Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 490

 

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би

Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоот хаягт байрлах “*******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* тоотод оршин суух *******  овгийн *******ийн /РД:/-т холбогдох Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 120.000  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч Т. нь 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр манай компанитай “Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээ” байгуулан 240.000 төгрөгийн үнэтэй NP10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатай, урьдчилгаа 20.000 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг сар бүр хуваарийн дагуу 20.000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан. Т. 2015 оны 9-12 дугаар сарын төлбөр нийт 80.000 төгрөгийг төлөөгүй. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.-т заасны дагуу 327 хоногийн алданги  40.000 төгрөг нийт 120.000 төгрөгийг  гаргуулж өгнө үү  гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч С.аас: Т. үндсэн төлбөрийн үлдэгдэл 80.000 төгрөгийг төлсөн тул алданги 40.000 төгрөг гаргуулахаас татгалзаж байна гэжээ. /хх-18/

Хариуцагч Т. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төхөөрөмж худалдан авсаны үлдэгдэл төлбөр 80.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Жи-Мобайл” ХХК-ийн кассанд тушаасан тул алданги 40.000 төгрөгөөс чөлөөлж өгнө үү гэжээ. /хх-17/

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Т.аас төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 80.000 төгрөг, алданги 40.000 төгрөг нийт 120.000 төгрөг гаргуулахыг шаардсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “үндсэн төлбөр төлсөн” үндэслэлээр алданги 40.000 төгрөг гаргуулахаас татгалзаж, үндсэн төлбөр 80.000 төгрөгийн шаардлагаа дэмжсэн. /хх-20/

Хариуцагч Т. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 80.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ХААН банкны тоот дансанд төлж биелүүлсэн болох нь  нэхэмжлэгчийн тайлбар, мөнгө төлсөн баримтаар  тогтоогдсон. /хх-16/

ИХШХШТ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.”  мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана.” гэсэн үндэслэлийн дагуу хариуцагч Т. нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.550 төгрөгийг улсын орлогод оруулж, уг мөнгийн тал хувь буюу  2.275 төгрөгийг хариуцагч Т.аас, үлдэх 2.275 төгрөгийг улсын төсвийн данснаас буцааж нэхэмжлэгчид тус тус олгов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* овгийн *******ийн т холбогдох NP10 төхөөрөмжийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 80.000 /наян мянга/ төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Т. биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод оруулж, хариуцагч Т.аас 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг, ХААН банкны тоот улсын төсвийн данснаас 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар энэхүү захирамжийн 2 дахь заалтыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

                                         ШҮҮГЧ                                    Л.ЭНХБИЛЭГ