Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
Хэргийн индекс | 102/2015/08744/и |
Дугаар | 1828 |
Огноо | 2016-11-04 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 1828
Хын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг .даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/05065 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Хын нэхэмжлэлтэй
Хариуцагч ХХт холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон 2 хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг
Хариуцагч ХХийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Х
Хариуцагч ХХ
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2004 оны 7 дугаар сард ХХтэй танилцсан. 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр том хүү Н.Хүслэн, 2009 оны 7 дугаар сарын 15-ны өдөр бага хүү Ц.Энгүүн нар төрсөн. ХХ гэр орондоо хонохгүй, өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болсон. Мөн архи уухаараа хэд хоногоор явдаг. Сүүлийн 2-3 жилд үглэх, уурлах, сэтгэл зүйн дарамт өдөр болгон тохиолдох болсон. Би ХХийг архи уусан үед нь хоёр хүүхдээ дагуулаад ах, дүүгийндээ очоод эрүүл болохоор нь гэртээ ирдэг. Миний салах болсон хамгийн том шалтгаан бол миний том хүү Н.Хүслэн "ингэж амьдрах хэцүү юм байна. Би амиа хорлоно" гэж ярьдаг бөгөөд аавыгаа буудаж байгаа зураг хүртэл зурдаг болсон. Би үүнийг хараад цаашдаа ингэж амьдарвал хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлнө гэж бодоод салахаар шийдсэн. ХХ намайг хамгийн сүүлд "золбин нохой минь манайхаас зайл" гэж хөөснөөс хойш дахиж гэртээ эргэж очоогүй. Бид 2014 оны 9 сараас хойш тусдаа амьдарч эхэлсэн. Хамт амьдраагүй хугацаанд шүүхээс эвлэрэх хугацаа өгсөн боловч эвлэрч амьдрах боломжгүй. Тусдаа амьдрах хугацаандаа хоёр хүүхдээ өөрийн асрамжид байлгасан. Заримдаа хүүхдүүдээ аавтай нь уулзуулдаг боловч ХХөөс санхүүгийн туслалцаа авч байгаагүй учир 2 хүүхдээ өөрийн асрамжид байлгаж, ХХөөс 2 хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгоно. Ц.Нарантөгч нь спорт барааны лангуу ажиллуулдаг байсан боловч сүүлийн жилд ашиг муу болсон. ХХ бид ярилцан жилийн 7 хувийн хүүтэй 100 000 000 төгрөг зээлж Сансарт газар худалдаж аваад нийтийн байр барьсан. Гэтэл нийтийн байр 160 000 000 төгрөгөөр зарцуулсан. Илүү гарсан 60 000 000 төгрөгийг хүмүүсээс хүүтэй мөнгө зээлж байраа барьж дуусгасан. Ингээд бүр санхүүгийн хүнд байдалд орсон. Үүнийг ХХийн ах Ц.Нарантунгалаг та хоёр санхүүгийн хувьд хэцүү байдалтай байгаа юм чинь банкнаас зээлсэн 100 000 000 төгрөгийн 50 000 000 төгрөгийг чинь төлөөд бэлнээр 60 000 000 төгрөг өгөөд байрыг чинь авъя гэж хэлсэн. Ингээд ахдаа 110 000 000 төгрөгөөр Баянгол дүүрэг дэх 3 өрөө байраа зарсан. Одоо зээлийг төлөөд дууссан. Би явснаасаа хойш банкны мөнгөтэй холбогдоогүй. Учир нь лангуу ажиллуулж байсан бүх барааг хариуцагч авсан.
Мөн ХХ нийтийн байраа ажиллуулаад үлдсэн. Би гэрээсээ явахдаа найз нөхдөөсөө авсан 18 000 000 төгрөгийг одоо хүртэл төлж байгаа. ХХ үргэлж над руу банкны мөнгийг төл гэж нэхдэг. Гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Цэргийн 4826 хаягт байрлах 21 айлын нийтийн байрнаас өөрт болон хүүхдэд ногдох хэсгээ гаргуулна. Тус байрыг шинжээч 480 000 000 төгрөгөөр үнэлсэн байсан боловч уг үнэлгээг бодит биш гэж үзэж байна. Хариуцагч нь хөрөнгө зуучлалын “ОСМО” төв 110 000 000 төгрөгөөр үнэлсэн. Энэ нийтийн орон сууцыг барихад 160 000 000 төгрөг орсон учир байрыг 150 000 000 төгрөгөөр үнэлээд уг мөнгөнөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулна. Сүүлийн зээлийн үлдэгдэл 10 000 000 төгрөгийг ХХийн ах төлсөн учир би өөрт ногдох хувиас 5 000 000 төгрөгийг ахад нь өгөхийг зөвшөөрч байна. Харин үлдэх 5 000 000 төгрөгийг ХХ өөрт ногдох хувиасаа төлнө гэжээ.
Хариуцагч ХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие 2004 оны 7 дугаар сард Хтай танилцаж, гэрлэлтээ батлуулж, хамт амьдарсан. 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр том хүү Н.Хүслэн, 2009 оны 7 дугаар сарын 15-ны өдөр бага хүү Н.Энгүүн нар төрсөн. Би хоёр хүүхдээ төрснөөс нь хойш гар бие оролцож хүүхдүүдийнхээ боловсрол, хүмүүжилд анхаарч ирсэн. Ж.Дүүрэнжаргал 2 хүүхдээ төрүүлээд удаагүй байж байгаад ажилдаа орчихдог. Ажилтай байна гээд байнга оройтож гэр бүл, үр хүүхдэдээ анхаарал халамж тавьдаггүй. 2 хүүхдээ би өөрөө өсгөсөн. Үүнээс болоод би маш их сэтгэлээр унаж, архи уудаг болсон. Би архи уусан үедээ бухимдаад үнэнийг нь хэлэхээр Х уурлаад хэд хоног алга болчихдог. Би Хтай нийлснээсээ хойш өрөнд орсон. Хоёр хүүхдүүдээ эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй учир хүүхдийн тэтгэлэг өгөх боломжгүй. Хтай танилцахаасаа өмнө 3 өрөө байртай, ажлын байртай, унах унаатай, 2 дэлгүүртэй байсан. Гэтэл одоо би үр хүүхдээсээ ч хол орох орон ч байхгүй хэцүү байдалтай байна. Миний 2 дэлгүүрийг Х ажиллуулдаг байсан. Гэтэл орлого олохгүй байна гээд олсон мөнгөө үрэн таран хийгээд л энэ тэнд өр зээл тавьдаг. Х 100.000.000 төгрөг зээлье гэхэд нь би өндөр хүүтэй зээл аваад cap бүр хүү төлнө зээл аваад хэрэггүй гэсэн чинь уурлаж, доромжилсон. Ингээд 100 000 000 төгрөгийн зээл авч, сансарт газар аваад 21 өрөөтэй нийтийн байр барьсан. Нийтийн байр нь 160 000 000 төгрөг болсон. Үүнээс болоод байраа ахдаа зарсан. Манай ах 60 000 000 төгрөг бэлнээр өгөөд, 100 000 000 төгрөгийн зээлээс 50 000 000 төгрөгийн нь төлье гэж тохиролцоод байраа 110 000 000 төгрөгт тооцож зарсан. Одоо ахдаа 10 000 000 төгрөгийн өртэй. Нийтийн байранд Хын сэтгэл шингэсэн юм огт байхгүй. Зээлээс нэг ч удаа төлж байгаагүй. Тиймээс энэ хүний хүсээд байгаа зүйлийг өгч чадахгүй. Хэрэв нийтийн байрыг зарж борлуулбал хоёр хүүхдэдээ ногдох хувийг өгнө. Мөн өөртөө орон байртай болно. Газар, нийтийн байраа үнэлгээний газраар үнэлүүлэхэд 400 гаруй сая төгрөгөөр үнэлсэн байсан. Энэ үнэлгээ нь одоогийн зах зээл дээр байгаа ханшнаас хол зөрүүтэй байна. "ОСМО" ХХК-иар үнэлүүлэхэд 110 000 000 төгрөгөөр зарагдах боломжтой гэжээ.
Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Харчин овогт Жажингийн Дүүрэнбаяр, Хариуцагч Хас овогт Цэрэндоржийн Нарантөгс нарын гэрлэлтийг цуцлаж,
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу хүү Н.Хүслэн, Н.Энгүүн нарыг эх Хын асрамжид үлдээж,
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Н.Хүслэн, Н.Энгүүн нарт 11 нас хүртэл нь тухай бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, уг тэтгэлэгийг эцэг ХХөөс гаргуулж,
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу хариуцагч зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адитгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж,
Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.2-т заасныг баримтлан хариуцагч ХХөөс 107 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хт олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийг хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 978.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 645.450 төгрөг гаргуулан Хт буцаан олгож,
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийг хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ц.Оюун-Эрдэнэд даалгаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч ХХ давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтыг эс зөвшөөрч байна. Гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгө болох 21 өрөөтэй нийтийн орон сууцны үнээс эхнэр Х, хүү Н.Хүслэн, Н.Энгүүн нарт нийт 112 500 000 төгрөгийг /150 000 000:4=37 500 000x3/ ногдохоор тогтоосон бөгөөд 107 500 000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь буруу. Учир нь шүүх хуралдааны явцад эхнэр Х нийтийн орон сууцны үнэлгэгэ 150 000 000 төгрөгөөр үнэлсэн ба үүнийг шүүх үндэслэн гэр бүлийн гишүүдийн оногдох хэсгийг тодорхойлсон. Ингэснаар ХХ надад уг эд хөрөнгийн ¼ буюу 37 500 000 төгрөг ногдож байгаа бөгөөд хөрөнгийн ихэнх хэсгийг буюу ¾ эхнэр 2 хүүхдэд маань шийдвэрлэсэн тул 21 өрөөтэй нийтийн орон сууцны эхнэр хүүхдэдээ үлдээх саналтай байна. Одоогоор ХХ миний бие тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй орлогогүй байгаа мөн бусдад төлөх өр төлбөртэй, төлбөрийн чадваргүй байгаа тул өөрт ногдох 37 500 000 төгрөгийг хоёр хүүхдийнхээс тэтгэлэгт гаргуулах хүсэлтэй байна. Шүүхийн шийдвэрийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах хэсгийг зөвшөөрч байгаа боловч нийтийн орон сууцыг эхнэр Х, 2 хүүдээ үлдээж, тодорхой цалин хөлсний орлогогүй тохиолдолд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн оногдох хэсгээс хүүхдийн тэтгэлийг гаргуулах эрхтэй тул хүүхдийн тэтгэлэгт өөрт ногдох 37 500 000 төгрөгийг гаргуулан өгөх нь хоёр хүүхдийн эрх ашигт нийцнэ гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөл оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Х нь хариуцагч ХХөд холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон 2 хүүхдэд ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Х, ХХ нар нь 2004 онд гэр бүл болж, 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүү Н.Хүслэнг, 2009 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүү Н.Энгүүнийг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн болон хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогджээ.
Шүүх, гэрлэгчдийн гэрлэлтийг гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас 2014 оноос эхлэн тусдаа амьдарсан гэх үндэслэлээр цуцлаж, Н.Хүслэн, Н.Энгүүн нарыг /эх/ нэхэмжлэгч Хын асрамжид үлдээн насанд хүртэл нь амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр хариуцагч ХХөөс тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэн, дундын өмчлөлийн хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1 дүгээр хэсэг цэргийн хотхон 5 дугаар гудамж, 482/Б тоотод байршилтай 360 м.кв талбай бүхий хувийн сууцыг гэр бүлийн 4 гишүүнд тэнцүү хуваарилан шийдвэрлэсэн байна.
Зохигчид шүүхийн шийдвэрийн гэрлэлт цуцласан, хүүхдийн асрамж тогтоосон хэсэгт маргаагүй, харин хүүхдийн тэтгэлэг, дундын өмчлөлийн эд хөрөнгө хуваарилсан хэсэгт хариуцагч давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө зохигчид гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болох хувийн сууцыг эхнэр Х болон хоёр хүүхэд Н.Хүслэн, Н.Энгүүн нарын өмчлөлд үлдээж, өөрт ногдох 37 500 000 төгрөгийг Н.Хүслэн, Н.Энгүүн нарыг 18 нас хүртэл тэжээн тэтгэх тэтгэлэгт тооцох, маргаан бүхий хувийн сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хариуцагч ХХ нь нэхэмжлэгч Х болон хоёр хүүхэд Н.Хүслэн, Н.Энгүүн нарын нэр дээр шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Талуудын эвлэрэл хууль болон бусад этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байхын зэрэгцээ Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “…гэрлэгсэд гэрлэлт цуцлах үед хүүхдийн тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа тохиролцож болно” гэж заасан байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасны дагуу зохигчид энэ магадлалд хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
А.МӨНХЗУЛ