Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2025/01950

 

*******ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/07466 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Гуравдагч этгээд: ОХУ-ын иргэн *******

Нэхэмжлэлийн шаардлага: Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тогтоол хүчингүй болгох тухай 4/19 дугаар тогтоолыг хүчингүй болгож, *******нд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* 2008 оны 263 дугаар тогтоолоор нэр бүхий иргэдийн өмчлөлд байсан хувьцааг зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар арилжаалсан хэлцлүүдийг хүчингүй болгож, *******н эзэмшиж байсан *******-ийн нийт 1,429 ширхэг хувьцааг 5 иргэний дансанд буцаан бүртгэхийг үүрэг болгосон.

Тус тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай ******* нэхэмжлэл гаргасныг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүхийн хуралдааны магадлалаар нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн боловч Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 28 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн эсэх нь тодорхойгүй байх тул шүүх дүгнэлт хийх боломжгүй гэх үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн.

1.2 Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 55 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гаргаж, мөн тогтоолтой холбогдуулан тус шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1/599 дугаар албан бичгээр Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 172 дугаар, 2009 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 449 дугаар шүүгчийн захирамжуудын үйлчлэл дуусгавар болсныг ******* болон хэргийн бусад оролцогч нарт мэдэгдсэн. Иймд нэр бүхий иргэдийн төвлөрсөн хадгаламжийн дансанд байршиж буй *******-ийн хувьцаа тусгаарлалтаас чөлөөлөгдсөн. ны 2008 оны 263 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж, тус тогтоолтой холбогдуулан захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгээгүй, аливаа этгээдээс актын биелэлтийг түдгэлзүүлээгүй, хувьцаа захиран зарцуулах эрхийг хязгаарлаагүй байх үед *******-ийн хувьцааны өмчлөх эрх нь сэргэж байсан ******* 200 ширхэг, 200 ширхэг хувьцаагаа -ийн биржийн нээлттэй арилжаагаар худалдсан.

Харин ******* нь ны 2008 оны 263 дугаар тогтоолтой холбогдох гомдлоо тус ны дэргэдэх Хяналтын зөвлөлөөр урьдчилан шийдвэрлүүлсний дараа дахин шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 550 дугаар захирамжаар захиргааны актын биелэлтийг дахин түдгэлзүүлж шийдвэрлэсний дагуу ,-аас ын 110, ийн 250 ширхэг хувьцааг тусгаарлаж, ******* 7-610445 тоот данснаас гийн 14-401011 тоот данс руу шилжсэн 669 ширхэг хувьцааг тусгаарлаагүйн улмаас 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд -ийн биржийн нээлттэй арилжаагаар худалдагдсан.

1.3 Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 426 дугаар шүүхийн шийдвэрээр ны 2008 оны 263 дугаар тогтоолын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2010 оны 486 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2011 оны 24 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээн шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулан тусгаарлалтад байсан ын 110 ширхэг, ийн 250 ширхэг *******-ийн хувьцааг 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 7-610445 тоот дансанд буцаан байршуулсан. ны 2008 оны 263 дугаар тогтоолоор *******-ийн хувьцааны өмчлөх эрх нь сэргэж байсан ******* 200 ширхэг, 200 ширхэг, 669 ширхэг хувьцаагаа дээр дурдсаны дагуу -ийн биржийн нээлттэй арилжаагаар худалдсан байсан тул буцаан байршуулагдаагүй.

Дээрх шийдвэрийн биелэлтийг хангуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 69 дугаар тогтоол гарч, харин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоолоор дуусгавар болгосон. Уг шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор *******ны 2008 оны 263 дугаар тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг шүүх өөрөө хүчингүй болгон шийдвэрлэснээс бусад асуудлаар аливаа үйлдэл гүйцэтгэх болон шийдвэр гаргахыг нд даалгасан талаар тухайн шүүхийн шийдвэрүүдэд тусаагүй тул тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтоолоор юуг гүйцэтгэх нь тодорхойгүй байдаг. Өөрөөр хэлбэл, ны 2008 оны 263 дугаар тогтоолын нэхэмжлэгчид хамаарах хэсэг тухайн мөчид хүчингүй буюу үйлчлэлгүй болсон тул шүүхийн шийдвэр шууд биелэгдсэн.

1.4 Мөн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 426 дугаар шийдвэрт хөрөнгө оруулагч нар нь өмчлөх эрх, хохирлын талаар маргавал ердийн шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй хэмээн хохиролтой холбоотой маргааныг ердийн шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй талаар дурдсан бөгөөд тус хэргийн нэхэмжлэгч болон ны хооронд ердийн шүүхээр хохиролтой холбоотой маргаан шийдвэрлүүлсэн тохиолдол байхгүй.

Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Тогтоол хүчингүй болгох тухай 4/19 дугаар тогтоолоороо 127 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгосон. Тус тогтоолыг 12 жилийн дараа, ямар хууль тогтоомжийг үндэслэж, ямар шалтгаанаар хүчингүй болгож байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн эдгээр үйл ажиллагаа нь хуульд нийцээгүй, хууль тогтоомжийг илтэд зөрчсөн үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад ын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Тогтоол хүчингүй болгох тухай 4/19 дугаар тогтоолыг хүчингүй болгож, *******нд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 426 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 486 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 24-ний өдрийн 24 дугаар тогтоолоор *******ны 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 263 дугаар тогтоолын , , нарт холбогдох хэсгүүдийг хүчингүй болгон тус тус шийдвэрлэсэн.

2.2 Гүйцэтгэх баримт бичгийг 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь хэсэгт зааснаар буюу шүүхийн шийдвэр биелсэн гэх үндэслэлээр 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 98 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол гарган шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон боловч захиргааны актын үр дагаврыг арилгасан эсэхийг тогтоолгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тогтоол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 131, 133 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй байх тул 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 4/19 дугаар Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол-оор хүчингүй болгон шийдвэр гүйцэтгэх ажиллагaar сэргээсэн нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1 Захиргааны хэргийн шүүхийн гурван шатны шүүхийн шийдвэрээр *******ны 2008 оны 263 дугаар тогтоолын *******д холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Гэтэл ******* тусгай зохицуулалттайгаар энэ асуудлаа шийдвэрлэхгүй шүүхийн шийдвэрийг тайлбарладаг. Тайлбарлагдаж байгаа асуудал дээр 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 02 дугаар сар хүртэл Улсын бүртгэлийн байгууллагад хандаж Хууль зүйн байнгын хорооны даргын албан бичиг *******нд хүргэгдсэн.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.2.1, 271.2.2 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 4/19 дугаар Тогтоол хүчингүй болгох тухай тогтоолыг хүчингүй болгож, *******нд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах тухай *******ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж шийдвэрлэсэн.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

5.1 Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 426 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2010 оны 486 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2011 оны 24 дугаар тогтоолын биелэлтийг хангуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 69 дугаар тогтоол гарч, харин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоолоор дуусгавар болгосон.

Дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор *******ны 2008 оны 263 дугаар тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг шүүх өөрөө хүчингүй болгон шийдвэрлэснээс бусад асуудлаар аливаа үйлдэл гүйцэтгэх болон шийдвэр гаргахыг нд даалгасан талаар тухайн шүүхийн шийдвэрүүдэд тусаагүй тул тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтоолоор юуг гүйцэтгэх нь тодорхойгүй.

Мөн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 426 дугаар шийдвэрт хохиролтой холбоотой маргааныг ердийн шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй талаар дурдсан байдаг бөгөөд тус хэргийн нэхэмжлэгч болон ны хооронд ердийн шүүхээр хохиролтой холбоотой маргаан шийдвэрлүүлсэн тохиолдол байхгүй.

Маргаан бүхий Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад ын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Тогтоол хүчингүй болгох тухай 4/19 дугаар тогтоол нь хууль тогтоомжид нийцсэн эсэхэд анхан шатны шүүхээс бүрэн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй энэ талаар шүүхийн шийдвэрт тодорхой үндэслэл бүхий дүгнэж бичээгүй нь тухайн хэрэг, маргааныг бүхэлд нь хянаагүй, маргааны үйл баримтад бүрэн үнэлээгүй гэж үзэж байна. Тухайлбал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох бүх үндэслэлүүдийг шүүхийн шийдвэрт дурдсан байх бөгөөд эдгээрээс яг аль үндэслэлийн хүрээнд дээрх маргаан бүхий тогтоолд үнэлэлт дүгнэлт өгч байгаа нь тодорхойгүй байгаа нь шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үйл баримтыг бүхэлд нь хянаж үзээгүй, бүрэн дүүрэн үнэлэлт өгч хэрэг маргааныг бодитойгоор хянан шийдвэрлэж чадаагүй гэж үзэж байна.

5.2 ******* нь 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3/1266 дугаар албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүй дуусгавар болгосон гэж үзээгүй, ийм байр суурийг илэрхийлээгүй байтал нэхэмжлэгчийн байр суурийг шүүхийн шийдвэрт гуйвуулан бичсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

5.3 Анхан шатны шүүхээс зөвхөн актын үр дагавар арилаагүй, гуравдагч этгээдийн зөрчигдсөн эрх сэргээгдсэн гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэж бичсэн нь буруу байна.

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 426 дугаар шийдвэрээр тус ны 2008 оны 263 дугаар тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэснээс бусдаар хохирол болон бусад асуудлыг өргөжүүлэн актын үр дагавар арилгах талаар *******нд үүрэгжүүлсэн шийдвэр гараагүй тул актын үр дагавар, гуравдагч этгээдийн зөрчигдсөн эрх сэргээгдсэн гэж үзэх баримт гарах боломжгүй. Учир нь ны 2008 оны 263 дугаар тогтоолын нэхэмжлэгчид хамаарах хэсэг тухайн шийдвэр хүчин төгөлдөр болсноор хүчингүй буюу үйлчлэлгүй болсон тул шүүхийн шийдвэр шууд биелэгдсэн. Энэхүү үйл баримтад нотлох баримт шаардлагатай гэж үзэн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

5.4 ноос тус хэрэг, маргааныг Иргэний болон Захиргааны хэргийн аль шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх эсэх асуудалд шүүхийн харьяаллыг тогтоолгохоор тус ноос 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улсын дээд шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааны 11 дугаар тогтоолоор тус маргааныг иргэний хэрийн шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр, мөн Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 00260 дугаар тогтоолоор тус иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр шүүхийн харьяаллыг тус тус тогтоосон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

6.1 Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 11 тоот хуралдаанаар хэргийн харьяалал тогтоох тухай тогтоолд Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас дараах үндэслэлээр *******ны хүсэлтийг хангаж иргэний хэргийн маргаан мөн болохыг тогтоож шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 4/19 тоот тогтоол нь 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсон байх бөгөөд 98 дугаар тогтоолоор төлбөр төлөгч ******* болон төлбөр авагч нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.

Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 4/19 тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллагад хамааруулаад Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн харьяалал тогтоох тухай 01/260 дугаар тогтоолоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад ын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 4/19 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээр шийдвэрлүүлэх хэргийн харьяалал тогтоосон.

6.2 *******нд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт заасан Захиргааны ерөнхий хуулийн 5-д зааснаас бусад албан тушаалтанд гомдол гаргах ёстой байтал нэхэмжлэл гаргасан.

Мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал болох ******* нь Иргэний хэрэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гомдол гаргаагүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тухайн нэхэмжлэлийн шаардлагад тухайн шийдвэр, үйл ажиллагаа нь ямар хууль тогтоомжид харшилж байгаа, түүнийг хууль бус гэж үзсэн үндэслэл нотолгоог заана гэсэн байхад нэхэмжлэгч тал үүнийг тодорхой заагаагүй.

6.3 Шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад ын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 4/19 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай тогтоолыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаа хариуцсан. гэдэг хүн *******нд 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 021278484 албан бичгээр төрийн цахим хуудсаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нээгдсэнийг албан ёсоор мэдэгдсэн. ******* нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гомдол гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 301 дүгээр зүйлд заасны дагуу 10 хоногийн дотор гомдол гаргах ёстой байсан боловч ******* нь 27 хоногийн дараа гомдол гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

7. Хариуцагч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тогтоол хүчингүй болгох тухай 4/19 дугаар тогтоолыг хүчингүй болгож, *******нд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.1 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийг эс зөвшөөрч тайлбар гаргасан.

3. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон.

3.1 *******ны 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 263 дугаар тогтоолоор ... , дахь хавсралтад дурдсан нэр бүхий 23 иргэний дансанд хууль бусаар арилжигдсан хувьцааг буцаан бүртгэж, тогтоолын 3-т заасан этгээдүүдэд үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, шударга эзэмшигчийн хохирлыг барагдуулсан тухай бүр нд албан ёсоор мэдэгдэж ажиллахыг ,-д үүрэг болгосугай. гэж шийдвэрлэсэн. /хх 74/ Уг тогтоолыг ******* эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3.2 Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 426 дугаар шийдвэрээр *******ны 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 263 дугаар тогтоолын , , д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. /хх 32-51/ Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 486 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. /хх 52-57/ Улмаар, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 24 дугаар тогтоолоор дээрх шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. /хх 58-64/

3.3 Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 476 дугаар захирамжаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 426 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, мөн өдрийн 13 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн. /хх 31, 65-66/

3.4 *******ны ажлын албаны 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 3/1266 дугаар албан бичгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дэд даргад хүргүүлсэн. /хх 69/ Уг албан бичигт ...тус ны 2008 оны 263 тогтоолын дээрх нэр бүхий иргэдэд холбогдох хэсгийг захиргааны хэргийн шүүх өөрөө хүчингүй болгож шийдвэрлэсэн, мөн нд даалгавар аливаа шийдвэр гаргаагүй тул шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзэж байна гэжээ.

3.5 Улмаар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэр биелэгдсэн үндэслэлээр дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцсон. /хх 70/

3.6 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 4/19 дугаар тогтоолоор дээрх 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүйд тооцсон байна. /хх 71/

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаах хуулийн зохицуулалттай.

Тодруулбал, дээрх хуульд зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичиг, эсхүл түүний үндэслэл болох шийдвэрийг хүчингүйд тооцох тухай шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэр гарсан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан, хариуцагч гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг бүрэн биелүүлсэн, хариуцагч-хуулийн этгээд татан буугдсан, дампуурсан үед түүний эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжээгүй, хариуцагч-хуулийн этгээдэд, хариуцагч-албан тушаалтан гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй болсон нь шүүхээр тогтоогдсон, нэхэмжлэгч-иргэн нас барсан, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, нэхэмжлэгч-хуулийн этгээд татан буугдсан, дампуурсан үед түүний эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжээгүй гэх үндэслэлүүд хамаарч байна.

4.1 Хэрэгт авагдсан баримтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох болон мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцох үндэслэлүүд тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1 дэх хэсэгт зааснаар захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь захиргааны хэргийн талаарх шүүхийн шийдвэрийг үндэслэн явуулах бөгөөд мөн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэх баримт бичигт шүүхийн шийдвэрийн үндсэн дээр шүүхээс олгосон гүйцэтгэх хуудас хамаарна. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар гүйцэтгэх хуудсаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 426 дугаар шийдвэрийг гүйцэтгэхийг хариуцагч *******нд даалгасан шүүхийн гүйцэтгэх хуудас хүчин төгөлдөр. Уг шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудсыг нэхэмжлэгч нь биелүүлсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...яг аль үндэслэлийн хүрээнд маргаан бүхий тогтоолд үнэлэлт дүгнэлт өгч байгаа нь тодорхойгүй, ...*******нд үүрэгжүүлсэн шийдвэр гараагүй тул актын үр дагавар, гуравдагч этгээдийн зөрчигдсөн эрх сэргээгдсэн гэж үзэх баримт гарах боломжгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

5. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.2.1, 271.2.2 дахь хэсэгт заасан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн бүрэн эрхтэй холбоотой зохицуулалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулан мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасныг баримталсан өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/07466 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 271 дүгээр зүйлийн 271.2.1, 271.2.2 дэх хэсэгт тус тус гэснийг 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

М.БАЯСГАЛАН