| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжав Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 101/2024/09194/И |
| Дугаар | 210/МА2025/01854 |
| Огноо | 2025-10-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/01854
2025 10 24 210/МА2025/01854
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/05612 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “*******” ХХК-д холбогдох,
Худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. Нэхэмжлэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ******* тоот Худалдааны талбайн захиалгын гэрээг “*******” ХХК-тай байгуулж, Баянзүрх дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлалтай, ******* худалдааны төвийн баруун талд баригдаж буй ******* худалдаа үйлчилгээний төвийн , дугаартай, 6.12 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 1 м.кв талбайг 5,000 ам доллароор тооцон 93 хувийн төлбөрийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл 7 хувийн төлбөрийг ашиглалтад орох үед төлөхөөр тохиролцсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үлдэгдэл 7 хувийг манай тал хариуцагчид бүрэн төлсөн. Гэтэл тухайн орон сууц одоог хүртэл ашиглалтад ороогүй байгаа. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр *******ийг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчээс үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулсан. Гуравдагч этгээдийн хувьд эрх зөрчигдсөн зүйл байхгүй гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “” ХХК-ийн тайлбарын агуулга:
3.1. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг “” ХХК газраас явуулсан дуудлага худалдааны дагуу 8,500,000,000 төгрөгөөр худалдан авсан. Хариуцагч талын хэдэн давхраас дээш манай өмчлөлийн хөрөнгө гэх тайлбар үндэслэлгүй. Энэ үл хөдлөх хөрөнгө нь салгаж үл болох нэг объект бөгөөд үүнтэй холбоотой Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь дуудлага худалдаанд оруулсан.
3.2. Иргэний хуульд хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас харахад талуудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гэрээ байгуулагдсан байх бөгөөд 2021 онд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
“*******” ХХК нь өмчлөгч биш тул өмчлөгчийн эрхийг эдлэхгүй. Өмчлөгчөөр тогтоолгоход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх боломж байхгүй, одоо тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь “” ХХК тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан гаргасан, Баянзүрх дүүргийн , ******* худалдаа үйлчилгээний төвийн байрлах, дугаартай, 6.12 м,кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,700 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1. Анхан шатны шүүхээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээгээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь "" ХХК байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь гуравдагч этгээд буюу "" ХХК-ийн өмчлөх эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхөөр байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй гэсэн бөгөөд Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай албан бичигт "... Баянзүрх дүүргийн ны нутаг дэвсгэрт ******* худалдааны төвийн баруун талд байршилтай "" худалдааны төвийн 5 давхрын тоот талбай гэж дурдсан албан ёсны бүртгэлтэй хаяг нь Баянзүрх дүүргийн , тоот хаягт байршилтай, 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөх эрх бүхэлдээ "" ХХК //-ийн өмчлөлд бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдээгүй байна. Дээрх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө захиалагч иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд салж бүртгэгдээгүй байх бөгөөд шүүгчийн захирамжид дурдсан уг барилгын 5 давхрын тоот хаягаар үл хөдлөх эд хөрөнгө өнөөдрийн байдлаар эрхийн улсын бүртгэлд бүртгэлгүй байна" гэсэн байдаг.
5.2. Гэвч хариуцагч “*******” ХХК-иас Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга од хандан гаргасан албан бичигт тус газрын даргаас 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай албан бичгээр хариу хүргүүлэхдээ “... Баянзүрх дүүргийн , тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 2,048 м.кв талбайтай, 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөх эрх бүхэлдээ "" ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байна гэсэн нь бүртгүүлэх хүсэлт, нотлох баримтын дагуу 2048 мкв талбай бүхий хэсэг, 30 хувийн гүйцэтгэлтэй, зоорийн давхрын дуусаагүй барилгын өмчлөх эрх эрхийн бүртгэлд бүртгэгдсэн гэж ойлгоно" гэсэн байна.
5.3. Нэхэмжлэгч *******ийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж байгаа үл хөдлөх хөрөнгө нь Баянзүрх дүүргийн , тоот хаягт байршилтай нийт 24,101 м.кв талбай бүхий 11 давхар барилгын 5 давхрын дугаартай талбай бөгөөд уг талбай нь "" ХХК-д огт хамааралгүй болно.
Дээрхээс дүгнэвэл анхан шатны шүүх нь хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг зөрчиж шийдвэр гаргасанд гомдолтой байна.
5.4. Түүнчлэн хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтыг хэрэгт хамааралгүй хэмээн урьдчилан дүгнэлт хийж хүлээн аваагүй нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж, хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт заасны дагуу хэрэгт хязгаарлагдмал эрхтэй зохигчийн хувиар оролцож байгаа гуравдагч этгээд "" ХХК нь зохигчдын эвлэрэн хэлэлцэх асуудалд хөндлөнгөөс нөлөөлөх эрхгүй бөгөөд зөвхөн өөрийн өмчлөлдөө авсан гэх 2048 м.кв талбайтай, 30 хувийн гүйцэтгэлтэй зоорийн давхрын дуусаагүй барилгын хувьд л өмчлөгч нь юм.
5.5. Нэхэмжлэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “*******” ХХК-тай ийн ******* дугаартай "Худалдааны талбайн захиалгын гэрээ"-г байгуулж, Баянзүрх Дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлалтай, ******* худалдааны төвийн баруун талд баригдаж буй ******* худалдааны төвийн дугаартай 6,12 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 1 мкв талбайг 5,000 ам.доллараар тооцон худалдан авахаар тохирч нийт үнийн дүнгийн 93 хувь болох 28,460 ам.доллар буюу 75,150,000 төгрөгийн төлбөрийг бартер байдлаар төлж, үлдэгдэл 7 хувь болох 2,140 ам.долларыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлснөөр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан.
Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байгаа нь маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн биет байдлын доголдлыг харилцан хүлээн зөвшөөрсөн маш чухал факт буюу Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэгт зааснаар эрхийг хүлээн зөвшөөрч байгаа үйлдэл бөгөөд шүүх зөвхөн хуульд захирагдаж шийдвэр гаргахдаа талуудын хүсэл зоригийг хүндэтгэх ёстой бөгөөд зохигчид маргаан бүхий асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх боломжтой байтал анхан шатны шүүх нь хэт нэг талыг барьж эрх ашиг сонирхол нь хөндөгдөөгүй гуравдагч этгээдийн эрх ашигт нийцүүлэн шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/05612 дугаартай шийдвэрийг хянаж, маргааны зүйл болсон үл хөдлөх хөрөнгийн үнийг 100 хувь төлсөн худалдан авагч, захиалагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
6.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн байр суурийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүх манай тайлбарыг хүлээж авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Гурван шатны шүүхээр 2,048 м.кв талбайг газрын хамт үүргийн гүйцэтгэлд хангуулахаар шийдвэрлэсэн. Дуудлага худалдаагаар “” ХХК худалдаж авсан. Зөвхөн зоорины давхрыг л худалдсан гэж бодтол барилгыг бүхэлд нь худалдаж авсан тухай сонссон. “” ХХК тус барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг бүхэлд нь эзэмшсэн. Тухайн үл хөдлөх хөрөнгийг бүртгэсэн улсын бүртгэгч манайд болон бусад 30 захиалагчид мэдэгдэлгүйгээр, тэдгээрийн үүргийг дуусгавар болголгүйгээр хууль бусаар шилжүүлсэн.
Нэхэмжлэгч ******* тухайн барилгын тоотод өмчлөгчөөр тогтоолгох эрх бүхий этгээд мөн. Манай байгууллагатай гэрээ хийж талбайн төлбөрийг бүрэн төлж дуусгасан. “” ХХК зөвхөн зоорины давхрын талбайг дуудлага худалдаагаар худалдаж авсан. Тухайн 11 давхар барилгын дээд талын 22,000 гаруй м.кв “” ХХК-ийн өмч биш гэв.
7. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга:
7.1. Тус барилгын 1-11 дүгээр давхрын өмчлөгч “*******” ХХК гэх баримт байхгүй. Тухайн барилгын 3, 4 болон 5 дугаар давхраас урьдчилсан тэмдэглэгээ хийлгээд “*******” ХХК-тай захиалгын гэрээ байгуулаад өмчлөх эрхээ баталгаажуулсан байсныг манай талаас хүлээн зөвшөөрсөн. Урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн этгээдүүдийг хүлээн зөвшөөрсний учир нь тухайн барилгыг яаралтай ашиглалтад оруулж ашиг орлогоо олж авах хүсэлтэй байсан явдал юм. Манай талаас тухайн барилгыг бүхэлд нь худалдаж авсан үйл баримтыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас зөвшөөрч үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг шилжүүлсэн.
7.2. 2022 оны шүүхийн шийдвэрт 8,500,000,000 төгрөгийн үнэлгээтэй 1-11 давхрын карказ боссон тухай дурдагдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зохигчдын эвлэрэх боломжийг тусгасан байдаг. Зохигчид эвлэрэх боломжгүй байх ганц тохиолдол нь тус хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт хуульчлагдсан байдаг. Маргааны зүйл болж байгаа объект нь гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн талаар шүүх дүгнэлт өгдөг. Тухайн барилгын өмчлөгч нь бүхэлдээ “” ХХК мөн байна гэх баримт Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн бөгөөд хариуцагч талыг тухайн барилгын өмчлөгч болохыг нотлох баримт огт байхгүй. “*******” ХХК нь тухайн барилгын өмчлөгч биш байсан бол шүүхийн журмаар бус урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх бүрэн боломжтой байсан. Иймд давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол нь хууль болон бодит байдалд нийцэхгүй байх учир гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан үзээд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь “*******” ХХК-д холбогдуулан худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “*******” ХХК “нэхэмжлэгч нь төлбөрийн үлдэгдэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна” гэж тайлбарлажээ.
2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “” ХХК оролцсон байх ба маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “” ХХК газраас явуулсан дуудлага худалдааны дагуу 8,500,000,000 төгрөгөөр худалдан авсан, одоо тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь “” ХХК гэжээ.
3. Анхан шатны шүүх хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтуудыг зөв тогтоосон.
3.1. ******* нь “*******” ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ******* дугаартай “Худалдааны талбайн захиалгын гэрээ” байгуулж, уг гэрээгээр “*******” ХХК нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ны нутаг дэвсгэрт, ******* худалдааны төвийн баруун талд баригдаж буй худалдаа үйлчилгээний төвийн дугаартай, 6.12 м.кв талбай бүхий, худалдаа хийх зориулалттай талбайг *******д хүлээлгэн өгөх, ******* нь 30,600 ам.доллартай тэнцэх Монгол төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. /хх7-11/
3.2. Гэрээний дагуу ******* үнийн дүнгийн 93 хувьтай тэнцэх 28,460 ам.доллар буюу 75,150,000 төгрөгт “” ХХК-тай байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дугаартай “Гадна дулаан цэвэр усны ажил гүйцэтгэх гэрээ”-ний гүйцэтгэлийг шилжүүлж, үлдэх 7 хувь буюу 2,140 ам.доллартай тэнцэх төлбөрийг анхан шатны шүүх хуралдаанаас өмнө төлсөн талаар талууд тайлбарласан ба төлбөр бүрэн төлөгдсөн. /гэрээний 3.4 дэх заалт болон шүүх хуралдааны тэмдэглэлийн 191, 194 дүгээр тал/
3.3. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дүгээр тогтоолоор ас 1,706,796,765 төгрөгийг гаргуулж “” ХХК-д олгож, төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд “*******” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан Баянзүрх дүүрэг, , 14 дүгээр *******, гийн гудамж, тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 2048 м.кв талбай бүхий 30 хувийн гүйцэтгэлтэй барилга, мөн хаягт байрлах, нэгж талбарын дугаартай, 2894 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газраас тус тус үүргийн гүйцэтгэл хангахыг газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, дахин нотлох шаардлагагүй үйл баримтад хамаарна. /хх-58,168-170/
3.4. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар шийдвэрээр тухайн тоот хаягт байрлах дуусаагүй барилгыг 2894 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрын хамт бүхэлд нь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн. /хх168-170/
3.5. Улмаар газраас зохион байгуулсан албадан дуудлага худалдаанд оролцогч “” ХХК нь 5,860,000,000 төгрөгөөр барилга болон газрыг худалдан авч, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дугаарт бүртгэгдэж, өмчлөх эрх шилжсэн байна. /хх-118, 180/
4. Гуравдагч этгээд “” ХХК нь урьдчилан тэмдэглэгээ хийлгэсэн 30 иргэдийн шаардах эрхийн хамт дээрх барилга болон газрын эрхийг шилжүүлэн авсан нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар албан бичигт хавсарган ирүүлсэн баримтаар тогтоогдсон ба маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь “” ХХК гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. /хх-40-118/
5. Хариуцагч “*******” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх дээр дурдсан газраас зохион байгуулсан албадан дуудлага худалдаагаар “” ХХК нь 5,860,000,000 төгрөгөөр барилга болон газрыг худалдан авч, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дугаарт бүртгэгдэж, өмчлөх эрх “” ХХК-д шилжсэнээр Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасны дагуу дуусгавар болсон байх тул нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж байгаа “5 давхрын дугаар талбай үүнд хамааралгүй” гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Анхан шатны шүүхийн “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь гуравдагч этгээд буюу “” ХХК-ийн өмчлөх эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхөөр байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасанд нийцсэн тул нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд дурдсан “шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэх байсан” гэх гомдлыг хангахгүй.
7. Харин шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 9 дүгээр зүйлийн 9.4.3-д заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой.
7.1. Нэхэмжлэгч *******, хариуцагч “*******” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ******* дугаартай “Худалдааны талбайн захиалгын гэрээ”-ний зүйл нь худалдаа, үйлчилгээний зориулалтаар ашиглагдах үл хөдлөх эд хөрөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох ирээдүйд бий болох эд хөрөнгийг худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба нэхэмжлэгч нь гэрээний үндсэн үүрэг шаардсан тул энэхүү үндэслэлээр шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
7.2. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “хэргийн баримт танилцуулаагүй” гэсэн байх боловч 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зохигчид хэргийн материалтай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байх тул уг гомдлыг хангахгүй. /хх-182/
8. Харин нэхэмжлэгч ******* нь худалдах, худалдан авах гэрээнээс учирсан хохирлоо зохих этгээдээс жич нэхэмжлэхэд энэ магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/05612 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтын “343 дугаар зүйлийн 343.1., 9 дүгээр зүйлийн 9.4.3.” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Н.ГЭРЭЛТУЯА