай ээж Ариунагийн шүд, хавирга нь хугарчихсан, хөл гар нь хөхөрчихсөн хөл дээрээ явж чадахгүй байсан. Ээж ирэхдээ ганцаараа ирсэн. Тэгээд ээж гэртээ байж байгаад 2 хоногийн дараа намайг гэрт байхгүй байхад яваад өгсөн байсан. ...мөн ээж Ариунаа ярихдаа Б намайг өмнө бас хоёр удаа зодож байсан. Мөн ажил дээрээс нь шууд очиж аваад гэртээ аваачаад хориод байдаг гэж ярьсан.” гэх мэдүүлэг /хх-85-86 тал/,

гэрч Э.Энхзул: “2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ГЭГ дэлгүүр дээр түр худалдаа хийгээд зогсож байтал 15 цаг 30 минутын орчим үед саравчтай малгайтай эрэгтэй хүн нүдний шилтэй ороолт зүүсэн нэг эгчийн хамтаар орж ирээд манай дэлгүүрээс 6.500 төгрөгийн үнэтэй морьтон нэртэй архи, 6500 төгрөгийн үнэтэй 33 грамм жижиг хараа архи мөн 1000 төгрөгийн жижиг шоколад, хуванцар савтай бидний кола ундаа зэргийг худалдан аваад манай дэлгүүрээс гараад явсан. Дахиж орж ирээгүй.” гэх мэдүүлэг /хх-87 тал/, 

гэрч Т.Рэдүү: “2018 оны 12 дугаар сард миний охин П.Ариуна надтай утсаар яриад Б намайг зодоод байна архи уухаараа хоолой боож унагаад ухаан алдуулаад дээрээс дэвсэж зоддог гэж надад хэлсэн. Дараа нь 2019 оны 01 дүгээр сард гэртээ П.Ариуна өөрөө орж ирсэн. Тэгтэл зодуулсан байдалтай толгой нүүр, хүзүү нь хөх эрээн болтлоо зодуулсан байсан. Хөл гар нь хүртэл хөхөрсөн байсан. Өөрөө ч хэлж байсан. Тэгээд манайд буюу гэртээ 4 хоног халуурч бие нь өвдөж хэвтсэн. Тэгээд би Чингэлтэй дүүргийн цагдаад Бтойгоо нийлээд шүүх эмнэлэгт үзүүлэхгүй алга болсон байсан. ” гэх мэдүүлэг /хх-88-89 тал/,

гэрч Б.Баярмагнай: “Ариунаа Б ах хоёр хоёулаа архи уудаг байсан. Нэг удаа хоорондоо зодолдсон гээд цагдаа сэргийлэх болоод би нэг удаа Чингэлтэй дүүргийн цгадаагийн 2-р хэлтсээс авч байсан.” гэх мэдүүлэг /хх-93-94 тал/,

шинжээч И.Ганболор: “Хүний биед хасах дөрвөн хэмээс нэмэх арван градусын хэмд осголт явагдана. Осголт явагдах хугацаа нь харилцан адилгүй байх бөгөөд тухайн хүний биеийн онцлог булчин болон өөхөн эдийн хөгжил, идэж уусан хоол хүнс, спиртийн зүйл хэрэглэсэн эсэх, өмссөн хувцас, орчны температур чийглэг байдал зэргээс шалтгаалан харилцан адилгүй байна. Нам хэмийн ерөнхий үйлчлэл буюу осголтын улмаас хүн дундажаар цагт өөрийн биеийн хэмээс доош нэг хэмийн дулаан алдана гэж үздэг. Биеийн хэмийн 27 градусаас доош дулаан алдахад хүний тархины үйл ажиллагаа буурч рефилексүүд суларч амьсгал өнгөц, судасны цохилт цөөр, тархи хавагнаж зүрх судасны хурц дутагдалд орж нас барна.” гэх мэдүүлэг /хх-103 тал/,

