| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0124/Э/ |
| Дугаар | 125 |
| Огноо | 2019-04-15 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 125
2019 04 15 2019/ШЦТ/125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга У.Золчимэг,
улсын яллагч Х.Оюунцэцэг,
шүүгдэгч Ч.О, Ч.Г, Н.С, тэдний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,
хохирогч Я.Жамбалдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Н.С, Х овгийн Ч.О, Ц овгийн Ч.Г нарт холбогдох эрүүгийн 1834004490429 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Өндөрширээт суманд 1978 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймаг Өндөрширээт суманд малчин, ам бүл 1, ганцаараа Дархан-Уул аймгийн Шарын гол сум 3 дугаар баг Санжинт бага дархан гудамж, хөдөө оршин суух албан ёсны хаягтай боловч, Төв аймаг Лүн сум, Цагаан-Уул 1 дүгээр багт түр оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 781020 дугаарын регистртэй, Б овгийн Н.С,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Лүн суманд 1985 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа бой хийж, манаачаар ажилладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, Төв аймаг Лүн сум, Цагаан-Уул 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал,
урьд 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Сум дундын 23 дугаар шүүхийн 53 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 850312 дугаарын регистртэй, Х овгийн Ч.О
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд 1976 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Лүн суманд малчин, ам бүл 1, ганцаараа Төв аймаг Лүн сум, 3 дугаар баг, Төв Лүн гудамж, 79 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 760218 дугаарын регистртэй, Ц овгийн Ч.Г
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Н.С, Ч.Г, Ч.О нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 01-ээс 05-ны хооронд Төв аймгийн Өндөрширээт сумын 3 дугаар багийн нутаг “Номгоны энгэр” гэх газраас Я.Жамбалдоржийн өмчлөлийн хул азаргатай 5 тооны адууг хулгайлж, бусдад 13.615.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.С:
...2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Лүн суманд айлын мал маллаж байгаад Өндөрширээт сумын Таван уул гэдэг газраас Хул азаргатай 5 тооны адуу хөөж ирсэн. Өглөө Луут руу очоод Ч.Ггийн утсаар Ч.О руу залгасан. Адуу туугаад ирлээ чи хүрээд ирээ гээд Ч.О хүрээд ирсэн. Орой нь 4 цаг өнгөрөөд хашсан. 5 цаг өнгөрөөгөөд хийсэн. Хүрэн буурал гүү, хээр гүү, хул азарга гурвыг хийж, хонгор гүү, буурал гүүг нь гаргасан. Ч.О бид хоёр хийсэн. 12 цаг өнгөрч байхад дуусаад Ч.О хот руу ачаад явсан гэв...
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.О:
2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сугараа ах 2 цагт дуудсан. Би очсон. Очоод 5 тооны адуу байсан. 3 гурвыг нь хийгээд хоёрыг нь хөөж гаргасан. Хүрэн гүү, хээр гүү, хул азаргатай нь хийсэн. Хийгээд орой зургаан цагийн үед хийгээд орой 12 цагийн үед дуусаад хот руу ачаад явсан. Гурвууланг нь Хүчит шонхор захад 1 500 000 төгрөгөөр зарсан. Аавын эмчилгээний зардалд төлсөн. Мөнгийг нь би Сугараад өгөлгүй аавынхаа эмчилгээнд зарцуулсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Г:
...Тэр өдөр би хониндоо явж байсан. Н.С адуу туугаад ирсэн. Би хашилцаж өгөөд яваад өгсөн. Шөнө 12 цаг болж байхад хөдлөх гэж байсан. Хулгай гэдгийг нь хэлээгүй. Би ч мэдээгүй. Би оролцсон зүйл нь тийм л зүйл байгаа гэв...
