Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/01796

 

 

БНСУ-ын иргэн ******* /*******/-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч *******Мандалбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2024/00612 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******, ************** нарт холбогдох,

*******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох, компанийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагч нараас гаргуулах тухай үндсэн,

Хариуцагч ******* ************** БНСУ-ын иргэн ******* /*******/ нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан компанийн эрх шилжүүлэх тухай, хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч *******-ийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ******* /*******/, нэхэмжлэгчийн орчуулагч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагч *******-ийн өмгөөлөгч *******, *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1. БНСУ-ын иргэн ******* нь 2010 оны үед Монгол Улсад төмөр замын үйл ажиллагаа эрхлэхээр очих үедээ танилаараа дамжуулан БНСУ-ын иргэн тай танилцсан. ******* нь болон түүний танил *******тэй холбогдож Хэнтий аймаг дахь хайгуулын лиценз бүхий *******-ийн 51%-ийг *******, 49%-ийг худалдан авах тухай гэрээг *******-ийн хувьцаа эзэмшигч **************тэй 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан. Уг гэрээний үнэ болох 250,000 ам.долларыг 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэрээний төлбөрт 100,000 ам.долларыг, үлдэгдэл төлбөр 150,000 ам.долларыг 2012 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төлж төлбөрийг ******* 100 хувь төлж дуусгасан бөгөөд гэрээний үнэ болон төлбөртэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй болно. 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн гэрээг УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлж, *******-ийн хувьцаа эзэмшигчээр *******, нарыг бүртгүүлж гүйцэтгэх захирлаар *******ийг бүртгүүлсний дараа буюу 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр *******-ийн нэр дээр ашигт малтмал ашиглах MV-017189 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас олгосон.

1.2. *******-ийн хувьцааг **************д буцаан шилжүүлэх болсон шалтгаан нь стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай Монгол Улсын хуульд Гадаадын иргэн 49-өөс дээш хувийг эзэмших тохиолдолд УИХ-аас зөвшөөрөл авах хэрэгтэй гэж заасны дагуу 49-өөс дээш хувийг гадаадын иргэн эзэмшиж болохгүй учраас Монгол хүнд хувьцаагаа буцаан шилжүүлэх шаардлагатай гэсний дагуу 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн *******-ийн хувьцаа бэлэглэх гэрээ, эрх шилжүүлэх гэрээг байгуулах болсон. Тус гэрээг хувьцаа буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээг үндэслэж байгуулсан. *******-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч ******* нь 100 хувийн хувьцааны үнэ болох 250,000 ам.долларыг бүрэн төлсөн. ******* нь буцаан худалдан авахад ямар нэгэн төлбөр тооцооны асуудалгүй болно. Хувьцааны 49 хувийг худалдагч нь ямар нэгэн гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх үүрэгтэй гэж заасан. Уг гэрээгээр *******-ийн 51 хувийн хувьцааг *******, 49 хувийн хувьцааг нар **************д түр хугацаанд шилжүүлж, *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр ************** бүртгүүлсэн.

1.3. Хувьцаа буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээний дагуу ******* нь *******-ийн хувьцааг ******* шийдвэрийг үндэслэж 100 хувь шилжүүлэн авахаар 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 1.2-т *******-ийн хувьцааг худалдах тухай 100 хувийн хувь нийлүүлэгч ************** шийдвэрлэсэн тул энэхүү шийдвэр нь хүчин төгөлдөр бөгөөд хэн ч үл маргах эцсийн шийдвэр, мөн гэрээний 1.4-д Энэхүү гэрээг үйлдэж нотариатаар баталгаажуулснаар БНСУ-ын иргэн *******ий эзэмшилд /өмчлөлд/ шилжсэнд тооцно гэж тус тус заасан тул ******* улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан.

Харин *******-ийн өдөр тутмын үйл ажиллагааг өмнөх хувьцаа эзэмшигч ******* томилсон гүйцэтгэх захирал *******/******* нөхөр/ болон ************** нар хариуцан ажиллаж байсан. ******* нь үйл ажиллагаагаа *******ий хамаарал бүхий *******-д тайлагнаж, санхүүжилтээ авдаг байсан. Гэтэл ******* нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19/91 тоот *******д илгээсэн албан бичигт *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр хуулийн дагуу ************** Улсын бүртгэлд бүртгэлтэй ба аливаа гуравдагч этгээдээс компанийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлэх, захиран зарцуулах байдлаар шаардах эрхгүй гэж мэдэгдсэн болно. Мөн санхүүжилтийг шилжүүлдэг байсан бөгөөд *******ийг *******-ийн 100 хувийг хувьцаа эзэмшигч гэдгийг олон хүн гэрчилж хэлнэ.

Иймд *******-ийн 100 хувийн хувьцаа буюу нийт 1,000 ширхэг хувьцааны эзэмшигч нь БНСУ-ын иргэн ******* /*******/ мөн болохыг тогтоож, **************эс *******-ийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ******* тайлбарын агуулга:

******* нь уул уурхайн хайгуулын XB-014093, ХВ-017190, ашиглалтын MV-017189 дугаартай тусгай зөвшөөрлүүд эзэмших эрхийг аж ахуйн нэгжийн хамт худалдахаар тохиролцож 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдөр БНСУ-ын иргэн 49 хувь, ******* 51 хувийн хувьцаа эзэмшигч болж хайгуулын 2 лиценз, ашиглалтын 1 лицензтэй компанийн эрхийг шилжүүлэн өгсөн.

Компанийн хувьцаа эзэмших эрхийн урьдчилгаа үнэ болох 250,000 ам.долларыг авснаас хойш үйл ажиллагаа хэвийн явуулж чадахгүй, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 381 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус үндэслэн *******-ийн эзэмшлийн хайгуулын ХВ-014093, ХВ-017190 дугаар тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон, ашиглалтын MV-017189 дугаар лицензийг цуцлах мэдэгдлийг хүлээн авсан, компани 2013 оны санхүүгийн 1, 2, 3 дугаар улиралд бүхэлдээ алдагдалтай үйл ажиллагаа явуулсан, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч БНСУ-ын иргэн , ******* нар хоорондоо бизнесийн хувьд зөрчилтэй, таарамжгүй харилцаатай болсон төдийгүй цаашид компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй байдлаа илэрхийлэн компанийн хувьцаа эзэмших эрхийг зөвхөн **************д буцаан өгнө, аль нэг талтай хамтран ажиллахгүй байхаар тохирч баталгаа бичиг хийж өгсний үндсэн дээр тус компанийн хувьцаа эзэмших эрхийг 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр **************д гэрээний үндсэн дээр буцаан өгч, улсын бүртгэлд бүртгүүлсэн.

**************д *******-ийн хувьцааг шилжүүлсэн шалтгаанаа Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авахдаа УИХ-аас зөвшөөрөл авах шаардлагатай учир Монгол Улсын иргэн рүү шилжүүлсэн гэх боловч компанийн 51 хувийн хувьцааг эзэмшдэг байсан нэхэмжлэгч ******* **************д л шилжүүлэхэд болох байсан, 1993 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн батлагдсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүчингүй болж Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсан гарсан, шинэчлэн батлагдсан уг хуульд 51 хувийг гадаадын иргэнд эзэмшүүлэхгүй байх эрх зүйн зохицуулалт байхгүй тул нэхэмжлэлд дурдсан тайлбар үндэслэлгүй.

************** БНСУ-ын иргэн ******* нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан гэх Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээний тухайд нэхэмжлэгч тал БНСУ-ын ******* Солонгосын Ашигт малтмалын нөөцийн газраас гадаад улсад бизнес эрхэлж буй өөрийн орны иргэнд уул уурхайн чиглэлээр хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахад буцалтгүй тусламж өгдөг, тухайн гадаад улсад уул уурхайн чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжид хамаарал бүхий байх, тухайн аж ахуйн нэгж нь ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байхыг шаарддаг тул гэрээ байгуулах шаардлагатай байна, санхүүжилт авах хэрэгтэй, зөвхөн БНСУ-д ашиглана гэж хэлж байгуулсан дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм.

Тухайн үед дээрх гэрээ хийх үед энэ талаар *******ий бие төлөөлөгч БНСУ-ын иргэн, -ийн захирал *******, орчуулагч , *******-ийн гүйцэтгэх захирал ******* нар тодорхой ярилцаж бичлэг хийж хадгалсан ба шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх төдийгүй нэхэмжлэгчийн зүгээс *******-д 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр албан бичиг ирүүлсэн ба хариуцагч тал 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19/91 тоот албан бичгээр хариуг хүргүүлсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үйл баримттай холбоотойгоор хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, хариу тайлбарт дурдсан үндэслэлүүдийг судлан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч *******-ийн тайлбарын агуулга:

*******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь ************** бөгөөд компанийн зүгээс хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг үндэслэж улсын бүртгэлийн байгууллагад компанитай холбоотой тухайн бүртгэлийг хийлгэх эсэхийг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалттай ба нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь манай компанийн хувьд хамааралгүй гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчийн хувьд хариуцагчаар биднийг тодорхойлж харьяаллын бус шүүхэд буюу иргэний хэргийн анхан шатны шүүхэд үндсэн нэхэмжлэлд хамаарахгүй асуудлаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж тодорхойлж байгаа нь үндэслэлгүй бөгөөд зайлшгүй нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзвэл компанийн улсын бүртгэлтэй холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлд дурдагдсан 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хувьцаа буцаан худалдан авах болзолтой хийсэн гэрээний хувьд хариуцагч тал энэхүү гэрээг хуульд заасны дагуу хийгдээгүй, хэрэгжих боломжгүй, хэрэгжээгүй хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байгаа ба хэрэв уг гэрээ хэрэгжсэн тохиолдолд *******-ийн хувьцаа эзэмших эрхийн 51 хувийг *******д, 49 хувийг нь д буцаан өгөх ёстой байсан юм. ************** БНСУ-ын иргэн ******* нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан гэх Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээний тухайд нэхэмжлэгч тал БНСУ-ын ******* Солонгосын Ашигт малтмалын нөөцийн газраас гадаад улсад бизнес эрхэлж буй өөрийн орны иргэнд уул уурхайн чиглэлээр хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахад буцалтгүй тусламж өгдөг, тухайн гадаад улсад уул уурхайн чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжид хамаарал бүхий байх, тухайн аж ахуйн нэгж нь ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байхыг шаарддаг тул гэрээ байгуулах шаардлагатай байна, санхүүжилт авах хэрэгтэй, зөвхөн БНСУ-д ашиглана гэж хэлж байгуулсан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл юм.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасны дагуу ************** БНСУ-ын иргэн ******* нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Компанийн эрх шилжүүлэх тухай, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

Солонгос улсын ашигт малтмал баялгийн газар /Кores/ нь санхүүжилт олгохын тулд эхлээд гадаадад ашигт малтмалын үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчээс Хөрөнгө оруулалт хийх нөхцөл байдлын судалгаа хийлгүүлэх хүсэлтийг хүлээн аваад Солонгос улсын ашигт малтмал баялгийн газрын ажилтан тухайн газарт биечлэн ирж судалгаа хийх замаар Эдийн засгийн өрсөлдөх чадвартай уурхайн байгалийн баялаг байгаа эсэх-ийг тогтоодог. Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ******* нь *******-тай ямар ч хамааралгүй байсан бол Зэвт дуулга Солонгос улсын ашигт малтмал баялгийн газар /*******/-т өөрийн нэрээр уурхайд суурь хайгуулын ажиллагаа явуулах хүсэлт гаргах шаардлагагүй байсан. Харин тус компанийн жинхэнэ хувьцаа эзэмшигч нь БНСУ-ын иргэн ******* байсан учраас өөрийн компанид суурь хайгуулын ажиллагаа явуулахаар 2015 оны 01 сард Солонгос улсын ашигт малтмал баялгийн газарт хөрөнгө оруулалт хийх нөхцөл байдлын судалгаа хийлгүүлэх хүсэлтийг гаргасан. Тус хүсэлтийн дагуу Солонгос улсын ашигт малтмал баялгийн газрын ажилтан 2015 оны 04 дүгээр сарын 21-ээс 27-ны хооронд Монголд биечлэн ирж, *******-ийн Хэнтий уурхайд хөрөнгө оруулалт хийх нөхцөл байдлын судалгааг хийсэн. Дээрх судалгааг Хэнтийн уурхайд хийх үед ******* байлцаж байсан.

Ийнхүү хөрөнгө оруулалт хийх нөхцөл байдлын судалгаагаар суурь хайгуулын ажиллагаа явуулах боломжтой гэсэн дүгнэлтийн дагуу *******ээс суурь хайгуулын ажиллагаа явуулах хүсэлтийг 2015 оны 06 сард гаргасан. Үүний дараа буюу 2015 оны 08 сарын 11-ний өдөр Солонгос улсын ашигт малтмал баялгийн газраас суурь хайгуулын ажиллагаанд тэнцсэн мэдэгдлийг *******д хүргүүлж, 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр суурь хайгуулын ажиллагаа явуулахад шаардлагатай урьдчилгаа төлбөр болох 65,233,000 вон, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр сүүлийн төлбөр болгон 27,817,000 воны санхүүжилтийг хүлээн авсан. Дээрх санхүүжилтийн мөнгөөр *******-ийн Хэнтий уурхайд хайгуулын өрөмдлөгийн ажил хийлгүүлэхээр 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр *******-тай Хайгуулын өрөмдлөгийн ажлын гэрээ-г байгуулж, гэрээний төлбөрт нийт 283,500,000 төгрөгийг шилжүүлсэн нь *******-ийн Хаан банкны дансны хуулга болон мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдоно. Дээрх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Гуравдагч этгээд *******-ийн тайлбарын агуулга:

*******-ийн 80 хувийн хувьцаа эзэмшигч нь БНСУ-ын хуулийн этгээд ******* бөгөөд ******* нь тус *******-ийн 24,793 хувийн хувьцаа эзэмшигч, тус компанийн хамтарсан гүйцэтгэх захирал юм. Нэхэмжлэгч ******* нь *******-ийн 100 хувийн хувьцааг **************эс 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлж авсан бөгөөд энэхүү гэрээнүүд хүчин төгөлдөр байгуулагдаж, *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь ******* болсон учраас ******* нь *******-ийн үйл ажиллагаанд шаардлагатай зардлуудыг санхүүжилтийн зээл хэлбэрээр олгож байсан бөгөөд *******-ийн гүйцэтгэх захирал *******ын 1 сарын цалин болох 5,000,000 төгрөгийг мөн *******-аас олгож ирсэн.

*******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь ******* болсон хэдий ч *******-ийн өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх захирал ******* хариуцан ажиллаж байсан тул компанийн үйл ажиллагаанд шаардлагатай мөнгийг *******ын шаардсаны дагуу *******-аас ******* руу шилжүүлдэг байсан. Дээрх зээл хэлбэрээр олгосон мөнгөө шаардаж *******-аас 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн мөнгийг шаардах тухай албан бичгийг *******-д хүргүүлсэн.

Гэтэл *******-аас Хариу хүргүүлэх тухай 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 20/28 албан тоот албан бичигтээ тус компанитай зээлийн гэрээний харилцаа үүсгээгүй, харин БНСУ-ын иргэн *******тэй холбоотой хөрөнгө оруулалтын мөнгөний талаар талууд харилцан тохиролцож тооцоо нийлсний үндсэн дээр шийдвэрлэх боломжтой гэдгийг *******тэй ярилцаж байгаа гэж мэдэгдсэн. Дээрх *******тэй холбоотой хөрөнгө оруулалтын мөнгө гэх асуудал нь *******-аас *******-д зээл хэлбэрээр олгосон санхүүжилтийн асуудалтай холбоотой юм. Энэхүү *******ий *******-д оруулсан хөрөнгө оруулалтыг хэмжээг тодорхойлоход *******-ийн *******-д зээл хэлбэрээр олгосон санхүүжилтийн асуудал зайлшгүй хамааралтай. *******-аас *******-ийг санхүүжүүлдэг байсныг нотолсноор *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь БНСУ-ын иргэн ******* болох нь тогтоогдоно гэжээ.

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Бүгд найрамдах Солонгос улсын иргэн ******* /*******/-ийг *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоож, *******-ийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгчид гарган өгөхийг хариуцагч ******* /гүйцэтгэх захирал *******/, хариуцагч ************** нарт даалгаж, нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Бүгд найрамдах Солонгос улсын иргэн ******* /*******/-ийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй үндэслэлээр хариуцагч ******* гаргасан ******* ******* нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Компанийн эрх шилжүүлэх тухай, хувьцаа худалдах худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60.1, 56.1 дэх хэсэг, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 210,600 /70200+70200+70200/ төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

8. Хариуцагч *******-ийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ******* нь 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн *******-ийн хувьцаа, худалдах худалдан авах гэрээний дагуу 51 хувийн хувьцааг эзэмшиж байсан ба 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан гэх хувьцаа буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээнд ******* 100 хувийн хувьцаа эзэмшигч гэсэн засвар хийсэн, эргэлзээтэй баримт төдийгүй *******-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч атлаа ямар учраас 100 хувийн хувьцаа эзэмшигчийг төлөөлж гэрээ хийсэн нь ойлгомжгүй.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй гэрээнд дурдагдсан 250,000 ам.долларын тухайд уг мөнгийг нэхэмжлэгч нь *******-ийг гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болгоно гэж БНСУ-ын иргэн ******* /*******/-д залилуулсан агуулгаар хууль хяналтын байгууллагад эрүүгийн журмаар гомдол гаргаж шалгагдан ******* /*******/-д холбогдох эрүүгийн хэрэг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 308 дугаартай магадлалаар эцэслэн шийдвэрлэгдсэн ба дахин иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тухайн мөнгийг гэрээний мөнгө төлсөн агуулгаар хандаж байгаа нь эргэлзээтэй.

Маргаан бүхий 250,000 ам.доллар 2012 онд байгуулагдсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үнэ байсан гэх боловч хариуцагч **************д шилжүүлсэн баримтгүй, эрүүгийн журмаар шийдвэрлэгдсэн үйл байдал нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний үнийг төлсөн гол нөхцөлийг хангаагүй атал шүүх 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй буюу уг гэрээний үнэ болох 1,000,000 төгрөгийг төлсөн эсэхэд ч анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй орхигдуулсан.

Анхан шатны шүүх гэрээний хөөн хэлэлцэх хугацаа, шаардах эрх хэзээ үүсэх талаар эрх зүйн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 76.4 дэх хэсэгт заасны дагуу талуудын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 02-ны байгуулсан гэх хувьцаа буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх ба *******-аас БНСУ-ын иргэн *******д өгсөн 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 19/91 албан бичгийг хүргүүлснээр шаардах эрх үүссэн гэж үзсэн нь буруу бөгөөд Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасны дагуу хуулийн хэрэгжилтийг хангаагүй буюу улсын бүртгэлд бүртгүүлээгүй үеэс шаардах эрх үүссэн байх нөхцөл байдлыг нэхэмжлэгчийн эрх ашгийн үүднээс хууль зөрчиж ашигтай байдлаар шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь гэрээг дүр үзүүлэн хийсэн, БНСУ-ын Ашигт малтмалын баялгийн газраас гадаад улсад бизнес эрхэлж буй өөрийн орны иргэнд уул уурхайн чиглэлээр хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахад буцалтгүй тусламж олгодог, тухайн гадаад улсад уул уурхайн чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжид хамаарал бүхий байх, аж ахуйн нэгж нь ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байхыг шаардсаны дагуу байгуулж байсан гэрээ бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн аудио ярилцлагын тэмдэглэлийг хуульд заасны дагуу бэхжүүлж өгсөн, тухай аудио бичлэг хийгдсэн эсэх дээр хэргийн оролцогчид маргаагүй.

Иргэний хэргийг шүүх шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн асуудал гарсан ба шүүхийн дүгнэлтэд ******* нь *******- ийн хувьцаа эзэмшигч гэж итгэсэн үндэслэлээр 2015 оноос хойш хариуцагч *******-д өөрийн хамаарал бүхий *******-аар санхүүжүүлсээр ирсэн, хариуцагчийн төлөөлөгч ******* нь хамтран ажиллах гэрээний үндсэн дээр ажиллаж байсан гэж тайлбарласан ба ******* нь *******-ийн үйл ажиллагааг 2014-2020 оны 11 сар хүртэл санхүүжүүлж байсан ба зээл хэлбэрээр мөнгөн гүйлгээ хийгдсэн нь нотлогдож байна гэх агуулгаар эрх зүйн ач холбогдол бүхий хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд санхүү, мөнгөн хөрөнгийн гүйлгээ хийгдэж байсан эсэхийг тогтоож байгаа нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарах эсэх, хамрах хүрээг буруу тодорхойлсноор шүүхийн шийдвэр хууль ёсны дагуу гараагүйг нотлохын хамт нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагын хүрээнд *******-ийн захирлаар ******* улсын бүртгэлд бүртгэгдсэн, тамгыг захирал ******* эзэмшиж байгаа үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа ямар баримтыг үнэлсэн нь шийдвэрт тодорхойгүй орхигдуулсан, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч ************** нас барсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.Тухайлбал, шүүхийн шийдвэрийн дагуу хариуцвал зохих этгээд нас барсантай холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргаж байгаа учраас шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү. Энэ ямар ач холбогдолтой вэ гэхээр өв залгамжлал болон эрх залгамжлал хуульд заасан хугацаанд хэрэгжинэ. Ингээд нэхэмжлэгч хариуцагчаа тодорхойлоод тодорхой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь дахин нээгдэнэ. Иймд процессын хувьд зөвтгөх боломж нь байгаа учраас энэ асуудлыг шийдвэрлэвэл талууд эхнээсээ шинээр нэхэмжлэл гаргаад шүүхээр шийдвэрлэх боломж байгаа гэдгийг хэлье гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:

Маргааны үйл баримт дан ганц 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн гэрээнээс үүсээгүй. Хэргийн үйл баримтад 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн гэрээнд тусгагдсан 250,000 ам.долларын талаар тусгасан бөгөөд тухайн гэрээнд ************** болон ******* /*******/ оролцож гарын үсэг зурсан. Энэ үйл баримттай уялдаа холбоотойгоор дараа дараагийн гэрээнүүд байгуулагдсан буюу бүтэн зураглалаар 3 гэрээний асуудал яригддаг. Тухайн 250,000 ам.доллар гэдэг үнэ 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн гэрээнд тусгагдсан үнэ юм. Энэ үнийн талаар 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан гэрээ болоод 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан хамгийн сүүлийн гэрээнд 250,000 ам.доллар төлөгдсөн болохыг дараа дараагийн гэрээнүүдийн заалтуудаар баталгаажуулсан. Үүнээс үзэхэд 2014 болон 2015 оны гэрээнд 250,000 ам.долларыг энэ гэрээний үнэ байсан гэж 2015 оны гэрээнд тодотгож зааж өгсөн. Тухайн 250,000 ам.доллароос өөр өр төлбөр тооцоо байхгүй гэдгийг талууд гэрээний 1.3-д тодорхой баталгаажуулж өгсөн. Энэ гэрээний 2.2-т ************** хувьцааны талаар гуравдагч этгээдийн эдлэх эрх байхгүй гэдгийг зааж өгсөн. Энэхүү нотолгооны үнэн зөвийн хариуцлагыг ************** бүрэн хүлээнэ гэж гэрээний 2.2-т зааж өгсөн. Дээр дурдсан 3 гэрээнд ************** өөрөө гарын үсэг зурсан. Энэ гарын үсэгтэй ************** болон ******* /*******/, ******* аль нь ч маргадаггүй. Хамгийн гол нь ************** тухайн 3 гэрээнд зурсан гарын үсэг хуурамч байна, би энэ гэрээг байгуулаагүй гарын үсэн зураагүй гэх байдлаар маргасан зүйл огт байхгүй. Уг 3 гэрээнд ************** гарын үсэг зурахдаа дээр дурдсан заалтаар 250,000 ам.доллар төлөгдсөн, өөр өр төлбөр байхгүй, хувьцааны талаар гуравдагч этгээд эрх эдлэхгүй гэсэн хүсэл зоригийн илэрхийллийг хоёрдмол утгагүйгээр маш тодорхой зааж өгөөд гарын үсэг зурсан. Иймд 250,000 ам.долларыг ************** аваагүй, төлөөгүй гэх тайлбар, мөн гэрээний үнэ 1,000,000 төгрөг байсан гэх тайлбарууд огт үндэслэлгүй. Хэргийн үйл баримт болон гэрээний заалтаар, гарын үсэг зурагдсан байдлаар эргэлзээгүй бүрэн нотлогдож, тогтоогдсон үйл баримт юм.

Мөн 250,000 ам.доллароос 100,000 ам.долларыг ******* авсан, 100,000 ам.долларыг *******, 50,000 ам.долларын ******* авсан талаар маргадаггүй. Харин ************** тухайн мөнгөнөөс аваагүй гэж маргасан. Учир нь эрүүгийн хэрэгт ******* мэдүүлэг өгөхдөө 250,000 ам.доллароор хувьцааг *******д /*******/ -д зарсан, 50,000 ам.долларыг би зуучлалын хөлсөнд авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Үүнд ******* 100,000 ам.доллар авснаа хүлээн зөвшөөрдөг, ******* 100,000 ам.доллар авснаа хүлээн зөвшөөрч гурвуулаа мэдүүлэг өгсөн. Иймд тухайн мөнгийг эдгээр 3 этгээд хувааж авсан гэдгийг үгүйсгэдэггүй, маргадаггүй. Маргаж буй нэг үндэслэл нь энэ мөнгөнөөс ************** аваагүй л гэж маргадаг. Эрүүгийн хэрэгт өгсөн ******* мэдүүлэгт юу гэж дурдсан талаар өмгөөлөгч ******* тодорхой тайлбарласан. Энэ дүгнэлтээр 250,000 ам.доллароор хувьцааг худалдсан нь нотлогдон тогтоогдоно, түүнийг *******, *******, ******* нар хувааж авсан нь тогтоогдоно. Харин ************** аваагүй гэдэгт тухайн мөнгийг ************** авахгүй байна уу, эсхүл 50,000 ам.долларыг ************** авна уу, эсхүл 50,000 ам.долларыг ******* авна уу, 100,000 ам.долларыг ******* авна уу нэхэмжлэгчид хамааралгүй. Өөрөөр хэлбэл, энэ асуудал нь хувьцааг худалдсан хүмүүсийн асуудал бөгөөд 250,000 ам.долларыг хоорондоо, дотооддоо хэрхэн хуваарилах нь нэхэмжлэгчид огт хамааралгүй. Үүнд явцуу буюу хэргийн гол үйл баримтаар нотлогдож байгаа үйл баримтыг үгүйсгэн няцаагаагүй, ************** аваагүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй.

Түүнчлэн, хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудалд ******* /*******/ эрхээ зөрчигдсөнийг хэзээ мэдсэн, эрх зөрчигдсөн нөхцөл байдал буюу мэдэх боломжтой үе нь хэзээнээс үүссэн гэдгийг хэргийн үйл баримтад цэг тавьж түүнээс хойш эрх нь зөрчигдсөн гэж үзэж хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэл бий болсон талаар талуудын хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой маргаанд хууль зүйн үнэн зөв, шударга дүгнэлт хийх ёстой. Энэ үүднээс анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар үнэн, зөв дүгнэлт хийсэн. Хэзээ ******* /*******/-ийн хувьцаатай холбоотой эрх зөрчигдсөнийг талуудын хооронд хувьцааг буцаагаад өөр дээрээ шилжүүлэхтэй холбоотой шаардлага гаргасны дараа түүний хариуд 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 19/91 дугаар албан тоот ирснээр мэдсэн. Тухайн албан тоотын агуулга нь *******-ийн хувьцаа *******д /*******/ хамааралгүй, энэ хувьцаа ******* хувьцаа гэх агуулгатай албан тоот ирснээр маргаан үүссэн. Үүнээс үүдэлтэйгээр хувьцаатай холбоотой эрх, ашиг сонирхол зөрчигдсөнийг мэдээд 2020 онд нэхэмжлэлээ гаргаад шүүхэд хандсан үйл баримт байгаа. Энэ хугацаанаас өмнө эрх нь зөрчигдсөнийг мэдээгүй шалтгаан нь 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний дагуу 2020 он хүртэл ******* /*******/ нь *******-ийн хувьцааг өөрийн хувьцаа гэсэн итгэл үнэмшил, ойлголтоор өөрийн хамаарал бүхий *******-аар дамжуулан уурхайд тасралтгүй хөрөнгө оруулалт хийсэн. Хөрөнгө оруулалт хийгээд тайлагнаад явж байхад хувьцаатай холбоотой маргаан байна гэдгийг нэхэмжлэгч ойлгох ямар ч боломжгүй бөгөөд огт маргаагүй. ******* /*******/-ийн хөрөнгө оруулсан компани буцаагаад хувьцааг шилжүүлж өгөх ёстой гэх тохиролцоо, 250,000 ам.долларыг төлсөн үйл баримт байсан учраас хэвийн буюу хөрөнгө оруулагчийн, хувьцаа эзэмшигчийн эрх зөрчигдөөгүй гэдэг байдлаар бүх хөрөнгө оруулалтыг 2020 он хүртэл хийсэн. Энэ үйл баримт нь гуравдагч этгээдийн тайлбар, энэ хүрээнд харилцаж байсан хөрөнгө оруулсан дансны хуулгаар нотлогддог. Тухайн хугацаанд буюу ******* гүйцэтгэх захирлаар томилогдсоноос хойш 1 сарын цалин болох 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч төлж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Иймд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зөрчигдөж эхэлсэн цаг хугацааг тодорхойлсон, 76.2 дахь хэсэгт хэзээнээс эхэлж эрх нь зөрчигдөөд хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэл бий болсон талаар хууль зүйн дүгнэлтийг анхан шатны шүүх хэрэгт авагдсан уг баримтад үндэслэн үнэн зөв, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иймд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хариуцагчийн гомдол үндэслэлгүй. Эрүүгийн хэрэгт шийдвэрлэсэн үйл баримтыг үндэслээд 250,000 ам.доллар төлөгдсөн гэх агуулгаар гомдол гаргаж, мэтгэлцсэн. Тухайн эрүүгийн хэрэг нь БНСУ-ын иргэн , ******* /*******/ нарын хоорондын мөнгөтэй холбоотой залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгаж тогтоож шийдвэрлэсэн хэрэг байдаг. Уг хэргийг шийдвэрлэсэн агуулга, үйл баримт, бүх нөхцөл байдлууд нь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалд тодорхой тусгагдсан. Энэ хэрэг маргаан нь *******, *******, ************** болон *******-д холбогдох хувьцааны гэрээнүүд болон 250,000 ам.доллартой холбоотой асуудал биш. Уг эрүүгийн хэрэгт энэ асуудлын талаар хэлэлцсэн асуудал байхгүй. Харин ******* /*******/ болоод ы хооронд үүссэн гэмт хэргийн шинжтэй асуудалд *******, *******, ************** нар гэрчийн мэдүүлэг өгсөн нь үнэн болохоос тухайн хэрэг нь хувьцаатай холбоотой асуудалд огт хамааралгүй учраас энэ талаар хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Эрх залгамжлалтай холбоотой асуудлыг гомдолд дурдсан. Гэтэл эрх залгамжлах асуудал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарч байгаа этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх үүргийг эрх залгамжилж байгаа болохоос өв залгамжлалын асуудлыг шийдвэрлэж байгаа асуудал биш юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаад гарсан этгээдийн эрх үүргийг эдлэх замаар процесст оролцох асуудлыг шийдвэрлэж байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгохтой холбоотой хүсэлт үндэслэлгүй. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

10. Давж заалдах гомдолд гуравдагч этгээдээс гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Санхүүжилт хийсэн үйл баримт нотлогдсон. Гуравдагч этгээдийн зүгээс хариуцагчтай аливаа байдлаар хамтран ажиллах гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээ зэрэг бичгээр гэрээ байгуулсан зүйл байхгүй. Энэ компанийг ******* /*******/ удирдаж үйл ажиллагааг нь явуулдаг байсан учраас түүний хамаарал бүхий этгээдийн хувьд хөрөнгө оруулж, санхүүжүүлсэн асуудал юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ******* /*******/ нь хариуцагч *******, **************д нарт холбогдуулан *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох, компанийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

1.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ************** нь нэхэмжлэгч ******* /*******/-д холбогдуулан тэдгээрийн хооронд 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан компанийн эрх шилжүүлэх тухай, хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээг тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан.

 

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

2.1. *******-ийн захирал ************** нь 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр БНСУ-ын иргэн ******* /*******/, /*******/ нартай *******-ийн хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулж, тус компанийн хувьцааны 51 хувийг ******* /*******/, 49 хувийг /*******/ нар нийт 250,000 ам.доллараар худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон. /1хх14-16/

 

2.2. Дээрх гэрээний дагуу *******-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигчээр БНСУ-ын иргэн ******* /*******/, 49 хувийн хувьцаа эзэмшигчээр БНСУ-ын иргэн /*******/ нар 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. /2хх8-10/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч ************** нь гэрээний зүйл болох *******-ийн хувьцааг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр нэхэмжлэгч ******* /*******/ болон мөн /*******/ нарын өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол, худалдан авагч тал гэрээгээр тохирсон үнийг хугацаанд нь бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэнд тооцно.

 

Энэхүү магадлалын 4.1-д дүгнэснээр худалдан авагч ******* /*******/, /*******/ нар хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үнэ болох 250,000 ам.долларыг худалдагч **************д төлсөн, улмаар гэрээний зүйлийг хүлээн авч, *******-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж зааснаар дээрх худалдах, худалдах авах гэрээний эрх, үүрэг хэрэгжиж дууссан гэж үзнэ.

 

2.3. Үүний дараа БНСУ-ын иргэн /*******/-оос хариуцагч **************д 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээгээр *******-ийн 49 хувийн хувьцааг шилжүүлэхээр тохирсон. /1хх34/

 

2.4. Мөн *******-ийн 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар 51 хувийн хувьцаа эзэмшигч ******* /*******/, 49 хувийн хувьцаа эзэмшигч /*******/ нар өөрсдийн хувьцаагаа **************д буцаан шилжүүлэхээр шийдвэрлэсэн. /1хх27/

 

2.5. Улмаар *******-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч /*******/-оос 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч **************д 49 хувийн хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, мөн өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд ************** 100 хувийн хувьцаа эзэмшигчээр, түүнчлэн гүйцэтгэх захирлаар ******* 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тус тус бүртгэгджээ. /1хх 35-36, 2хх8-10/

 

Өөрөөр хэлбэл, зохигчийн маргааны зүйл болох *******-ийн 100 хувийн хувьцааг нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ******* /*******/ болон мөн нар хариуцагч **************д үнэ төлбөргүй шилжүүлсэн болох нь тогтоогдсон ба хариуцагч нарын зүгээс уг компанийн хувьцааг буцаан авахдаа нэхэмжлэгчид мөнгө /хувьцааны үнэ/ төлсөн гэж маргаагүй байна.

 

2.6. Ингээд хариуцагч ************** нь нэхэмжлэгч ******* /*******/-тэй 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тус компанийн 100 хувийн хувьцааг хувьцаа буцаан худалдан авах болзолтой худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. /1хх22-23/

 

2.7. Үүний дараагаар хариуцагч ************** нь нэхэмжлэгч ******* /*******/-д *******-ийн 100 хувийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан байна./1хх 38-45/

 

Тодруулбал, хариуцагч ************** нь *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон тул тэрээр зөвхөн нэхэмжлэгч ******* /*******/-д зөвхөн 51 хувийн хувьцааг буцааж өгөх үүрэг хүлээсэн гэсэн хариуцагч нарын тайлбар үндэслэлгүй, 49 хувийн хувьцааг эзэмшиж байсан /*******/-оос энэ талаар маргаан гаргаагүй байна.

 

2.8. Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээнд заасан бол худалдагч нь худалдсан эд хөрөнгөө худалдан авагчаас буцаан худалдан авах эрхтэй бөгөөд худалдагчийн энэ эрх нь түүний хүсэл зоригоос хамааран хэрэгжинэ гэж гэж заасан.

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан зохигчийн хооронд байгуулсан эдгээр гэрээ, хэлэлцээрээс үзвэл нэхэмжлэгч ******* /*******/ *******-ийн хувьцааг хариуцагч **************эс худалдан авч, өмчлөгч нь болсон, улмаар буцаан худалдан авах нөхцөлөөр хариуцагчид шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

2.9. Иргэний хуулийн 266 дугаар зүйлийн 266.1 дэх хэсэгт Гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн эд хөрөнгийг анх худалдсан үнээр буцаан худалдаж авна гэж, 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт Эд хөрөнгийг буцаан худалдан авах эрх хэрэгжүүлэх хугацааг талууд тохиролцон тогтоох боловч энэ хугацаа нь таван жилээс хэтрэхгүй гэж тус тус заасан.

 

Талуудын 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан хувьцаа буцаан худалдах, худалдан авах тухай гэрээнд урьд өмнө буюу 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үнэ болох 250,000 ам.доллараар тооцож, үнийг төлөгдсөн гэж тодорхой дурдсан байх тул дахин гэрээний үнэ төлөх үүрэг үүсэхгүй.

 

Өөрөөр хэлбэл, хэдийгээр зохигчийн 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээнд үнийг 1,000,000 төгрөг гэж бичсэн байх боловч хувьцааны үнэ төлөгдөж дууссан.

 

Тиймээс нэхэмжлэгч ******* /*******/ 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хувьцаа буцаан худалдах, худалдан авах тухай гэрээний дагуу хожим буюу 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээг үндэслэн хариуцагч **************эс *******-ийн 100 хувийн хувьцааг шаардах эрхтэй.

 

3. Талууд 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ болон Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр эсэх, хувьцааны үнэд 250,000 ам.долларыг төлсөн эсэхэд маргасан байна.

 

Мөн анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа давж заалдах гомдол гаргах хугацаанд хариуцагч ************** нас барсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж хариуцагч *******-ийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон дээр дурдсан үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч ************** нарын хооронд хийгдсэн 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хувьцаа буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээний 1.3-т буцаан худалдан авах хувьцааны үнэ нь 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний үнэ болох 250,000 ам.доллар бөгөөд энэхүү төлбөрөөс өөр төлбөр байхгүй болно. *******-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч ******* /*******/ нь 100 хувь хувьцааны үнэ болох 250,000 ам.долларыг 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр өөрөө тооцоог бүрэн төлсөн. Худалдан авагч тал буцаан худалдан авахад ямар нэгэн төлбөр тооцооны асуудалгүй болно гэж тохиролцон, худалдагч ************** гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг.

 

Дээрх 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ болон Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-нд *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд хэзээ, хэрхэн бүртгүүлэх талаар тохиролцоогүй байна.

 

4.1. 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-гээр *******-ийн 100 хувийн хувьцааны үнийг 1,000,000 төгрөгөөр тодорхойлсон байх боловч бодит байдал дээр 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн гэрээний үнэ 250,000 ам.доллараар худалдахаар тохиролцсон болох нь 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хувьцаа буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээгээр нотлогдож байна.

 

Уг гэрээний үнэ 250,000 ам.долларыг хариуцагч ************** авсан талаар шүүхэд 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр бичгээр гаргасан тайлбартаа дурдаж, аваагүй гэж маргаагүй байна. Түүнчлэн, уг мөнгийг *******-ийн захирал ******* хүлээн авсан талаар эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгч байсан *******, ******* нарын өгсөн мэдүүлэг, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 308 дугаар магадлал зэрэг бичгийн баримтаар тогтоогдсон байна./1хх 67-69, 2хх 163-166, 2хх197-218/

 

4.2. Иймд, нэхэмжлэгч ******* /*******/ нь 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хувьцаа буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээ, 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдээр *******-ийн 100 хувийн хувьцааг 250,000 ам.доллараар худалдан авч уг гэрээний үнэ төлөгдсөн, хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

4.3. Түүнчлэн хариуцагч ******* гаргасан 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ************** болон БНСУ-ын иргэн ******* /*******/ нарын хооронд байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах болон Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэлгүй гэж үзсэн нь зөв. Иймд, энэ талаар гаргасан хариуцагч *******-ийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

5. Талууд хөөн хэлэлцэх хугацааны талаар маргасан байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолохоор заажээ.

 

Анхан шатны шүүхээс *******-ийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19/91 дугаартай БНСУ-ын иргэн ******* /*******/-д илгээсэн ...*******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр хуулийн дагуу Монгол Улсын иргэн ************** нь улсын бүртгэлд бүртгэлтэй байдаг ба аливаа гуравдагч этгээдийн зүгээс компанийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлэх, захиран зарцуулах байдлаар шаардах эрхгүй... гэсэн албан бичиг ирсэн үеэс нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн буюу хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэх талаар хийсэн дүгнэлт нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

6. Хариуцагч *******-аас компанийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахаар шийдвэрлэснийг зөв гэж үзнэ. Учир нь, Компанийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.5 дахь хэсэгт зааснаар компанийн баримт бичгийг компани болон түүний гүйцэтгэх удирдлага хадгалахаар заасан бөгөөд тус компани /гүйцэтгэх захирал *******/-д даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Хариуцагч *******-ийн гаргасан 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний үнэ 1,000,000 төгрөг төлөгдөөгүй, 250,000 ам.долларыг **************д ямар хэлбэрээр төлсөн баримт байхгүй, *******т өгсөн мөнгө нь эрүүгийн хэрэгт өгсөн гэрчүүдийн мэдүүлгээр батлагдаж байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэх гомдлыг хангахгүй.

 

Тодруулбал, хариуцагч 250.000 ам.долларыг авсан гэдгийг хариуцагч ************** өөрийн тайлбараараа зөвшөөрсөн байдаг ба ******* /*******/-д холбогдох эрүүгийн хэрэгт гэрч *******, *******, ******* нар *******-ийн хувьцааны төлбөрт 250,000 ам.долларыг нэхэмжлэгч ******* /*******/ өгсөн талаар мэдүүлсэн болох нь дээр дурдсан бичгийн баримтуудаар тогтоогддог. Энэ талаар тус магадлалын 2.9, 4.1-т тус тус тодорхой дүгнэсэн.

 

8. Хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн асуудал гарсан гэх гомдол үндэслэлгүй байна. Учир нь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр ******* оролцсон байх бөгөөд анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй гэж заасан тул ******* болон хариуцагч *******-ийн хоорондын харилцаанд дүгнэлт хийхгүй.

 

Харин, гуравдагч этгээд компаниас хариуцагч ******* руу зээл хэлбэрээр мөнгөн гүйлгээ хийгдэж байсан нь нотлогдож байна гэсэн байх боловч уг асуудал нь энэ хэргийн маргааны зүйл биш байхын сацуу энэ талаар шүүх тодорхой шийдвэр гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хальсан гэж үзэхгүй.

 

9. Хариуцагч талаас 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Аудио ярилцлагын тэмдэглэлийг хуульд заасны дагуу бэхжүүлж өгсөн, тухайн аудио бичлэг хийгдсэн эсэх дээр талууд маргадаггүй, уг яриа болсон, уг яриа болсон эсэхийг *******, гэрч ******* /*******/ нар нотолж байгаа атал шүүхийн дүгнэлтэд өөр баримт өгөөгүй, үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд тухайн ярианд оролцсон этгээдүүд хэргийн оролцогч мөн эсэх, хэн болох нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон гэх гомдлыг хангах боломжгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан тухайн аудио бичлэг /4хх247, 5хх5-7, 5хх176-179/-т шүүхээс үзлэг хийж бэхжүүлсэн байх боловч уг ярилцлагад хэргийн оролцогчдоос хэн нь орсныг нотлох баримтгүй, мөн нэхэмжлэгч ******* /*******/-ээс бичлэгийн асуудлыг огт мэдэхгүй, би төлөөлөгч томилоогүй /6хх138/ гэж тайлбарласан байх тул уг бичлэгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байгааг давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэнэ.

 

Мөн уг хэрэгт гэрчээр оролцсон БНСУ-ын иргэн ******* /*******/ дээрх бичлэгийн талаар сайн санахгүй байна гэсэн мэдүүлэг /4хх234-238/ өгсөн байгааг нэмж дурдах нь зүйтэй.

 

9.1. Түүнчлэн, тухайн гэрээ байгуулсан гэж үзвэл хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаж шийдвэр гарсан эсэх, улсын бүртгэлийн байгууллагад хуулийн этгээдийн дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэхээр хандаж байсан эсэх талаарх үйл баримтыг анхаарч үзээгүй гэж гомдолд бичсэн байна. Хавтаст хэргийн 5 дугаар хавтасны 238-239 дүгээр хуудсанд 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн *******-ийн №15 дугаартай Хувьцаа эзэмшигчийн шийдвэр гэсэн баримт авагдсан байх ба уг баримтыг нэхэмжлэгч талаас ирүүлсэн, уг баримтын эхийг хариуцагч **************эс гаргуулж өгнө үү гэх хүсэлтийг шүүхэд гаргасан байдаг.

 

Уг баримтын агуулга нь хувьцаа шилжүүлэх тухай гэсэн байх ба Компанийн тухай хуулийн 59.2, 62.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн шийдвэрлэх нь: 1. Компанийн хувьцаа эзэмшигч ******* овогтой ******* нь өөрийн эзэмшиж буй 100 хувийн хувьцаагаа БНСУ-ын иргэн ******* /*******/-д хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр бүрэн шилжүүлсүгэй. 2. Уг өөрчлөлтийг Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсүгэй. Хувьцаа эзэмшигч ************** гэж гарын үсгийн бичвэр зурагдаж, компанийн тамгаар баталгаажуулсан байдаг.

Нэхэмжлэгчийн гаргасан уг хүсэлтийг шүүхээс: хариуцагч тухайн баримт дээр гарын үсэг зурж байгаагүй,... надад байхгүй баримтыг албадан гаргуулах асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуцагчийн тайлбарыг үндэслэн, хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна./5хх238-244/

 

Дээрхээс үзэхэд уг баримт хэдийд хэрхэн, хэн үйлдсэн, уг баримт нь эх, хуулбар аль нь болох, гарын үсгийн үнэн зөвийн талаар талууд мэтгэлцээгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 

10. Хариуцагч *******-аас гаргасан давж заалдах гомдолдоо хариуцагч ************** нь 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нас барсан гэсэн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг гаргасан.

 

10.1. Хариуцагч ************** нь 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан нас барсны гэрчилгээгээр тогтоогддог. /6хх112/ Тодруулбал, хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа буюу давж заалдах гомдол гаргах хугацааны дотор нас барсан.

 

10.2. Хариуцагч *******-ийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдлыг гаргасан ба хариуцагч ******* эрх залгамжлагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тогтоолгох тухай хүсэлтийг хэн нэгэн этгээд гаргаагүй тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр давж заалдах журмаар гомдлыг хянан шийдвэрлэж магадлал гаргасан.

 

10.3. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ХТ2024/00184 дугаартай тогтоолоор нас барсан хариуцагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах этгээдийг буюу эрх залгамжлагчийг оролцуулах хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ирүүлсэн.

 

10.4. Хэргийг тус шүүхэд ирсний дараа 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч ******* /*******/-ийн зүгээс хариуцагч ******* эрх залгамжлагчаар түүний нөхөр *******-ийн захирал *******ыг тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан.

 

10.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******-ийн төлөөлөгч ******* болон түүний өмгөөлөгч *******, ******* нарын зүгээс шүүх бүрэлдэхүүнийг татгалзах, гомдол гаргах, мөн гомдол шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг татгалзах, хүсэлт гаргах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан.

 

10.6. Давж заалдах шатны шүүхээс 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч ******* /*******/-ийн гаргасан эрх залгамжлагчаар тогтоолгох тухай хүсэлтийг хэлэлцэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч *******-ийн төлөөлөгчөөр оролцож буй *******ыг хариуцагч ******* эрх залгамжлагчаар тогтоож, түүнд давж заалдах гомдол гаргах хугацааг олгож, шүүх хуралдааныг хойшлуулсан. Тухайн өдрийн шүүх хуралдаанд ******* өөрийн биеэр оролцсон, зохигчийн эрх үүрэгтэй танилцсан байна.

 

10.7. Гэвч хариуцагч ******* эрх залгамжлагчаар тогтоогдсон *******ын зүгээс 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш хугацаанд анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаж ирүүлээгүй болохыг үүгээр нэмж дурдана.

 

10.8. Хариуцагч *******-ийн өмгөөлөгч нарын зүгээс эрх залгамжлагчаар тогтоосон шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг тус тус гаргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр эрх залгамжлагчаар *******ыг тогтоосон тогтоолыг хүчингүй болгох тухай өмгөөлөгч *******ын хүсэлтийг хуульд заагдсан үндэслэлд хамаарахгүй гэж үзэж, шүүх бүрэлдэхүүн шүүхийн тогтоол гаргаж уг асуудлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

 

10.9. Харин, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай өмгөөлөгч *******ын гаргасан хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

 

10.10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт эрх залгамжлагчийг сонирхогч этгээдийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гүйцэтгэхээр заасан. Сонирхогч этгээд гэдэгт тухайн хэрэгт хамаарал бүхий этгээд буюу оролцогчдын хэн аль нь байж болохыг хуулиар тодорхойлсон учраас зөвхөн нас барсан этгээдийн талыг сонирхогч этгээд гэж үзнэ гэх хариуцагчийн өмгөөлөгч *******ын тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч ******* /*******/ нь сонирхогч этгээдэд хамаарна.

 

10.11. Эрх залгамжлан авах ажиллагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гүйцэтгэгдэж болох бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шинээр явуулах үндэслэл болохгүй тул тухайн үе шатнаас цаашид үргэлжилнэ. Хариуцагч ******* эрх залгамжлагчаар түүний нөхөр ******* тогтоогдсон бөгөөд эрх залгамжлагч нь гагцхүү процессын эрх, үүргийг өөртөө шилжүүлэн авсан этгээд болно. Харин, эрх залгамжлал нь материаллаг эрх зүйн харилцаанд үйлчлэхгүй гэдгийг дурдах нь зүйтэй.

Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж дүгнэв.

 

11. Анхан шатны шүүх тогтоох хэсгийн 2 дахь заалтад хуулийн зүйл заалтыг баримтлаагүй алдаа гаргасныг залруулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримталсан өөрчлөлтийг оруулна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээг нэмж оруулж, хариуцагч *******-ийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2024/00612 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 2 дахь заалтад Нэхэмжлэгч гэсний өмнө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч *******-ийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ *******МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