Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 313

 

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс би нэхэмжлэгч Налайх дүүргийн 2 дугаар хороо, 47 дугаар байоны 26 тоотод байрлах, “Мөнх үзэсгэлэнт гэрэл” ББСБ

Хариуцагч: Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 4 дүгээр гудамжны 20 тоотод оршин суух, Урианхан овгийн Бавалдагийн Оюунцэцэг /РД:УР69112104/-т холбогдуулан

2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 9 дугаар зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн биелэлт нийт 1.198.666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Мөнх үзэсгэлэнт гэрэл” ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Хариуцагч Б.Оюунцэцэг 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 9 дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 1.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж авсан. Хариуцагч Б.Оюунцэцэг үндсэн зээл болон хүүгээ гэрээнд заасны дагуу төлөөгүй. Иймд хариуцагч Б.Оюунцэцэгтэй байгуулсан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 1.000.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртлэх хүү 101.666 төгрөг, өмнөх 1.000.000 төгрөгийн зээлийн хүү 87.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртлэх хугацааны нэмэгдүүлсэн хүү 10.000 төгрөг нийт 1.198.666 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Шүүхийн шатанд хариуцагч Б.Оюунцэцэг 1.198.666 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Оюунцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ: Би “Мөнх үзэсгэлэнт гэрэл” ББСБ-аас 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж авсан. Тухайн үед хүүгийн бие муудаж гэрээний дагуу төлбөрөө төлж чадаагүй нь үнэн.

Шүүхийн шатанд нэхэмжлэгч “Мөнх үзэсгэлэнт гэрэл” ББСБ-тай дараах байдлаар эвлэрсэн. Үүнд: Би зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн биелэлт 1.198.666 төгрөгөөс 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 198.666 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 115.000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 115.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 115.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 115.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 115.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 115.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 115.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 115.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 80.000 төгрөгийг нэхэмжлэгчийн ХААН банкны 5042342166 тоот дансаар төлж барагдуулахаар зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд бидний эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Мөнх үзэсгэлэнт гэрэл” ББСБ хариуцагч Б.Оюунцэцэгтэй байгуулсан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн биелэлт нийт 1.198.666 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч Б.Оюунцэцэг гэрийн бүх эд хогшил, цалингаа барьцаалан нэхэмжлэгч “Мөнх үзэсгэлэнт гэрэл” ББСБ-тай 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 9 дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 1.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн, хариуцагч Б.Оюунцэцэг уг мөнгийг шилжүүлэн авсан, зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 1.198.666 төгрөг төлөх талаар зохигч маргаагүй болно.

Нэхэмжлэгч “Мөнх үзэсгэлэнт гэрэл” ББСБ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн 1/453 дугаар гэрчилгээ, 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Б.Оюунцэцэгтэй байгуулсан 9 дугаар зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 1.198.666 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг тооцож гаргасан санхүүгийн баримтыг шүүхэд өгсөн байна. /хх-4-10/

Шүүхийн шатанд зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Мөнх үзэсгэлэнт гэрэл” ББСБ зээлийн гэрээг цуцалж, үүргийн биелэлтэд нийт 1.198.666 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.Оюунцэцэг зөвшөөрч 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 198.666 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 115.000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 115.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 115.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 115.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 115.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 115.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 115.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 115.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 80.000 төгрөгийг нэхэмжлэгчийн ХААН банкан дахь 5042342166 дансаар дамжуулан төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

Хариуцагч Б.Оюунцэцэг зээлийн гэрээг цуцлахыг зөвшөөрч, зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.198.666 төгрөгийг нэхэмжлэгч “Мөнх үзэсгэлэнт гэрэл” ББСБ-д 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртлэх хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тохиролцсон эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Зохигч сайн дурын үндсэн дээр эвлэрэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг өөрөөр хуваарилах талаар тохиролцоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3., 59 дүгээр зүйлийн 59.4.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.318 төгрөгийн 50 хувь болох 16.659 төгрөгийг улсын орлого, хариуцагч Б.Оюунцэцэгээс гаргуулж нэхэмжлэгчид олгохоор дүгнэв.

Харин хариуцагч Б.Оюунцэцэг эвлэрийн гэрээнд заасан эхний хугацаан дахь үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэхийг дурдав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Урианхан овгийн Бавалдагийн Оюунцэцэг зээлийн гэрээг цуцлахыг зөвшөөрч, зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.198.666 /нэг сая нэг зуун ерөн найман мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг нэхэмжлэгч “Мөнх үзэсгэлэнт гэрэл” ББСБ-д 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “Мөнх үзэсгэлэнт гэрэл” ББСБ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.318 төгрөгийн 50 хувь болох 16.659 /арван зургаан мянга зургаан зуун тавин ес/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Оюунцэцэгээс гаргуулж, нэхэмжлэгч “Мөнх үзэсгэлэнт гэрэл” ББСБ-д олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

ШҮҮГЧ                                   З.ТҮВШИНТӨГС