| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2016/0519/И |
| Дугаар | 508 |
| Огноо | 2016-10-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 508
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ы ******* /РД: *******/-ийн
Хариуцагч: *******, ******* тоотод оршин суух овгийн ын /РД:/-т холбогдох Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Т.тай 2003 онд гэр бүл болж, 2004 онд том хүү ыг төрүүлсэн. 2006 оны 2 дугаар сарын 08-нд гэр бүлээ батлуулсан. Түүнээс хойш амьдрах хугацаанд нь ажил хийхгүй, архи ууж, агсам тавьж харддаг болсон. Тэгээд 2006 онд бага хүү ыг төрүүлж, 2 хүүтэй болсон юм чинь ухаарах байх гэж бодсон. Гэтэл надад болон хоёр хүүд маань гар хүрч удаа дараа зодож байсан. Би хоёр хүүхдээ бодоод ухаан орохоор нь гайгүй болох байх гээд тэвчээд хүлээсэн. сүүлдээ эрүүл үедээ уурлаж уцаарлаж, хардаж зоддог болсон. 2013 онд хутга мэс барьж зодсоны улмаас арга буюу салаад өөрийн гэсэн орон гэргүй болохоор том хүүгээ аавд нь үлдээгээд бага хүүхдээ аваад өөрийнхөө аав, ээжийнд очиж амьдарсан. Гэтэл том хүү хичээлээ таслаад бараг ирэхгүй байна гэхээр нь очиж уулзахад хувцас хунар муутай царай зүс алдаж ээжийгээ санаад сэтгэлээр унасан байсан...хүү маань та намайг аваад яваач би дахиж аав дээр үлдмээргүй байна гэхээр нь хүүгээ өөр дээрээ авсан. Бид цаашид эвлэрч амьдрах боломжгүй, эвлэрүүлэх ажиллагаа явуулах шаардлагагүй тул шүүхээр гэрлэлтээ цуцлуулна. Хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэв.
Хариуцагч Т. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: *******ын ярьж байгаа зүйл үнэн. Одоо гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хоёр хүүхдээ ээжийнх нь асрамжид өгнө. Хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Т.аас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Т. нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй болно.
Гэрлэгчид 2003 онд танилцаж, эр, эмийн харьцаатай байснаас тэдний дундаас -ний өдөр хүү Э. төрсөн. /хх-10/,
Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Т. нар 2006 оны 2 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болсныг 2006 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 522-рт бүртгүүлсэн /хх-9/ бөгөөд -ны өдөр хүү Э.ыг /хх-10/ төрүүлжээ.
Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаанд нөхөр Т. байнга архи ууж, эхнэр Б.*******д гар хүрч зоддог байснаас шалтгаалан тусдаа амьдраад 3 жил гаран болсон. Энэ хугацаанд хэн аль нь эвлэрч амьдраагүй байна.
Хариуцагч Т. архи ууж эхнэр, хүүхдүүдээ зодож, амгалан тайван байдлыг байнга алдагдуулж маргаан үүсгэдэг талаар нэхэмжлэгч мэдүүлсэн. Энэ байдлыг хариуцагч өөрөө үгүйсгэж няцаагаагүй. Тэдний шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, бие биедээ хандаж байгаа байдлаас тэд эвлэрч амьдрах ямар ч боломжгүй болох нь тогтоогдсон учраас шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах нь хэн алинд цаашлаад хүүхдүүдийн хүмүүжилд эерэгээр нөлөөлнө гэж үзээд гэрлэлтийг цуцлав.
Гэрлэгчдийг тусдаа амьдарч байх хугацаанд -ний өдөр төрсөн хүү Э., -ны өдөр төрсөн хүү Э. нар эх Б.*******ын асрамжид байсан, бага насны хүүхдүүдийн эрх ашиг, санал зэргийг харгалзан хүү Э., Э. нарыг эх Б.*******ын асрамжид үлдээж, эцэг Т.аар хуульд заасан журмын дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэрлэгчид хамтран амьдрах хугацаанд бий болсон хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй.
Нэхэмжлэгч Б.******* нь тус шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 07-ний өдрийн 104/ШЗ2016/01268 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Т.аас хүүхдийн тэтгэлэг гаргуулсантай холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр улсын тэмдэгтийн хураамжийг бодож 81.795 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1., 14.4.-т зааснаар ******* овгийн *******ы *******, овгийн ын нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5., 14.7.-д зааснаар -ний өдөр төрсөн хүү Э., -ны өдөр төрсөн хүү Э. нарыг эх Б.*******ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т зааснаар -ны өдөр төрсөн хүү Э.ыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар -ний өдөр төрсөн хүү Э., -ны өдөр төрсөн хүү Э. нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.аас хүүхдийн тэтгэлэгийг сар бүр, хүүхэд тус бүрт гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд Т.аас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.
5. Гэрлэгчид гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-т зааснаар нэхэмжлэгч Б.******* улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Т.Эрдэнэбатараас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, 81.795 /наян нэгэн мянга долоон зуун ерэн тав/ төгрөг нийт 151.995 /нэг зуун тавин нэгэн мянга есөн зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9. дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Энхчимэгт даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ Н.БАЯРСҮРЭН