Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 466

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Оюунжаргал,

хохирогч Х.Б-, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн,

шүүгдэгч Г- /G-/, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г- /P.G-/-д холбогдох эрүүгийн 1903002730214 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн,

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Г- /G-/ нь Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 118 дугаар сургуулийн урд замд 2019 оны 03 дугаар сарын 19-ний оройн 22 цаг 50 минутын орчимд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 1.21 хувийн согтолттой, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Гадаадын хөрөнгө оруулалттай “...” ХХК-ний эзэмшлийн “Toyota Land Cruiser” маркийн ... улсын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчин “Hyundai Mighty” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийнхээ ард тээврийн хэрэгслийн гэмтлээ засаад зогсож байсан жолооч Х.Б-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г- /G-/ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

Хохирогч Х.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 03 дугаар сарын 19-ний орой 22 цагийн үед Яармагийн зам дээр ажлаа хийгээд явж байтал гэнэт машин унтарчихаар нь машинаасаа буугаад машинаа янзалж байтал араас машин ирж хүчтэй мөргөсөн. Тэгээд би эмнэлэгт хүргэгдсэн. Миний эгэмний яс хугарсан, цээжний сэлтэрсэн хугаралттай, нурууны 1, 3 дугаар үе хугарсан. Би хагалгаанд орж эмчилгээ хийлгэсэн ба одоо биеийн байдал гайгүй болж байгаа. Шүүгдэгч нь надад нийт 3.417.869 төгрөг өгч, эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан гэв.

 

Эрүүгийн 1903002730214 дугаартай хэргээс:

 

Хохирогч Х.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 03 дугаар сарын 19-ний орой 22 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагт “...” ХХК-ийн албаны ... улсын дугаартай “Hyundai Mighty” маркийн ачигч автомашинтай явж байтал 118 дугаар дунд сургуулийн урд замд машин гэнэт унтарчихсан. Би аваараа татаад машинаасаа буугаад хартал түлшний шланк мултарсан байхаар нь түлшний шланкаа хийх гэж байтал араас ... улсын дугаартай “Toyota Land Cruiser” маркийн автомашин хурдтай ирээд мөргөхөд би машиныхаа түлшний банкин доор дарагдсан. Тэгээд гарч чадахгүй байтал дахин мөргөсөн. Тэр үед үл таних 2 эрэгтэй хүн машин доороос татаж гаргаад цагдаа болон түргэн тусламж дуудсан. Араас мөргөсөн машины жолооч /Г-/ согтуу байсан. Замын цагдаа ирээд хэмжилт хийж байтал түргэн тусламжийн машин ирээд намайг Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Гэмтлийн эмнэлэгт очоод 160.000 төгрөгөөр тархины томографийн зураг авахуулж, эмийн сангаас 90.000 төгрөг төлж нурууны бүс авч зүүсэн, хэвлийн эход харуулаад гэмтлийн тасагт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Осол гарах үед үзэгдэх орчин чөлөөтэй, харанхуй байсан боловч гэрэлтүүлэгтэй, зам шулуун тэгш, замын хөдөлгөөн сийрэг байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Миний биед өвчүү яс хугарсан, бүсэлхий нурууны нугалам шахагдан хугарсан гэмтлүүд учирсан. Миний жолоодож явсан тээврийн хэрэгсэлд бас гэмтлүүд учирсан ба гэмтэл, хохирлын талаар манай компанийн захирал Бямбажаргал, менежер А- нар мэднэ. Хохирлын талаарх баримтуудаа бүрдүүлээд жолоочоос нэхэмжилнэ, гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 03 дугаар сарын 19-ний орой 22 цаг 50 минутын үед манай компанийн ... улсын дугаартай “Hyundai Mighty” маркийн тээврийн хэрэгслийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагт 118 дугаар дунд сургуулийн урд замд албан үүргээ гүйцэтгэж яваад түлшний шланкаа засах гээд түр зогсож байх үед араас нь ... улсын дугаартай “Toyota Land Cruiser” маркийн суудлын автомашин мөргөж, жолооч Б-ын эрүүл мэндэд хохирол учруулсан байна. Манай компанийн “Hyundai Mighty” маркийн тээврийн хэрэгслийн арын гэрлэн дохио хагарч, яндан, нум хугарсан гэмтлүүд учирсан. Мөн амортизатор тахийсан, тэнхлэг тохиргоо алдагдсан, ачих төхөөрөмж эвдэрсэн гэмтлүүд учирсан. Манай компани арын гэрлэн дохиог 70.000 төгрөгөөр, янданг 130.000 төгрөгөөр, нумыг 140.000 төгрөгөөр, амортизаторыг 160.000 төгрөгөөр, ачих төхөөрөмжийг 250.000 төгрөгөөр, шаврын хаалтыг 20.000 төгрөгөөр тус тус нэхэмжилнэ. Тэнхлэг тохиргоогоо 57.000 төгрөгөөр оношлуулж, засварын ажилд 350.000 төгрөг зарцуулсан. Эдгээр хохирлын баримтуудыг бүрдүүлж жолоочоос нэхэмжилнэ, гомдолтой байна. Тухайн үед манай компанийн жолооч Х.Б- түр зогсолт хийхдээ ослын гурвалжин тэмдэгээ хойд хэсэгтээ зам дээр тавьсан, анхаарах тэмдэг, тэмдэглэгээгээ Замын хөдөлгөөний дүрмийн дагуу байрлуулж тавьсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

Иргэний хариуцагч /иргэний нэхэмжлэгч/-ийн төлөөлөгч Ш.Л- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Г- /G-/ нь “...” ХХК-нд компанид хятад хэлний орчуулагчийн ажлыг жолоочийн хамт хийдэг тул манай компани албаны хэрэгцээнд автомашин ашиглах зөвшөөрлийг олгосон. 2019 оны 03 дугаар сарын 19-ний орой 22 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Яармагийн 118 дугаар дунд сургуулийн урд замд “Hyundai Mighty” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас манай компанийн Г- /G-/ жолоочтой “Toyota Land Cruiser” маркийн ... улсын дугаартай суудлын автомашин мөргөж жолооч болон тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан байна. Иргэний хуулиар хор уршигийг тээврийн хэрэгслийн эзэмшигч байгууллага хариуцах боловч жолооч Г- /G-/ өөрөө хариуцаж, хохирол төлбөрөө төлсөн гэж хэлсэн. Иймд манай компанийн зүгээс шүүхийн шийдвэрийн дагуу асуудлыг шийдвэрлэх болно. Манай компанийн ... улсын дугаартай “Toyota Land Cruiser 120 Prado” маркийн суудлын автомашины радиатор урд карлон, урд гупер, дээд гар, их гэрэл, рулийн шарнер, сэнс, хүрээ ламп, рензин зэрэг эд хөрөнгө эвдэрч гэмтсэн. Машины карлог 450.000 төгрөгөөр, под карлог 50.000 төгрөгөөр, их гэрлийг 320.000 төгрөгөөр, дээд гарыг 250.000 төгрөгөөр, копуд болон амортизаторыг 50.000 төгрөгөөр, урд гуперийг 350.000 төгрөгөөр, ламп рензинийг 40.000 төгрөгөөр, сэнсны хүрээг 150.000 төгрөгөөр, радиоторийг 450.000 төгрөгөөр, гуперын гэрлийг 50.000 төгрөгөөр, рулийн шарнерийг 60.000 төгрөгөөр тус тус үнэлж нэхэмжилнэ. Одоогоор нийт 2.220.000 төгрөгний хохирол учирсан. Манай компанийн жолоочийн буруу байсан тул жолооч өөрөө компанийн машиныг засуулж, төлбөрийг төлж барагдуулсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26, 29-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №3725 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

 “...Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний алиманд цус хуралттай. Цээжний дунд хэсэгт 5х5см захаараа шаргал өнгийн цус хуралттай. Дүгнэлт:

1. Х.Б-ын биед өвчүү ясны сэлтэрсэн хугарал, бүсэлхий нурууны 1, 3-р нугалмын шахагдсан гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 42-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэргийн материалаар хийсэн Шүүх эмнэлгийн №579 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Х.Б-ын биед эгэм, өвчүү ясны сэлтэрсэн хугарал, бүсэлхий нурууны 1, 3-р нугалмын шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Х.Б-ын биед хавирга ясны хугарал гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 47-49-р хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6, 9-11-р хуудас/,

Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 8-р хуудас/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 33-р хуудас/,

Сонгинохайрхан технкийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаартай албан бичигт: “Toyota Land Cruiser 120 Prado” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь эвдрэл ихтэй тул суурин тоног төхөөрөмж дээр үзлэг хийж, шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй болно” гэжээ. /хх-ийн 52-р хуудас/,

“Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 140-143-р хуудас/,

Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 60, 62-р хуудас/,

102, 103-ын дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 113-114-р хуудас/,

Хохирлын баримтууд /хх-ийн 75-77, 122-138-р хуудас/,

Хохирогчийн өвчний түүх /хх-ийн 64-73-р хуудас/,

Шүүгдэгч Г- /G-/ мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2019 оны 03 дугаар сарын 19-ний орой 20 цаг 30 минутын үед “Хүннү Молл” худалдааны төвийн орчимд Далайтай тааралдахад тэрээр машин дотроо үл таних 2 эрэгтэй хүний хамт архи ууж байсан. Надад архи хийж өгөхөөр нь одоо харих хооронд гэж бодоод 100 грамм орчим архи уусан. Тэгээд би харихаар болж “Toyota Land Cruiser 120 Prado” маркийн суудлын автомашиныг жолоодон 22 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 118 дугаар дунд сургуулийн урд талын замд явж байхад гэнэт толгой руу хатгаад, нүд бүрэлзээд явчихсан. Би “машинаа зогсооё” гэж бодоод явж байтал нэг машины араас мөргөчихсөн. Энэ үйл явдал их богино хугацаанд болсон. Би машинаасаа буугаад хартал мөргүүлсэн машины доор нэг эрэгтэй хүн /Б-/ хэвтэж байсан. Энэ үед 2-3 эрэгтэй хүн ирээд нөгөө машины доор хэвтэж байсан залууг /Б-/ татаж гаргасан. Тэр хүмүүс түргэн тусламж болон цагдаад дуудлага өгсөн. Удалгүй замын цагдаа ирж хэмжилт хийж байх үед түргэн тусламж ирээд нөгөө машинд дарагдсан эрэгтэй хүнийг /Б-/ Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Осол болсон зам З эгнээтэй байсан ба би зорчих хэсгийн 3 дугаар эгнээнд ойролцоогоор 60 км/цагийн хурдтай явж байсан. Зам шулуун, тэгш, гэрэлтүүлэгтэй, машины хөдөлгөөн сийрэг, үзэгдэх орчин хэвийн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 95-96-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Б.Замбагийн мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 100-р хуудас/, паспортын хуулбар /хх-ийн 102-р хуудас/, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 103-р хуудас/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 104-р хуудас/, нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 105-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 106-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 107-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г- /G-/-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гэм буруугийн талаар.

 

Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Г- /G-/ нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний оройн 22 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 118 дугаар сургуулийн урд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж 1.21 хувийн согтолттой, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “...” ХХК-ний эзэмшлийн “Toyota Land Cruiser” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хохирогч Х.Б-ыг мөргөж, эрүүл мэндэд нь “эгэм, өвчүү ясны сэлтэрсэн хугарал, бүсэлхий нурууны 1, 3-р нугалмын шахагдсан хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч Х.Б- шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 03 дугаар сарын 19-ний орой 22 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагт “...” ХХК-ийн албаны ... улсын дугаартай “Hyundai Mighty” маркийн ачигч автомашинтай явж байтал 118 дугаар дунд сургуулийн урд замд машин гэнэт унтарчихсан. Би аваараа татаад машинаасаа буугаад хартал түлшний шланк мултарсан байхаар нь түлшний шланкаа хийх гэж байтал араас ... улсын дугаартай “Toyota Land Cruiser” маркийн автомашин хурдтай ирээд мөргөхөд би машиныхаа түлшний банкин доор дарагдсан. ...Миний биед өвчүү яс хугарсан, бүсэлхий нурууны нугалам шахагдан хугарсан гэмтлүүд учирсан. ...Би хагалгаанд орж эмчилгээ хийлгэсэн ба одоо биеийн байдал гайгүй болж байгаа. Шүүгдэгч нь надад нийт 3.417.869 төгрөг өгч, эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан гэх мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А-ийн ...2019 оны 03 дугаар сарын 19-ний орой 22 цаг 50 минутын үед манай компанийн ... улсын дугаартай “Hyundai Mighty” маркийн тээврийн хэрэгслийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагт 118 дугаар дунд сургуулийн урд замд албан үүргээ гүйцэтгэж яваад түлшний шланкаа засах гээд түр зогсож байх үед араас нь ... улсын дугаартай “Toyota Land Cruiser” маркийн суудлын автомашин мөргөж, жолооч Б-ын эрүүл мэндэд хохирол учруулсан байна. Манай компанийн “Hyundai Mighty” маркийн тээврийн хэрэгслийн арын гэрлэн дохио хагарч, яндан, нум хугарсан гэмтлүүд учирсан. Мөн амортизатор тахийсан, тэнхлэг тохиргоо алдагдсан, ачих төхөөрөмж эвдэрсэн гэмтлүүд учирсан. ...Тухайн үед манай компанийн жолооч Х.Б- түр зогсолт хийхдээ ослын гурвалжин тэмдэгээ хойд хэсэгтээ зам дээр тавьсан, анхаарах тэмдэг, тэмдэглэгээгээ Замын хөдөлгөөний дүрмийн дагуу байрлуулж тавьсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

Иргэний хариуцагч /иргэний нэхэмжлэгч/-ийн төлөөлөгч Ш.Л-ын ...2019 оны 03 дугаар сарын 19-ний орой 22 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Яармагийн 118 дугаар дунд сургуулийн урд замд “Hyundai Mighty” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас манай компанийн Г- /G-/ жолоочтой “Toyota Land Cruiser” маркийн ... улсын дугаартай суудлын автомашин мөргөж жолооч болон тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан байна. Иргэний хуулиар хор уршигийг тээврийн хэрэгслийн эзэмшигч байгууллага хариуцах боловч жолооч Г- /G-/ өөрөө хариуцаж, хохирол төлбөрөө төлсөн гэж хэлсэн. ...Манай компанийн ... улсын дугаартай “Toyota Land Cruiser 120 Prado” маркийн суудлын автомашины радиатор урд карлон, урд гупер, дээд гар, их гэрэл, рулийн шарнер, сэнс, хүрээ ламп, рензин зэрэг эд хөрөнгө эвдэрч гэмтсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 26, 29-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №3725 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Х.Б-ын биед өвчүү ясны сэлтэрсэн хугарал, бүсэлхий нурууны 1, 3-р нугалмын шахагдсан гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 42-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэргийн материалаар хийсэн Шүүх эмнэлгийн №579 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Х.Б-ын биед эгэм, өвчүү ясны сэлтэрсэн хугарал, бүсэлхий нурууны 1, 3-р нугалмын шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Х.Б-ын биед хавирга ясны хугарал гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 47-49-р хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6, 9-11-р хуудас/,

Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэлд: Г- /G-/-гийн согтуурал  1.21 хувийн согтолттой байв. /хх-ийн 8-р хуудас/,.

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 33-р хуудас/,

Сонгинохайрхан технкийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаартай албан бичигт: “Toyota Land Cruiser 120 Prado” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь эвдрэл ихтэй тул суурин тоног төхөөрөмж дээр үзлэг хийж, шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй болно” гэжээ. /хх-ийн 52-р хуудас/,

“Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 140-143-р хуудас/,

Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 60, 62-р хуудас/,

102, 103-ын дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 113-114-р хуудас/,

Хохирогчийн өвчний түүх /хх-ийн 64-73-р хуудас/,

Шүүгдэгч Г- /G-/ мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: ...Би “Toyota Land Cruiser 120 Prado” маркийн суудлын автомашиныг жолоодон 22 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 118 дугаар дунд сургуулийн урд талын замд явж байхад гэнэт толгой руу хатгаад, нүд бүрэлзээд явчихсан. Би “машинаа зогсооё” гэж бодоод явж байтал нэг машины араас мөргөчихсөн. Энэ үйл явдал их богино хугацаанд болсон. Би машинаасаа буугаад хартал мөргүүлсэн машины доор нэг эрэгтэй хүн /Б-/ хэвтэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 95-96-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

 

Шүүгдэгч Г- нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож улмаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Г- /G-/, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

            Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөөнд шууд учирсан үр даГ-рыг гэмт хэргийн хохиролд тооцох ба хохирол учруулсны улмаас үүссэн үр даГ-рыг хор уршигт тооцно.

           Шүүгдэгч Г- /G-/-ийн үйлдсэн зам тээврийн ослын улмаас иргэн Х.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учиржээ.

Шүүгдэгч Г- /G-/ нь иргэний нэхэмжлэгч “Сидней констракшн Монголиа” ХХК-нд тус компанийн эзэмшлийн ... улсын дугаартай “Hyundai Mighty” маркийн автомашины эвдрэл хохиролд 3.000.000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тушаасан /хх-ийн 117-р хуудас/, хохирогч Х.Б-д 3.417.869 төгрөг төлж, хэрэгт баримтаар нотлогдсон хохирлыг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд гэж үзэв.

Хохирогч Х.Б-ийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт “Х.Б-, Э.Баярсайхан нарын хооронд 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан, 10 сарын хугацаатай, 14.000.000 төгрөгийн “Зээлийн гэрээ”-г нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг зээлийн гэрээнд Х.Б- нь 14.000.000 төгрөгийг 10 сарын хугацаатай иргэн Э.Баярсайханд зээлүүлсэн гэжээ.

         Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд “Зээлийн гэрээгээр зээлүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг тус тус хүлээнэ” гэж заасан.

          Гэтэл хохирогч Х.Б- нь ажилгүй байсан хугацааны цалингаа шүүгдэгч Г-гаас авах зорилгоор иргэн Э.Баярсайхантай “зээлийн гэрээ” байгуулсан нь хууль зөрчсөн, үндэслэлгүй байна.

          Хохирогч Х.Б- нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой  зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.

 

           Эрүүгийн хариуцлагын талаар.

 

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г- /G-/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 02 жил 01 сарын хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба, хохирогчоос “шүүгдэгч Г-гийн ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн санал гаргасан,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Монгол Улсад 1998 оноос хойш амьдарч байгаа. Эхнэр нь 2017 оны 10 дугаар сард нас барсан, 2 хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эцэг зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар түүнд оногдуулах ял шийтгэлийг тэнсэж өгнө үү гэсэн санал гаргав.

 

Шүүгдэгч Г- /G-/ нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, 2 хүүхдийн хамт өрх толгойлж амьдардаг хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэв.

 

Тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг шүүгдэгч Г- /G-/-д мэдэгдэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г- /G-/-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Г- /G-/-ийн №656428 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г- /G-/ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Г- /G-/-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Г- /G-/-д 02 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хязгаарлалт тогтоож, 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хязгаарлалт тогтоосоныг зөрчсөн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Г- /G-/-д мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Г- /G-/-д тайлбарласугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г- /G-/-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г- /G-/ нь иргэний нэхэмжлэгч “Сидней констракшн Монголиа” ХХК-нд 3.000.000 төгрөг, хохирогч Х.Б-д 3.417.869 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

7. Хохирогч Х.Б- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Г- /G-/-ийн №656428 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

9. Шүүгдэгч Г- /G-/ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г- /G-/-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ОДБАЯР