Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 499

 

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би

Нэхэмжлэгч: *******, ******* тоотод оршин суух, ******* овгийн  *******ы ******* /РД:*******/-ын

Хариуцагч: *******, ******* тоотод оршин суух ******* овгийн гийн /РД:/-д холбогдох Зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.170.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.гийн хүсэлтээр 2014 оны 10 сарын 01-ний өдөр 1000.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 500.000 төгрөгийг зээлдүүлсэн...Гэтэл 130.000 төгрөгийг өгсөн. Үлдсэн 1.170.000 төгрөгийг өгөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Д.гаас 1.170.000 төгрөг нэхэмжилсэн. Одоо 170.000 төгрөгөөс татгалзаж, 1.000.000 төгрөг нэхэмжилж байна. Д.гийн төлбөр төлөх хугацааг зөвшөөрч, эвлэрч байна  гэжээ.

Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.*******ын нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгийг 6 хувааж 2016 оны 11 дүгээр сарын 15-наас 2017 оны 4 дүгээр сарын 15-ны дотор төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

Эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д.гаас  зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.170.000 төгрөг гаргуулахыг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлагаа 170.000 төгрөгөөр багасгаж, 1.000.000 төгрөг  нэхэмжилсэн.

Хариуцагч Д. 1.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2016 оны 11 дүгээр сарын 20-ны дотор 150.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны дотор 150.000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 20-ны дотор 150.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 20-ны дотор 150.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 20-ны дотор 200.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны дотор 200.000 төгрөгөөр төлж барагдуулах хугацаа заасныг нэхэмжлэгч зөвшөөрч, зохигч эвлэрч эвлэрлийн гэрээг байгуулав. Энэхүү гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн болно гэжээ.           

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д.гаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.170.000 төгрөг гаргуулахыг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 170.000 төгрөгөөр багасгаж, 1.000.000 төгрөг гаргуулахыг шаардсан.

Хариуцагч Д. 1.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2016 оны 11 дүгээр сарын 20-ны дотор 150.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны дотор 150.000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 20-ны дотор 150.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 20-ны дотор 150.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 20-ны дотор 200.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны дотор 200.000 төгрөг  төлөхөөр бичгээр тайлбар ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч Б.******* төлбөр төлөх хугацааг зөвшөөрч, талууд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32.630 төгрөгийг улсын төсвийн орлогод  хэвээр үлдээж,  нэхэмжлэлийн  хангагдсан  үнийн дүн болох 1.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28.550 төгрөгийн тал хувь болох 14.275 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 14.275 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. овгийн *******ы *******, хариуцагч овгийн гийн гаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч   2016 оны 11 дүгээр сарын 20-ны дотор 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны дотор 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 20-ны дотор 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 20-ны дотор 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 20-ны дотор 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны дотор 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр төлж барагдуулахаар хугацаа заасныг нэхэмжлэгч зөвшөөрч, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32.630 /гучин хоёр мянга зургаан зуун гуч/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 14.275 /арван дөрвөн мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг улсын төсвийн орлогоос, 14.275 /арван дөрвөн мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг хариуцагч Д.гаас тус тус гаргуулж нэхэмжлэгч  Б.*******д олгосугай.

3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  74  дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 75  дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

                                    ШҮҮГЧ                                           Н.БАЯРСҮРЭН