| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2016/0521/И |
| Дугаар | 492 |
| Огноо | 2016-09-28 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 492
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******-ний өдөр, *******т төрсөн, 21 настай, эмэгтэй, дээд боловсролтой, оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт, *******, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй “Б.*******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Б.*******тай 2014 оноос хойш үерхэж, хамтран амьдарч эхэлсэн. -нд нөхөр маань авто ослоор нас барсан. Тэр үед би жирэмсэн байсан. -ны өдөр хүү С.ыг төрүүлсэн. Талийгаач бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсан. Одоо хүү маань 3 сартай, эрүүл бойжиж байна. Хүү С.т тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох шаардлагатай байгаа тул талийгаач Б.*******тай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.******* “талийгаач Б.*******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох”-ыг хүсчээ. Тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14.-д зааснаар бусадтай хамтын амьдралтай байснаа тогтоолгохыг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч М.*******, талийгаач Б.******* нар 2014 оноос 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нэг гэрт ханилан сууж хамтран амьдарч байсан болох нь гэрч Н.ы “...Би талийгаач Б.*******ын хадам эх. Охин М.******* нь 2015 оны 9 сарын сүүлээр жирэмсэн болсон байсан. Энэ хугацаанд гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан. 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүргэн Б.*******ыг өмнө нь хамт ажиллаж байсан найз нь рүү нарийн боовны түгээлт хийх гээд жаахан согтуу байна гээд гуйгаад дагуулж яваад буцах замдаа осолд орж Б.******* нас барсан. Тэд 2015 оны сүүлээс 2016 он хүртэлх хугацаанд нэгнийхээрээ хамт амьдарсан гэв...” гэсэн мэдүүлэг, гэрч М.гийн“...Талийгаач Б.******* болон М.******* бид гурав арван жилийн нэг анги. Тэд 2014 оноос эхлэн үерхэж эхэлсэн. Би хоёулантай нь сайн найз. Бид 5 жил найзалж байна. М.******* 2015 онд жирэмсэн болоод хоёр гэрээрээ орж гардаг байсан. Талийгаач Б.******* нь М.ыг 2016 оны найман сард бэр гуйж авна гэж яриж байсан. Бид байнга нэг нэгнийхээрээ ирж очдог сайн найзууд. Одоо ч орж гараад л явдаг. Хүүхдээ төрхөөрөө ын ээжийнд түр байж байгаад тусдаа гарна гэж ярьдаг байсан. Тэд 2015 оноос 2016 оны 05 дугаар сарыг дуусталх хугацаанд хамт амьдарсан..” гэсэн мэдүүлэг, гэрч Ж. “...Талийгаач Б.******* нь миний хүү болох гийн ууган хүү. М.*******той арван жилд сурч байх хугацаандаа үерхэж байсан. Улмаар 2015 оноос эхлэн хэн хэнийхээрээ орж гарч эхэлсэн. Охин М.******* жирэмсэн болсон гэдгийг бид мэдээд эмчийн хяналт, эмнэлгээр хамт явж байсан. Талийгаач Б.******* нь 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ослоор нас барсан. Хүү С. нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн. М.******* Б.******* нь 2014 оны сүүлээс 2016 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд хамт амьдарч байсан... ” гэсэн мэдүүлгээр нотлогдохын зэрэгцээ хэрэгт авагдсан фото зураг, нас барсны гэрчилгээ, хорооны Засаг даргын тодорхойлолт, өрхийн бүртгэл зэрэг баримтуудаар давхар нотлогдож байна. Иймд М.ыг талийгаач Б.*******тай 2014-2016 оны 5 дугаар сарын 31-нийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14.-д зааснаар М.ыг “талийгаач Б.*******тай 2014-2016 оны 5 дугаар сарын 31-нийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч М.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