Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 203

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Ш.Алтанцэцэг,            

хохирогч С.О , Б.Ц , Б.Х , Б.П , М.Н , С.С , С.Д , Г.Б тэдгээрийн өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо,   

шүүгдэгч Т.Т , түүний өмгөөлөгч Б.Булгантамир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч  овогт Т-ийн Т-т холбогдох эрүүгийн 1710011810439 дугаартай, 187/2019/0149/Э индекстэй хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:     

            Монгол Улсын иргэн, ........ оны .....дугаар сарын .........-нд Өвөрхангай аймагт төрсөн, ..... настай, ......, ......боловсролтой, ....... мэргэжилтэй, ......... ажилтай, ам бүл ....., ....., .....хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ...... тоотод түр оршин суух, урьд 2002 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127.3-аар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2002 оны 6 дугаар сард суллагдсан, Ч  овогт Т-ийн Т  /РД:..................../

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Т  нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ зам хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв”-ийн тэргүүнээр ажиллаж байхдаа 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 31-ийг хүртэлх хугацаанд БНХАУ-ын засгийн газрын 100%-ийн тэтгэлгээр сургаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж П.Б , Б.С , М.Ө , Ц.С , Б.Б , Г.М , Ж.Б , С.О  нарын 8 хүүхдийн эцэг, эхээс тус бүр 1.200 ам доллар, 1.400.000 төгрөг буюу нийт 33.795.054 төгрөгийг залилсан

Мөн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёлын ордонд иргэн С.Д д Австрали улсын сургалтын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2017 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд нийт 5 удаагийн үйлдлээр 8.750.000 төгрөгийг,

Мөн Хан-Уул дүүргийн соёлын төвийн дарга О.А “3 хоногийн хугацаатай 5.000.000 төгрөг зээлээч, 1 дэх өдөр Баянгол дүүргийн халамжийн хэлтээс сургалт хийсэн төлбөр орж ирэхээр буцаагаад өгье” гэж итгүүлэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 5.000.000 төгрөгийг тус тус авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.      

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Т.Т  нь  нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ зам хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв-ийн тэргүүнээр ажиллаж байхдаа 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 31-ийг хүртэлх хугацаанд П.Б , Б.С , М.Ө , Ц.С , Б.Б , Г.М , Ж.Б , С.О  нарын 8 хүүхдийн эцэг, эхээс Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газрын 100%-ийн тэтгэлгээр хүүхдүүдийг чинь сургаж өгнө гэж тэдгээрийг хуурч нийт 33.795.054 төгрөгийг,

Мөн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёлын ордонд иргэн С.Д ийг Австрали улсын сургалтын виз гаргаж өгнө гэж хэлэн 2017 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд нийт 5 удаагийн үйлдлээр 8.750.000 төгрөгийг,

Мөн Хан-Уул дүүргийн соёлын төвийн дарга О.А 3 хоногийн хугацаатай 5.000.000 төгрөг зээлээч, 1 дэх өдөр Баянгол дүүргийн халамжийн хэлтсээс сургалт хийсэн төлбөр орж ирэхээр буцаагаад өгье гэж итгүүлэн 5.000.000 төгрөгийг тус тус авсан болох нь:

1. Шүүгдэгч Т.Т ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч С.О ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Т-т 2017 оны 3 дугаар сарын 17-ний өдөр 200 доллорыг бэлнээр өгч гэрээ байгуулсан. Тэгээд тухайн оны 6 дугаар сарын 28-ны өдөр 2.350.000 төгрөгийг Т ийн данс руу бэлнээр шилжүүлсэн. Үүнээс 560.000 төгрөгийг цувуулан авсан, одоо үлдэгдэл 2.240.120 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

3. Хохирогч Б.Ц ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Т тэй анх 2016 оны 10 дугаар сард МҮХАҮТанхимд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хурал дээр танилцсан. Энэ үедээ өөрийн байгууллагын танилцуулагыг өгөөд ашгийн бус буяны байгууллага гэж хэлж байсан. Би 4 хүүхэдтэй ганцаараа ажил хийдэг, миний хүүхэд ШУТИС-д суралцаж байсан. Т  хэлэхдээ та нар Монголд их мөмнгө төлж сурч байхаар Хятад улсад тэтгэлгээр суралцах боломжтой гэж хэлсэн. Би Т-т 5.737.600  төгрөг өгсөн, үүнээс 1.400.000  төгрөгийг бэлнээр болон зурагт, оёдлын машин оролцуулан тооцон авч одоо үлдэгдэл 4.337.600 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

4. Хохирогч Б.Х гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай охин нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, ам бүл 4. Т  нь Хятад улсад сургах талаар хэлж итгэлийг нь олж авсан. Манай хүүхдийн гэр бүлийн амьдрлыг орвонгоор нь эргүүлсэн. 3 дугаар сарын 18-ний өдөр 200 доллор бэлнээр нь авсан. 3 дугаар сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөг, 4 дүгээр сарын 01-ний өдөр 460.000 төгрөг, нийт 2.956.000 төгрөг авсан. Үүний дараа манай хүүхдүүд өөрсдийн зардлаар Хятад Улсад очоод буудлаар байрлан өөрийн зардлаар маш хэцүү байдалд орсон. Энэ хугацаанд Т тэй холбогдож хүүхэд рүүгээ 200.000 төгрөг шилжүүлүүлсэн. Энэ бүх хугацааны зардлыг ар гэр болох 2 талын аав ээж нараас нь гаргаж байсан. Одоо нийт 2.756.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

5. Хохирогч Д.П-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Т тэй 2017 оны 2 дугаар сард Хятад Улс руу тэтгэлэгээр сургадаг хүн гэж мэдээд уулзаж байсан. Анх Тансанчимэг хэлэхдээ энэ чиглэлээр 12 жил ажиллаж байгаа, олон хүүхдийг сургаж амжилттай үйл ажиллагаа явуулж байсан талаар хэлж надад итгүүлсэн. Би Т-т бэлнээр 200 доллар өгсөн. 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 1.400.000 төгрөг шижүүлсэн. Үүний дараа 2.500.000  төгрөг мөн дансаар шилжүүлсэн. Нийт 4.400.000  төгрөг өгсөн. Үүнээс 1.050.000 төгрөг буцааж авсан. Одоо 3.350.000 төгрөгийг нэхэмжилж байна, бусад гарсан зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

6. Хохирогч М.Н гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Т тэй Золзаяа гэж эмэгтэйгээр дамжуулан танилцсан. Бүртгэлийн хураамж 200 доллор өгсөн, дараа нь 1000  доллор өгсөн, үүний дараа замын зардал 1.400.000 төгрөг өгөөд нийт 4.275.600 төгрөг өгсөн. Үүнээс 500.000 төгрөг буцааж авсан, одоо 3.775.600 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

7. Хохирогч С.Д ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Т тэй дүүгээ гадаадад суралцуулахаар танилцсан. Тэгээд 8.750.000 төгрөгийг Т-т өгсөн. Энэ мөнгийг өгөхдөө өөрийн хашаа байшингаа зарсан. Тухайн үед Т  удахгүй явна шүү хурдан мөнгөө бэлэн байлгаарай гэж байнга шахдаг байсан. Түүнээс хойш Т ийг худлаа хэлээд байгаад мэдээд би очиж уулзсан боловч намайг Хан-Уул дүүргийн цагдаа дуудаж өгсөн. Би маш их гомдолтой байна. Би Т ээс болж миний амьдрал сүйрсэн. Би Т ээс 2.800.000 төгрөг авсан. Одоо 5.950.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

8. Хохирогч С.С гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бүртгэлийн хураамж 1200 /нэг мянга хоёр зуу/ доллор өгсөн, үүний дараа замын зардал 1.400.000 төгрөг өгсөн. Нийт 4.297.000 төгрөг өгсөн. Үүнээс 700.000 төгрөг буцааж авсан, одоо 3.597.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/  

9. Хохирогч Г.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 5.036.000 төгрөг нэхэмжилж байна. Хохирол төлбөрөө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            10. Хохирогч С.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Т  нь Хөх хотын их сургуулийн магистераар суралцахаар ӨМӨЗО-ын засгийн газрын тэтгэлэгээр 100 хувийн хөнгөлттэй сургалцуулна. Тэгэхийн тулд зуулчлалын хөлс 1.200 доллар, гэрээ хийхдээ бүртгүүлээд 200 долларыг нь өгнө гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Т ийн ажил дээр очиж ӨМӨЗО-ын засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар зуулчлалын гэрээ гэж байгуулж урьдчилгаа 200 долларыг бэлнээр Т-т өгсөн. Тухайн үедээ 2017 оны 6 дугаар сард урилга нь ирээд 9 дүгээр сард явна гэж бид нарт анх хэлсэн. Тэгээд 2017 оны 6 дугаар сард урилга авахын тулд үлдэгдэл мөнгө шилжүүл гэж хэлсэн. Тэгэхээр нь 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр үлдэгдэл мөнгө болох 2.350.000 төгрөгийг Т ийн Хаан банкны данс болох 5070075228 дугаарын дансанд шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 16-18/

             11. Хохирогч Б.Ц ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2017 оны 9 дүгээр сард хүүхдүүдийг БНХАУ руу явуулна бүх юмыг нь захиалсан Алтанжолоод өгчихсөн гэж хэлж байсан. Тэгээд нэг өдөр Алтанжолоо нь явъя гэж хэлээд явахаар болсон чинь тэр өдөр Т  нь утсаа салгаад алга болчихсон. Тэгсэн Алтанжолоод зардлын мөнгө өгөөгүй байсан. Бид нар өөрсдийн зардлаар хүүхдээ явуулсан. Тэгээд манай хүүхэд БНХАУ-д очиж өөрсдийн зардлаар суралцсан. Анхнаасаа Т  нь хуурч мэхлэн залилах зорилготой байсныг мэдээгүй хамаг мөнгөө өгчихсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 26-27/  

             12. Хохирогч Б.Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.....Т  нь БНХАУ-ын засгийн газрын тэтгэлгээр Хөх хотод багшийн сургууьд суралцуулна оюутны байр үнэгүй, төлбөр нь үнэгүй, сар бүр 3.000 юаны тэтгэлэг олгоно гэж хэлж материалыг нь бүрдүүлж авсан. Тэгээд бүртгэлийн хураамж 200 доллар буюу 496.000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 5020423970 дугаарын дансанд шилжүүлж өгсөн. Дараа нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 2.000.000 төгрөгийг 5020423970 дугаарын дансанд шилжүүлсэн. 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 460.000 төгрөгийг 5020423970 дугаарын дансанд шилжүүлсэн. Тэгээд Т  нь 2017 оны 9 дүгээр сард одоо сургууль чинь бүтэж байгаа яваарай гэж хэлсэн байсан. Тэгээд 2017 оны 9 дүгээр сарын сүүлээр Баяржаргал сургуульд сурахаар БНХАУ-ын Хөх хот руу нөхөр 2 хүүхдээ аваад явсан. Тэгээд Хөх хотод очоод сургуульд орох гэхэд Сургуульд орох урилга, бичиг гарсан юм байхгүй, сургуульд нь хэлж ярьсан юм байхгүй худлаа хэлж Т  нь явуулсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 36-39/

            13. Хохирогч Б.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2017 оны 3 дугаар сард би БНХАУ-ын элчин сайдын яамнаас зарладаг Засгийн газрын тэтгэлэг хөтөлбөрт хамрагдах гээд Улаанбаатар хотод ирчихсэн байсан чинь манай бэр эгч Баяржаргал нь Т тэй уулзаад шаардлагатай бүх материалыг бүрдүүлж БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамруулна гэж гэрээ хийсэн. Тэтгэлэгт хөтөлбөрийн дагуу сургуульд байр, сургалтын төлбөр, үнэтэй мастерийн зэрэг хамгаалахаар суралцуулна гэж байсан. Тэгээд бүртгэлийн хураамж гэж 200 доллар гэснийг аавын данснаас Монгол мөнгөөр 500.000 орчим төгрөг шилжүүлсэн. Тэгээд Т  нь 2017 оны 9 дүгээр сар хүртэл урилга иртэл хүлээж байгаарай гэж хэлж байсан. Тэгээд 2017 оны 8 дугаар сард Т  нь урилга ирсэн сургуульдаа яваарай гэрээний дагуу үлдэгдэл 1000 долларыг тушаа гэсний дагуу 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Т ийн 5070075228 дугаарын данс руу 2.445.000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь Т  нь сургууль бэлэн болсон эртхэн онгоцны билет болон замын зардлыг нийтээр захиалж өгнө 1.400.000 төгрөг шилжүүлж өг гэсний дагуу 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 450.000 төгрөгийг 5070075228 дугаарын данс руу 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 950.000 төгрөгийг 5070075228 дугаарын дансанд шилжүүлж өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 49-51/  

            14. Хохирогч Д.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сард таньдаг хүнээс Т  гэх эмэгтэй БНХАУ-ын засгийн газрын тэтгэлгээр явуулдаг Улаанбаатар хотод сургалтын төвтэй хэлний бэлтгэлд хичээл явуулдаг гэж сонсоод анх 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах Шинэ зам хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн харъяа өдөр өнжүүлэх төв дээр Т тэй бид уулзсан. Тэгээд Т тэй бид уулзаад чи яах гэж худлаа хэлж хүүхэд явуулж байгаа юм бид нар зээл аваад мөнгө төгрөг чамд өгсөн гэсэн чинь Т  мөнгийг нь буцааж өгнө гэж наториатаар орж 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр хэлцэл байгуулсан. 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дотор өгнө гэж хэлээд одоо болтол өгөөгүй. 2018 оны 3 дугаар сард 500.000 төгрөгийг манай эхнэрийн данс руу шилжүүлж өгсөн. Т тэй утсаар ярихаар маргааш шилжүүлнэ, одоо хүнээс мөнгө авах гэж байна гэж удаа дараа худлаа хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 57-59/

