Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2017/ДШМ/06

 

Б.Мөнгөнхүү нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

           

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Н.Батчимэг, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд,

Прокурор Б.Мөнхдөл

Шүүгдэгч Б.Мөнгөнхүү, Т.Зул

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Оюунсүрэн нарыг оролцуулан              

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баттулга даргалж, шүүгч Т.Энхмандах, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Нийслэлийн прокурор Д.Баярмагнайн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Б.Мөнгөнхүү, Б.Мөнхтөр, Т.Зул, Ө.Дүүриймаа, О.Ганбаатар нарт холбогдох 201601000231 дугаартай 3 хавтас 721 хуудас бүхий эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Ховд аймгийн Чандмань суманд 1988 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг,эх, дүү нарынхамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 17-788 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Хуурч овогт Батмөнхийн Мөнгөнхүү /РД:ПН88041714/,

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 7-5 дугаар байрны 50 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2011оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн гэх Боржигон овогт Төмөрийн Зул /РД:УУ89103004/,

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 1990 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн менежмент мэргэжилтэй, ам бүл 5, өвөө, эмээ, 2 хүүхдийнхамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж 3-а байрны 10 тоотод оршин суудаг гэж иргэний үнэмлэхний лавлагаанд бичигдсэн, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Гаалийн 2-6 тоотод оршин суудаг гэх, “Нүүдэл жэй” ХХК-нд борлуулалтын менежер ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Боржигон овогт Өгөөдэйбаатарын Дүүриймаа /РД:ФМ90080766/,

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Өндөрхаан суманд 1989 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, ам бүл 4, эцэг,эх, дүү нарынхамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Саригийн 4-10 тоотод оршин суух, хувиараа ногооны тариалан эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Боржигон овогт Батболдын Мөнхтөр /РД:СЭ89121375/,

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1988 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тэсэлгээчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийнхамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, Буурагчингийн 2-17 тоотод оршин суудаг гэж иргэний үнэмлэхний лавлагаанд бичигдсэн, Хэнтий аймгийн Хэрлэн сумын баг, Эрчимийн 40 айлын 23  тоотод оршин суух, хувиараа ногооны тариалан эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2007оны 08 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан гэх Тугчин овогт Оюунцэцэгийн Ганбаатар /РД:СЮ88081776/-д холбогдуулан

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Хуурч овогт Батмөнхийн Мөнгөнхүү, тус хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Төмөрийн Зул, Боржигон овогт Өгөөдэйбаатарын  Дүүриймаа, Боржигон овогт Батболдын Мөнхтөр, Тугчин овогт Оюунцэцэгийн Ганбаатар нарт холбогдох эрүүгийн 201601000231 дугаартай хэргийг 2017оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Б.Мөнгөнхүү нь 2016 оны 09 дүгээр сарын сүүлээр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс 1 км орчим зайд байрлах жалганаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2-р жагсаалтанд багтсан тетрогидроканнабинолын агууламж бухий Каннабис буюу өвс гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх 392,94 грамм бодисыг борлуулах зорилгоор түүж бэлтгэн, хууль бусаар олж авч, 4 хэсэг гялгар уутанд хийж улмаар 2016 оны 09 дүгээр сарын сүүлээс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд уг бодисыг биедээ буюу өөрийн үүрч явсан хар өнгийн үүргэвчиндээ хадгалсан, 2016 оны 11 дүгээр сарын 03-аас 04-ний өдрүүдэд О.Эрдэнэцэцэгийн эзэмшлийн 25-94 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах ШШГЕГ-ын харьяа хорих 425 дугаар ангид ЭХТА-ийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгэгдсэн Г.Бүрэндэлгэрийг эргэхээр очих хүртэлх хугацаанд уг автомашинд хадгалсан, тээвэрлэсэн. Мөн О.Ганбаатар, Б.Мөнхтөр, Ө.Дүүриймаа, Т.Зул нарт өгч түгээж борлуулсан,

 

Шүүгдэгч Т.Зул нь Ө.Дүүриймаатай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 09-10 цагийн үед Баянгол дүүргийн 02 дугаар хороо, “ТБД Андууд” худалдааны төвийн хойно байрлах 5 дугаар байр, 02 дугаар орцны 3 дугаар давхарын коридорт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2-р жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй грамм тодорхойгүй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, давтан үйлдлээр Ө.Дүүриймаа, О.Ганбаатар, Б.Мөнхтөр нартай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах ШШГЕГ-ын харьяа хорих 425 дугаар ангид ЭХТА-ийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгэгдсэн Г.Бүрэндэлгэрийг эргэх зорилгоор явж байх үедээ Б.Мөнгөнхүүгээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2-р жагсаалтанд багтсан тетрогидроканнабинолын агууламж бухий Каннабис буюу өвс гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх гялгар уутанд хийсэн 392,94 грамм бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

 

Шүүгдэгч Ө.Дүүриймаа нь Т.Зултай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 09-10 цагийн үед Баянгол дүүргийн 02 дугаар хороо, “ТБД Андууд” худалдааны төвийн хойно байрлах 5 дугаар байр, 02 дугаар орцны 3 дугаар давхарын коридорт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2-р жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй грамм тодорхойгүй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

Мөн давтан үйлдлээр Ө.Дүүриймаа нь Т.Зул, О.Ганбаатар, Б.Мөнхтөр нартай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах ШШГЕГ-ын харьяа хорих 425 дугаар ангид ЭХТА-ийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгэгдсэн Г.Бүрэндэлгэрийг эргэх зорилгоор явж байх үедээ Б.Мөнгөнхүүгээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2-р жагсаалтанд багтсан тетрогидроканнабинолын агууламж бухий Каннабис буюу өвс гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх гялгар уутанд хийсэн 392,94 грамм бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

 

Шүүгдэгч Б.Мөнхтөр нь О.Ганбаатар, Т.Зул, Ө.Дүүриймаа нартай бүлэглэн Б.Мөнгөнхүүгээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2-р жагсаалтанд багтсан тетрогидроканнабинолын агууламж бухий Каннабис буюу өвс гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх нийт 392,94 грамм бодисыг борлуулах зорилгогүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 03-аас 04-ний өдрүүдэд хууль бусаар олж авсан

 

Шүүгдэгч О.Ганбаатар нь Б.Мөнхтөр, Т.Зул, Ө.Дүүриймаа нартай бүлэглэн Б.Мөнгөнхүүгээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2-р жагсаалтанд багтсан тетрогидроканнабинолын агууламж бухий Каннабис буюу өвс гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх нийт 392,94 грамм бодисыг борлуулах зорилгогүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 03-аас 04-ний өдрүүдэд хууль бусаар олж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ

 

Анхан шатны шүүх: 1. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Т.Зулыг метамфетаминий агууламжтай “мөс” гэх нэршилтэй грамм тодорхойгүй бодисыг борлуулах зорилгогүйгээр хадгалсан, мөн давтан үйлдлээр Ө.Дүүриймаа, О.Ганбаатар, Б.Мөнхтөр нартай бүлэглэн тетрогидроканнабинолын агууламж бухий Каннабис буюу өвс гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр олж авсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар тус тус хэрэгсэхгүй болгож,

2. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мөнхтөрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар, шүүгдэгч О.Ганбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар, шүүгдэгч Ө.Дүүриймааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар тус тус хэрэгсэхгүй болгож,

3.Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мөнгөнхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэг болгон өөрчилж, хөнгөрүүлэн зүйлчилж,

4. Шүүгдэгч Хуурч овогт Батмөнхийн Мөнгөнхүүг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, шүүгдэгч Боржигон овогт Төмөрийн Зулыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тустооцож,

5.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар шүүгдэгч Б.Мөнгөнхүүг 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар шүүгдэгч Т.Зулыг 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж,

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч Б.Мөнгөнхүү, Т.Зул нарт оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлаж тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж,

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч Б.Мөнгөнхүүгийн цагдан хоригдсон 79 /далан ес /хоногийг, шүүгдэгч Т.Зулын цагдан хоригдсон 79 /далан ес/ хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

8. Шүүгдэгч  нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Мөнхтөр нь 45 /дөчин тав/ хоног, шүүгдэгч О.Ганбаатар нь 45 /дөчин тав/ хоног, шүүгдэгч Ө.Дүүриймаа нь 45 /дөчин тав/ тус тус цагдан хоригдсон болохыг дурдаж,

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар эд хөрөнгө битүүмжлэх тухай 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож,

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд зүйлээр, эд мөрийн баримтаар тус тус хураагдан ирсэн зип лок түгжээ бүхий 4 уут нийт 462.8 грамм сэтгэцэд нөлөөлөх бодисыг, дээж авч шинжилгээ хийлгэсэн гэх жижиг 4 уут нийт 7.8 грамм сэтгэцэд нөлөөлөх бодисыг, шар шувууны дүрс бүхий түлхүүрийн оосор 1 ширхэг, түүнд хийгдсэн чононы дүрс бүхий дугуй мөнгөлөг сав 1 ширхэг, хүзүү хэсэг нь хагархай цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон натрихлорид гэх тарианы усны шил 2 ширхэг тус тус устгаж, AL4865218 серийн дугаартай 50 төгрөг, AH0658418 серийн дугаартай 50 төгрөг, AJ9017698 серийн дугаартай 10 төгрөгүүдийг Монголбанкинд зохих журмын дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Сайнбатад даалгаж,

 11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнхтөр, О.Ганбаатар, Ө.Дүүриймаа нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Мөнгөнхүү, Т.Зул нарыг цагдан хорьж,

13. Шийтгэхтогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээрзүйлийн 304.1-т зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйгээр шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн прокурор Д.Баярмагнайгийн улсын яллагчийн эсэргүүцэл болон Говьсүмбэр аймаг дахь Прокурорын газрын орлогч прокурор Б.Мөнхдөл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мөнгөнхүүгийн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан, борлуулсан үйлдэлд нь ЭХТА-ийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.Зулын бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан үйдэлд нь ЭХЕА-ийн 18 дугаар зүйлийн 18.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан ЭХТА-ийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар, шүүдэгч Ө.Дүүриймаа нь бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан үйдэлд нь ЭХЕА-ийн 18 дугаар зүйлийн 18.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан ЭХТА-ийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар, Б.Мөнхтөрийг бусадтай бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан үйдэлд ньЭХЕА-ийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан ЭХТА-ийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч О.Ганбаатарыг бусадтай бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан үйдэлд ньЭХЕА-ийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан ЭХТА-ийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэнийг Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017.04.25-ны өдөр хянан хэлэлцээд 27 дугаар шийтгэх тогтоол гаргажээ. Шүүх бүрэлдэхүүн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ...”шүүгдэгч Т.Зулыг тетрогидроканнабинолын агууламж бухий Каннабис буюу өвс гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг олж авсан гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна. Мөн нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мөнхтөрийг ЭХЕА-ийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан ЭХТА-ийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч О.Ганбаатарыг ЭХЕА-ийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан ЭХТА-ийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ө.Дүүриймааг ЭХЕА-ийн 18 дугаар зүйлийн 18.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан ЭХТА-ийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг ЭБШ хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар тус тус хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж үзлээ...” гэж дурьдсан атлаа шүүгдэгч Ө.Дүүриймаа, Б.Мөнхтөр, О.Ганбаатар, нарт холбогдох хэргийг, шүүгдэгч Т.Зулд холбогдох хэргээс зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо удирдлага болговол зохих хуулийн заалтуудыг баримтлаагүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь шүүх бүрэлдэхүүн хуралдаанаас зарим шүүгдэгч нарт холбогдох хэргийг болон зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо ЭБШ хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэгт “энэ хуулийн 24.1.1, 24.1.4-д заасан байдал тогтоогдвол”, 248.1.2 дахь хэсэгт “энэ хуулийн 208.1.2, 208.1.3-т заасан үндэслэл байвал шүүх хуралдаанаас хэргийг хэрэгсэхгүй болгох”-оор заасныг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн удирдлага болгосон хуулийн заалтанд тусгаагүй, мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1-т шүүгдэгч Т.Зулд холбогдох хэргээс зарим үйлдлийг, 2-т шүүгдэгч Б.Мөнхтөр, Ө.Дүүриймаа, О.Ганбаатар нарт холбогдох хэргийг ЭБШ хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “Эрүүгийн хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар хэрэгсэхгүй болгосон нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоолд хэргийг хэрэгсэхгүй болгохдоо журамлах ёстой хуулийн заалтыг үндэслэн хэрэг, үйлдлийг шууд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь ЭБШ хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2 дахь хэсэгт заасныг зөрчжээ. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2-т шүүгдэгч Т.Зулд холбогдох хэргээс зарим үйлдлийг, Б.Мөнхтөр, О.Ганбаатар, Ө.Дүүриймаа нарт холбогдох хэргийг ЭБШ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэх үндэслэлээр эсвэл мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т “нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй байвал” гэх үндэслэлийн аль үндэслэл нь тогтоогдсон гэж дүгнэж шийдвэрлэсэн болох нь тодорхойгүй, прокуророос дүгнэлт хийх боломжгүйд хүргэж байна.

 

Иймд ЭБШ хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт зааснаар сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.25-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолын удирдлага болгон баримталсан хулийн заалтуудад болон тогтоох хэсгийн 1, 2-ыг зөвтгөн өөрчлөлт оруулахаар мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурор эсэргүүцэл бичив. Говьсүмбэр аймаг сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 27 дугаар шийтгэх тогтоолыг 2017.05.03-ны өдөр гардан авч танилцсан болно. Давж заалдах шатны шүүх хуралдаанд /томилогдсон/ прокурор оролцох болно гэжээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          

Анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн  27 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дугаар заалт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг  хангаагүй, харин тогтоолын бусад заалт нь дээрх шаардлагыг хангасан байна.

  Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийн агуулгад хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзвэл:  

Нийслэлийн прокурорын газраас  шүүгдэгч Б.Мөнгөнхүүг  мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан , борлуулсан гэмт хэргийг үйлдсэн гэж ялласан боловч анхан шатны шүүхээс түүнийг тухайн бодисыг борлуулах зорилгогүйгээр бэлтгэсэн, олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон гэж үзсэн  өөрөөр хэлбэл Б. Мөнгөнхүү нь борлуулах зорилгоор тухайн бодисыг  бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хууль журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар нотлогдоогүй гэж   үзэж зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болжээ.  Мөн шүүгдэгч Т.Зулыг бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэж ялласан боловч шүүхээс түүнийг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр олж авсан гэмт хэргийг  үйлдсэн гэж үзсэн нь  өөрөөр хэлбэл түүний үйлдлээс метамфетамины агууламжтай  “ Мөс “ гэх нэршилтэй жин нь тодорхойгүй  бодисыг борлуулах зорилгогүйгээр хадгалсан, мөн давтан үйлдлээр Ө.Дүүриймаа, О.Ганбаатар, Б.Мөнхтөр нартай бүлэглэн тетрогидроканнабинолын агууламж бүхий каннабас буюу “Өвс” гэх нэршилтэй бодисыг  борлуулах зорилгогүйгээр олж авсан болох нь мөрдөн байцаалтаар хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасны эцэст хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон гэхэд эргэлзээтэй байна гэж үзэж эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд заасан “ ... эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ “ гэсэн зарчмыг баримтлан  хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

 Мөн шүүгдэгч Ө.Дүүриймаа, О.Ганбаатар, Б.Мөнхтөр нарыг бусадтай бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх  бодисыг олж авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хууль журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар нотлогдсон гэж үзэхэд эргэлзээ гарсан тул шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс  шүүгдэгч Б.Мөнгөнхүү, Т.Зул нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг зөв хөнгөрүүлэн зүйлчилсэн, шүүгдэгч нарт тэдний үйлдсэн хэргийн нөхцөл, хувийн байдалд тохирсон,  тухайн зүйл ангид заагдсан ялын төрөл,  хэмжээг  зөв сонгож хэрэглэсэн байна. Харин анхан шатны шүүхээс  шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зарим шүүгдэгчийн үйлдсэн гэх хэргийг, зарим шүүгдэгчийн үйлдсэн гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгохдоо хэрэлэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдаа гаргасан байх бөгөөд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.4, 321 дүгээр зүйлийн 321.1.1, 321.1.2, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 27 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2-р заалтуудын “ ...13 дугаар зүйлийн 13.2-т...” гэснийг  “... 248 дугаар зүйлийн 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.2-т ...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        О.ОДНЯМАА

                              ШҮҮГЧИД                                        Н.БАТЧИМЭГ

                                                                                      Г.ТЭГШСУУРЬ