шинжээч И.Ганболор: “П.Ариунад учирсан гэмтэл нь гэмтлийн хувьд хүнд гэмтэл тархины хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь хүнд гэмтэлд орно. Учрах үедээ амь насанд аюултай хэрэг учрал болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой биежээгүй шинж гэмтэл байсан. Уг гэмтлийг авсан даруйдаа ямар нэгэн хөдөлгөөн хийх алхаж явах зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой. ...тухайн гэмтлийг аваад тархин дахь цус хуралт нь хэр хурдтайгаар бүлэн үүсэж тархины эдийг дарахаас хамаарна. ...Тухайн гэмтлийг аваад ухаан алдсан уу, эсхүл нойр нь хүрч унтсан уу гэдгийг тогтоох боломжгүй. П.Ариунагийн ходоодноос 1.1 пормил цуснаас 0.9 пормил спирт илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Хөнгөн зэргийн согтолттой хүн тухайн хүний биеийн онцлогоос хамаарч согтож унтаж болно. Үүнийг тогтоох боломжгүй. Ухаан алдсан, эсхүл архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ унтаж байгаад осгох боломжтой. Харин Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үедээ унтаж байгаад осгох осгох боломжгүй. П.Ариунад учирсан тархины үхэлд хүргэх шалтгаан нь осголт байсан. ...хүний гараар цохих, өшиглөхөд үүсэх боломжтой. Хатуу мохоо зүйлээр цохиход үүсэх боломжтой гэмтэл хүчтэй доргилтийн улмаас үүссэн битүү гэмтэл” гэх мэдүүлэг /хх-104 тал/,

яллагдагч Б.Б: “Улаанбаатар хотоос Батсүмбэр суманд ирэхдээ бид хоёр 200 грамм жижиг архи аваад замдаа уусан би 50 орчим грам архи л уусан. Ариунаа бусдыг нь уусан. Тэгээд Батсүмбэр суманд ирээд хамт ажилладаг хүмүүстээ нэг шил архи авахаар сумын төвийн ГЭГ нэртэй дэлгүүр орж 0.33 грамм жижиг Хараа архи 1 шил, Морьтон нэртэй 0.5 грамм архи 1 шил нийт 2 шил архи авсан. Тэгээд Хүлэмж рүү явах замдаа Хараа архийг нь хувааж уугаад дуусгасан. Тэгтэл Ариуна үлдсэн архиа ууна гээд надаас нэхээд уурлаад байсан. Тэр архинаасаа надад 3 удаа л аягалж өгсөн. Үлдсэнийг нь Ариуна уучихсан. Тэгээд Ариунаг одоо болно хоёулаа явах уу гэхэд миний үгэнд орохгүй намайг шоронгийн хулгайч чамайг ах дүү нараараа алуулна шүү гээд намайг алгадаад үс чихнээс зулгаагаад байсан. Тэгэхээр нь би зүүн талын хацар талд нь нэг удаа алгадсан. Нүүрэн тус газар нь нэг удаа гараараа алгадсан. Би хоёр л удаа алгадсан. Өөрөөр би Ариунаг зодоогүй. Тэгээд Ариуна бие засаад ирнэ гээд тэр чигтээ надаас зугтаагаад явсан байсан. Тэгээд би Ариунаг дахиж хараагүй.” гэх мэдүүлэг /хх-140-141 тал/,

гэрч П.Ариуна: “хамт амьдарч эхлээд 1 сар гаран болсон байх 2018 оны 10 сарын сүүлээр намайг унтаж байхад Б хоёр гараараа хоолой боосон. Тэгээд би арай хийж тавиулсан чинь даавуу барьж аваад миний хоолойг боосон. Тэгээд би арай хийж тавиулсан чинь даавуу барьж аваад миний хоолойг ороогоод хоёр үзүүрийг нь хоёр талаас нь татаад тэгээд би ухаан алдаж унасан. Тэгээд би ухаан ороход доороо шээсэн байсан бөгөөд гэр рүү гээ явах гэсэн чинь гэр рүү явуулаагүй. Тэгээд маргааш нь ажил дээрээ очиход ажлынхан миний хоолойг хараад хоолойгоо боолгуулсан байна гэж хэлэхээр нь толинд хартал улаагаад ором орсон байсан. ...2018 оны 11 дүгээр сард мөн Бод миний хоолойг багалзуурдаад хоолойны баруун хэсэгт л дарсан чинь би ухаан алдаад уначихсан. Тэгээд ухаан ороход миний цээжний орчмоор хөхөрсөн байсан. Энэ талаар ажлынхан мэдэж байгаа. Энэ асуудал болсноос дахиад Б намайг цохиод мөн боогоод унагаасан. Намайг орилж хашхирч хүн дуудаж магадгүй гээд боогоод унагаачихдаг юм. ...Сүүлд буюу 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр бид хоёр 57 дугаар сургуулийн орчимд Сэнгэ наран-2 дэлгүүрийн ард түээсийн байранд амьдарч байсан Б тухайн үед архи уугаад унтахгүй байсан бөгөөд манай хүүг дагуулж ирсэнгүй гээд над руу уурлаад намайг орон дээр сууж байхад үснээс газар унагаагаад хөлнийхөө өсгийгөөр дэвслээд зодож байгаад унтаад өгсөн. Тэгээд би босох гэсэн хавирганы орчимд өвдөөд амьсгалахад хүндүүрлээд босож чадахгүй байсан. Ингээд би тэр өдрөө гэртээ босч чадалгүй өнжөөд маргааш  өдөр нь ээжийнхээ гэрт очоод цагдаад дуудлага өгсөн. ...Б намайг цагдаа сэргийлэхэд мэдэгдвэл ална гээд дарамтлаад байдаг юм. Б би өмнө нь олон жил шоронд байсан, чамайг бол ална шоронгоос оргож гарч ирээд ч болтугай ална гэж дарамталдаг юм. Би Боос айгаад цагдаад хандаж чаддаггүй юм. Бод зодуулаад эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авч байгаагүй” гэх мэдүүлэг /хх-210-211 тал/,

хохирогч П.Ариуна: “Би архи уулаа гээд уурласан чинь миний зүүн хавирганы орчимд цохисон чинь хавирга эвгүй болчихсон. Тэгээд Б яваад өгсөн. Маргааш өдөр нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өглөө нь Б халамцуу орж ирээд унтаад өгсөн. Тэгэхээр нь би өөрийнхөө гэр рүү яваад очсон. Тэгээд энэ талаар ээждээ хэлтэл ээж цагдаад дуудлага өгчихсөн юм. ...би унтаж байсан чинь миний хоолойг боосон. Тэгээд маргааш нь манай ажлын газрын Чимэгээ хараад хүзүү чинь улайчихсан байна гэсэн. Тэгээд толинд харахад миний хоолойнд гарын ч юм шиг мөр тогтсон байсан. ...Б.Б намайг гараараа цохисон юм. ...хүзүү орчимд дарчихсан чинь би ухаан алдаж унасан. Тэгээд босч ирэхэд цээжний орчимд хөхөрчихсөн байсан. Энэ талаар мэдэх ямар нэгэн гэрч байхгүй.” гэх мэдүүлэг /хх-220-221 тал/,

гэрч Б.Ариунчимэг: “Ариунаа эгч хамтран амьдрагчдаа зодуулж цохиулдаг талаараа надад хэлдэг байсан. Хамгийн сүүлд хавирга хугарсан гэл үү, яасан гэлээ нэг цагдаад хандсан гэж байсан. Ерөнхийдөө гар бие нь хөхөрчихсөн ажил дээрээ ирж байсан. Ерөнхийдөө хоолойг нь боогоод байдаг ю муу сайн мэдэхгүй байна. Хоолой нь хүртэл хөхөрчихсөн нэг удаа ирж байсан. ...утсаар хүртэл ярих гэхээр өмнөөс нь утсыг нь шүүрч авч яриад их дарамттай байдаг” гэх мэдүүлэг /хх-226 тал/,

гэрч Т.Рэдүү: “тэр нэг залуу нь миний мэдэж байгаагаар 2 удаа гар хүрсэн юм шиг байна лээ. 2 удаа лав бие нь хөхөрчихсөн хүрч ирсэн. Сүүлийнх нь удаа  би дургүй хүрээд цагдаад дуудлага өгчихсөн  юм. Би нүдээр харсан зүйл байхгүй. бие нь хөхөрчихсөн байсныг бодоход тэр хар юм нь зодсон биз. Өөр ”Ариунаг хэн зодох билээ” гэх мэдүүлэг /хх-228 тал/,

гэрч Э.Эрдэнэтуяа: “миний мэдэж байгаагаар толгой нь хагарчихсан шүд нь унасан гэж байсан. Би ч яг хараагүй. Ариунчимэгтэй дотно байдаг болохоор Ариунчимэгт л хэлж байсан юм байна лээ. Өөрөөр бол хавирга нь хугарчихсан гээд эрээн алчуураар боолт хийгээд байсан” гэх мэдүүлэг /хх-230 тал/,

