Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 140

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019         05              01                                           2019/ШЦТ/140                               

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Г.Энхмаа,

шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Д.Г-ад холбогдох эрүүгийн 1934002120166 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлснийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Бүрэн суманд 1974 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Төв аймаг, Лүн сум, 2 дугаар багийн нутаг “Аргалын энгэр” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 740830 регистрийн дугаар Б овгийн Д.Г

  

                                     Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Д.Г нь 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг “Аргалын энгэр” гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий эхнэр А.Дашбаярыг загналаа гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.              

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г:

...Би өөрийн буруугаас болж эхнэрээ зодсон гэм буруугаа ойлгож байна. Би ахиж ийм хэрэг хийхгүй гэв...

 

Эрүүгийн 1934002120166 дугаартай хэрэгт хохирогч А.Дашбаярын /хх-ийн 8, 9 дүгээр хуудас/, гэрч А.Дашбаяр /хх-ийн 10 дугаар хуудас/, гэрч З.Батхүүгийн /хх-ийн 12 дугаар хуудас/, яллагдагч Д.Гын /хх-ийн 19-20 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 3371 дугаартай дүгнэлт /хх-ийн 14 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, хохирогч А.Дашбаярын иргэний үнэмлэхийн хуулбар /27 дугаар хуудас/, эмчийн тодорхойлолт /хх-ийн 28 дугаар хуудас/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 29-32 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Гын хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 21-26, 35, 38-42 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Гын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 43 дугаар хуудас/ зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлж авсан байна. 

     

Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг “Аргалын энгэр” гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий эхнэр А.Дашбаярыг “загналаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч А.Дашбаярын ...би Д.Гад хандаж чи хүний өмнөөс архи уусан юм уу малдаа яваа ч гээд хэлсний төлөө тэвчиж чадахгүй уурлаж босож ирээд баруун гараа зангидаж байгаад миний баруун талын нүд рүү хүчтэй нэг удаа цохиод гэрээс гараад явсан... /хх-ийн 8 дугаар хуудас/,

...2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс хойш нөхөр бид хоёр муудалцаагүй. Одоо хамт нэг гэрт амьдарч байна. Өөрийн нөхөртөө гаргах гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 9 дүгээр хуудас/,

гэрч А.Дашбаяр ...чи архи уулаа малдаа явахгүй гээд уурлаад хэлтэл Д.Г босож ирээд чамд ямар хамаатай юм пиздаа минь би өөрөө мэдэж байна гээд баруун гараа раа баруун нүдэн тус газар нэг удаа цохиод мотоциклоо асаагаад яваад өгсөн... /хх-ийн 10 дугаар хуудас/,

гэрч З.Батхүүгийн ...16 цагийн үед иргэн Дашбаяр нь нөхөр Д.Гад зодуулсан гэх дуудлагыг утсаар аваад “Аргалын энгэр” гэх газар 17 цагийн үед очиж Дашбаярын биед үзлэг хийтэл баруун талын нүд битүү хавдаж нүд нь нээгдэхгүй байсан. Дашбаяраас яагаад нүд нь хавдсан талаар асуутал манай нөхөр Д.Г нь согтуугаар гараараа цохисон гэж хэлсэн... ...Өөр ямар нэгэн биед гэмтэл шарх үүсээгүй болохоор нь эмчилгээ хийгээгүй өвдөөд байвал эмчид үзүүлээрэй гэж хэлсэн... /хх-ийн 12 дугаар хуудас/,

яллагдагч Д.Гын ...миний уур хүрээд эхнэрээ гараараа нэг удаа цохисон. Эхнэрийн баруун нүд хавдсан. Би тэгээд малдаа яваад өгсөн чинь эмнэлгийн тэрэг гэрт ирсэн байсан. Хонь хургалж байсан болохоор би эхнэртэйгээ эмнэлгээр хамт явж чадаагүй. Эхнэр өөрөө ганцаараа явсан. Цагдаа намайг дуудахаар нь би маргааш нь очсон... /хх-ийн 19-20 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 3371 дугаартай ...А.Дашбаярын биед хамар ясны хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун нүдний алиманд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан талаарх... дүгнэлт /хх-ийн 14 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, хохирогч А.Дашбаярын иргэний үнэмлэхийн хуулбар /27 дугаар хуудас/, эмчийн тодорхойлолт /хх-ийн 28 дугаар хуудас/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 29-32 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Гын хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 21-26, 35, 38-42 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Гын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 43 дугаар хуудас/ хэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна. 

    

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болно.

    

Прокуророос шүүгдэгч Д.Гад холбогдох эрүүгийн 1934002120166 дугаартай хэргийг шүүгдэгч Д.Гын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хохирогч А.Дашбаяр нь түүнтэй эвлэрсэн тухай мэдүүлэг зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ. 

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцөлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

            Шүүгдэгч Д.Гын 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр А.Дашбаярыг “загналаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хамтран амьдарч байгаа хүнийг зодож цохиж байгаа өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр байж өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг үйлдэл хохирогчид учирсан хөнгөн хохиролтой шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Д.Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Гын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Дашбаярын биед хамар ясны хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун нүдний алиманд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.    

 

Хохирогч А.Дашбаяр нь шүүгдэгч Д.Гаас эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой эмчилгээний зардал нэхэмжлээгүй, энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд авагдсан А.Дашбаярын хохирогчоор өгсөн мэдүүлгээр, шүүгдэгчийн хоорондоо эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан нь хавтас хэргийн 43 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч, хохирогч нарын хүсэлтүүдээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Гыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Д.Гад хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасны дагуу санал болгосон улсын яллагчийн торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, эвлэрснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

                    36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн

1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Д.Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б овгийн Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.    

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Д.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгж буюу 600.000 /зураан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

    

4. Шүүгдэгч Б овгийн Д.Гад шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

 

5. Шүүгдэгч Б овгийн Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч А.Дашбаяр нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.  

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Д.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Д.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ГАНДАНСҮРЭН