| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжав Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 184/2023/04152/И |
| Дугаар | 210/МА2025/01906 |
| Огноо | 2025-10-31 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 210/МА2025/01906
2025 10 31 210/МА2025/01906
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/03943 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* нэг Г, ******* хоёр Г, ******* гурав Г, ******* дөрөв Г, ******* тав Г болон ******* нарт холбогдох,
Гэм хорын хохиролд 112,401,497 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч ******* нэг Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч ******* нэг Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* хоёр Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* дөрөв Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* тав Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие ******* нь станц Төрийн өмчийн аж ахуйн нэгжид ажилладаг бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ажлаасаа тараад автобусанд суугаад 1 дүгээр хороолол чиглэлд явж байх замдаа Баянгол дүүргийн 10 хорооллын автобусны буудалд дугаартай, жолооч *******ийн жолоодож явсан автобусны хаалгаар шахцалдан унаж, хойд дугуйн доогуур баруун, зүүн хөлний өсгий хэсгээр дайруулан хугарч, хүндэвтэр гэмтэл авсан. Энэ хэргийн улмаас Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн бөгөөд уг шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хэвээр үлдээж, гэм хорын хохирлыг хариуцвал зохих этгээдээр шүүгдэгч ******* болон нэгтгэл Г давхар тогтоогдож, иргэний шүүхээр жич шийдвэрлүүлэхийг заасан. ******* миний бие өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан тул авах ёстой байсан цалингийн тооцоогоо гаргасан. Уг цалингийн тооцоолол нь хоёрдугаар хавтаст хэргийн 68, 69 дүгээр талд авагдсан байгаа. 2021 онд 12 сар буюу бүтэн жил ажилласан гэж үзээд 28,369,000 төгрөг, 2022 онд тал ажилласан гэж үзээд 12,128,000 төгрөгөөр тооцсон. Ингээд тэтгэвэрт гарах хүртэлх хугацаа буюу 2025 он хүртэл нийт 4 жилийн дунджаар 97,228,097 төгрөгийн цалин авах байсан тул уг цалинг нэхэмжилж байна. Түүнчлэн энэхүү эрүүгийн хэргийн улмаас сэтгэцэд хохирол учирсан болохыг Шүүх шинжилгээний ерөнхий газар шүүхийн тогтоолын дагуу дүгнэлт гаргасан. Гэмт хэрэг үйлдсэн хүний буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгийг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 15,173,400 төгрөгийг хариуцагч ******* болон нэгтгэл Г-аас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү. Хариуцагч ******* нэгтгэл Г-ын хувьд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн оор татан буугдаж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орсон. ******* нэг, ******* хоёр, ******* гурав, ******* дөрөв, ******* тав Г-ыг тус тус хариуцагчаар татах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан. Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах талаар Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-д бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан төлөх үүрэгтэй гэж заасан. Иймд хариуцагч нараас *******ын ажилгүй байсан үеийн цалин буюу цаашид олох байсан орлого болон сэтгэл санаанд учирсан хохиролд 112,401,497 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******ын гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Миний бие нь нэгтгэл Г-т жолоочоор ажиллаж байхдаа 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зам тээврийн осол гарган, иргэн *******ын биед хүндэвтэр хохирол учруулж, улмаар эрүүгийн хэргийн шүүхээс 1 жил эрх хязгаарлах ялаар шийтгүүлэн ялаа эдэлж байна. Миний бие нэхэмжлэгч *******ын гаргасан 97,228,197 төгрөг гаргуулах тухай болон сэтгэл санааны хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг жолоочийг ажиллуулж байсан байгууллага хариуцах ёстой. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримт гаргаж өгөөгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч ******* нэг Г-ын гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
3.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэгтгэл нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн оор татан буугдсан. Татан буугдах процесс явагдаж, манай хуучин нэгтгэл нь ******* нэг, ******* хоёр, ******* дөрөв болж, шинээр байгуулагдсан. ******* гурав болон ******* тав хоёр дараа нь байгуулагдсан. Миний бие шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтийг гаргаж байсан бөгөөд өнөөдөр уг хүсэлтээ дэмжиж оролцож байгаа. 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд анх иргэний хэрэг үүссэн ба энэ хэрэг маргаан хоёр дахь жилийнхээ нүүрийг үзээд явж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10 дахь хэсэгт “...хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй” гэж заасан үндэслэл бүрдсэн гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг гаргасан. Нэхэмжлэгч тал хариуцагч нарын хэнд нь эрх шилжсэн талаар өнөөдрийг хүртэл хангалттай нотлох баримтаар нотлоогүй гэж үзэж байна. Хариуцагч нэгтгэл татан буугдсантай талуудын хэн аль нь огт маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрдсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3.2. Нэхэмжлэгчийн тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын тухайд Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан , дугаар тушаалаар батлагдсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож, дүгнэлт гаргах журмыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр дугаарт бүртгэгдсэн байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт “Захиргааны хэм хэмжээний акт нь хуулийн 67.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр болно” гэж зааснаар хүчин төгөлдөр болж мөрдөгдөж байсан ба 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт “Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг буцаан хэрэглэхгүй” гэж хуульчилсан. Түүнчлэн Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэн, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан. Манай хэрэг нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болсныг харгалзан үзэж нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбараа дэмжиж оролцож байна. Хамгийн сүүлийн байдлаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсгийг үндэслэсэн байдаг. Тус хуулийн 499.1 дэх хэсэгт тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч гэж заасан байдаг бол 2022 онд эзэмшигч нь нэгтгэл байсан ба одоо тийм байгууллага огт байхгүй. Мөн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, хууль зүйн үндэслэл буруу.
3.3. Нэгтгэл тогтоолын дагуу дээрх байдлаар татан буугдаж, хуваагдахдаа эд хөрөнгө нь балансаас балансад хуваагддаг. Татан буугдсантай холбоотой комисс томилогдсон өмчийн харилцааны газраас комисс томилсон тул тэр үйл ажиллагааг өмчийн харилцааны газраас явуулсан байх гэж бодож байна. өмчийн харилцааны газраас комисс томилсон шийдвэрийн дугаарыг мэдэхгүй. Татан буугдаж байгаа талаар комисс мэдээллийн ямар хэрэгслээр нийтэд зарласныг мэдэхгүй байна. Одоо нэгтгэлтэй холбоотой нэгтгэлийг тухайн үед нэгтгэл байхад нь шүүхийн шатанд хэлэлцэгдэж байгаа Эрүүгийн хэргүүд байгаа. Иргэний хэрэг байхгүй гэж бодож байна. Эрүүгийн хэрэгт миний нэгтгэлийг төлөөлөн оролцож байсан нэг эрүүгийн хэрэг байсан. Тухайн хүн нь нэгтгэлийг 3 хэсэг хуваагдахад нэгдүгээр бааз руу шилжсэн байсан учраас би төлөөлж оролцсон.
3.4. Манай нэгдүгээр баазын захиргаа Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд, ******* хоёрын захиргаа Сонгинохайрхан дүүргийн , ******* дөрвийн захиргаа Хан-Уул дүүргийн нд тус тус байрладаг. нэгтгэлийн захиргаа Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд буюу ******* нэгийн захиргаа байрлаж буй газарт байрладаг байсан. 1, 2, 4-үүд нь эд хөрөнгөө хувааж авсан гэсэн үг. Акт үйлдсэн, хүлээлгэж өгсөн тал нь татан буулгах ажлыг зохион байгуулаад, хөрөнгийг нь бүртгэж байгаа учраас Засаг даргын захирамж гарч, акт үйлдэгддэг байх гэж бодож байна. Хавтаст хэргийн 178 дугаар талд улсын дугаартай автобус актлагдсан талаарх баримт авагдсан байгаа. Аж ахуйн нэгж татан буугдсантай холбоотой авлагын асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэснийг мэдэхгүй. Өмчийн харилцааны газраас л тухайн тушаал, шийдвэр гарсан байх гэж бодож байна. Нэгтгэл татан буугдахаас өмнө манайд хоёр бичиг ирсэн талаар санаж байна. Ажиллагаа яаж, хэрхэн явагдсан талаар би үнэхээр мэдэхгүй. Татан буулгах комисс нь өмчийн харилцааны газар. Өмчийн харилцааны газрыг иргэдийн хурлын тогтоолоор томилдоггүй, хэрэгжүүлэгч агентлаг учраас эхлэлтийн баланс хэдэн төгрөгтэй, хэдэн автобустай байх эсэхийг Засаг даргын тогтоол, захирамж гарч, Өмчийн харилцааны газарт тэр комисс ажилладаг гэж би ойлгоод байгаа. өмчийн харилцааны газарт Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоолоор үүрэг болгосон ын заалт дээр засаг даргад үүрэг болгосон заалт байсан.
3.5. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, өмнө нь шүүхэд гаргасан байсан тайлбараа дэмжиж байна гэжээ.
4. Хариуцагч ******* хоёр Г-ын гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
4.1. Тус байгууллага нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 сарын 28-ны өдрийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн зарим газрыг өөрчлөн байгуулах тухай оор ******* хоёр Г болж тусдаа байгуулагдсан. ******* болон түүний барьж явсан тээврийн хэрэгсэл нь нэгтгэлд хамааралтай байсан бөгөөд хоёрдугаар баазын эзэмшилд байгаагүй. Иймд манайх энэ хэргийн хариуцагч биш гэж үзэж байна. Нэхэмжлэгч нэгтгэлийг байх үед болсон үйл явдлыг тайлбарлаж байна. Одоо бол нэгтгэл гэсэн байгууллага байхгүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасан.
4.2. Нэхэмжлэгчийн гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлага нь ******* хоёр Г-т огт хамааралгүй. Иймд ******* хоёр баазад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч ******* гурав Г-ын гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
5.1. ******* гурав Г нь 2018 онд байгуулагдсан ба үүнээс хойш үйл ажиллагаа нь тогтвортой явагдаж байгаа. Хэрэг гарах үед нэгтгэл гэсэн компани байсан ба тус нэгтгэлийг 2024 онд хуваасан гэж миний зүгээс ойлгож байна. Хавтаст хэргийн материалтай танилцахад татан буугдсан шүүхийн шийдвэр, хувьцаа эзэмшигчдийн тогтоол байгаагүй учраас шинээр байгуулагдсан компанид эрх шилжсэн эсэхийг тодруулах биз. Нэхэмжлэгч өмнөх шүүх хуралдаанд ******* 3 болон ******* 5-ыг нотлох баримтад үндэслэн энэ хэргийн жинхэнэ хариуцагч биш гэж үзсэн учраас хариуцагчаас татгалзах хүсэлт гаргасан. Хэрэв нэхэмжлэгч уг хүсэлтээ дэмжиж байгаа бол манай байгууллагыг хариуцагч гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн үнийн дүнг 6 хариуцагчаас хувь тэнцүүлэн гаргуулна гэх тайлбарыг гаргаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар манай байгууллага нь хариуцагч *******ийг 2023 онд ажилд авснаас биш өөрөөр эрх зүйн харилцаа үүсгээгүй ба хэрэг гарсан тухайн үед ******* нь нэгтгэлд ажиллаж байсан гэдэг нь тогтоогддог. Мөн нэхэмжлэгч нь ******* гурвыг хамтран хариуцагчаас хасах нь зүйтэй гэх хүсэлт болон тайлбарыг гаргадаг. Иймээс нэхэмжлэгч талын тайлбараар болон хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд ч тэр манай байгууллага энэ хэргийн хариуцагч биш юм гэжээ.
6. Хариуцагч ******* дөрөв Г-ын гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
6.1. Манай байгууллага нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны , Засаг даргын 2024 оны дугаар захирамжийн дагуу 2024 оны 07 дугаар сарын 23-нд ******* дөрөв орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь үүсгэн байгуулагдсан тул уг хэрэгт хамааралгүй болно.
6.2. ******* дөрөв Г нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ын дагуу үүсгэн байгуулагдсан бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээ, Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай Тээврийн хэрэгслийг балансаас балансад шилжүүлэх тухай захирамж, ******* дөрөв Г-ын захирлын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай тушаалаар маркийн нийт 128,978,236,000 төгрөгийн үнэ бүхий их багтаамжтай, 105 ширхэг автобусыг үндсэн хөрөнгөд бүртгэж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Нэхэмжлэгч ******* нь тус байгууллагатай ямар нэгэн хөдөлмөрийн харилцаанд ороогүй, мөн маркийн тээврийн хэрэгслүүд эрх, үүрэг, хариуцлагын хамт шилжиж ирээгүй. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т заасан хариуцагч биш, 2022 оны 05 дугаар сарын 09-нд болсон асуудалд хамааралгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
6.3. Нэхэмжлэгч талаас 2022 оны үйл баримтыг ярьдаг боловч 2024 онд манай байгууллага анх байгуулагдсан. Мөн манайх барилга байгууламжийн хувьд Хан-Уул дүүрэг, буюу нд үйл ажиллагаагаа явуулдаг ба барилга байгууламж, бүтээн байгуулалтын ажил ид явагдаж байгаа. Засаг даргын захирамжаар 105 ширхэг цоо шинэ тээврийн хэрэгслийг манайд шилжүүлж өгсөн бөгөөд Daewoo маркийн тээврийн хэрэгслийн нэг ч эрх шилжиж ирээгүй. Магадгүй тухайн автобус актлагдаад, худалдан борлуулагдсан байж ч болно. Худалдан борлуулагдсан байсан ч гэсэн манайд тэр талын орлого огт орж ирээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ******* дөрөв Г хариуцах боломжгүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Хариуцагч ******* тав Г-ын гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
7.1. иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тай “Нийтийн үйлчилгээ эрхлэгч Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн зарим газрыг өөрчлөн байгуулах тухай” тогтоол, 5 дугаар хавсралтаар “******* 5” ΟΗӨΑΑΤΥГ дүрмийг баталсан. Нийтийн тээврийн газар, ХХК-ийн хооронд 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Хөрөнгө барьцаалж төлбөр барагдуулах хэлцэл”-ийн хүрээнд 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тай тогтоол, Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай “ өмчид хөрөнгө бүртгэх тухай” захирамжаар “... “” ХХК болон нийтийн тээврийн бодлогын газрын хооронд 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийн дагуу 75,377,504,176 төгрөгийн өртөг бүхий, хавсралтад заасан 83 хөрөнгийг нийслэлийн өмчид хүлээн авч, ******* 5 Г-т шилжүүлсэн. Хэргийн материалд авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар “ нэгтгэл” Г нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны байдлаар хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 24,615,995,000 төгрөг буюу ******* 5 Г-ыг шинээр үүсгэн байгуулсан. ******* нь нэгтгэл Г-ын 1 дүгээр баазын улсын дугаартай автобусыг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж, эрүүгийн хариуцлага хүлээсэн нь тухайн жолоочийг харьяалан ажиллуулж байсан буюу нэгтгэл Г-ыг хуваахад өөрт олгогдсон эд хөрөнгийг эзэмшиж ашиглаж байгаа хуулийн этгээд хариуцна гэж үзэж байна.
7.2. Дээрх хэлцлийн хүрээнд бий болсон хөрөнгөөр Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаар захирамжаар ******* тав Г-ын бүтэц, орон тооны хязгаар шинэчлэн тогтоож шинээр байгуулсан. иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны тай тогтоолын агуулгад зарим газрыг өөрчлөн байгуулах гэдэг нь нэгтгэл Г-ыг хуваах тухай дурдсан байна. ******* 1, 2, 4 Г-ыг байгуулах Засаг даргын захирамжид “ нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн зарим газрыг өөрчлөн байгуулж, харин ******* гурав Г-ыг байгуулж бүтэц, орон тоог баталсан 2018 оны дугаартай захирамжийг хүчингүй болгож, бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн баталсан 2020 оны дугаартай захирамжид заасан байгууллагын нэршил, үйл ажиллагаа хэвээр, ******* тав Г-ыг байгуулсан 2024 оны дугаартай захирамжид “бүтэц, орон тоог хавсралтаар шинэчлэн баталсугай ...” гэсэн нь дээрх хоёр үйлдвэрийн газрыг шинээр байгуулсан гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлуудын талаар тухайн үеийн нэгтгэл Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “... “ нэгтгэл”, “******* гурав” гэсэн 2 Г байдаг, манай байгууллага 3 хуваагдсан. “” ХХК нь улсад хөрөнгөө хураалгаж нэг компани болж автобусны 5 компани болсон. Өмнө нь бааз байсан байрнуудыг үндэслэж хуваасан ...” гэж тус тус мэдүүлсэн зэргээс нэгтгэл Г нь Компанийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар ******* 1, 2, 4 гэсэн Г болж хуваагдсан тул “******* тав” Г нь жинхэнэ хариуцагч биш гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар ******* тав Г-т холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
7.3. Миний хувьд хариуцагч нарын гаргасан тайлбарыг дэмжиж байна. нэгтгэлийг ******* нэг, хоёр, дөрөв гэж хуваагаад тавыг шинээр байгуулсан. Харин ******* гурав бол хуучин ажиллаж байсан. Зарим үйлдвэрийн газруудыг өөрчлөн байгуулах талаар Засаг даргын захирамжид маш тодорхой заасан. Манай байгууллага нь нэгдлээс шилжиж ирсэн үндсэн хөрөнгөгүй, шинэ хөрөнгө дээр бий болсон компани. Нэхэмжлэгч талаас тогтоолын нэг, хоёрдугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбартаа дурдаад байна. Хариуцагч компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа учраас Авто тээврийн хууль, дүрэм зэрэг бүхий л хууль, дүрэмд зааснаар эрх эдэлж, үүрэг хүлээсэн. Иймд манай үйлдвэрийн газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
8.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* нэг Газар, ******* хоёр Газар, ******* дөрөв Газраас тус тус 12,685,322 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 74,345,531 төгрөгийн шаардлагыг, хариуцагч ******* гурав Газар, ******* тав Газар, ******* нарт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
8.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 642,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* нэг Газар, ******* хоёр Газар, ******* дөрөв Газар нараас 348,229 төгрөг буюу тус тус 116,076 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
9. Хариуцагч ******* нэг Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
9.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй. Нэхэмжлэгч анх ******* болон нэгтгэл Г гэсэн 2 хариуцагчид холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэгтгэл Г нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2024 оны оор ******* нэг, ******* хоёр, ******* дөрөв гэсэн гурван хуулийн этгээд болж хуваагдсан.
9.2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хувааж, 3 хариуцагчид хариуцуулан шийдвэрлэхдээ хариуцагч т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хариуцагч ******* нь нэгтгэлд хөдөлмөрийн гэрээгээр автобусны жолоочоор ажилладаг байсан ба Иргэний хуулийн 513 дугаар зүйлд зааснаар гэм хор учруулснаас төлсөн төлбөрийг буцаан нэхэмжлэх эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болгосон. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт зааснаар буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу хариуцагч нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч ******* бөгөөд анхан шатны шүүх хуралдааны үеэр түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч “гэм буруу дээр маргаагүй, хохирлыг төлнө, гэхдээ хэдэн төгрөг нэхэмжлэхээ хэлнэ үү” гэж удаа дараа хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байсан. Хариуцагч ******* эрүүгийн шүүхийн тогтоолын дагуу зорчих эрх хязгаарлах ялыг эдэлж дууссан бөгөөд одоо ******* гурав Г-т автобусны жолоочоор ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* тогтмол цалин, хөлсний орлоготой тул хохирол төлбөрийг төлөх боломжтой. Иймд ******* нэг Г-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
9.3. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт ямар үндэслэлээр хариуцагч *******т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон талаарх дүгнэлтийг хийгээгүй нь уг шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байх шаардлагыг хангаагүй гэжээ.
10. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
10.1. Хариуцагч ******* нэг Г-ын гомдол хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “тээврийн хэрэгслийн гэм хорыг эзэмшигч хариуцах” талаар хуульчилсан. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан, бодит үнэнд нийцсэн хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт зааснаар гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний нэмэлт, өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* болон нэгтгэл Г-т холбогдуулан гэм хорын хохиролд 97,228,097 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж хариуцагч ******* болон ******* нэг Г, ******* хоёр Г, ******* гурав Г, ******* дөрөв Г, ******* тав Г-т тус тус холбогдуулан гэм хорын хохирол буюу олох ёстой байсан орлого 97,228,097 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 15,173,400 төгрөг, нийт 112,401,497 төгрөг гаргуулахаар шаардсан. /1хх-1, 79-80, 2хх-66-67/
Хариуцагч ******* “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг ажил олгогч хариуцан арилгах үүрэгтэй” гэж, хариуцагч ******* нэг Г, ******* хоёр Г, ******* гурав Г, ******* дөрөв Г, ******* тав Г нь “Хариуцагч *******ийн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан нэгтгэл Г татан буугдсан, эрх залгамжлал шилжээгүй. *******тай хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсгээгүй тул *******т учирсан гэм хорын хохирлыг хариуцах этгээд биш” гэж татгалзлаа тайлбарлан маргасан.
3. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасанд нийцжээ.
3.1. Хариуцагч ******* нь Баянгол дүүргийн ллын автобусны буудлын замд 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 22:00 цагийн орчим маркийн, улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 23.4 дэх заалтыг зөрчсөний улмаас нэхэмжлэгч *******ыг буугаагүй байхад нь хөдөлгөөн эхэлж, хөлийг нь дайрч, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хэргийн 1 дүгээр хавтасны 13-17 дугаар тал дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 арын 01-ний өдрийн дугаар магадлалаар тогтоогдсон. /1хх-13-17/
3.2. Гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч *******ын биед хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд дунд чөмөгний хугарлын үлдэц оношоор хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдаж /1хх-196/, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэхгүй болсон үндэслэлээр Дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр тушаалаар ажил албан тушаалаас чөлөөлөгдөж, 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгосон байна. /1хх-57, 121/
3.3. Хариуцагч ******* нь нэгтгэл Г-ын захирлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дугаар тушаалаар Нэгдүгээр баазын Тээвэрлэлт үйлчилгээний албаны 4 дүгээр хэсэгт нийтийн тээврийн автобусны жолоочоор хөдөлмөрийн гэрээ байгуулан, ажилд томилогдсон байх ба улмаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа 38 хоног тасалсан үндэслэлээр мөн газрын захирлын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. /1хх-94-95/
3.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэгтгэл Г нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Нийтийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн зарим газрыг өөрчлөн байгуулах тухай” тогтоолоор татан буугдаж, тус байгууллагын эрх, үүрэг, хариуцлага ******* нэг Г, ******* хоёр Г, ******* дөрөв Г-т тус тус шилжсэн. /1хх-137-138/
3.5. Харин ******* гурав Г 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, үйл ажиллагаа явуулж байсан нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар, ******* тав Г нь “” ХХК-ийн 75,377,504,176 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийн дагуу хүлээн авч, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх болсон нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоол, Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дугаар захирамжаар тогтоогдсон байна. /1хх-208, 2хх-26, 32/
Ингээд анхан шатны шүүх хариуцагч ******* гурав Г, ******* тав Г-т татан буугдсан нэгтгэл Г-ын эрх, үүрэг, хариуцлага шилжээгүй, гэм хорыг хариуцан арилгах үүрэг үүсээгүй гэж дүгнэж тэдгээрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасантай нийцжээ.
4. Нэхэмжлэгч нь ослын улмаас хөдөлмөрийн чадвар алдаж, ажлаас чөлөөлөгдсөн тул олох ёстой байсан орлогыг өөрийн авч байсан цалин хөлсний дунджаар тооцон 2022 оны 05 сараас өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүртэл буюу 2025 оны 12 сарын дуустал хугацааны нийт 97,228,097 төгрөг гаргуулахаар шаардсан.
Шүүх нэхэмжлэгчийн ирүүлсэн цалингийн тодорхойлолт, түүвэр, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа зэргийг үндэслэн түүний 2022 оны 5 сараас 2025 оны 5 сар хүртэл хугацааны 738 ажлын өдөрт ногдох цалин 61,309,350 төгрөгөөс нийгмийн даатгалын сангаас олгогдсон хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийн зөрүү 23,253,384 төгрөгийг хасаж, хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын зөрүү 38,055,966 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* нэг Г, ******* хоёр Г, ******* дөрөв Г-аас тус тус 12,685,322 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй ба хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
Учир нь хариуцагч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч *******ын эрүүл мэндэд хохирол учирсан тул уг гэм хорын хохирлыг хариуцвал зохих этгээд нь ажил олгогч буюу нэгтгэл Г бөгөөд уг газар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т зааснаар өөрчлөн зохион байгуулагдаж, 3 хуулийн этгээд бий болсон тул уг хуулийн этгээдийн эрх, үүрэг, хариуцлагыг хүлээн авсан ******* нэг Г, ******* хоёр Г, ******* дөрөв Г-ууд нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасны дагуу гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.
Түүнчлэн нэхэмжлэгч ******* түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 59,172,131 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн энэ талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй болно.
5. Нэхэмжлэгч ******* эрүүгийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохиролд 15,173,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх “Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж өөрчилсөн заалтыг буцаан хэрэглэхгүй. *******ыг 2022 оны 05 сарын 09-ний өдөр зам тээврийн осолд өртөх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийг хэрэглэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж дүгнэн, уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг зөрчөөгүй байна.
Харин шүүх эдийн бус гэм хорын хохиролтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ эдийг бус гэм хорын хохирлыг арилгах Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь заалтыг баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж, тогтоох хэсгийн нэг дэх заалтад уг заалтыг нэмж, өөрчлөлт оруулна.
6. Мөн хариуцагч *******т холбогдох хэргийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ч энэ талаар шийдвэрт дүгнэлт хийгээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэнэ.
Ажилтан ******* ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр нэгтгэл Г-т ажиллаж, ажил үүргээ гүйцэтгэх байх явцдаа бусдад гэм хорын хохирол учруулсан нь хэргийн баримтаар тогтоогдсон тул ажил олгогч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар хариуцлага хүлээнэ.
Иймд хариуцагч ******* нэг Г, ******* хоёр Г, ******* дөрөв Г нь *******аас өөрт учирсан хохирлоо нэхэмжлэхэд шүүхийн шийдвэр болон магадлал саад болохгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/03943 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч ******* нэг Г-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* нэг Г-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Н.ГЭРЭЛТУЯА