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.Жамбалдорж:
...2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хул азарга Н.С нь манай хажуу талын айлд мал маллаж байсан. Н.С нь миний адуу гэдгийг мэдэж байсан. Би 03 сарын 20-ноос тэжээгээд үсийг нь хаяулаад 04 сард 5 гүүг нь нэг азаргатай нь үлдээгээд адуугаа тавиад ширээтээс урагшаа өөр газар хаваржсан Манай адуу нь түрүүлээд ирсэн. 5 сарын 01-ний өдөр нүүж таараад 05 сарын 05-ны өдөр адуугаа харсан чинь унагатай шарга гүү нь байгаад нөгөө таван адуу нь байхгүй байсан. Тэгээд би хот явах ажил гараад хоёр өдөр хайгаад олоогүй. Манай хүргэн ерөөсөө байхгүй байна гээд болдоггүй. Тэрнээс хойш сар гаруй ирсэн. 06 сарын 10-наас эрээгүй газар байхгүй. Бүдэнгээр нь орсон. Тэгээд 06 сарын хэдэнд сураг сонсоод тийм тийм улсууд хийж байсан гэх сураг сонссон. Одоо үлдэгдэл мөнгө гаргаад өгөх юм бол гомдолгүй болох болно гэв...,
Эрүүгийн 1834004490429 дугаартай хэрэгт хохирогч Я.Жамбалдоржийн /хх-ийн 21-22, 23-24 дүгээр хуудас/, гэрч Я.Жамбалдоржийн /хх-ийн 30 дугаар хуудас/, гэрч Ж.Жимсээгийн /хх-ийн 32 дугаар хуудас/, гэрч Ц.Ганболдын /хх-ийн 33 дугаар хуудас/, гэрч Г.Ган-Эрдэнийн /хх-ийн 36 дугаар хуудас/, гэрч Г.Сүхбатын /хх-ийн 37 дугаар хуудас/, гэрч Ч.Бадрахын /хх-ийн 38 дугаар хуудас/, яллагдагч Ч.Оын /хх-ийн 79-82 дугаар хуудас/, яллагдагч Ч.Ггийн /хх-ийн 83-84 дүгээр хуудас/, яллагдагч Н.Сийн /хх-ийн 85-86 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 06/05 дугаартай үнэлгээний тайлан, хөрөнгийн үнэлгээ хийх гэрээ /хх-ийн 42-48, 52 дугаар хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09/49 дугаартай үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээ хийх гэрээ /хх-ийн 54-62, 64 дүгээр хуудас/ болон эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 40, 123 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, өргөмжлөлийн хуулбарууд /хх-ийн 13-18 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 19 дүгээр хуудас/, хохирогч Я.Жамбалдоржийн иргэний үнэмлэхийн хуулбар, “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-д гаргасан өргөдлийн хуулбар /хх-ийн 49-51 дүгээр хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 121 дүгээр хуудас/, хохирогч Я.Жамбалдоржийн малын А дансны хуулбар /хх-ийн 126-128 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тухай прокурорын тогтоол /хх-ийн 133-136 дугаар хуудас/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг /хх-ийн 88-119, 137-140 дүгээр хуудас/ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Н.С, Ч.Г, Ч.О нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 01-нээс 05-ны хооронд Төв аймгийн Өндөрширээт сумын 3 дугаар багийн нутаг “Номгоны энгэр” гэх газраас Я.Жамбалдоржийн өмчлөлийн хул азаргатай 5 тооны адууг хулгайлж, бусдад 13.615.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Я.Жамбалдоржийн ...Лүн сумын Ганболд гэдэг хүн Лүн сумаас баруун урагшаа “Дайжин” гэх газар айлд мал малладаг Н.С гэдэг хүн 2018 оны 05 дугаар сарын эхээр 5 тооны хул адууг хийж байсан гэсэн. Адууг хийлцэхэд Ч.Г, Ч.О, Н.С гэх гурван залуу хийсэн гэсэн. Манай адуунуудыг хашчихсан байсан ба хээр гүүг маань алчихсан байсан гэж хэлсэн... ...2018 оны 06 дугаар сарын 10-ны үед Ч.О, Ч.Г, Н.С нар хулгай хийснийг мэдсэн... /хх-ийн 21-22, 23-24 дүгээр хуудас/,
гэрч Я.Жамбалдоржийн ...би 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш одоог хүртэл өөрийн адуун сүргээсээ нэг хул азаргатай нийт 6 тооны адуу алдсан. Үүнээс хайгаад хоёр гүү олсон. Нэг гүү нь туулын баруун талд Өндөрширээт сумын нутгаас нэг гүүг нь Лүн сумын нутгаас олсон. Лүн сумын малчин Энэбиш гэх айлын адуунд хүрэн буурал гүү байгаа бусдыг нь хайгаад олохгүй байна... /хх-ийн 30 дугаар хуудас/,
гэрч Ж.Жимсээгийн ...Н.С, Ч.О, Ч.Г, Сүхээ нар гэрийнхээ гадаа тарган зөв талын гуян дээрээ саран дэвсгэртэй нар тамгатай юм шиг хул азарга, халтар хээр байдас, хээлтэй хонгор гүү, шодон сүүлтэй цоохор гүү хонины хашаандаа оруулаад хашиж байсан. Тэгээд шөнө нь Ч.О цагаан өнгийн жижиг суудлын машинтай Улаанбаатар хот руу яваад өгсөн байсан. 06 дугаар сарын эхээр нөхөр Ганболдын хамт гэртээ байж байтал Жамбалдорж гэдэг залуу Н.С, Ч.О, Ч.Г, Сүхээ нарын хашиж байсан адууг сураглаад манайх адуугаа алдаад олохгүй байгаа юм гэж ирэхээр нь Н.С, Ч.О, Ч.Г, Сүхээ нар танай адууг гэрийнхээ гадаа хашаанд хийж байсан гэж хэлсэн... /хх-ийн 32 дугаар хуудас/,
гэрч Ц.Ганболдын ...Жамбалдорж гэдэг залуу манайд ирээд хул азаргатай 5 тооны адуугаа сурагласан чинь манай эхнэр Жимсээ танай адууг Н.С, Ч.О, Ч.Г нар 05 дугаар сарын эхээр гэрийнхээ гадаа хашаанд хашиж байсан гэж хэлсэн... /хх-ийн 33 дугаар хуудас/,
гэрч Г.Ган-Эрдэнийн ...Н.Сийн гэрт орой 18-19 цагийн үед бах 5 тооны адуу хонины хашаанд хийгээд 3 адууг Н.С, Ч.О, Сүхбат ах гурав хийгээд нэг адууны гэдсийг нь би арилгаад 23 цагийн үед манай цагаан өнгийн ниссан вингоровд маркийн 34-39 ТӨВ дугаартай машинд Н.С, Ч.О, Сүхбат, Ч.Г ах нар ачаад төвд Сүхбат ахыг гэрт нь буулгаад Улаанбаатар хот руу яваад “Хүчит шонхор” захад маргааш өглөө нь 05 цагийн үед зарсан. Ч.О 3 адууны мах нийт 1.500.000 төгрөг болсон гээд Хаан банкинд өөрийн нэр дээр байсан малчны зээл 800.000 төгрөг байсныг төлөөд үлдсэнийг нь Н.С ахад өгнө гээд Ч.О мөнгөө өөрөө авсан... ...Зүс тамга нас хүйсийг нь би мэдэхгүй... ...5 тооны адуу хашаанд хашиж байснаас 3 тооны адууг нь хийж авч явсан. Хоёр тооны адууг нь хийгээгүй гаргаж байгаа харагдаж байсан. Тухайн үед би гэр рүү орж гараад байсан болохоор анзаараагүй... /хх-ийн 36 дугаар хуудас/,
гэрч Г.Сүхбатын ...Н.С морьтой адуу тууж ирээд хонины хашаанд хашаад Н.С, Ч.О бид гурав буурал, цоохор гүү, хар, хээр гүүг нь хийгээд би гэр рүү ороод унтаж байтал явъя гэсэн. Гадаа байсан адууны махыг цагаан өнгийн ниссан вингоровд маркийн 34-39 ТӨВ улсын дугаартай Ч.Оын машинд ачаад Ч.О, Ган-Эрдэнэ бид гурав Лүн сумын төвд гэрийнхээ гадаа буугаад тэр хоёр Улаанбаатар хот орж махаа борлуулна гээд явсан... /хх-ийн 37 дугаар хуудас/,
гэрч Ч.Бадрахын ...Би эхнэртэйгээ 2018 оны 05 дугаар сарын 03-нд Улаанбаатар хот руу ажил хийх гээд Н.Сид малаа тоолж хүлээлгэж өгчхөөд явсан. Намайг өмнө буцаж сумандаа ирээд 07 дугаар сарын 01-нд Н.Соос малаа тоолж авчхаад хөдөө гэртээ нэг хоночхоод маргааш нь хэдэн малаа Б.Наранцог гэдэг айлд үлдээчхээд Улаанбаатар хот руу 07 дугаар сарын 02-нд буцаад явсан. Тэгээд хотод ажил дуусчхаад 8 дугаар сарын 06-нд ирээд малаа тоолж авсан. Эхнэр маань хотод ажлаа дуусчихаад 08 дугаар сарын 25-нд ирсэн... ...Н.С манай гэрт хэдэн малыг харж 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл харсан... ...Хээр морь манай морь. Одоо ижилдээ тавьчихсан байгаа.... /хх-ийн 38 дугаар хуудас/,
яллагдагч Ч.Оын ...Н.С дээр очиход Н.С хул азаргатай 5 тооны адуу туугаад ирчихсэн байхаар нь тэр оройдоо хаших гээд явган хашиж чадахгүй Н.С ахын морь нь эцчихсэн байхаар нь саахалт айлын Жимсээ эгчийн морийг Н.С ах унаж нөгөө 5 тооны адууг хонины хашаанд хашиж оруулаад тэр шөнөдөө Н.С бид хоёр хул азарга, хээр гүү, цоохор гүү нарыг хийгээд тэгээд би өөрийнхөө машинд ачиж замаараа эхнэрээ аваад өглөөгүүр “Хүчит шонхор” зах дээр очиж ченжид 1 кг 37.000 төгрөгөөр бодож нийт 1.300.000 төгрөг болж байсан... ...2 гүүг нь хийх гэхээр машинд багтахгүй, тэгээд ч туранхай байсан юм... /хх-ийн 79-82 дугаар хуудас/,
яллагдагч Ч.Ггийн ...Н.Сийн гэрт нь очтол Н.С, Ч.О хоёр адуу хашилцаад өгөөч гээд 5 тооны адуу гэрийнхээ гадаа туугаад ирчихсэн байсан ба бид гурав 5 тооны адууг Н.Сийн хонины хашаанд хашчихаад би хонь руугаа явсан... ...Тэгсэн Ч.О, Н.С нар нөгөө 5 тооны адууны 3 адууг нядалчихсан 2 адууг хөөгөөд явуулчихсан гээд 3 тооны адууны махыг машинд ачиж байсан ба би сүүлийн 1 тооны адууны махыг нь ачилцаж өгсөн... /хх-ийн 83-84 дүгээр хуудас/,
яллагдагч Н.Сийн ...Ч.О гэх манай хүргэн Бадрахын төрсөн дүүг утсаар нь дуудаж 5 тооны адуу байна хийе л гэж хэлсэн. Тэгээд Ч.О 34-39 ТӨВ улсын дугаартай цагаан өнгийн суудлын жижиг тэрэгтэй эхнэртэйгээ хамт ирэхээр нь бид хоёр Хул зүсмийн азаргыг, буурал гүү, хээр зүсмийн гүүг гэрийнхээ гадна хийгээд Ч.Оын машинд ачиж өгөөд явуулсан... ...3 тооны адууг нь хийгээд хонгор, буурал, зүсмийн 2 тооны гүүг хийх гэснээ болиод хашаанаас гаргаад явуулчихсан юм... /хх-ийн 85-86 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 06/05 дугаартай ...иргэн Я.Жамбалдоржийн хул азарга 1 ширхэг, хээлтэй хонгор гүү 1 ширхэг, хээр зүсмийн 7 настай гүү 1 ширхэг, хар цоохор гүү 1 ширхэг, хонгор гүү 1 ширхгийг 13.615.000 төгрөгөөр үнэлсэн зах зээлийн... үнэлгээний тайлан /хх-ийн 42-48 дугаар хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09/49 дугаартай ...иргэн Ч.О-ын “Nissan wingroad” маркийн автомашиныг 2.945.500 төгрөгөөр үнэлсэн зах зээлийн... үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 54-62, 64 дүгээр хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ ...нас бие гүйцсэн нэг тооны морийг 1.000.000 төгрөгөөр үнэлсэн... үнэлгээ /хх-ийн 123 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, өргөмжлөлийн хуулбарууд /хх-ийн 13-18 дугаар хуудас/, хохирогч Я.Жамбалдоржийн малын А дансны хуулбар /хх-ийн 126-128 дугаар хуудас/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг /хх-ийн 88-119, 137-140 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Н.С, Ч.О, Ч.Г нарын бүлэглэн, 2018 оны 05 дугаар сарын 01-нээс 05-ны хооронд Төв аймгийн Өндөрширээт сумын 3 дугаар багийн нутаг “Номгоны энгэр” гэх газраас иргэн Я.Жамбалдоржийн өмчлөлийн хул азаргатай 5 тооны адууг хулгайлж, бусдад 13.615.000 төгрөгийн хохирол учруулан, махалж нядалсан 3 тооны адууны махыг зарж борлуулж ашиг олоход “Nissan wingroad” маркийн 34-39 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашигласан үйлдэл, эс үйлдэхүй нь шүүгдэгч Н.С, Ч.О хоёр нь санаатай урьдчилан үгсэж тохиролцон ашиг олох санаа зорилгоор, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгч болон эзэмшигчид мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар, эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгож, зарж борлуулан ашиг олсон, тухайн махыг зарж ашиг олохдоо тээврийн хэрэгсэл ашигласан,
шүүгдэгч Ч.Г нь шүүгдэгч Н.С, Ч.О нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, ашиг олох санаа зорилгогүйгээр, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгч болон эзэмшигчид мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар, эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгож, тухайн махыг зарж ашиг олоход нь тусалсан зэрэг энэ нөхцөл байдлуудыг өөрсдөө хүсч үйлдсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд бусдын мал хулгайлж байгаа үйлдэл үүний үр дагаварт үүсэж байгаа хохирол хор уршигтай шалтгаантай холбоотой байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Н.С, Ч.О, Ч.Г нарыг бүлэглэж, бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн түүнчлэн шүүгдэгч Н.С, Ч.О, Ч.Г нарын бүлэглэж, бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан Ч.Бадрахын эзэмшлийн 1.000.000 /нэг сая/ төгрөгийн үнэ бүхий хээр зүсмийн 1 тооны морины үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 333.333 /гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь,
бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдэж ашиг олохдоо тээвэрлэж ашигласан “Nissan wingroad” маркийн 34-39 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ч.Оаас гаргуулж улсын орлого болгох нь тус тус зүйтэй гэж үзлээ.
Учир нь хавтас хэргийн 38 дугаар хуудсанд авагдсан гэрч Ч.Бадрахын ...Н.С манай гэр, хэдэн малыг харж 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл харсан... ...Би эхнэртэйгээ 2018 оны 05 дугаар сарын 03-нд Улаанбаатар хот руу ажил хийх гээд Н.С-ид малаа тоолж хүлээлгэж өгчихөөд явсан. Наадмын өмнө буцаж сумандаа ирээд 07 дугаар сарын 01-нд Н.С-оос малаа тоолж авчхаад хөдөө гэртээ нэг хоночхоод маргааш нь хэдэн малаа Б.Наранцог гэдэг айлд тоолж үлдээчхээд Улаабаатар хот руу 07 дугаар сарын 02-нд буцаад явсан... ...Хээр морь манай морь. Одоо ижилдээ байгаа тавьчихсан.... гэсэн мэдүүлгээр шүүгдэгч Н.С нь иргэн Ч.Бадрахын малыг түр хугацаагаар харж маллаж байх хугацаандаа түүний эзэмшлийн хээр морийг бусдын малыг хулгайлахдаа ашигласан болох нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1.000.000 /нэг сая/ төгрөгийн үнэ бүхий хээр зүсмийн 1 тооны морийг хууль ёсны эзэмшигч Ч.Бадрахад буцаан олгож шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Н.С, Ч.О, Ч.Г нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Я.Жамбалдоржид 5 тооны адуу алдагдаж, 13.615.000 /арван гурван сая зургаан зуун арван таван мянга/ төгрөгийн хохирол хор уршиг учирсан.
Шүүгдэгч нар нь хулгайлсан хохирогч Я.Жамбалдоржийн 5 тооны адуунаас 3 тооны адуу буюу хул азарга, хээр зүсмийн гүү, хар цоохор гүүг тус тус нядалж, зарж борлуулан ашиг олсон ба 2 тооны адуу буюу хээлтэй хонгор гүү, хүрэн буурал гүүг тус тус хашаанаас гарган тавиад явуулсан боловч хээлтэй хонгор гүү нь олдоогүй, харин хүрэн буурал гүү олдсон байна.
Тиймээс шүүгдэгч нараас хул азарганы үнэ 6.777.500 /зургаан сая долоон зуун далан долоон мянга таван зуу/ төгрөг, хээлтэй хонгор гүүний үнэ 1.612.500 /нэг сая зургаан зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөг, хээр зүсмийн гүүний үнэ 1.995.000 /нэг сая есөн зуун ерэн таван мянга/ төгрөг, хар цоохор гүүний үнэ 1.900.000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөг, хүрэн буурал гүүний үнэ 1.330.000 /нэг сая гурван зуун гучин мянга/ төгрөг, нийт 13.615.000 /арван гурван сая зургаан зуун арван таван мянга/ төгрөг гаргуулахаас биет байдлаараа буцаан олдсон хүрэн буурал гүүний үнэ 1.330.000 /нэг сая гурван зуун гучин мянга/ төгрөгийг хасаж, харин олдоогүй байгаа хээлтэй хонгор гүүний үнэ 1.612.500 /нэг сая зургаан зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөгийг төлбөл зохих 12.285.000 /арван хоёр сая хоёр зуун наян таван мянга/ төгрөгөнд оруулан тооцох нь зүйтэй байна.
Үүнээс шүүгдэгч Н.С, Ч.О, Ч.Г нар 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч Я.Жамбалдоржийн “ХААН” банкны 5458078221 дугаарын дансанд шилжүүлсэн гэх бөгөөд хохирогч Я.Жамбалдорж нь дээрх 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг шилжүүлсэн талаар маргадаггүй тул төлсөн гэж үзэх боломжтой.
Иймээс шүүгдэгч нарын төлбөл зохих 12.285.000 /арван хоёр сая хоёр зуун наян таван мянга/ төгрөгөөс төлсөн 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг хасаж үлдэх 10.785.000 /арван сая долоон зуун наян таван мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч нараас гаргуулж, хохирогч Я.Жамбалдоржид олгож шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Н.С, Ч.О, Ч.Г нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдэнд хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Н.С, Ч.О нарт дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал, тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг тус тус харгалзан мөн хуульд заасны дагуу оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Харин шүүгдэгч Ч.Г-д гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог буюу хулгайн мал гэдгийг мэдсээр байж ашиг олоход нь тусалж, 3 тооны адууг нядалж, махлахад оролцсон оролцоог, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.С-ийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохыг,
шүүгдэгч Ч.О, Ч.Г нар нь цагдан хоригдсон хоноггүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Я.Жамбалдоржийн хул азарганы өргөмжлөл 2 ширхэг, медаль 3 ширхгийг тус тус хууль ёсны эзэмшигч Я.Жамбалдоржид буцаан олгохыг,
прокурорын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 38 дугаартай иргэн Ч.Бадрахын эзэмшлийн 1.000.000 /нэг сая/ төгрөгийн үнэ бүхий хээр морийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хээр морийг хууль ёсны эзэмшигч Ч.Бадрахад буцаан олгохыг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол прокурорын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 39 дугаартай шүүгдэгч Ч.О-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2.945.500 /хоёр сая есөн зуун дөчин таван мянга таван зуу/ төгрөгийн үнэ бүхий /“Nissan wingroad” маркийн 34-39 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээхийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10., 36.12.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Н.С, Х овгийн Ч.О, Ц овгийн Ч.Г нарыг бүлэглэж бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овгийн Н.С, , Х овгийн Ч.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.\яяЧ12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц овгийн Ч.Г г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Н.С, , Х овгийн Ч.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Ц овгийн Ч.Г-д шүүхээс тэнссэн 2 жилийн хугацаанд өөрт ноогдох гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц овгийн Ч.Г нь шүүхээс хүлээлгэсэн хэд хэдэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,
мөн хэд хэдэн үүрэг хүлээлгэж албадлагын арга хэм/жээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Н.С, ийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 14 /арван дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
8. Шүүгдэгч Х овгийн Ч.О , Ц овгийн Ч.Г нар нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Я.Жамбалдоржийн хул азарганы өргөмжлөл 2 ширхэг, медаль 3 ширхгийг тус тус хууль ёсны эзэмшигч ЙГ88100333 дугаарын регистртэй, Элбэг овгийн Ягаанбандийн Жамбалдоржид буцаан олгохыг,
прокурорын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 38 дугаартай иргэн Ч.Бадрахын эзэмшлийн 1.000.000 /нэг сая/ төгрөгийн үнэ бүхий хээр морийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хээр морийг хууль ёсны эзэмшигч иргэний нэхэмжлэгч НО81030973 дугаарын регистртэй, Хөрчигөн овгийн Чантуугийн Бадрахад буцаан олгохыг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол прокурорын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 39 дугаартай шүүгдэгч Ч.Оын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2.945.500 /хоёр сая есөн зуун дөчин таван мянга таван зуу/ төгрөгийн үнэ бүхий “Nissan wingroad” маркийн 34-39 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээхийг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Н.С, Х овгийн Ч.О, Ц овгийн Ч.Г нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хээр морины үнэ 1.000.000 /нэг сая/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 333.333 /гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулж улсын орлогод,
мөн шүүгдэгч Х овгийн Ч.О а25өбас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2.945.500 /хоёр сая есөн зуун дөчин таван мянга таван зуу/ төгрөгийн үнэ бүхий “Nissan wingroad” маркийн 34-39 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулж улсын орлогод тус тус оруулсугай.
10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Н.С, Х овгийн Ч.О, Ц овгийн Ч.Г нараас 10.785.000 /арван сая долоон зуун наян таван мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 3.595.000 /гурван сая таван зуун ерэн таван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч ЙГ88100333 дугаарын регистртэй, Элбэг овгийн Ягаанбандийн Жамбалдоржид олгосугай.
11. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц овгийн Ч.Г д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Б овгийн Н.С, , Х овгийн Ч.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдний хорих ял эдлэх хугацааг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.
12. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
13. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
14. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц овгийн Ч.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б овгийн Н.С, , Х овгийн Ч.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН