Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 136/ШШ2016/00362

 

 

 

 


    
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, мөн хуулийн 116, 118, хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  
                                                               ТОГТООХ нь: 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч И овогт С.О нь,
Дорноговь аймгийн Ахуйн Үйлчилгээний газарт 
-1979 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 1985 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гуталчнаар, 
-1985 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар цэцэрлэгт тогоочийн туслахаар,
-1985 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр цэцэрлэгт цагаан хэрэглэлийн угаагчаар, 
-1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гуталчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.   
 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   В.АМАРТҮВШИН