| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2016/0504/И |
| Дугаар | 512 |
| Огноо | 2016-10-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 512
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би
Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоот “*******л” ХХК /РД:*******/-ийн
Хариуцагч: *******, Өвөршанд 12 дугаар гудамж 08 тоотод оршин суух ******* овгийн *******ы /РД:/-д холбогдох Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 120.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******л” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б. нь манай компанитай 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 1189443 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж 240.000 төгрөгийн үнэтэй NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 220.000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20.000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр худалдан авсан. Иймд Б.оос төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 80.000 төгрөг, алданги 40.000 төгрөг нийт 120.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б. нь үндсэн төлбөр 80.000 төгрөгийг төлсөн тул алданги 40.000 төгрөгөөс татгалзаж байна.Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “*******л” ХХК-ийн нэхэмжилсэн төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 80.000 төгрөгийг төлж барагдуулсан тул алданги 40.000 төгрөгөөс чөлөөлж өгнө үү гэжээ.
Шүүх энэ хэрэгт иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
“*******л” ХХК нь хариуцагч Б.оос зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 80.000 төгрөг, алданги 40.000 төгрөг, нийт 120.000 төгрөг гаргуулахыг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. үндсэн төлбөр 80.000 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. алданги 40.000 төгрөгөөс татгалзжээ.
Хариуцагч Б. шүүхийн шатанд 80.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төлсөн нь зохигчдын тайлбар, мөнгө төлсөн баримт /хх-19,20/-аар тогтоогдсон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байгаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоон нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгийн тал хувь болох 2.275 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 2.275 төгрөгийг хариуцагч Б.оос гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Хариуцагч Б. улсын тэмдэгтийн хураамж 2.275 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
******* Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “*******л” ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* овгийн *******ы ид холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 80.000 /наян мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг хариуцагч Б.оос тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******л” ХХК-нд олгосугай.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. улсын тэмдэгтийн хураамж 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.
ШҮҮГЧ Н.БАЯРСҮРЭН