          15. Хохирогч М.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай дэлгүүрээр үйлчлүүлдэг Золзаяа гэх эмэгтэй БНХАУ-ын засгийн газрын тэтгэлгээр суралцуулдаг хүн байгаа найдвартай гэсэн. Тэр хүн өөрийн ТББС байдаг учир хямд гаргаж өгдөг Т тэй яриад бичиг баримтаа яаралтай брдүүлээд өгчих гэсэн. Тэгээд манай охин Сэлэнгэ нь өөрийн сургууль төгссөн дипломын хуулбар, сургуулийн тодорхойлолт, гадаад паспортын хуулга зэргийг өгсөн. ...Тэгсэн нэг өдөр Т  утсаар залгаад 200 доллараа авчирч өг гэхээр нь манай охин Хан-Уул дүүрэгт байрлах сургалтын төв дээр 200 доллар буюу 500.000 төгрөгийг Т-т өгсөн. Тэгсэн амралтын өдөр баримт гарахгүй гээд баримт өгөөгүй байсан. 2017 оны 5 дугаар сарын үед Т  урилганы мөнгө 1000 доллараа хурдан авчирч өг гэхээр нь би охин Сэлэнгийн хамт Т ийн ажиллуулж байсан сургалтын төв дээр 1000 долларыг аваачиж өгч мөнгө авсан орлогын баримт өгсөн. ...Манай хүүхдүүдийг өөрөө авч явна гэж байснаа болиод Алтанжолоо гэх багштай явна гэсэн. Тэгэхдээ Т  хүүхдүүдэд урилга гэж нэг цаас тараагаад тэр нь сүүлдээ хуурамч байсан. Тэгсэн Т  хүн бүрээс 1.400.000 төгрөг хий, билет захиалах гэж байна гээд бид нар дансаар 1.400.000 төгрөг шилжүүлсэн. Т-т зардын мөнгө өгсөн чинь Алтанжолоо гэх хүүхэд бид нарт Т  нь зардлын мөнгө өгөөгүй намайг замдаа хүргээд өгчих гэж хэлсэн гэж байсан. Иймд Т ээс мөнгө нэхсэн чинь сургууль бид хоёрын дундын дансанд байгаа гэж зөндөө хүлээлгэсэн. Дараа нь мөнгө өгнө гэж хэлээд өдийг хүрч байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 34-35/  

          16. Хохирогч Б.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын эхээр Т  гэх эмэгтэй дээр аав Буянтогтохын хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байдаг Соёл ордны 2 давхарт байсан Шинэ зам хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг ажиллуулдаг Т тэй уулзсан. Т  нь манайх 12 дахь жилдээ хүүхэд БНХАУ руу 100% тэтгэлгээр явуулж байгаа гэж хэлсэн. Т  нь тэтгэлэг авах хураамж нь 3.636.000 /гурван сая зургаан зуун гучин зургаа/ төгрөг болно гэсний дагуу би зөвшөөрч урьдчилгаанд 1.212.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Үүний дараа намайг Багануур дүүрэгт гэртээ байхад урилга захиалах хэрэгтэй байна мөнгө шилжүүл гэсний дагуу 2.424.000 төгрөгийг Т ийн данс руу шилжлүүлсэн...Дараа нь байрны мөнгө 850.000 төгрөг, замын зардал 550.000 төгрөгийг шилжүүлж нийт 5.063.000 төгрөгийг Т ийн дансанд шилжүүлсэн...Т  нь Алтанжолоод зардлын мөнгийг өгөөгүй байсан. Т  анх бид нарт БНХАУ-ын засгийн газрын 100% тэтгэлгээр үнэгүй сургаж өгнө гэж бид нараас мөнгө авсан боловч тийм байгаагүй, бид нар өөрсдийн зардлаар суралцсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 62-63/

