Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар  223/МА2025/00039

 

 

 

 

 

                                                                                                                                                                    

 

   2025           11            14                                                            223/МА2025/00039

 

 

Б.М нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

         Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч А.Цэрэнханд, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 317/ШШ2025/01290 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ....... хотын ...... дүүрэг, ....... дүгээр хороо, ...... тоот хаягт оршин суух, Б.Мгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ........ сум, ....... баг, ....... тоот хаягт оршин суух, Э.Эд холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 52,402,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Б.М гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        1.Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Б.М нь Э.Этай 2021 оны 7 дугаар сард танилцаж, дотносож 4 сар орчим үерхээд салсан. 2025 оны 02 дугаар сараас эхлэн буцаж холбогдох болсон. Э.Э нь хамт амьдарна, болгоно бүтээнэ, бизнес хийнэ гэж итгэл төрүүлсэн.

        Ингээд 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүнээс мөнгө зээлсэн юмаа, тэрийгээ өгөхгүй бол болохгүй байна гэж надаас мөнгө зээлсэн. Тухайн үед тэрээр хүнд мөнгөө зээлсэн тэрийг орж ирэхээр өгнө, 1 сарын хугацаатай зээлчих гэж байсан. Энэ цаг үеэс эхлэн байнга буюу "...бизнес хийх гэж байна, хамтдаа сайхан амьдаръя..., ...хүн дайрчихлаа, нөгөө хүн нь нас барах гээд байна... гэх мэтээр удаа дараа худлаа ярьж, намайг гарцаагүй байдалд оруулан зээлдэг байсан. Би энэ мөнгийг аав, ээж, эгч болон банкнаас зээлж аваад өгүүлдэг байсан. Энэ мэтээр дараах мөнгийг надаас зээлсэн.

        2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 20,000 төгрөг, 100,000 төгрөг, 20,000 төгрөг, 2,500,000 төгрөг нийт 2,640,000 төгрөгийг, 2025 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 40,000 төгрөг, 2,500,000 төгрөг нийт 2,540,000 төгрөгийг, 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 40,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 300,000 төгрөг нийт 900,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 700,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 100,000 төгрөг,  2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 10,000 төгрөг, 400,000 төгрөг нийт 410,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 187,000 төгрөг, 1,400,000 төгрөг нийт 1,587,000 төгрөгийг, 2025 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 50,000 төгрөг, 1,200,000 төгрөг нийт 1,250,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 105,000 төгрөг, 50,000 төгрөг нийт 155,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 90,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 5,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 10,000 төгрөг, 15,000 төгрөг, 25,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 4 удаа 5,000,000 төгрөгөөр нийт 20,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 6,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг нийт 13,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 300,000 төгрөг, 120,000 төгрөг, 100,000 төгрөг нийт 520,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 10,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 70,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 60,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөгийг зээлдүүлсэн. Уг мөнгөө удаа дараа шаардсан боловч өгөөгүй.

Ингээд 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 20,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай зээлэх тухай бичгээр баталгаа гаргуулж авсан. Зээлсэн мөнгөний хүү 1,000,000 төгрөг болсон. Иймд хариуцагч Э.Эаас нийт 52,402,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагч Э.Э нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан ба үндэслэлээ “...Б.Мгээс над руу дансаар шилжүүлсэн мөнгө нь 42,000,000 төгрөг байсан. Гэвч уг мөнгө нь дансанд удаан хадгалагдаагүй бүгдээрээ богино хугацаанд шууд тоглоомонд зарцуулагдсан. Тодруулбал Б.М бид хоёр хамт мөрийтэй тоглоом тоглодог байсан. Энэ мөнгө "poker" аппликейшнд зарцуулагдсан бөгөөд банкны хуулга дээр утга нь "Chivas", "Achaa", "Nooluur" гэх нэршлээр зарцуулагдсан.

2.1.Бид хоёр хамт амьдарч байсан. Б.М эгч нь банкинд ажилладаг болохоор өөрийнх нь данснаас ийм олон удаагийн гүйлгээг тоглоомын данс руу шилжүүлж болохгүй гээд миний данс руу мөнгөө хийдэг байсан.

2.2.Тоглож алдсан үедээ “хамтдаа төлье, өрнөөс гарах арга замыг хамтдаа хайя, гадагшаа явж орлого олж төлж болно” гэх мэтээр ярилцдаг байсан. Харин 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 2,500,000 төгрөгийг зээлж авсан. Бусад мөнгийг зээлж аваагүй. 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлж надаас мөнгөө нэхсэн. Хамт тоглож мөнгөө алдчихаад бүх зүйлийг над дээр тохож байгаад гайхаж байна. Бид хоёрын хамт тоглож хэрэглэсэн 42,000,000 төгрөгийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

3.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Э.Эаас 43,656,900 /дөчин гурван сая зургаан зуун тавин зургаан мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,754,100 /найман сая долоон зуун дөчин таван мянга нэг зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.М улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 419,960 /дөрвөн зуун арван есөн мянга есөн зуун жар/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Эаас улсын тэмдэгтийн хураамж 376,243 /гурван зуун далан зургаан мянга хоёр зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мд олгож шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгч Б.М давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч миний нэр дээрх М банкны ............ тоот данснаас хариуцагч Э.Эын Хас банкны ............. тоот данс руу 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн 4,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн 400,000 төгрөг нийт 4,400,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж гомдол гаргасан. Гэхдээ 400,000 төгрөгийн талаарх баримт байхгүй байгаа тул энэ хэсгээс татгалзаж байна. Харин 4,000,000 төгрөгийн гомдлоо дэмжиж байгаа. Учир нь:

Би М банкны зарлагын гүйлгээг нотлох баримтын шаардлага хангахуйцаар өгсөн. Хариуцагч уг гүйлгээнүүдийг няцаасан баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй. Мөн шүүх хариуцагчийн “миний данс биш” гэж хэлсэн худал мэдүүлэгт хөтлөгдөн шийдвэр гаргасан.

Орчин үеийн банк, санхүүгийн нэгэн хэрэгсэл болох интернет банк эзэмшдэг хэн ч уг дансыг шалгаж үзэхэд  Э.Эын эзэмшдэг данс болохыг мэдэх бүрэн боломжтой. Энэ нь нийтэд илэрхий мэдээлэл гэж үзэж байна. Мөн Э.Э надаас мөнгө авахын тулд дандаа худлаа хэлдэг байсныг сүүлд мэдсэн. Би түүнийг мөрийтэй тоглоом тоглодог байсныг мэдээгүй” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Б.М гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу иргэний хэргийг хянахдаа гомдлын хүрээнд буюу зохигчийн эрх ашгийг дордуулахгүй байх зарчмыг баримталсан болно. 

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн эрхийг зөрчөөгүй, эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлсон, болж өнгөрсөн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь бодит байдалд нийцсэн байгаа ч нотлох баримтын үүргийн хуваарилалтыг буруу хуваарилсны улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүх дараах дүгнэлтийг хийж шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч Б.М нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 52,402,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа бүхэлд нь дэмжиж тодорхойлохдоо “...Э.Этай 2021 оны 7 дугаар сард танилцаж, 4 сараас эхлэн үерхэж байгаад салсан, 2025 оны 02 дугаар сараас эхлэн буцаж холбогдоод харилцах болсон. Тухайн үед Э.Э хамтдаа амьдарч бүх зүйлийг болгож бүтээнэ, бизнес хийнэ гэж итгэл төрүүлсэн.

Гэтэл 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн янз бүрийн шалтгаан /...хүнээс зээлсэн мөнгөө өгөхгүй бол болохгүй байна, бизнес хийх гэж байна, хүн дайрчихлаа нас барах гээд байна, удахгүй мөнгө орж ирэхээр зээлсэн мөнгөө буцааж өгнө...гэх мэт/-ээр худал хэлж мөнгө зээлдэг байсан. Би энэ бүх мөнгийг аав, эгч болон банкнаас зээлж аваад Э.Эын данс руу шилжүүлдэг байсан. Гэтэл надаас авсан бүх мөнгөөр мөрийтэй тоглоом тоглон алддаг байсныг сүүлд мэдсэн.

 Иймд 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 20,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн тухай баталгаа бичүүлж авсан. Би хариуцагч Э.Эын данс руу нийт 52,402,000 төгрөг шилжүүлсэн тул уг мөнгийг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарласан.

Хариуцагч Э.Э нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан үндэслэлээ “...Б.Мгээс миний данс руу шилжүүлсэн мөнгөн дүн нийт 42,000,000 төгрөг байсан. Б.М бид хоёр энэ мөнгөөр мөрийтэй тоглоом тоглоод алдсан тул хамтдаа хариуцах ёстой. Харин 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 2,500,000 төгрөг зээлсэн тул буцаан төлнө. Бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний банкны зарлагын хуулга дээрх мөнгө шилжүүлсэн утга "Chivas", "Achaa", "Nooluur" гэсэн байгаа ч мөрийтэй тоглох гэж шилжүүлсэн. Би энэ талаарх баримыг олох гэж үзсэн болов ч тухайн сайтаас харагдахгүй юм билээ. Бид хамт байж ойр дотно харилцаатай байсан болохоос ямар нэг зээлийн асуудал байгаагүй. Харин Б.М эгчдээ үзүүлэх зорилгоор 20,000,000 төгрөг авсан гэж хүчээр хэлүүлэн бичлэг хийж авсан. Үүнийг нотлох баримтаар үнэлэх ёсгүй...” гэж тайлбарлан мэтгэлцсэн.

Харин хариуцагч Э.Эын дансанд орсон мөнгийг нэхэмжлэгч Б.М шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй байна.

3.Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч Б.М Хаан банкны ................. тоот данснаас 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 5 дугаар сарын 29-ний өдрийн хооронд нийт 20,332,000 төгрөг,

2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд М банкны ................. данснаас нийт 14,130,000 төгрөгийг хариуцагч Э.Эын ..................тоот дансанд,

2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 10-ны өдрийн хооронд 4,450,000 төгрөгийг хариуцагч Э.Эын Хас банкны .................... тоот дансанд,

2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийн хооронд Хас банкны ................. тоот данснаас нийт 13,984,900 төгрөгийг хариуцагч Э.Эын .................. тоот дансанд /m, monji, мөөгий, ачаа, Б.М гэсэн утгаар/ тус тус шилжүүлсэн нийт 52,896,900 төгрөг /chivas, achaa, nooluur, nn, rrrz/ гэсэн утгаар зарлага болон гарч байсан байна. /хх-7-21/

Хариуцагч Э.Э дээрх мөнгөнөөс 900,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мд буцаан төлсөн үйл баримт түүний Хаан банкны ................... тоот дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-65, 72/

4.Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан харилцан үүрэг хүлээсэн хоёр талт зээлийн гэрээний харилцаа үүссэн байгаа тул анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

5.Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч Б.М 52,402,000 төгрөг шилжүүлсэн болохоо нотлох, хариуцагч Э.Э татгалзлаа буюу өөрийн дансанд шилжүүлсэн мөнгөөр хамтдаа мөрийтэй тоглоом тоглосон гэх үндэслэлээ баримтаар няцаан үгүйсгэх үүрэгтэй.

Нэхэмжлэгч Б.М нэхэмжлэлийн шаардлага болох 52,402,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хавтас хэргийн 7-21 дүгээр хуудсанд авагдсан банкны дансны хуулгаар нотлогдсон. Харин хариуцагч Э.Э 2,500,000 төгрөгөөс бусад мөнгийг зээлээгүй гэж маргаж байгаа ч зохигчид мөнгийг хамтдаа хууль бус зүйлд зарцуулсан болох нь баримтаар тогтоогдоогүй болно.

6.Иймд нэхэмжлэгч Б.М 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 5 дугаар сарын 25-ны өдрийн хооронд хариуцагч Э.Эын өмчлөлд төрлийн шинжээр тодорхойлогдох 52,402,900 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч Э.Э нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд, хугацаа тогтоогоогүй бол шаардсанаас хойш нэг сарын дотор буцаан өгөх үүргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1-д заасны дагуу хүлээсэн тул анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлсон байна.

7.Нэхэмжлэгч Б.М зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шаардсанаас хойш төлөх хуулийн хугацаа хэтэрсэн байхад хариуцагч Э.Э төлөлгүй өнөөдрийг хүрсэн байгаа тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан үйл баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй ба хариуцагчийн төлсөн 900,000 төгрөгийг хасаж тооцсон нь зүйтэй болжээ.

8.Харин нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотолгооны үүргийн хуваарьлалтыг буруу тогтоосны улмаас зарим үйл баримтад хийсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримт үнэлэх зарчимд нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд зохигч нотлох баримт бүрдүүлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан зүйлгүй. Хариуцагч Э.Э нь “М” банкны ........... тоот дансыг эзэмшигч мөн эсэхтэй холбоотой мэдээллийг зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдээс олж авах эрхтэй этгээд байхад анхан шатны шүүх "...нэхэмжлэгч Б.М нь өөрийн нэр дээрх М банк дахь .............. дугаар данснаас хариуцагч Э.Эын нэр дээрх Хаан банк дахь ............. дугаарын данс руу 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 400,000 төгрөгийг шилжүүлсэн /хх-ийн 12/ гэх боловч уг гүйлгээ хийгдсэн .................. дугаартай данс нь хариуцагч Э.Эын нэр дээрх данс мөн болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна...” гэх дүгнэлт хийж нотолгооны үүргийг буруу хуваарилж нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 9.Иймээс давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоос 4,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, шийдвэрт дараах өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.М нь 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн болохоо банкны дансны хуулгаар нотлогдсон. Харин хариуцагч Э.Э уг мөнгийг аваагүй, мөнгө шилжүүлсэн данс өөрийнх биш гэдгийг баримтаар нотлоогүй байхаас гадна давж заалдах шатны шүүх мөнгө шилжүүлсэн ............... дансны баримтыг үндэслэн ............... тоот дансны эзэмшигч хэн болохыг тодруулахад Э.Эын нэр гарч ирсэн.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон гомдолд бичсэн 400,000 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй, энэ талаар гаргасан давж заалдах гомдлоосоо татгалзаж байгаа зэргийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж, хариуцагч Э.Эаас 47,656,900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас  4,745,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 419,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 396,234 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

10.Харин нэхэмжлэгч Б.М нь шилжүүлсэн мөнгөн дүнгээс гадна 20,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай хариуцагч Э.Эд зээлдүүлсэн талаар шаардаагүй. Тухайн үед дансаар шилжүүлсэн мөнгөн дүнг шаардсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон талаар давж заалдах шатны шүүхэд тайлбарласан. Гэхдээ энэ үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтэд болон нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 8,745,100 төгрөгөөс 4,745,100 төгрөгт холбогдох хэсэгт зохигчийн хэн хэн нь гомдол гаргаагүй тул хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хариуцагчийн эрх ашгийг дордуулахгүй байх хүрээнд хянах нь талуудын зарчимд нийцнэ гэж үзсэн болно.

11.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдолд заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тул нэхэмжлэгч Б.М давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжаас 85,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 317/ШШ2025/01290 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Э.Эаас 43,656,900 /дөчин гурван сая зургаан зуун тавин зургаан мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,754,100 /найман сая долоон зуун дөчин таван мянга нэг зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож” гэснийг,

...хариуцагч Э.Эаас 47,656,900 /дөчин долоон сая зургаан зуун тавин зургаан мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,745,100 /дөрвөн сая долоон зуун дөчин таван мянга нэг зуу/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 419,960 /дөрвөн зуун арван есөн мянга есөн зуун жар/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Эаас улсын тэмдэгтийн хураамж 376,243 /гурван зуун далан зургаан мянга хоёр зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мд олгож” гэснийг,

...хариуцагч Э.Эаас улсын тэмдэгтийн хураамж 396,234 /гурван зуун ерэн зургаан мянга хоёр зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мд олгосугай” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн гомдлоос зарим хэсгийг хангаж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Б.М давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,350 /наян таван мянга гурван зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                     ШҮҮГЧИД                                      А.ЦЭРЭНХАНД

 

                                                                                                 З.ТҮВШИНТӨГС