Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2019/ШЦТ/82

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга А.Э,

улсын яллагч Э.,

шүүгдэгч Б.Ч

хохирогч У.ийн өмгөөлөгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бын Чд холбогдох эрүүгийн 1903006210264 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Бын Ч /РД:УЮ/, Улаанбаатар хот, Налайх дүүрэгт 1976 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 10 дугаар хорооны ........а хэсэг аос.... тоотод оршин суух, Улаанбаатар Төмөр Замын УБ татах хэсгийн туслах машинист, бүрэн дунд боловсролтой, илчит тэрэгний машинист мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, охины хамт амьдардаг,

 

Урьд  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 376 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан гэх,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Б.Ч нь 2019 оны 05 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд байрлах Улаанбаатар төмөр замын Чойр зангилааны татах хэсгийн амрах байранд иргэн У.Бтэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч Б.Ч нь 2019 оны 05 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд байрлах Улаанбаатар төмөр замын Чойр зангилааны татах хэсгийн амрах байранд иргэн У.Бтэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1 Шүүгдэгч Б.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ахлах машинист бид хоёр шөнийн 2 цагт Шоос ачаа татаад ирэхэд УБ орж амжихгүй гээд бид хоёрыг буулгаж амраасан. Бид хоёр цаг гаран унтаж амарч байхад эргээд дуудсан. Босож ирээд замдаа иднэ гээд 8 ширхэг бууз авахаар тогоочтой уулзаж байхдаа би түрүүн идсэн хоол жаахан давстай байсан. Энэ бууз чинь дахиад түрүүчийн хоол шиг давстай юм биш биз гэж хэлэхэд араас нэг хүн муу золбин тэнэмэл юмнуудад юу ч өгсөн яадгын, дуугүй аваад гар гэж хэлсэн. Би зөрүүлээд дуугүй байгаарай гэж хэлээд бид хоёрын маргаан эхэлсэн. Би зүгээр явж байсан хүнийг гаднаас орж ирээд шууд зодсон асуудал байхгүй. Би эрүүл, энэ хүн согтуу байсан. Миний сууж байсан ширээний наана дахиад нэг ширээ байсан. Тэр ширээн дээр цүнхээ тавчихсан байсан. Цүнхэндээ хоолоо хийж байхад цаад талын буланд байсан сандлыг бариад авсан. Би эргэж зайлаад хажууд нь байсан сандлыг аваад чагтлаад сандлаа дээш доош нь болгож байхад сандлын хөл нь хугарчихсан. Сандлаар цохисон зодоон болоогүй. Бид хоёр заамдалцсан. Би хавсарч унагаад нүүр рүү нь өшиглөчихөөд би гараад явсан. Бат-Эрдэнийн биед хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

1.2. Хохирогч У.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “ 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн үед би хоол идэх гээд машинистийн амрах байрны цайны газар орсон. Цайны газарт ороод хоол бичүүлэх гээд зогсож байхад тэнд байсан 2 эрэгтэй хүний нэг нь архи уусан хүн орж ирлээ гэж надад хандан дургүйцсэн байдал хэлсэн. Би хариуд нь энд чинь гаднаас хамаагүй хүмүүс орж ирээд үйлчлүүдэг биз дээ гэж хэлэхэд нөгөө залуу намайг шууд гараараа цохиод дахин сандлаар цохьсон. Энэ үед амрах байрны эмч хоолны зааланд орж ирээд тэр эрэгтэйг болиулсан. Би тухайн өдөр 14 цагийн үед ганцаараа 100 граммын Ерөөл нэртэй архи 2-ийг уусан байсан. Намайг зодсон хүн архи уугаагүй байсан. Би болсон явдлыг санаж байгаа.Төмөр замын амрах байранд өмнө орж хоол идэж байсан. Гадны хүн орж хоол идэхийг зөвшөөрдөг. Миний толгойн тус газар модон сандлаар 2-3 удаа цохьсон. Миний толгой байнга өвдөж байна. ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 7-8 хуудас/

 

1.3. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “2019 оны 05 дугаар сарын 28-ны шөнө үүрээр 06 цагийн үед манай амрах байрны цайны газарт хүмүүс пижигнээд байхаар нь яваад ортол 2 машинист байсан ба машинист З гэгч нь туслах машинист Ч гэгчийн ханцуйнаас нь зуурсан зогсож байсан. Би тэр 2-г хоорондоо муудалцаад байгаа юм байх гээд тэрхэн зуур бодтол шалан дээр нэг хүн хэвтэж байсан ба Ч гэгч нь тэр хүний хөл рүү 2 удаа хөлөөрөө өшиглөсөн. Би тэгэхээр чи болиоч гээд Чг түлхээд салгасан ба Ч нь аймар ууртай байсан. Тэгээд тэндээс гараад явсан. Нөгөө шалан дээр хэвтэж байсан хүнийг хартал манай энүүгээр байнга архи ууж байдаг Шардов хочтой Б гэгч байсан ба би тэрнийг гэр лүү нь явуулсан. Яг эхэлж зодолдож байхад нь би байгаагүй байсан ба намайг ороход Ш шалан дээр хэвтчихсэн Ч хөл рүү нь 2 удаа өшиглөж байсан. Тийм учраас намайг орохоос өмнө хаана нь яаж цохиж зодсоныг сайн мэдэхгүй байна. Тухайн үед Бийн толгой, тархи, ам хамраас цус нөж гарч харагдаагүй, надаас өөр манай тогооч М, машинист З, туслах машинист Ч, шардов хочит Б бид 5 л байсан  ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 13-14 хуудас/

 

1.4. Гэрч А.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “2019 оны 05 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө үүрээр 05-06 цагийн үед манай энүүгээр архи байнга ууж байдаг Ш хочтой Б гэгч нь халамцуу орж ирээд байж байтал гаднаас 2 машинист орж ирээд Ч гэгч туслах машинист нь Штой муудалцаад улмаар барьцалдаж аваад зодолдоход нь гаднаас манай эрхлэгч Б гэгч орж ирээд салгаад Шыг гэр лүү нь явуулсан. Шын хаана нь яаж, юугаар хэдэн удаа цохьсоныг нээх сайн анзаараагүй, ямарч байсан Ч гэгч нь сандлаар Шын далан дундуур нь 2-3 удаа цохиж байсныг харсан. ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15-16 хуудас/

 

1.5. Гэрч Ц.З мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “2019 оны 05 дугаар сарын 28-ны өглөө Чойр зангилааны амрах байрнаас 05 цаг 10 минутанд ажилд дуудагдсан. Ингээд ажилд гарахаас өмнө амрах байрны цайны газарт хоол идэх гээд туслах машинч Чын хамт ороход цайны газар үл таних согтуу эрэгтэй хүн сууж байсан. Бид 2 замд идэх хоолоо авах гээд тогоочид тооцоогоо хийгээд зогсож байхад тэнд сууж байсан согтуу эрэгтэй хүн манай туслах машинч Чыг “хөгшин халзан толгойтой банди минь” гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Чинбат “дуугүй байгаарай пизда минь” гэж хэлээд авсан хоолоо цүнхэндээ хийх гээд зогсож байхад цайны газрын сандал барин цохих гээд түрүүлээд дайрсан. Ч өөдөөс нь хариу сандал авч сандлаар хананд шахаж зогсоосон. Би тэр 2-ыг болиулах гэхэд согтуу эрэгтэй хүн нь газар унах үед Ч толгойн тус газар нь хөлөөрөө өшиглөсөн. Амрах байрны эмч Буянжаргал цайны газар орж ирж “юу болоод байгаа юм бэ? Чтаа ажилд явах гэж байж хүнтэй муудаж яах гээд байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд би туслахаа аваад ажилдаа гарсан. Б нь зүгээр явсан хүнийг эхэлж хэл амаар доромжлоод байсан. Хариуд нь Ч “дуугүй байгаарай пизда минь” гэж хэлэхэд сандал барьж дайрсан. Ч Бийг сандлаар цохиогүй. ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17-18 хуудас/

 

1.6. Гэрч Ц.У мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “Би 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод ирээд 10 хоноод гэртээ харихад хүүхэд маань хүнд зодуулсан байдалтай байсан. Намайг Улаанбаатар хот руу явахаас өмнө биед нь ил харагдах шарх сорви байхгүй эрүүл байсан. Цагдаагийн байгууллагад 2019 оны 06 дугаар сарын 05-нд өргөдөл гаргасан. Эхлээд миний хүү зүгээр гээд байхаар нь тоохгүй байтал өвчин нь улам аюултай болоод хотод ирж гэмтлийн эмнэлэгт үзүүлэн яаралтай хэвтсэн.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19 хуудас/

 

1.7. Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 190 дугаар дүгнэлтэнд: У.Бийн биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хөхний толгойн дээд хэсэгт цус хуралт, зүүн дух чамархай хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /х.х-ийн 24 хуудас/

 

1.8. Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 819 дугаар дүгнэлтэнд: Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны гаргасан 190 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.  У.Б нь 2019 оны 06 дугаар сарын 06-ны Гэмтлийн эмнэлэгт хийлгэсэн толгойн КТГ-ийн зурагт тархины зүүн чамархай хэсэгт 4,3х 0,3см хэмжээний тархины хатуу хальсны доорх цус хуралт тогтоогдсон байх ба урд гаргасан гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Г, Б.Д, О.О гэжээ. /х.х-ийн 30-31 хуудас/

 

1.9. Шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1097 дугаартай дүгнэлтэнд:

- Говьсүмбэр аймгийн шүүхийн шижнилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 190 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 819 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

- У.Бний биед тухайн үед 2019.06.06-ны ГССҮТ-д хийлгэсэн толгойн КТГ-ийн зурагт тархины зүүн чамархай хэсэгт  4.3х0.3см хэмжээний тархины хатуу хальсны доорх цус хуралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хөхний толгойн дээд хэсэгт цус хуралт, зүүн дух чамархай хэсэгт  зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна.

- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчиллээр үүсгэгджээ.

- У.Бийн биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд буюу 2019.05.27-ны өдөр үүссэн байх боломжтой.

- У.Бийн биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. У.Бийн биед 2019.06.06-ны өдөр ГССҮТ-д толгойн КТГ-н шинжилгээг хийхэд тархины зүүн чамархай хэсэгт 4.3х0.3см хэмжээний тархины хатуу хальсны доорх цус хуралт гэмтэл тогтоогдсон байх ба уг гэмтэл нь тухайн үед амь биед аюултай шинж илрээгүй байх тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- У.Бийн биед учирсан дээрх гэмтлүүд нь цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дүгнэлт гаргасан Ахлах зэргийн шинжээч эмч цагдаагийн ахмад Н.Т, цагдаагийн ахмад М.З, цагдаагийн ахмад Т.С, цагдаагийн ахлах дэслэгч Г.Х, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Н гэжээ / хх-ийн /

 

1.10. Хохирогч У.Бийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбарууд /х.х-ийн 38-46 хуудас/ зэрэг болно.

 

  Иймд шүүгдэгч Б.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Б.Чд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

2.1. Гэрч Ц.Змөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “Би Чтай хамт ажиллаад 3 жил орчим болж байна. Өмнө нь ингэж хүнтэй муудалцаж байхыг нь би сайн мэдэхгүй, ажилдаа сайн, ааш зангийн хувьд төлөв даруу, миний хэлсэнийг хийгээд явдаг хүн.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17-18 хуудас/

 

2.2. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар  /х.х-ийн 51 хуудас/

 

2.3. Б.Чын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,Улаанбаатар Төмөр замын Улаанбаатар татах хэсгийн тодорхойлолт, мэргэжлийн боловсролын үнэмлэхний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /х.х-ийн 45-46 хуудас/

 

2.4. Хохирогчийн эмчилгээний зардал нэхэмжилсэн баримтууд /х.х-ийн 63-73 зэрэг болно.

 

2.5 Шүүгдэгч Б.Ч нь эмчилгээний зардлаас хоолны зардлыг хасаад 650000 төгрөний эмчилгээний зардлыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нөхөн төлөхөө илэрхийлж зөвшөөрсөн болно.

         

          Хохирогч У.Б нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 1 366 454 төгрөг нэхэмжилснээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд 850 389 төгрөгийн хохирлоос 200.000 төгрөгийг бэлнээр төлсөн байна. Хохирогч         У.Б нь үлдсэн эмчилгээний зардлаас 490 076 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж  жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Бын Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Чаас 650 389 төгрөгийг гаргуулж хохирогч  У.Бд олгож, хохирогч У.Б нь нэхэмжилсэн бусад зардал болох      490 076 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Чд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.АРИУНЖАРГАЛ