          17. Хохирогч С.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шинэ зам хүүхэд гэр бүл хөгжлийн төв гэсэн сургалтын төвд ирж Т тэй уулзахад танай хүүхдийг БНХАУ-д тэтгэлгээр сургах боломжтой, хурдан материалаа бүрдүүлж өг, материалтайгаа 1.200 доллар өгөөрэй гэсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа шаардсан материал болох эрүүл мэндийн үзлэгийн хуудас, 12 дугаар анги төгссөн гэрчилгээг Англи хэл дээр орчуулсан, хэлний түвшин тогтоох шалгалтын гэрчилгээ болон 1.200 доллараа бэлнээр аваад Т ийн ажлын байран дээр авчирч өгсөн. Тухайн үед мөнгө хүлээн авсан баримт үйлдэж, хүүхдийг гадаадад сургах гэрээ байгуулсан. Тэгээд 2017 оны намар танай хүүхдийн чинь урилга нь ирчихлээ замын зардал 1.400.000 төгрөг гэсний дагуу би дансаар шилжүүлж өгсөн. Үүнээс хойш Т  нь одоо явах гэж байна, би сургууль руу мөнгийг нь шилжүүлэх гэж байна гэх зэргээр худлаа хэлж байсан. Анх Т  нь БНХАУ-ын засгийн газрын тэтгэлгээр хаана ямар сургууль байна, тэр сургуульд нь суралцуулна гэж хэлж байсан. Тэгсэн Т  нь Засгийн газрын тэтгэлгээр гэж худлаа хэлж явуулсан байсан. ...Манай охин Мөнхдолгион БНХАУ-д очоод сургуульдаа суух гэсэн чинь төлбөрөө төл гээд хичээлд нь суулгахгүй оюутны байранд байсан. Т-т хэлэхээр болох гэж байна, би хүүхдүүдийн араас очих гэж байна гэсээр байгаад улирлын тал болсон. Би Т-т өгсөн 5.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-89-91, 2хх-64-65/

          18. Гэрч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хан-Уул дүүргийн соёлын төвийн 2 дугаар давхарт ирж уулзаарай гэхээр нь би Багануур дүүргээс охин болох Сарааг дагуулж ирээд уулзсан. Тэгсэн Т  гэх эмэгтэй байсан ба БНХАУ-ын тэтгэлгээр оюутан сургадаг. Манайх 12 дахь жилдээ тэтгэлгээр оюутан явуулж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би охин болох Сараагийн бичиг баримтыг нь бүрдүүлж явуулахаар болсон. Ингээд 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Т  нь сургалтын мөнгө болох 3.636.000  төгрөгийг шилжүүлээрэй гэсний дагуу түүний 5070075228 дугаарын данс руу хоёр хувааж дээрх мөнгийг шилжүүлсэн. Ингээд байж байтал 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр замын зардлын мөнгө гэж 550.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Ингээд энэ асуудлын талаар Т тэй дахиж ярихаар утсаа авахгүй, зугтааж олдохгүй байгаа тул Цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 81-83/

          19. Гэрч П.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...БНХАУ-ын Тянжин, Шанхай, Уухан хотын сургуульд БНХАУ-ын засгийн газрын тэтгэлгээр суралцуулна гэж нийт 4.400.000 төгрөг манай аав, ээж Т-т өгсөн байгаа. Дээр нь ирж, очсон зардал бас гарсан байгаа. Т  нь анхнаасаа худлаа хэлж бид нарын БНХАУ руу явуулж хуурсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 74-76/

          20. Хохирогч С.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хамгийн анх 9 дүгээр сард Т ийн ажил дээр очиж 1.250.000 төгрөгийг бэлнээр өгөх гэтэл өөрөө байхгүй болохоор нь залгаж асуутал “өдөр өнжүүлэхийн 30 гаран насны эмэгтэй байгаа тэр хүнд орхичих” гэхээр нь би бэлнээр тоолоод өгсөн. Надад уг нь баримт өгсөн. Би тэр баримтыг нь гээчихсэн байна. Дараа нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Т ийн данс руу 2.000.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөг, мөн хэд хоногийн дараа эхнэрийн картанд байсан 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд Т  над руу залгаад 10.000.000 төгрөг бүрдүүл гээд залгаад байхаар нь би 1.500.000 төгрөгийг бэлнээр ажил дээр нь аваачиж өгөх гээд очтол өөрөө байгаагүй. Тэгэхээр нь дүү Батсайханд үлдээгээд “өөрөөсөө бас мөнгө нэмэрлээд өгчих, би дараа нь өгчихье” гэж хэлээд явсан. Батсайхан өөрөөсөө 1.500.000 төгрөг нэмж нийт 3.000.000 төгрөгийг Т-т өгсөн. Тухайн үед бас өөрөө байгаагүй, өдөр өнжүүлэхийн багшид нь бэлнээр өгсөн гэсэн. Надад 2.000.000 төгрөг, 1.000.000 төгрөг, 1.500.000 төгрөгийн дансны хуулга нь байгаа. Харин 1.250.000 төгрөг, Батсайханд өгсөн 1.500.000 төгрөгийг бэлэн өгсөн. ....Би Т ээс Австрали улс руу явуулах чинь үнэн юм уу гэж асуусан чинь энэ 2 хүн Австрали улсад сурдаг. Би явуулсан чи фэйсбүүкээр найз болоод холбогдоод бай тэгээд үнэн худлыг мэд гэхээр нь би тухайн үед холбогдоогүй. Т  фэйсбүүкийн чатаар миний болон эхнэрийн бичиг баримт болох гадаад паспорт, иргэний үнэмлэх хоёрыг зургаар авсан. Түүнээс ямар нэгэн анкет бөглүүлээгүй, бичиг баримт ч хурааж аваагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 214-218/  

          21. Хохирогч О.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгтэл нэг өдөр Т  яарсан сандарсан байдалтай орж ирээд “дарга таниас нэг юм гуйх гэсэн юм аа, та дэмжээч, би таны итгэлийг алдахгүй 5 сая төгрөг зээлээч” гэж хэлсэн. Тухайн өдөр 5 дахь өдөр байж таарсан. Т  нь өнөөдөр яаралтай мөнгө хэрэгтэй байна гэж 12 цагийн үед орж ирсэн. Тэгээд Т  өдөржингөө намайг шаналгаад мөнгө гуйсан. Би ажлынхаа хүмүүсээс Т ийн талаар асуугаад итгэлтэй юу, мөнгө зээлээд буцааж өгч чадах уу гэж асуусан. Менежер Батсайханаас асуухад “үйл ажиллагаа жигдэрсэн байгаа, та байр саваар дэмжээд явж байгаа юм чинь гайгүй байлгүй, хулхидахгүй байлгүй” гэж ярьсан. Тэгээд би Т ээс хэзээ буцааж өгөх юм гэсэн чинь Т  “ирэх 1 дэх өдөр Баянгол дүүргийн халамжийн хэлтсээс сургалт хийсэн төлбөр орж ирнэ, тэр мөнгөө танд өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 1 дэх өдөр юм бол зээлүүлье, харин авсан шигээ цаг хугацаанд нь өгөөрэй гэж хэлээд өөрийн Хаан банкны данснаас 5.000.000 төгрөгийг Т ийн данс руу шилжүүлсэн, баримт нь байгаа. Ингээд тодорхой хугацаа өнгөрч Т ээс мөнгө нэхэхээр “өнөө, маргаашгүй өгнө” гэж худал хэлж явсаар байгаад өдийг хүрч байна. Тэгээд би Батсайханаас Т-т зээлүүлсэн мөнгө яаралтай авах хэрэгтэй байна. Хүний амьдралд хэрэгтэй наадах чинь хэтэрлээ гэж Батсайханд уурласан. Тухайн үед Батсайханыг чи найдвартай байх гэж хэлэхээр чинь би мөнгө зээлүүлсэн биз дээ, олж ир гэж хэлсэн чинь Батсайхан би бас ахыгаа Австрали улс руу виз гаргуулахаар мөнгө өгч залилуулсан гэж хэлэхэд Т-т залилуулсан гэдгээ мэдсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 219-222/

          22. Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ах болох Доржпүрэвийг Австрали улс руу сурахаар явуулж өгнө гэж 10.000.000 төгрөг нэхсэн.  Манай ах Т-т увуулж цувуулж мөнгө өгсөн байсан, хэдэн төгрөг гэдгийг санахгүй байна. 2017 оны 10 дугаар сард Доржпүрэв ах “Т-т мөнгө өгөх гэсэн чинь мөнгө дутаад байна, чи өөрөөсөө мөнгө нийлүүлээд өгчих гэж надад 1.500.000 төгрөгийг орхиод явахаар нь би өөрт байсан 1.500.000 төгрөгийг нийлүүлээд Т ийг ажил дээрээ байхгүй байхаар нь өдөр өнжүүлэхэд ажилладаг эмэгтэй 30 гаран насны нэрийг нь сайн санахгүй байна, эмэгтэй хүнд нийт 3.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Надад орлогын баримт өгсөн тэр нь байгаа байх. Т  манай ордонд нийт 6 сар үйл ажиллагаа явуулсан бөгөөд итгэж болохоор хүн байсан төдийгүй манай ахыг Австрали улс руу явуулна гэж байсан болохоор би итгэдэг байсан. Т  нь Анхбаяр даргаас 5.000.000  төгрөгийг зээлэе гэж асуусан байсан. Дарга надаас Т ийн талаар асуухаар нь би итгэлтэй хүн, та зээлчихгүй юу, би арыг нь даая гээд хэлчихсэн юм. Тэгсэн чинь дарга байрны ордерийг барьцаанд нь аваад зээлүүлсэн байна лээ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 223-225/  

          23. Шүүгдэгч Т.Т ийн бэлэн мөнгө хүлээн авсан тухай кассын ордерийн баримт, хохирогч С.О ын Хаан банкны 5085202300 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 19/, хохирогч Б.Ц ы Хаан банкны 5548049005 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга ХХБ-аар 400.000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-28, 29, 33/, хохирогч Б.Б гийн Хаан банкны 5990210231 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-52-55/, хохирогч Д.П-ийн Хаан банкнаас Т ийн 5070075228 дугаартай данс руу 1.400.000 төгрөг шилжүүлсэн баримтын хуулга /1хх-65/, Г.Б-ын Хаан банкны 5750635746 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөнгө шилжүүлсэн баримт /хх-56-88/, С.С гаас мөнгө шилжүүлсэн баримт /92-93/, С.Д ийн Хаан банкны 5022332367 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-33-34/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.  

            Шүүгдэгч Т.Т  нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 9/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Т.Т  нь  нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ зам хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв”-ийн тэргүүнээр ажиллаж байхдаа 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 31-ийг хүртэлх хугацаанд П.Б , Б.С , М.Ө , Ц.С , Б.Б , Г.М , Ж.Б , С.О  нарын 8 хүүхдийн эцэг, эхээс хүүхдүүдийг чинь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газрын 100%-ийн тэтгэлгээр сургаж өгнө гэж тэдгээрийг хуурч нийт 33.795.054 төгрөгийг,

Мөн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёлын ордонд иргэн С.Д ийг Австрали улсын сургалтын виз гаргаж өгнө гэж хэлэн 2017 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд нийт 5 удаагийн үйлдлээр 8.750.000 төгрөгийг,

Мөн Хан-Уул дүүргийн соёлын төвийн дарга О.А “3 хоногийн хугацаатай 5.000.000 төгрөг зээлээч, 1 дэх өдөр Баянгол дүүргийн халамжийн хэлтсээс сургалт хийсэн төлбөр орж ирэхээр буцаагаад өгье” гэж итгүүлэн 5.000.000 төгрөгийг тус тус авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.  

Өөрөөр хэлбэл Т.Т  нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газрын 100%-ийн тэтгэлгээр сургах, Австрали улсын сургалтын виз гаргах эрхгүй, Баянгол дүүргийн халамжийн хэлтсээс сургалт хийсэн төлбөр орж ирэхээр буцаагаад өгье гэж хэлж бодит бололцоо боломжгүй атлаа энэ байдлаа нууж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.   

Иймд шүүгдэгч Т.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, улсын яллагч шүүх  хуралдаанд: “…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Т ийг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх саналтай байна…” гэсэн, хохирогч нарын өмгөөлөгч Х.Цэцэгхорлоогийн шүүх хуралдаанд: “…Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Т  нь хуульд зааснаар хохирол төлбөр төлөх боломжтой хугацаагаа шүүхээс авсан боловч хохирол төлбөрийг төлөөгүй шүүх хуралдаанд ирсэн. Т  нь хохирогч нарын хохирол төлбөрийг төлөх сэтгэлгүй, тухайн гэмт хэрэгт чин санаанаасаа гэмшихгүй байгаа нь харагдаж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт Т  нь нөхөргүй, өрх толгойлсон гэж мэдүүлж байна. Гэтэл Т ийн нөхөр нь эхнэрээсээ салаагүй хөдөө Уул уурхайн компанид тодорхой хугацаагаар ажиллаж байгаа, мөн ар гэрийхэн нь Т ийг гэмт хэрэгт холбогдсон талаар мэдээгүй байсан. Тэгэхээр Т-т гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшихгүй байгаа, мөн өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан. Тиймээс Т-т ял оногдуулахдаа хөнгөрүүлэн үзэх үндэслэл байхгүй байна. Учир нь хохирогч нарын хохирол төлбөрийг төлөөгүй байна. Тиймээс хуульд зааснаар хорих ял оногдуулах нотлох баримтууд бүрдсэн байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна…” гэсэн, хохирогч С.О ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…би 560.000 төгрөг хохиролд авсан, одоо 2.240.454 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Ц ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би 1.400.000 төгрөг хохиролд авсан, үлдэгдэл 4.337.600 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Х гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би 200.000 төгрөг хохиролд авсан, үлдэгдэл 2.756.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Б гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...надад хохиролд 142.500 төгрөг төлсөн, одоо үлдэгдэл 4.213.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг, хохирогч Д.П-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...надад хохирол 1.050.000 төгрөг төлсөн, одоо үлдэгдэл 3.350.000 /гурван сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг, хохирогч М.Н гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...надад хохиролд 500.000 төгрөг төлсөн, одо үлдэгдэл 3.775.600 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг, хохирогч Г.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...шүүх хуралдаан завсарлуулахад 500.000 төгрөг төлсөн, одоо үлдэгдэл 4.586.000 /дөрвөн сая таван зуун наян зургаан мянга/ төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг,  хохирогч С.С гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...надад хохирол 700.000 төгрөг төлсөн, үлдэгдэл 3.597.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг,  хохирогч С.Д ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...надад хохиролд 2.800.000 төгрөг төлсөн, одоо үлдэгдэл 5.950.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, хохирогч О.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...1500.000 төгрөгийг төлсөн, одоо 3.500.000 нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-219-222/, түүний хувийн байдал /...33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Хөдөө аж ахуй их сургуулийн гэрээт багш ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг.../ гэсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.   

Шүүгдэгч Т.Т ийн 8 хүүхдийн эцэг, эхээс хүүхдүүдийг чинь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газрын 100%-ийн тэтгэлгээр сургаж өгнө гэж тэдгээрийг хуурч нийт 33.795.054 төгрөгийг, С.Д ийг Австрали улсын сургалтын виз гаргаж өгнө гэж хэлэн 2017 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд нийт 5 удаагийн үйлдлээр 8.750.000 төгрөгийг, О.А “3 хоногийн хугацаатай 5.000.000 төгрөг зээлээч, 1 дэх өдөр Баянгол дүүргийн халамжийн хэлтсээс сургалт хийсэн төлбөр орж ирэхээр буцаагаад өгье” гэж итгүүлэн 5.000.000 төгрөгийг тус тус авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж үзэхээр байна.    

            Шүүгдэгч Т.Т ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөөрч байгаа, хохирогч нарт хохирол төлбөрийг төлж, үлдсэн хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан түүний эдлэх 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр заалаа.

            Т.Т  нь манай нөхөр надаас салсан, би өрх толгойлон амьдардаг гэж мэдүүлсэн байх тул Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 64 дүгээр зүйлийн 64.1.5, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Баянтөрийн Батсүндэр /РД:УЖ11272721/, Баянтөрийн Бат-Ундрах /РД:УЖ08232168/, Баттөрийн Батчингис /РД:ЙЮ04260715/ нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохтой холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй.  

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Т ээс      

2.240.454 /хоёр сая хоёр зуун дөчин мянга дөрвөн зуун тавин дөрвөн мянга/ төгрөгийг хохирогч С.О ад,   

4.337.600 /дөрвөн сая гурван зуун гучин долоон мянга зургаан зуун/ төгрөгийг Б.Ц д,  

2.756.000 /хоёр сая долоон зуун тавин зургаан мянга/ төгрөгийг Б.Х д, 4.213.000 /дөрвөн сая хоёр зуун арван гурван мянга/ төгрөгйиг Б.Б д,

3.350.000 /гурван сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг Д.Паламсүрэнд,

3.775.600 /гурван сая долоон зуун далан таван мянга зургаан зуу/ төгрөгийг М.Н д,   

4.586.000 /дөрвөн сая таван зуун наян зургаан мянга/ төгрөгийг Г.Буянтогтоход,

3.597.000 /гурван сая таван зуун ерөн долоон мянган/ төгрөгийг С.С д,

5.950.000 /таван сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг С.Д т,

3.500.000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийг О.Анхбаярт тус тус гаргуулж олгох нь зүйтэй гэж үзсэн болно.      

            Т.Т т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

            Хохирогч нар гэм хор, хор уршигтай холбоотой шууд бусаар гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэв.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ч  овогт Т-ийн Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч  овогт Т-ийн Т ийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Т ийн эдлэх 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

            4. Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 64 дүгээр зүйлийн 64.1.5, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Б-ийн Б, Б-ийн Б, Б-ийн Б нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохтой холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгасугай.

            5. Т.Т т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т ээс    

2.240.454 /хоёр сая хоёр зуун дөчин мянга дөрвөн зуун тавин дөрвөн мянга/ төгрөгийг хохирогч С.О ад, 

4.337.600 /дөрвөн сая гурван зуун гучин долоон мянга зургаан зуун/ төгрөгийг Б.Ц д,  

2.756.000 /хоёр сая долоон зуун тавин зургаан мянга/ төгрөгийг Б.Х д, 4.213.000 /дөрвөн сая хоёр зуун арван гурван мянга/ төгрөгйиг Б.Б д,

3.350.000 /гурван сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг Д.П-д,

3.775.600 /гурван сая долоон зуун далан таван мянга зургаан зуу/ төгрөгийг М.Н д, 

4.586.000 /дөрвөн сая таван зуун наян зургаан мянга/ төгрөгийг Г.Б-д,

3.597.000 /гурван сая таван зуун ерөн долоон мянган/ төгрөгийг С.С д,

5.950.000 /таван сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг С.Д т,

3.500.000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийг О.А-т  тус тус гаргуулж олгосугай.       

7. Хохирогч нар гэм хор хор уршигтай холбоотой шууд бусаар гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.    

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Т.Т т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.  

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Т т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР