| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2016/0492/И |
| Дугаар | 491 |
| Огноо | 2016-09-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 491
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би
Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоот хаягт байрлах “*******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Налайх дүүргийн *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овгийн гийн /РД:/-т холбогдох
Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 90.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч А. нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр манай компанитай “Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээ” байгуулан 240.000 төгрөгийн үнэтэй NP10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатай, урьдчилгаа 20.000 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг сар бүр хуваарийн дагуу 20.000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан. А. нь 2015 оны 10-12 дугаар сарын төлбөр нийт 60.000 төгрөгийг төлөөгүй. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.-т заасны дагуу 297 хоногийн алданги 30.000 төгрөг нийт 90.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч С.аас: А. үндсэн төлбөрийн үлдэгдэл 60.000 төгрөгийг алданги 15.000 төгрөгийг төлсөн тул алданги 15.000 төгрөг гаргуулахаас татгалзаж байна гэжээ. /хх-19/
Хариуцагч А. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төхөөрөмж худалдан авсаны үлдэгдэл төлбөр 60.000 төгрөгийг, алданги 15.000 төгрөгийн хамт 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Төрийн банкны тоот дансанд тушаасан тул алданги 15.000 төгрөгөөс чөлөөлж өгнө үү гэжээ. /хх-20-21/
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбар, мөнгө төлсөн баримт зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч А.аас төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 60.000 төгрөг, алданги 30.000 төгрөг нийт 90.000 төгрөг гаргуулахыг шаардсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “үндсэн төлбөр төлсөн” үндэслэлээр алданги 15.000 төгрөг гаргуулахаас татгалзаж, 75.000 төгрөгийн шаардлагаа дэмжсэн. /хх-22/
Хариуцагч А. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 75.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Төрийн банкны тоот дансанд төлж биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, мөнгө төлсөн баримтаар тогтоогдсон./хх-20-21/
ИХШХШТ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана.” гэсэн үндэслэлийн дагуу хариуцагч А. нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулж шийдвэрлэв.
Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байгаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.550 төгрөгийг улсын орлогод оруулж, уг мөнгөний тал хувь буюу 2.275 төгрөгийг хариуцагч А.аас, үлдэх 2.275 төгрөгийг улсын төсвийн данснаас буцааж нэхэмжлэгчид тус тус олгов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “” ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* овгийн гийн т холбогдох NP10 төхөөрөмжийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 75.000 /далан таван мянга/ төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч А. биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод оруулж, хариуцагч А.аас 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг, ХААН банкны тоот улсын төсвийн данснаас 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар энэхүү захирамжийн 2 дахь заалтыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