| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2016/0440/И |
| Дугаар | 452 |
| Огноо | 2016-08-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 452
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******од байрлах, “*******” ХХК /РД:*******/
Хариуцагч: *******, *******, *******, од байрлах “” ХХК /РД:/-д холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн биелэлт 21.691.692 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., өмгөөлөгч М.Мөнхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., өмгөөлөгч М.Мөнхбаатар нар шүүх хуралдааны шатанд тайлбарлахдаа: Манай байгууллага хариуцагч “” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад баримтыг үндэслэн компанийг төлөөлөх эрх бүхий этгээд Ж., хамтран зээлдэгч Б. нартай 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 15000 ам.долларыг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Мөн зээлдэгч нар зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор гэрээнд тусгаж мөнгийг зээлдэгч нарын данс руу шилжүүлэн өгсөн. “” ХХК нь зээлдэгч “” ХХК-ийн зээлийг хүүгийн хамт 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төлнө, мөн хариуцагч “” ХХК зээлээ энэ өдөр төлнө гэж албан бичиг ирүүлж байсан ч төлөөгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Ер нь зээлдэгч “” ХХК, Б. нар зээлийг “” ХХК-ийн үйл ажиллагаанд заарцуулсанаас үл шалтгаалан гэрээний дагуу үүрэг хүлээх этгээд тул “” ХХК-ийг хамтран хариуцагчаар татахаас татгалзсан. Мөн зээлийн гэрээний үүргээ аль үүрэг гүйцэтгэгчээс шаардах нь зээлдүүлэгчийн эрх тул хариуцагчаар “” ХХК-ийг татсан. Манай байгууллага хариуцагчийн тайлбартай холбогдуулан нэмэгдүүлсэн хүүг бууруулах боломжтой байсан ч шүүх хуралдааны шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэсэн тул уг нөхцөлөөр эвлэрэх боломжгүй болж байна.
Иймд хариуцагч “” ХХК үндсэн зээлээс 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 4.939,73 ам.доллар, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2.562,07 ам.долларыг төлсөн. Харин 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 7.948,20 ам.доллар, 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны хүү 2.269,46 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 397,84 ам.доллар нийт 10.615,49 ам.доллар буюу 21.691.692 төгрөг байгаа тул хариуцагч “” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай компани 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр “” ББСБ-аас 15.000 ам.долларыг 3 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлж авсан. Манай барилгын салбарт учирсан эдийн засгийн бодит хүндрэлтэй байдлын улмаас зээлийг бүрэн төлж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Манай компанийн үндсэн үйлдвэрлэл, үйл ажиллагаа улирлын чанартай байдгаас шалтгаалан жилийн дөрвөн улирлын туршид тогтмол орлого олж чаддаггүй ч өөрсдийн боломжийг шавхан үндсэн зээл, зээлийн хүү, болон нэмэгдүүлсэн хүүг төлсөөр ирсэн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүг хасч, үлдсэн үндсэн төлбөр, хүүг төлнө гэжээ.
Хариуцагч “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүх хуралдааны шатанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. 1. “” ХХК нь 2 хүний гишүүнтэй ба захирал Ж. нь компанийн 66.66 хувь, Ш. 33,34 хувийг эзэмшдэг. Иймд захирал нь компанийг төлөөлж их хэмжээний хэлцэл хийх гэж байгаа бол гишүүдийн зөвшөөрлийг авах ёстой байсан. Гэтэл зөвшөөрөлгүйгээр зээлийн гэрээ байгуулж, компанийн тусгай зөвшөөрөлтэй гэрчилгээг барьцаалсан байна.
Өөрөөр хэлбэл, Компаний тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1-д зааснаар их хэмжээний хэлцэлд “...хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгийг худалдах, худалдан авах, барьцаалах...” зэрэг ордог ба энэ төрлийн хэлцэл хийхээр бол энэ хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д зааснаар төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-ийн зөвшөөрлийг авах ёстой.
Мөн зээлийн гэрээ хийсэн өдөр “” ХХК-ийн нийт актив нь 61.920.500 төгрөг байсан. Хуулинд 20 хувиас их байвал их хэмжээний хэлцэлдээ орохоор байна. Тэгвэл 15.000 ам.доллар нь 27.550.800 төгрөгийн зээл болж байх ба актив нь 110.203.200 төгрөг байсан байна. Энэ нөхцөлд их хэмжээний хэлцэлд орохгүй байх боломжтой байсан ч 61.992.000 төгрөгийн активтай байсан үед 27.250.000 төгрөгийн зээл нь их хэмжээний хэлцэлд орж байгааг шүүх анхаарна уу. Иймд “*******” ХХК “” ХХК-ийн захирал Ж., хамтран зээлдэгч Б. нартай байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөг бус гэрээ гэж үзэхээр байх ба энэ талаарх шаардлагаа цаашид шүүхэд гаргах болно.
2. Уг зээлийг хамтран зээлдэгч Б. өөрийн дансандаа шилжүүлэн авсан ба “” ХХК-ийн үйл ажиллагаанд заруулсан. Иймд хариуцагч “” ХХК зээлийг төлөх үндэслэлгүй. Иймээс тул зээлийн үлдэгдэл төлбөрийн талаар тайлбар хэлэх шаардлагагүй гэж үзэж байна гэв.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч “” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн биелэлт 10.615.49 ам.доллар буюу 21.691.692 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч “” ХХК “...нэхэмжлэгч “*******” ХХК хамтран зээлдэгч Б.т 15.000 ам.долларыг өгсөн. Уг мөнгийг үйл ажиллагаандаа зарцуулсан “” ХХК зээлийг хүүгийн хамт төлөхөөр зөвшөөрсөн. Мөн “” ХХК нь хоёр хүний гишүүнчлэлтэй байхад захирал Ж. дур мэдэн зөшөөрөлгүйгээр их хэмжээний хэлцэл хийсэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж мэтгэлцсэн.
Шүүх нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ дараах хууль зүйн дүгнэлтийг хийлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасны дагуу нэхэмжлэгч “*******” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулан өгөх, хариуцагч “” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ баримтаар няцаах үүрэг хүлээдэг.
Иймд зохигчдын шүүхэд өгсөн хэргийн үйл баримтыг харьцуулан үнэлвэл: Нэгдүгээрт, 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч “” ХХК-ийн төлөөлөгч Ж., хамтран зээлдэгч Б. нар нэхэмжлэгч “*******” ХХК-иас 15.000 ам.долларыг сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, хүүгээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлтэйгээр зээлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч “*******” ХХК 15.000 ам.долларыг хамтран зээлдэгч Б.ын дансруу шилжүүлсэн талаар хариуцагч“” ХХК маргаагүй ба зээлээ 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулахаа 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 21 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдэж байсан байна. /хх-18/
Мөн хавтаст хэргийн 19 хуудсанд авагдсан “” ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 16 дугаар албан бичигт “... “” ХХК-ийн зээлийг хүүгийн хамт 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулна” гэсэн нь өөрийн үүргийг бус бусдын үүргийг гүйцэтгэх утгыг илэрхийлсэн байна. Хэрэв “” ХХК бусдын өрийг шилжүүлэн авч байгаа бол Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1.-д заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдүүлэгч “*******” ХХК-ийн зөвшөөрлийг авах ёстой. Харин зээлийн эргэн төлөлтийг “” ХХК төлж байсан, нэхэмжлэгч “*******” ХХК-ийн зөвшөөрлийг авсан гэх баримт хэрэгт авагдаагүй тул зээлийн харилцаа “*******” ХХК, “” ХХК нарын хооронд үүссэн гэж үзэх боломжгүй байна.
Хоёрдугаарт, хариуцагч “” ХХК 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан, 2009 онд гишүүний тоо 3 байснаа 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 2 болж өөрчлөгдсөн, компанийн шинэчилсэн дүрмээр Ш. 100.02 ширхэг хувьцаа буюу 33,34 хувь, Ж. 199.98 ширхэг хувьцаа буюу 66,66 хувийг тус тус эзэмшдэг, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “” ХХК-ийн захирлаар Ж.ыг томилсон болох нь улсын бүртгэлийн 000072807 дугаар гэрчилгээ, 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хуралдсан компанийн үүсгэн байгуулагчдын хурлын тэмдэглэл, хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэл, компанийн шинэчилсэн дүрэм зэрэг баримтаар тогтоодлоо.
Мөн “” ХХК-ийн гишүүн Ж., Ш. нар 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр баталсан компанийн шинэчилсэн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.2.2 дахь заалтаар “” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд /захирал/-д компанийн нэрийн өмнөөс төлөөлөн гэрээ, хэлцэл байгуулах эрхийг олгосон байх ба хариуцагч “” ХХК гэрээний үүргээс /үндсэн зээл 7.501,8 ам.доллар, хүү 7.078,40 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 615.54 ам.доллар/=нийт 15.195,74 ам.доллар буюу 31.050.975 төгрөгийг төлсөн байх тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хуулийн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэхээр байна.
Иймд зээлдэгч “” ХХК, Б. нар зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч “*******” ХХК-ийн өмнө хамтран үүрэг хүлээхээр байгаа ч үүрэг гүйцэтгүүлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй. Иймээс шүүх хариуцагч “” ХХК-иас 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний 3.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүлийн 451.1.-д “Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж, 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж заасны дагуу зээлийн гэрээнээс биелүүлээгүй үүрэг /үндсэн зээл 7.498,20 ам.доллар, хэтэрсэн хугацааны хүү 2.269,46 ам.доллар, хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү 397,84 ам.доллар/ =10.165,50 ам.долларыг 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Монгол банкны ханш 2.043,40 төгрөгийн мөнгөн дүнгээр тооцон 20.772.182 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүйгээр нэхэмжилсэн 449,99 ам.доллар буюу 919.500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Зохигчид 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан барьцааны гэрээний талаар шаардлага гаргаж маргаагүй тул шүүх 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан барьцааны гэрээ, Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн 12558А дугаарын гэрчилгээ, 1, 2 дугаар хавсралт зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий баримтаар үзэх боломжгүй гэж үнэллээ.
Шүүхийн шийдвэртэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “” ХХК-иас 261.810 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгохыг дурдав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118, дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дугаар зүлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч “” ХХК-иас 20.772.182 /хорин сая долоон зуун далан хоёр мянга нэг зуун наян хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 919.500 /есөн зуун арван есөн мянга таван зуу/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266.500 /хоёр зуун жаран зургаан мянга таван зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “” ХХК-иас 261.810 /хоёр зуун жаран нэгэн мянга найман зуун арав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС