| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2016/00324/И |
| Дугаар | 103/ШШ2016/00311 |
| Огноо | 2016-07-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 103/ШШ2016/00311
| 2016 оны 07 сарын 08 өдөр | Дугаар 103/ШШ2016/00311 | Улаанбаатар хот |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 20 тоотод оршин суух Боржигон овогт Борхүүгийн Одончимэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 3 дугаар гудамжны 05 тоотод оршин суух, Харганыхан овогт Хөххүүгийн Готовт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Одончимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 06 дугаар сарын эхээр өөрийн нөхөр Х.Батбаярын төрсөн ах Х.Готовт 1.000.000 төгрөгийг нэг сарын хугацаатай зээлсэн боловч одоог хүртэл төлөхгүй удаа дараа нэхэж сануулсан боловч хэл амаар доромжилж дургуйцэж байна. Иймд 1.000.000 төгрөгийг Х.Готовоос гаргуулж миний хохиролыг барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Готов шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие өөрийн дүү Батбаяраас 1.000.000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. 2016 оны 08 дугаар сарын 25-ны дотор цалингийн зээл авч төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Б.Одончимэг нь хариуцагч Х.Готовт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.000.000 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь: Хариуцагч зөвшөөрлийн үндэслэл болсон 2016 оны 08 дугаар сарын 25-ны дотор цалингийн зээл авч төлж барагдуулах болно гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Боржигон овогт Борхүүгийн Одончимэгийн нэхэмжлэлтэй, Харганыхан овогт Хөххүүгийн Готовт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 14.275 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Х.Готовоос улсын тэмдэгтийн хураамжинд 14.275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй бол энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА