Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 509

 

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би

Нэхэмжлэгч: *******, ******* тоотод  оршин суух, ******* овгийн *******ын ******* /РД:*******/-ийн

Хариуцагч: *******, *******, ******* тоотод оршин суух овгийн ын /РД:/-д холбогдох Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 740.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие д ямаа 1 ширхэг  60.000 төгрөг, хонь 1 ширхэг 80.000 төгрөг, эр шүдлэн үхэр 600.000 төгрөгөөр худалдсан. Мөнгийг маань удаахгүй өгнө гэж хэлээд одоо болтол өгөөгүй тул гоос 740.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь тус шүүхэд гоос 740.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч маань биш юм. Би нэрийг нь  буруу бичсэн байна. Тиймээс гээс 740.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна. Би урд нь авсан 140.000 төгрөгөө хасаад 600.000 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.

Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  миний бие нь *******ээс ямаа 1 ширхэг 60.000 төгрөг, хонь 1 ширхэг 80.000 төгрөг, эр шүдлэн үхэр 600.000 төгрөгөөр худалдан авсан нь үнэн. Үүнээс 140.000 төгрөгийг 8 дугаар сард төлсөн. Одоо *******ийн нэхэмжилсэн  600.000 төгрөгөөс 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 90.000 төгрөгийг бэлнээр төлсөн тул үлдэгдэл 510.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Шүүх энэ хэрэгт  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын   дагуу   цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Ц.******* нь хариуцагч  гийн нэрийг гэж буруу бичсэнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцдаа зөвтгөж,  Г.гээс   зээлээр худалдах, худалдан  авах гэрээний үүргийн биелэлт 740.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 140.000 төгрөг хасч 600.000 төгрөг нэхэмжилжээ.

Хариуцагч  Г.  2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Ц.*******т 90.000 /ерэн мянга/ төгрөг бэлнээр төлж, үлдэгдэл  510.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар /хх-16/ ирүүлсэн  нь  зохигчдын мөнгө хүлээлгэн өгсөн баримтаар тогтоогдож байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй хуульд нийцсэн болно.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоон нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.310 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүн болох 600.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 18.650 төгрөгийн тал хувь болох 9.325 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 9.325 төгрөгийг хариуцагч Г.гээс гаргуулж  нэхэмжлэгч  Ц.*******т олгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч овгийн *******ын ******* хариуцагч овгийн ын гээс  зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 510.000 /таван зуун арван мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.310  /хорин хоёр мянга гурван зуун арав/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 9.325 /есөн мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг улсын төсвийн орлогоос, 9.325  /есөн мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг хариуцагч Г.гээс гаргуулж нэхэмжлэгч Ц.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 74  дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.              

 

                                            ШҮҮГЧ                                         Н.БАЯРСҮРЭН