гэрч М.Өнөрмаа: “сүүлд Б манай байрнаас гарахаасаа 4-5 хоногийн өмнө өрөөндөө түчигнээд хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд би Быг байрнаас гар гэдгээ хэлсэн. 2 хоногийн дараа гарсан. Өрөөн дотроо юу болсныг бол би хараагүй” гэх мэдүүлэг /хх-232 тал/,

яллагдагч Б.Б: “би хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө” гэх мэдүүлэг /хх-236-237 тал/,

Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 54 дугаартай шинжээчийн “1., 2.П.Ариунагийн биед тархины хатуу хальсан доорх цусан хураа, дээд, доод уруулын салстанд язарсан шарх, нүүр, бие, дээд, доод мөчдөд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. П.Ариуна нь нам хэмийн ерөнхий үйлчлэл осголтын улмаас нас баржээ. 6. П.Ариунагийн цусанд 0,9 промилли спирт илэрсэн бөгөөд согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. 7., 8. П.Ариунагаас авсан шинжилгээнд эр бэлгийн эс илрээгүй байна. 9. П.Ариунагийн биед учирсан тархины хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-99 тал/,

шүүх сэтгэц гэм судлалын шинжээчийн “...Б.Б нь сэтгэцийн ямар их өвчин одоогоор үгүй болно. 2. Б.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт /хх-106-108 тал/,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 79 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн талийгаач П.Ариунагийн гэх гарын дардас Адис-Папилон санд бүртгэлгүй байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн талийгаач П.Ариунагийн гэх гарын дардас санд хадгалагдаж буй эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж, бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. 3. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно...” гэх дүгнэлт /хх-110-112 тал/,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 80 дугаартай шинжээчийн “1. Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч П.Ариунагийн өмсөж явсан гэх хувцаснуудад ханзарсан, түлэгдсэн, цоорсон гэмтлүүд тус тус үүссэн байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн хар куртканд үүссэн 7 см ханзарсан гэмтэл, 10 см ханзарсан гэмтэл, 5.5 см ханзарсан гэмтэл, 4 см ханзарсан гэмтэл, хар өнгийн цамцанд үүссэн 11х7.5 см түлэгдсэн гэмтэл, 8 см, 7.5х1 см түлэгдсэн гэмтэл, хар саарал өнгийн ханцуйтай, хоолойтой цамцанд үүссэн 11.5 см түлэгдсэн гэмтэл, 4.5 см см түлэгдсэн гэмтэл, хөх өнгийн женсин өмдөнд үүссэн 2.5х1.5 см түлэгдсэн гэмтэл, 9х3 см түлэгдсэн гэмтэл, хүрэн өнгийн ноосон өмдөнд үүссэн 7х1.2 см түлэгдсэн гэмтэл, 3,4х0.5 см түлэгдсэн гэмтлүүд нь шинээр үүссэн гэмтэл байна. Харин хар саарал өнгөтэй, ханцуйтай, хоолойтой ноосон цамцанд үүссэн 12.5х2см ханзарсан гэмтэл, хөх өнгийн женсин өмдөнд үүссэн 0.7 см тэлээний түдүүлийн ханзарсан гэмтэл, улаан дотоожинд үүссэн 5.5 см ханзарсан гэмтэл, саарал өнгийн хагас ханцуйтай, задгай энгэртэй цамцанд үүссэн 5х4.5 см цоорсон гэмтэл, 3х1.8 см цоорсон гэмтэл, хар өнгийн тирконд үүссэн 0.7х0.6 см цоорсон гэмтлүүд нь хуучин гэмтэл байна. ...шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад үүссэн дээрх гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлийн улмаас, дулааны үйлчлэлийн улмаас болон эдэлгээний явцад үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-114-122 тал/,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан тоот /хх-239 тал/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-240-241 тал/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-242-246 тал/, шүүгдэгч Б.Бын хувийн байдлыг тогтоосон бусад баримтуудаар тогтоогдсон байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна.” мөн хуулийн 3.1.1-д “ эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч,тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэрт амьдарч байгаа этгээд “ гэж,

Мөн хуулийн 3.2-т “...гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна. гэж,

Мөн хуулийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл “ гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж заасан байна.

Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч П.Аринаг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, улмаар түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэстэй бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь шинжээчийн 54 дугаартай дүгнэлтэд: “П.Ариунагийн биед тархины хатуу хальсан доорх цусан хураа, дээд, доод уруулын салстанд язарсан шарх, нүүр, бие, дээд, доод мөчдөд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. П.Ариуна нь нам хэмийн ерөнхий үйлчлэл осголтын улмаас нас баржээ. 6. П.Ариунагийн цусанд 0,9 промилли спирт илэрсэн бөгөөд согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. 7., 8. П.Ариунагаас авсан шинжилгээнд эр бэлгийн эс илрээгүй байна. 9. П.Ариунагийн биед учирсан тархины хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэснээр нотлогдсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Б.Б-ын хамтран амьдрагч П.Ариунаг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

 

 Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг

Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.Б-ын Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд  хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгон гэмшсэн зэргийг харгалзан ял оногдуулсан болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцоно.”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасан.

 

Б.Б-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн оршуулгын зан үйл болон бусад зардалд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Амраад нь 52.369.545 /тавин хоёр сая гурван зуун жаран ёсөн мянга таван зуун дөчин тав/ төгрөгийг нэхэмжилсэн ба шүүх нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны 50.000.000 /тавин сая/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, 2.369.545 /хоёр сая гурван зуун жаран ёсөн мянга таван зуун дөчин тав/ төгрөгийг шүүгдэгч Б.Боос гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Амраад олгох нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Б.Б-ын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл урьдчилан цагдан хоригдсон нийт 118 /нэг зуун арван найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

            хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй,

            хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг камерын бичлэг бүхий CD-г хэрэг хадгалах хүртэлх хугацаагаар хадгалахыг, 

            хар хөх өнгийн 1 ширхэг нокиа маркийн гар утсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Хар азаргынхан овгийн Пэрэнлэйн Амраад,

            хар хөх өнгийн 1 ширхэг нокиа маркийн гар утсыг хууль ёсны эзэмшигч /ЙБ78062010/ дугаарын регистртэй Б.Б-од тус тус буцаан олгохыг дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 11 ширхэг нафазолин хамрын тусаагуур, 1 ширхэг барын зурагтай лент, 1 ширхэг улбар шар өнгийн тосны сав, 3 ширхэг эмний хуванцар сав, 1 ширхэг эмний цагаан өнгийн сав, 1 ширхэг жижиг пенициллиний шил зэргийн устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овгийн Б.Б-г гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч П.Ариунаг байнга зодсон, байнга харгис хэрцгий харьцсан, тарчлаасан гэмт хэргийг үйлдсэн үйлдсэн гэм буруутайд,

Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар шүүгдэгч Б. Быг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Ш овгийн Б.Б-ыг 10 /арав/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар журамлан шүүгдэгч  Ш овгийн Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 10 /арав/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 11 /арван нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш овгийн Б.Б-д оногдуулсан 11 /арван нэг/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш овгийн Б.Б-од 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 118 /нэг зуун арван найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг камерын бичлэг бүхий CD-г хэрэг хадгалах хүртэлх хугацаагаар хадгалахыг,

Хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар хөх өнгийн 1 ширхэг нокиа маркийн гар утсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Хар азаргынхан овгийн Пэрэнлэйн Амраад, хар хөх өнгийн 1 ширхэг нокиа маркийн гар утсыг хууль ёсны эзэмшигч /ЙБ78062010/ дугаарын регистртэй Б.Б нарт тус тус буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 11 ширхэг нафазолин хамрын тусаагуур, 1 ширхэг барын зурагтай лент, 1 ширхэг улбар шар өнгийн тосны сав, 3 ширхэг эмний хуванцар сав, 1 ширхэг эмний цагаан өнгийн сав, 1 ширхэг жижиг пенициллиний шил зэргийн устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Б-оос оршуулгын зардал 2.369.545 /хоёр сая гурван зуун жаран есөн мянга таван зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Хар азаргынхан овгийн Пэрэнлэйн Амраад олгосугай. 

 

10. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Амраагийн нэхэмжилсэн 50.000.000 /тавин сая/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид сэтгэл санааны хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

11. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-ыг урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний хорих ял эдлэх хугацааг 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

  

12. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

13. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

14. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-ыг авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                     Ц.ОТГОНЖАРГАЛ

 

              ШҮҮГЧИД                                                   Ш.ГАНДАНСҮРЭН

 

                                                                            Т.БАТЖАРГАЛ