Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2019/ШЦТ/241

 

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Б.Догмиддорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овогт Э.Г холбогдох эрүүгийн 1921....... дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, эмэгтэй, 30 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн ....сумын 3 дугаар багийн “......” хороололд оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй, бие эрүүл гэх, Хатгин овогт Э.Г /РД: ЖЖ......../

Шүүгдэгч Э.Г нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шүр” худалдааны зах дотроос иргэн П.Ц түрийвчтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 313.000 /гурван зуун арван гурван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Гшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүгдэгч Э.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Би 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 11 цагийн орчим М гэрээс гарч 12 цагийн орчим “Шүр” зах дээр очиж өөртөө хувцас авахаар явсан юм. Тэгээд би захаар явж байгаад захын хашаан дотор гадаа байдаг хувцасны лангуунуудаар хувцас харж явж байгаад нэг эмэгтэй худалдагчтай лангууны араар орж хувцас өмсөж үзэж байгаад лангууны гадна талд өлгөөтэй байсан хувцасыг үзье гэхэд худалдагч нь лангуунаас гарч хувцас авч өгөх үед миний урд талын тавиур дээр ягаан өнгийн түрийвч ил байхаар нь би аваад өөрийнхөө цүнхэнд хийсэн юм. Тэгээд би авч өгсөн хувцсыг нь өмсөж үзэхгүй гээд “Шүр” захын дотор байх 2 давхар барааны зах дотор явж байхад түрийвчний эзэн эгчтэй таарахад намайг цагдаад өгнө? гэхээр нь би зугтаагаад “Шүр” захаас гараад найз М гэр рүү явсан. М гэр рүү нь явах замдаа ягаан өнгийн түрүүвчийг онгойлгож үзэхэд 20.000 төгрөг, 10.000 төгрөг, 5000 төгрөг, 1000 төгрөгийн дэвсгэртүүдээр нийт 295.000 төгрөг байсан ба 10, 20, 50 төгрөгийн дэвсгэртүүд байсныг нь тоолоогүй мөн банкны 4 ширхэг виза карт, үүрэн телефоны сем картны үүр 3 ширхэг байсан. Тэгээд би шууд Мөрөнгийн гэр рүү явсан. Маргааш нь буюу 2019 оны 07 дугаар сарын 06-ны 08 цагийн орчим “Шүр” зах руу очиж түрийвчинд байсан 295.000 төгрөгийг нь аваад түрийвч болон дотор нь байсан эд зүйлийг Жаргалан барааны дэлгүүрийн зүүн урд талын буланд орхиод явсан. Тэгээд би Тана зах дотор байх гар утасны лангууны орчим явж байхад түрүүвчний эзэн болох худалдагч эгчтэй таараад мөнгийг нь буцааж өгсөн. ...Би хулгайлсан 295.000 төгрөгөө үрэлгүй хохирогчид буцаан өгсөн ба түрийвч болон түрийвчин дотор байсан эд зүйлийг хүн олоод хохирогчид буцааж өгсөн байсан. Би хохирлоо бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

Хохирогч П.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагийн орчим лангуун дээрээ бараагаа зарж байхад үл таних 30 орчим насны эмэгтэй хүн ирээд цагаан өнгийн футболка өмсөж үзэхээр болоод лангууны ард орж футболка өмсөж үзсэн. Тухайн эмэгтэй хүн надад хандан ард талд байгаа хувцасаа аваад өгөөч гэхээр нь лангуунаасаа гараад тухайн заасан хувцасыг авч өгөхөд дахин өөр футболка аваад өгөөч гэхээр нь би тухайн эмэгтэйд хандан “чи өмсөж үзэх юм уу” гэхэд “үгүй ээ” гэж хэлээд гараад явсан. Тэгээд би 1 цаг орчмын дараа худалдан авалт хийсэн хүнд мөнгө хариулж өгөхөөр түрүүвчээ авах гэхэд түрийвч маань байхгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 17/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Э.Г нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шүр” худалдааны зах дотроос хохирогч П.Ц түрийвчтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 313.000 /гурван зуун арван гурван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Э.Г мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...нэг эмэгтэй худалдагчтай лангууны араар орж хувцас өмсөж үзэж байгаад лангууны гадна талд өлгөөтэй байсан хувцасыг үзье гэхэд худалдагч нь лангуунаас гарч хувцас авч өгөх үед миний урд талын тавиур дээр ягаан өнгийн түрийвч ил байхаар нь би аваад өөрийнхөө цүнхэнд хийсэн юм. Тэгээд би авч өгсөн хувцсыг нь өмсөж үзэхгүй гээд “Шүр” захын дотор байх 2 давхар барааны зах дотор явж байхад түрийвчний эзэн эгчтэй таарахад намайг цагдаад өгнө? гэхээр нь би зугтаагаад “Шүр” захаас гараад найз Мөрөнгийн гэр рүү явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/, хохирогч П.Цөгсөн “...Би 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагийн орчим лангуун дээрээ бараагаа зарж байхад үл таних 30 орчим насны эмэгтэй хүн ирээд цагаан өнгийн футболка өмсөж үзэхээр болоод лангууны ард орж футболка өмсөж үзсэн. Тухайн эмэгтэй хүн надад хандан ард талд байгаа хувцасаа аваад өгөөч гэхээр нь лангуунаасаа гараад тухайн заасан хувцасыг авч өгөхөд дахин өөр футболка аваад өгөөч гэхээр нь би тухайн эмэгтэйд хандан “чи өмсөж үзэх юм уу” гэхэд “үгүй ээ” гэж хэлээд гараад явсан. Тэгээд би 1 цаг орчмын дараа худалдан авалт хийсэн хүнд мөнгө хариулж өгөхөөр түрүүвчээ авах гэхэд түрийвч маань байхгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Иймд шүүгдэгч Э.Г холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг байхаас гадна буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд ял оногдуулбал зохино.        

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Э.Г ЖЖ.............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1.Шүүгдэгч Хатгин овогт  Э.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Э.Г- т тэнссэн хугацаанд оршин суух газар, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.        

4. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Э.Г-т мэдэгдэж, шүүгдэгчид авсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Э.Г-гийн  ЖЖ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.    

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                          

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР