Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 136

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019         04              24                                           2019/ШЦТ/136                               

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга У.Золчимэг, 

улсын яллагч Х.Оюунцэцэг,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ш.Ганбат,

амь хохирогч Д.Ганзоригийн хууль ёсны төлөөлөгч Н.Амгалангийн өмгөөлөгч Н.Энхжаргал,

амь хохирогч Ч.Батхуягийн хууль ёсны төлөөлөгч Ч.Отгонсүрэн,

иргэний нэхэмжлэгч С.Баярбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д овгийн Д.Бд холбогдох эрүүгийн 1834004810040 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Баянговь суманд 1977 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянхонгор аймаг, Баянговь сум, 5 дугаар баг, Өргөн гэх оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ВГ77110714 дугаарын регистртэй, Д овгийн Д.Б

 

                                 Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Д.Б нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 1 дүгээр багийн нутаг Улаанбаатар хот талаасаа 226 км-ийн шонгийн ойролцоо хатуу хучилттай замд 64-55 БНА улсын дугаарта “Сузуки эскудо” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалтыг зөрчиж, эсрэг урсгалд орж “исузи гига” маркийн 30-65 АРА улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргасны улмаас 64-55 БНА улсын дугаартай“Сузуки эскудо” маркийн тээврийн хэрэгслийн зорчигч Д.Ганзориг, Ч.Батхуяг, Д.Ганбат нарын амь насыг хохироож, бусдад 14.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нараас 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэл дээр маргахгүй байна..,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Отгонсүрэн:

...Тухайн үед болсон хэргийн газар дээр нь ирээд мэдсэн. Манай ах аль хэдийнээ өнгөрсөн байсан. Задлан шинжилгээнд 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр би 06-ны өдөр ирсэн. Ачааны тэрэгтэй мөргөлдсөн байсан. Энэ хүнийг яллах тал дээр санал гомдол байхгүй. Талийгаачийн банкны зээл, оршуулгын зардлыг нэхэмжлэх болно. Нийтдээ 12 сая төгрөг байгаа. Өөр зүйл байхгүй байна...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал:

...Амганалгийн хүсэлтээр шүүх хуралдаанд оролцож байгаа. Амгалан нь би бол 2 хүүхдээ алдсан байгаа. Би өөрөө өндөр настай хүн ийм учраас шүүх хуралдаанд сүүх боломж надад байхгүй байна. Юу болж байгаа талаар миний хүсэл сонирхлыг илэрхийлээд өгөөч гэсэн хүсэлтийн дагуу энэ шүүх хуралдаанд оролцож байна. 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр осол болсон. Газар дээрээ хүү Ганзориг нь нас барсан байдаг. Хүү Ганбат нь ослын газраас эмнэлэгт хүргэгдээд 07 дугаар сарын 08-ны өдөр нас барсан байдаг. 3 өдрийн дотор хоёр хүн нас барсан байдаг. Энэ үед ар гэр ах дүүсээс төрсөн дүү нар болох Одонтунгалаг, Одонгэрэл нар нь ажил явдал хойдохыг нь зохицуулсан. Ганзоригийг Баянговь суманд оршуулсан. Ганбатыг нь Улаанбаатар хотод чандарлах байдлаар оршуулсан байдаг. Эдгээр зардлуудыг Амгалангийн ах дүүсээс гаргасан байдаг. Амь хохирогч нарын хүүхдүүдийн байр суурь нь яах учраа олохгүй байна гэсэн. Амгалан нь хоёрын сайхан хүүгээ алдсан. 8 хүүхэд төрүүлснээс 3 эрэгтэйг нь алдсан талаараа хэлж байна. Энэ хүнд гомдолтой саналтай гэж байгаа ч гэсэн. Хэдийгээр энэ хүнд гомдолтой саналтай гэж байгаа боловч хоёр хүүгийнхээ амь насыг алдсан юм шүү. Энэ хүмүүс  нь хохирол төлбөрийн тал дээр бид нарт анхаарах байх гэдэг байр суурьтай өдийг хүртэл явсан. Шүүхийн оролцох эсэх талаар ярьсан. Хохирлын баримтууд нь 21 хуудас баримтыг гаргаж өгсөн. Талийгаачийг чандарлахад 1 956 100 төгрөг, хоёр хүүхэд нь нас барсан учир буяны зардал, бензиний зардал зэргийг  хамтатгаад гаргаад өгсөн байдаг. Бензиний зардал нь Баянхонгор аймгаас Улаанбаатар хот, Улаанбаатараас Баянхонгор гэх мэтчилэн 2 179 150 төгрөгийн зардал гарсан байгаа. Буяны хойдох цайллага хийсэн. Улаанбаатар хотод ресторанд хүлээн авсан үүн дээр 2 225 000 төгрөг гарсан. 1 450 000 төгрөгийн хохирол гарсан. Бүрдүүлсэн баримтын хүрээнд зардлуудыг дурдаж байгаа.  Буяны зүйл тараасан бусад 3 974 060 төгрөгийн баримт, ламд өргөл барьц нь 2 152 500 төгрөг, амь хохирогчийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд эд материалын дээрээс нь эмнэлэгт үзүүлэх хооронд эм тариа захисан гэдэг 1 150 00 төгрөгийн баримт өгсөн. Эмнэлгийн сториг нь өгч байж баримтыг нь өгнө гэж хэлсэн. 1 130 000 баримтын баримт байхгүй. Нийт 13 892 865 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Оршуулгын зардалд ямар хэмжээний мөнгө өгсөн талаар хэлээгүй. Хохирогч Батхуягийн хууль ёсны төлөөлөгчид 4 сая гаран төгрөг шилжүүлсэн юм байна. Зам тээврийн ослын улмаас хоёрын хоёр хүүхдээ алдсан байгаа. Энэ дээр нийт ар гэрийнхэн нь баримтаар гаргасан хохирлоо гаргаж авна. Хоёр хүнийг оршуулахад их зардал гарсан байгаа. Бид бол баримттай зүйлийг л нэхэмжилж байгаа.  Ял шийтгэлийн тухай хариуцлага дээр хэлэх болно...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч С.Баярбат:

...Тухайн зам тээврийн ослоос болоод машин маань эвдэрсэн. Би 07 сарын 03-ны өдөр машинаа 58 сая төгрөгөөр авсан. 07 дугаар сарын 05-ны өдөр тэр осол болсон. Тэр машиныг зарахад 23 сая төгрөг болж байна. 38 сая төгрөгийн зардал гарсан байгаа. Тэгээд үнэлгээний тайлангаар 14 350 000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 700 000 төгрөг гэсэн ийм л баримттай байгаа. Би машинаа унаж явсан...,

 

Эрүүгийн 1934002120166 дугаартай хэрэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Отгонсүрэнгийн /хх-ийн 46-47, 178-179 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч Д.Буянжаргалын /хх-ийн 51-52, 183-184 дүгээр хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Амгалангийн /хх-ийн 54-56, 176-177 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мөнхмаагийн /хх-ийн 58-59, 180-181 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч С.Баярбатын /хх-ийн 172-173 дугаар хуудас/, гэрч М.Чимэд-Эрдэнийн /хх-ийн 29-30 дугаар хуудас/, гэрч Б.Баатарсүхийн /хх-ийн 31 дүгээр хуудас/, гэрч Н.Сумъяагийн /хх-ийн 32 дугаар хуудас/, гэрч С.Баярбатын /хх-ийн 35-36 дугаар хуудас/, гэрч Ш.Наранхүүгийн /хх-ийн 37-38 дугаар хуудас/, гэрч Ж.Батхүүгийн /хх-ийн 39 дүгээр хуудас/, гэрч Ц.Бадамын /хх-ийн 42 дугаар хуудас/, гэрч Ц.Мажийхүүгийн /хх-ийн 44 дүгээр хуудас/, гэрч Э.Атарцэцэгийн /хх-ийн 174-175 дугаар хуудас/, яллагдагч Д.Бгийн /хх-ийн 166-168 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 95 дугаартай дүгнэлт, цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 61-62, 63, 64-68 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 96 дугаартай дүгнэлт, цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн  70-71, 72, 73-76 дугаар хуудас/,

цогцосонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 79-82 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1526 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 83-84, 85 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 500 дугаартай дүгнэлт /хх-ийн 91-92 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 501 дугаартай дүгнэлт /хх-ийн 93-94 дүгээр хуудас/,

шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 541 дугаартай дүгнэлт, цус авсан талаарх тэмдэглэл, /хх-ийн 98-99 дүгээр хуудас/,

шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 8587 дугаартай дүгнэлт /хх-ийн 101 дүгээр хуудас/,

шүүх сэтгэц эмгэг судлалын 734 дугаартай дүгнэлт /хх-ийн 103-106 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 115 дугаартай дүгнэлт /хх-ийн 107 дугаар хуудас/,

“Хан Үнэлэмж” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 51 дугаартай үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 111-115 дугаар хуудас/, 

шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12609 дугаартай /хх-ийн 120-121 дүгээр хуудас/,

шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 6794 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-123-126, 127-148 дугаартай хуудас/,

шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 55 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 150-151 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06-07 дугаар хуудас/, замын цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 08 дугаар хуудас/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-27 дугаар хуудас/, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,  иргэний нэхэмжлэгч С.Баярбатын жолоочийн үнэмлэхийн хуулбар, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрчилгээний даатгуулагчийн мэдүүлгийн маягтын хуулбар /хх-ийн 116-117 дугаар хуулбар/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэгч нараас гаргасан хохирлын баримтууд /хх-ийн 196-219 дүгээр хуудас/, баримт шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 188-189, 194-195 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

 

шүүгдэгч Д.Б нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 1 дүгээр багийн нутаг Улаанбаатар хот талаасаа 226 км-ийн шонгийн ойролцоо хатуу хучилттай замд 64-55 БНА улсын дугаарта “Сузуки эскудо” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалтыг зөрчиж, эсрэг урсгалд орж “исузи гига” маркийн 30-65 АРА улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргасны улмаас 64-55 БНА улсын дугаартай“Сузуки эскудо” маркийн тээврийн хэрэгслийн зорчигч Д.Ганзориг, Ч.Батхуяг, Д.Ганбат нарын амь нас хохирч, иргэний нэхэмжлэгч С.Баярбатын эд хөрөнгөд 14.350.000 төгрөгийн хохирол учирсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Отгонсүрэнгийн ...Тухайн үед талийгаач маань найз Д.Бгийн машинтай явж байсан. Тэр хоёр нэг нутаг усны багийн найзууд байгаа юм. Хамт явж байгаад нас барсан Д.Ганбат, Д.Ганзориг нар нь төрсөн ах дүү 2 бөгөөд бас манай сумын хүмүүс байсан... ...миний талийгаач ахын гэр бүлд учирсан бодит хохирлуудаас оршуулгын зардал болон талийгаачийн цалингийн зээлийн үлдэгдлийг дарж өгөхийг хүсэж байна. Бид оршуулгын зардалд нэг дэлгүүрээс зээл тавьж ажил явдлыг өнгөрөөсөн. Мөн ганцхан ник клонкоос бензин авч байсан... ...нийт 12.085.646 төгрөгийн хохирол гарснаас анх хэрэг гарсны дараа буюу оршуулгын ажил явдлын үеэр 500.000 төгрөг мөн цагаан сарын өмнө 2.000.000 төгрөгийг талийгаач ахын эхнэрийн данс руу Д.Б шилжүүлсэн байсан. Тиймээс цаашид 9.585.646 төгрөгийг нэхэмжилж байна... /хх-ийн 46-47, 178-179 дүгээр хуудас/,

иргэний нэхэмжлэгч Д.Буянжаргалын ...миний тээврийн хэрэгсэл мөн. Би 2017 оны 08 дугаар сард 8.000.000 гаран төгрөгөөр худалдан авч байсан... ...манай дүү байнга унадаг байсан... ...нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй... ...Д.Б нь миний төрсөн дүү бөгөөд хааяа хэрэг гарсан үедээ миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг унаад ажлаа амжуулаад явдаг байсан. Тухайн үедээ бас ажил гараад Улаанбаатар хот руу явж байсан... ...миний төрсөн дүү Д.Б зам тээврийн осолд холбогдоод явж байгаа дээрээс нь энэ хэргийн дараахан өөрийн эхнэрээ өвчний улмаас алдаад өөрт нь маш их хүнд байхад би эгч хүний хувьд дүүгээсээ ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй болно... /хх-ийн 51-52, 183-184 дүгээр хуудас/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Амгалангийн ...Зам тээврийн ослын талаар талийгаач хүүхдийн цогцосийг Баянхонгор аймагт 2018 оны 07 дугаар сарын 08-нд авчирсны дараа мэдсэн. Манай хүүхдүүд намайг бие хаа муудах байх гээд хэлээгүй юм байна лээ... ...би талийгаач 2 хүүхдийнхээ үхэлд 30.000.000 төгрөгийг тус тусад нь нэхэмжилж байна... /хх-ийн 54-56, 176-177 дугаар хуудас/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мөнхмаагийн ...анх Баянхонгор аймаг ороод ирнэ гэж хэлээд явсан чинь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өглөө залгаад хот явахаар боллоо Ганзориг, Батхуяг, Д.Б нартай хамт явж байна. Наадмаас өмнө эргээд ирнэ гэж хэлээд утсаа салгасан. Яг ямар ажилтай явсныг нь би мэдэхгүй байна... ...надад учирсан хохирол, нэхэмжлэх зүйл байхгүй... ...дээрх болсон асуудлыг санамсаргүй байдлаас гэнэт болсон золгүй явдал гэж би бодож байна... /хх-ийн 58-59, 180-181 дүгээр хуудас/,

иргэний нэхэмжлэгч С.Баярбатын ...өдөр 13 цаг өнгөрч байхад санагдаж байна. Төв аймгийн Эрдэнэсант сум өнгөрөөд явж байхад өөдөөс цагаан өнгийн суудлын тэрэг ирж яваа нь харагдсан бөгөөд тухайн машин нь миний хажуугаар зөрөөд өнгөрөх үедээ гэнэт эсрэг урсгал руу орж ирээд миний тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын урдуур мөргөлдсөн. Тухайн үед би замын баруун тал руу шахаад, тоормосоо хорьж гишгээд  замаас гарсан. Тэр машин надтай зөрөх үедээ гэнэт  эсрэг урсгал руу ороод ирсэн болохоор ямар ч зогсох боломж өгөөгүй... ...ослын дараа би машинаасаа буугаад ирэхэд урсгал сөрж надтай мөргөлдсөн тээврийн хэрэгсэл нь замын гол хэсэгт 4 дугуй нь дээшээ харсан байдалтай 64-55 БНА гэсэн улсын дугаартай жижиг суудлын тэрэг байсан... ...цаг агаарын болон замын нөхцөл байдал хэвийн, сайхан байсан. Бороо ороогүй, нар гарсан байсан. Замын хагарал, болон эвдрэл харагдаагүй... ...Надад дээрх гэмт хэргээс болж миний эзэмшлийн 30-65 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд үнэлгээгээр гарснаар 14.350.000 төгрөгийн хохирол учирсан. Мөн үнэлгээний хөлсөнд 720.000 төгрөг төлсөн. Тээврийн хэрэгслийг ослын газраас Улаанбаатар хот руу зориулалтын том машин ачдаг тээврийн хэрэгсэл хөлсөлж авч ирэхэд зардалд 1.500.000 төгрөг гарсан. Тиймээс надад нийтдээ 16.570.000 төгрөгийн хохирол учирсан байна. Би дээрх машиныг 58.000.000 төгрөгөөр авсан. Миний тооцоогоор бол надад өнөөдрийн байдлаар 35.000.000 төгрөгийн хохирол учираад байна... /хх-ийн 35-36,172-173 дугаар хуудас/,

гэрч М.Чимэд-Эрдэнийн ...Сүзүки 64-55 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний урд гараад явсан. Би араас нь ойролцоогоор 2 минутын дараа гүйцэж очиход дээрх тээврийн хэрэгсэл замын голд 4 дугуй нь дээшээ харсан байдалтай хажууд нь том оврын бүхээгтэй ачааны машин замаас гарсан байсан. Би замаа шахаж зогсоод очиход арын суудлын 1 хүн нь цонхны цаана хөдлөөд бага зэрэг дуу гаргасан болохоор би цонхыг нь цохиод гаргаж авсан. Тухайн залуу нь 40 гаруй насны хууз сахалтай эрэгтэй хүн байсан. Харин жолооч нь машин дотроо толгой нь доошоо харсан байдалтай суудлын бүс нь дарчихсан байсан. Тэгээд би гаднаас нь хаалгыг онгойлгох гэсэн боловч чадаагүй. Гэтэл тэр хүн өөрийнхөө суудлын бүсийг тайлаад хагархай цонхоороо гараад ирсэн. Тэр хүн цээж нүцгэн доогуураа бэлтгэлийн саарал өмдтэй байсан. Зүүн талын мөр нь юманд ярагдсан байдалтай цус гарсан. Бас толгой нь хагарсан харагдаж байсан... ...харин жолоочийн эсрэг талын урд суудалд дээр байсан хүн нь ямар нэгэн хөдөлгөөнгүй, суудалтайгаа чихэгдэж наалдсан байсан. Сүүлд тодорхой харахад толгой нь бяцарч хамаг юм нь гоожсон байсан. Мөн тэрний ард талд бас нэг эрэгтэй хүн ямар нэгэн хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Би ухаантай байсан 2 хүнийг машинаас гаргачхаад зогсож байхад араас хар өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй 30 орчим насны сахалтай залуу ирж зогсоод бид хоёр өөрсдийнхөө 2 машинаа замын 2 талд гаргаад зам хааж ослын тэмдэг тавьж зогсоогоод дуудлага өгсөн... /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

гэрч Б.Баатарсүхийн ...Төв аймгийн Эрдэнэсант сум руу орох гээд дөхөж явахад зам дээр зам тээврийн осол болсон байсан... ...Ослын газар дээр жижиг суудлын машины 4 дугуй нь дээшээ харсан байдалтай хажууд нь том оврын бүхээгтэй ачааны машин замаас гарсан байсан... /хх-ийн 31 дүгээр хуудас/,

гэрч Н.Сумъяагийн ...Төв аймгийн Эрдэнэсант сум руу орох гээд дөхөж явахад зам тээврийн осол болсон байсан. Манай хүргэн ах Баатарсүх буугаад тэр хүмүүс тэр дээр очсон. Би машин дотор сууж байтал удалгүй намайг цаасны хутга аваад ир гэж дуудуулсан. Би цаасны хутга аваачиж өгчхөөд буцаад машиндаа суусан болохоор тэнд болсон асуудлыг бол сайн мэдэхгүй. Ямартай ч замын голд жижиг суудлын машин 4 дугуй нь дээшээ харсан байдалтай хажууд нь том оврын ачааны машин замаас гарсан байсан... /хх-ийн 32 дугаар хуудас/,

гэрч Ш.Наранхүүгийн ...өөдөөс цагаан өнгийн суудлын тэрэг ирж яваа харагдсан бөгөөд тухайн машин нь хажуугаар зөрөөд өнгөрөх шиг болсноо гэнэт эсрэг урсгал руу орж ирээд мөргөлдсөн. Тухайн үед манай машин бас замаас гараад унах дөхсөн. Машин зогссоны дараа машины сигнал нь дуугараад, мотороос нь халуун уур гараад байхаар нь би хүүхдүүдтэйгээ сандраад бөөн юм болсон... ...удалгүй эмнэлэг ирээд тэнд байсан 2 хүнийг аваад явсан. Газар дээрээ 2 зорчигч нь нас барсан харагдаж байсан. Тэр хүмүүст замаар явж байсан жижиг цагаан машинтай эрэгтэй хүн болон хар өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй 2 залуу тусалж гаргасан... /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

гэрч Ж.Батхүүгийн ...Төв аймгийн Эрдэнэсант сумын 1 дүгээр баг Баян-Уул гэх газарт зам тээврийн осол болсон байна гэж анх мэдэгдсэн. Би Эрдэнэсант сумаас их эмч Атарцэцэг, Цагдаагийн хэсгээс цагдаа Саруул, жолооч Бямбацэцэг нарын хамтаар дуудлаганд гарсан. Ингээд осол болсон газар очиход замын голын зураас дээр цагаан өнгийн жижиг жийп мөргөлдөж осолдсон. Уг тээврийн хэрэгслийн мөргөсөн тээврийн хэрэгсэл нь ачааны том оврын тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр замын хойд талаар замаас гарч зогссон байсан. Ингээд ослын улмаас гэмтэж бэртсэн хүмүүст тусламж үзүүлэхээр үзэхэд жижиг цагаан өнгийн тээврийн хэрэгсэлд дотор 4-н эрэгтэй хүн явж байсан ба 2 эрэгтэй хүн жижиг цагаан өнгийн тээврийн хэрэгсэлдээ нас барсан... /хх-ийн 39 дүгээр хуудас/,

гэрч Ц.Мажийхүүгийн ...Д.Б нь дуу цөөтэй, чимээгүй талдаа, юм асуухаас наана тэр болгон юм яриад байхгүй, даруухан залуу байгаа юм. Миний мэдэхийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Хувиараа л машин тэрэг янзлаад амьдралаа залгуулж явдаг... /хх-ийн 44 дүгээр хуудас/,

гэрч Э.Атарцэцэгийн ...би жолоочтойгоо болон сувилагч, бага эмч Ж.Батхүү нарын хамт хэргийн газарт очиж ажилсан. Тухайн машинд 4 хүн явснаас 2 хүн нь газар дээрээ нас барсан, 1 хүн нь дотор цус алдалттай маш их бэртэл гэмтэлтэй бас жолооч нь байсан гэх Д.Б гэдэг хүн шоконд орсон байдалтай байсан. Дээрх 2 хүнд үзлэг хийхэд нь зүгээр байсан болохоор би Д.Бг үлдээгээд эрхлэгч эмчээ дуудаад Ганбат гэдэг хүн рүү хамаг анхаарлаа төвлөрүүлж холбогдох эмчилгээг хийсэн... ...Тухайн ослын газар очоод хүнээ аваад яаралтай тусламж үзүүлэх гээд эмнэлэг рүү тусламж үзүүлэх гээд эмнэлэг рүү явж байхад цагдаа нар жолоочоос нь цус авна шүү гэж хэлж байсан. Тэр хооронд Ганбат гэх хүний бие цус их алдаж хурдан муудаж байсан болохоор би жолоочийн биенээс цус авах асуудлыг орхигдуулж мартсан байна лээ... /хх-ийн 174-175 дугаар хуудас/,

яллагдагчаар Д.Бгийн ...би ослын дараа болсон хэргийн талаар сайн санахгүй байна... ...64-55 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг би жолоодож явсан. Манай эгч Буянжаргалын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би хүний машин унаж явсан болохоор хэн нэгэнд жолоогоо шилжүүлээгүй. Намайг жолоо барьж явахад зорчигч нараас надад ямар нэгэн байдлаар саад болохуйц үйлдэл хөдөлгөөн хийгээгүй. Хойно сууж явсан 2 нь унтаад урд миний хажууд суугаад явж байсан талийгаач Ганзориг нь надтай юм яриад явж байсан... ...би болон надтай хамт явсан талийгаач Д.Ганзориг, Ч.Батхуяг, Д.Ганбат нар архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Бид нар замдаа хоорондоо маргалдаагүй... /хх-ийн 166-168 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 95 дугаартай ...Талийгаач Ч.Батхуягийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр суурь ясны хугарал, хатуу хальс доорх цус харвалт, ховдолд цус хуралт, баруун хацар ясны хугарал, зүүн бугалага ясны хугарал, баруун 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11-р хавирга, зүүн 3, 5-р хавирганы хугарал, зүрх, уушги хатгагдсан шарх, элэг задрал, цээж хэвлийн хөндийн цус алдалт 900 мл орчим цус, нүүрэнд зулгаралт шарх, цээж, зүүн бугалга, баруун шилбэнд зулгаралт 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна... ...талийгаач нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан талаарх... дүгнэлт /хх-ийн 61-62, 63-68 дугаар хуудас/, 

шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 96 дугаартай ...талийгаачийн биед толгой ясны хугарал, тархины эдийн няцралт, элэгний задрал, чөмөгт ясны хугарал, биед зулгаралт гэмтэл... ...Д.Ганзориг нь толгой ясны хугарал, тархины эдийн няцралт, элэгний зардралын улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан талаарх... дүгнэлт /хх-ийн  70-71, 72-76 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1526 дугаартай ...талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний 2, 4, 5, 6-р хавирганы хугарал, хэвлий нарийн гэдэс, чацархайн задрал, шарх, уушигны няцрал гэмтэл... ...талийгаач нь хэвлий, цээжний битүү гэмтлийн улмаас хэвлийн гялтангийн түгээмэл үрэвсэл, гүн хордлого, олон эрхтэний дутагдалд орж нас барсан талаарх... дүгнэлт /хх-ийн 83-84, 85 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 501 дугаартай ...Ш.Наранхүүгийн биед шагай, зүүн гуяанд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан талаарх... дүгнэлт /хх-ийн 93-94 дүгээр хуудас/,

шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 541 дугаартай ...Д.Бн биед зүүн мөрөнд шарх, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учирсан талаарх... дүгнэлт /хх-ийн 98-99 дүгээр хуудас/,

шүүх сэтгэц эмгэг судлалын 734 дугаартай ...Д.Б нь F43.1 гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй байсан байна... ...Д.Б нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр буюу зам тээврийн осол болох үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Тухайн үед өөрийн удирдан жолоодох чадвартай байсан байна... ...Д.Б нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх болон хэрэг хариуцах чадвартай байна... /хх-ийн 103-106 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 115 дугаартай ...64-55 БНА улсын дугаартай, тээврийн хэрэгслийг жолооч Д.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм заалтыг зөрчсөн байна. 30-65 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Баярбат нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна. 64-55 БНА улсын дугаартай, тээврийн хэрэгслийг жолооч Д.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн байна. Зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна... ...Зам тээврийн ослын шалтгаан нөхцөл нь 64-55 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Д.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж үзэв... ...Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно... /хх-ийн 107 дугаар хуудас/,

“Хан Үнэлэмж” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 51 дугаартай ...С.Баярбатын эзэмшлийн ISUZU GEGA маркийн 30-65 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 14.350.000 төгрөгийн хохирлын үнэлгээний тайлан... /хх-ийн 111-115 дугаар хуудас/, 

шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 6794 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн Suzuki Escudo маркийн TL52W-200316 тоот арлын дугаартай 64-55 БНА улсын дугаартай автомашины тоормосны систем, жолооны механизмд ослын үед үүссэн эвдрэл гэмтэлтэй байна... ...шинжилгээнд ирүүлсэн автомашин нь техникийн төлөв байдлыг алдагдуулсан их эвдрэлтэй, тоормосны аппарат, жолооны эд ангиудыг алдагдуулсан их эвдрэлтэй, тоормосны аппарат, жолооны эд ангиудыг засварлах боломжгүй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй цаашид ашиглах боломжгүй... ...шинжилгээнд ирүүлсэн шинжилгээнд ирүүлсэн Suzuki Escudo маркийн TL52W-200316 тоот арлын дугаартай 64-55 БНА улсын дугаартай автомашины эд ангиудад урдаас хойш чиглэлд хатуу зүйлтэй харилцан үйлчлэхэд буюу мөргөлдөх үед үүссэн эвдрэл гэмтэлтэй байна... /хх-123-126, 127-148 дугаартай хуудас/,

шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 55 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр “А” цэгээс хураан авсан шороо нь 64-55 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талын урд кирло хэсгээс бэхжүүлж авсан шороотой элементийн найрлага болон агууламжаараа таарч тохирч байна... /хх-ийн 150-151 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7 дугаар хуудас/, замын цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 8 дугаар хуудас/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-27 дугаар хуудас/, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 33-34 дүгээр хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэгч нараас гаргасан хохирлын баримтууд /хх-ийн 196-219 дүгээр хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 188-189, 194-195 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.   

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:  

Шүүгдэгч Д.Бгийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 1 дүгээр багийн нутаг 226 км-ийн шонгийн ойролцоо хатуу хучилттай замд “Сузуки эскудо” маркийн 64-55 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалтыг зөрчиж, эсрэг урсгалд орж “Исузи гига” маркийн 30-65 АРА улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргасны улмаас “Сузуки эскудо” маркийн 64-55 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Д.Ганзориг, Ч.Батхуяг, Д.Ганбат нарын амь нас хохирсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч 3 хүний амь нас хохирсон үйл баримт нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд дээрх болгоомжгүй үйлдэл, хүний амь нас хохирсон хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Д.Бг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 3 хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Бгийн болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас 3 хүний амь нас хохирсон хор уршиг учирсан байна.

 

Амь хохирогч Д.Ганзоригийн хууль ёсны төлөөлөгч Н.Амгалан нь оршуулгын зардал болон бусад зардалд 6.623.385 /зургаан сая зургаан зуун хорин гурван мянга гурван зуун наян тав/ төгрөгийг нэхэмжилснээс 1.150.000 /нэг сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг шүүгдэгч Д.Б төлсөн нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул үлдэх 5.473.385 /таван сая дөрвөн зуун далан гурван мянга гурван зуун наян тав/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Амгаланд олгохоор шийдвэрлэсэн хэдий ч шүүгдэгч Д.Б болон түүний өмгөөлөгч Ш.Ганбат нар нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Амгаланд хохирол нөхөн төлөхөөр хуульд заасны дагуу 5 хоногийн завсарлага хүссэн хүсэлтийг гаргасныг хүлээн авсан бөгөөд уг завсарлага авсан хугацаанд шүүгдэгч Д.Б нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Амгаланд төлбөл зохих 5.473.385 /таван сая дөрвөн зуун далан гурван мянга гурван зуун наян тав/ төгрөгийг төлсөн байна.

 

амь хохирогч Д.Ганбатын хууль ёсны төлөөлөгч Н.Мөнхмаад 8.399.480 /найман сая гурван зуун ерэн есөн мянга дөрвөн зуун ная/ төгрөгийн оршуулгын зардал болон бусад зардал гарсан гэж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Амгалангийн өмгөөлөгч Н.Энхжаргал нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Амгалангийн оршуулгын зардал болон бусад зардалтай хамтатган нийт 15.022.865 /арван таван сая хорин хоёр мянга найман зуун жаран тав/ төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Амгаланд 6.623.385 /зургаан сая зургаан зуун хорин гурван мянга гурван зуун наян тав/ төгрөгийг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мөнхмаад 8.399.480 /найман сая гурван зуун ерэн есөн мянга дөрвөн зуун ная/ төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэж нэхэмжилдэг ба шүүгдэгч Д.Б нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мөнхмаад 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг төлсөн нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мөнхмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Д.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байх тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мөнхмаа нь үлдэх 7.899.480 /долоон сая найман зуун ерэн есөн мянга дөрвөн зуун ная/ төгрөгийн баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Түүнчлэн амь хохирогч Ч.Батхуягийн хууль ёсны төлөөлөгч Ч.Отгонсүрэн нь оршуулгын зардал 5.039.203 /таван сая гучин есөн мянга хоёр зуун гурав/ төгрөг, зээлийн гэрээний үлдэгдэл 7.046.443 /долоон сая дөчин зургаан мянга дөрвөн зуун дөчин гурав/ төгрөг, нийт 12.085.646 /арван хоёр сая наян таван мянга зургаан зуун дөчин зургаа/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас мөрдөн байцаалтын шатанд төлөгдсөн 6.148.200 /зургаан сая нэг зуун дөчин найман мянга хоёр зуу/ төгрөгийг хасаж тооцон, үлдэх 5.937.446 /таван сая есөн зуун гучин долоон мянга дөрвөн зуун дөчин зургаа/ төгрөгийг зээлийн гэрээний үлдэгдэл гэж тооцож хэрэгсэхгүй болгох нь,

мөн амь хохирогч Д.Ганзоригийн хууль ёсны төлөөлөгч Н.Амгалангийн сэтгэл санааны хохирол 30.000.000 /гучин сая/ төгрөгийг энэ талаарх баримт хэрэгт гаргаж өгөөгүй, мөн сэтгэл санааны хохирлыг хэрхэн яаж бодох талаар аргачлал хуульд байхгүй тул хэрэгсэхгүй болгох нь тус тус зүйтэй байна.

 

Мөн түүнчлэн иргэний нэхэмжлэгч С.Баярбат нь эд хөрөнгөд учирсан хохирол гэж хэрэгт авагдсан “Хан Үнэлэмж” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 51 дугаартай хохирлын үнэлгээний тайланд тусгагдсан 14.350.000 /арван дөрвөн сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол дээр үнэлгээний хөлс 720.000 /долоон зуун хорин мянга/ төгрөг, нийт 15.070.000 /арван таван сая далан мянга/ төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч Д.Бгийн даатгалаас төлөгдсөн 1.351.800 /нэг сая гурван зуун тавин нэгэн мянга найман зуу/ төгрөгийг хасаж, үлдэх 13.718.200 /арван гурван сая долоон зуун арван найман мянга хоёр зуу/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч С.Баярбатад олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Д.Бд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоос зохих хувийг нөхөн төлснийг, хохирлоос үлдэх хувийг нөхөн төлөхөө илэрхийлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулж, оногдуулсан хорих ялыг дээрх нөхцөл байдлуудыг харгалзан, мөн хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч Д.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь хуульд нийцэж байх ба энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулах ба 5 /таван/ жилийн хугацаагаар эрх хасаж, эрх хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолбол зохино.

 

Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хэргийн газрын А цэг, “Сузуки эскудо” маркийн 64-55 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслээс бэхжүүлж шинжилгээнд хүргүүлсэн шороо болон “Сузуки эскудо” маркийн 64-55 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн аваарын дэрийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгахыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно. 

 

  Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг

        хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

              36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                    хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овгийн Д.Бг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 3 хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Шүүгдэгч Д овгийн Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д овгийн Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д овгийн Д.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг уг ялаа эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч Д овгийн Д.Бд нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хэргийн газрын А цэг, “Сузуки эскудо” маркийн 64-55 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслээс бэхжүүлж шинжилгээнд хүргүүлсэн шороо болон “Сузуки эскудо” маркийн 64-55 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн аваарын дэрийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

7. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д овгийн Д.Бгээс 13.718.200 /арван гурван сая долоон зуун арван найман мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч /АН77111413/ дугаарын регистртэй, Монгол овгийн Славагийн Баярбатад олгосугай.

 

8. Амь хохирогч Д.Ганбатын хууль ёсны төлөөлөгч /ВБ73012102/ дугаарын регистртэй, Ордос овгийн Нарандуламын Мөнхмаа нь оршуулгын зардал болох 7.899.480 /долоон сая найман зуун ерэн есөн мянга дөрвөн зуун ная/ төгрөгтэй холбоотой баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Амь хохирогч Ч.Батхуягийн хууль ёсны төлөөлөгч ВБ89091914 дугаарын регистртэй, Хөх хоньт овгийн Чимэддоржийн Отгонсүрэнгийн нэхэмжилсэн 12.085.646 /арван хоёр сая наян таван мянга зургаан зуун дөчин зургаа/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үлдэгдэл 7.046.443 /долоон сая дөчин зургаан мянга дөрвөн зуун дөчин гурав/ төгрөгийг,

мөн амь хохирогч Д.Ганзоригийн хууль ёсны төлөөлөгч Н.Амгалангийн сэтгэл санааны хохирол 30.000.000 /гучин сая/ төгрөг нэхэмжилсэнийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

10. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д овгийн Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээж өөрчилж, цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.  

 

11. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

13. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д овгийн Д.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ш.ГАНДАНСҮРЭН