| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2016/0556/И |
| Дугаар | 503 |
| Огноо | 2016-10-06 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 503
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би
Нэхэмжлэгч: *******, *******, *******од оршин суух ******* овгийн *******ы ******* /РД:*******/-гийн
Хариуцагч: *******, ******* тоотод оршин суух, овгийн н /РД:/-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Т.тэй 2009 онд танилцан, дотносож хамт амьдарч байгаад -нд хүү ийг төрүүлсэн. Хүүхдийг төрөөгүй байхаас эхлээд л энэ хүн 7-10 хоногоор архи ууж алга болдог байсан...2016 оны 8 дугаар сарын 29-нд ямар ч хэрүүл маргаангүй гэрээсээ гараад явсан. Одоог хүртэл ирээгүй... Иймд Т.ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч М.******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан тайлбартаа: ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Бид хоёр хүүхдээ бодож эвлэрч байгаа тул энэ удаа боломж олгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Хариуцагч Т. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* бид хоёр эвлэрч хамт амьдарч байгаа. Цаашдаа гэрлэлтээ батлуулж, хэрүүл маргаангүй амьдарна. Үр хүүхдээ харж хандана гэжээ.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Т.ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг шаардсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.******* нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэдийгээр шүүх нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа ч хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд тухайн асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* овгийн *******ы ******* нь овгийн н ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРСҮРЭН