| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2016/0252/И |
| Дугаар | 275 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 275
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Отгонлхагва, Н.Нарантунгалаг нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн төлбөр 185.090.746,62 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банк /УБД:9016001007, РД:2578697/ нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Т.Отгонлхагва, хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Нарантунгалаг нар нь 2014 оны 04 сарын 03-нд Замын-Үүд Хас банктай зээлийн 1390005827 дугаар гэрээ байгуулж 180.000.000 төгрөгийн зээлийг барилгын гадна засвар зориулалтаар, 48 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр авсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 04 сарын 03-ны өдрийн Барьцаат зээлийн 1390005827-01 тоот ипотекийн гэрээгээр Замын-Үүд сум 2-р баг 102-р байр, гэрчилгээний Г–000142273, улсын бүртгэлийн Ү-0714001728 дугаартай 810мкв бүхий үйлчилгээний зориулалттай барилга, 2015 оны 03 сарын 26-ны өдрийн Барьцаат зээлийн 1390005827-02 тоот ипотекийн гэрээгээр Замын-Үүд 2-р баг 102-р хэсэг, байрны 4-р давхарын хэсэг гэрчилгээний Г-000376368, улсын бүртгэлийн Ү-0714003072 дугаартай 270 мкв бүхий орон сууц, 2015 оны 03 сарын 26-ны өдрийн Барьцаат зээлийн 1390005827-03 тоот ипотекийн гэрээгээр Замын-Үүд 2-р баг 102-р байр, гэрчилгээний Г-000378625 дугаартай улсын бүртгэлийн Ү-0714001728 дугаартай 597мкв бүхий орон сууц, 2014 оны 04 сарын 03-ны өдрийн Барьцаат зээлийн 1390005827-01 тоот ипотекийн гэрээгээр Замын-Үүд 2-р баг 12-p хэсэгт байрлах, гэрчилгээний Г–0361071 дугаартай 400мкв.га газар /эзэмших эрхтэй/, 2015 оны 03 сарын 26-ны өдрийн Барьцаат зээлийн 1390005827-03 тоот ипотекийн гэрээгээр Замын-Үүд 2-р баг 12-p хэсэгт байрлах, гэрчилгээний Г–0361071 дугаартай 400мкв.га газар /эзэмших эрхтэй/. Зээлдэгч нь зээлийн 1390005827 дугаар гэрээ, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Банкны шаардлагыг дээрх барьцаалуулсан хөрөнгүүдээр хангана гэдгээ батлан мэдэгдсэн байдаг. Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсний дагуу зээлийг хуваарийн дагуу, хэвийн хугацаа хэтрэлтгүй төлж байгаад 2014 оны 12 сарын 17-ны өдөр дахин санхүүжилт хүссэн. Хүсэлтийн дагуу 1390008081 тоот зээлийн гэрээгээр 36 сарын хугацаатай, сарын 1,88%-н хүүтэй, 36.000.000 төгрөгийн зээлийг Үндсэн хөрөнгийн засвар зориулалтаар олгож, нэмэлт санхүүжилтийг өгсөн. Эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч 2015 оны 07-р сарын 07-ны өдөр харилцагч Т.Отгонлхагва хүсэлт гаргасаны дагуу 1390005827, 1390008081 тоот барьцаат зээлийн гэрээнүүдэд өөрчлөлт оруулж 1390009296 тоот болгон хугацааг сунган, сарын 2%-н хүүтэйгээр зээлийн гэрээг байгуулж, төлөлтийг багасагсан боловч зээл авсаны дараа энэхүү хуваарийг хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2015 оны 03 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг сар давуулан хугацаа хэтрүүлэн төлж байгаад 2016 оны 06-р сарын 21-ний өдөр 500.000 төгрөгийн орлогын гүйлгээг хийснээс хойш зээлийн эргэн төлөлт огт хийгдээгүй байна. Энэ хугацаанд Банкны зүгээс зээлдэгч Т.Отгонлхагва, Н.Нарантунгалаг нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Өнөөдрийн байдлаар хугацаа хэтэрсэн хоног 181 болсон байна. Иймд цаашид гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж гэрээг цуцлах нөхцөл байдалд хүрээд байна. Зээлдэгч Т.Отгонлхагва, Н.Нарантунгалаг нар нь зээлийн 1390009296 дугаар гэрээний 3.4-д тус тус заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул гэрээний 5 дугаар зүйлийг үндэслэн гэрээг цуцалж байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардалага гаргаж байна. 1.Зээлийн нийт төлбөр болох 185,090,846.62 төгрөгийг Т.Отгонлхагва, Н.Нарантунгалаг нараас гаргуулах. 2.Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө, орлогоор хангуулах. 3.Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө, орлогоор хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгуулах” гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Золзаяа шүүхэд ирүүлсэн тайлбартаа:.....Хариуцагч талаас манай гаргасан 39/425 тоот нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Хоёр тал харилцан тохиролцож Хас банкны зүгээс хариуцагч Т.Отгонлхагвын Замын-Үүд 2-р багт байрлах 102-р байрны гэрчилгээний Г-000376369, улсын бүртгэлийн Ү-0714003072 дугаартай 270 мкв талбай бүхий 4-н давхарын хэсэг, гэрчилгээний Г-000378625, улсын бүртгэлийн Ү-0714001728 дугаартай 3 давхарын хэсгийн 270 мкв байрыг нийт 540 мкв талбайг 1 мкв-г 345.000 төгрөг, Замын-Үүд 2-р баг 12-р хэсэгт байрлах гэрчилгээний Г-0361071 дугаартай 400 мкв /эзэмших эрхтэй/ гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамтаар тус тус банкны өмчлөлд шилжүүлж авахаар болсон. Хариуцагч талаас Сум дундын шүүхэд гаргасан хариу тайлбартаа 102-р байрны 3, 4 давхарын хэсгийн 540 мкв талбайг хамтад нь Хас банкны өмчлөлд шилжүүлэхээр хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр мэдэгдсэн байсан. Иймд манай банкны зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 2-р баг 102-р байрны 1, 2 давхарын хэсгийг үүргийн гүйцэтгэлээс чөлөөлж өгнө үү.
Хариуцагч Дорноговь аймгийн, Замын-Үүд сумын 2-р баг 102-р байрны 4 давхарт оршин суух, Боржигон овогт Тэрбишийн Отгонлхагва /РД: ЕА78052419/, Улаан үзүүр овогт Надмидын Нарантунгалаг /РД: ВЮ79121426/ нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хас банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хас банктай ярьж тохиролцсоны үндсэн дээр 540 мкв, 3,4 давхарыг Хас банкны өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. Мөн барьцаанд тавьсан газрийг Хас банкны өмчлөлд шилжүүлнэ. Иймд нэхэмжлэлийг эвлэрлийн журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Т.Отгонлхагва, Н.Нарантунгалаг нараас зээлийн гэрээний үүргийн төлбөр 185.090.846,62 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч Т.Отгонлхагва, Н.Нарантунгалаг нар нь 2014 оны 04 сарын 03-нд Хас банкны Замын-Үүд тооцооны төвтэй 1390005827 дугаар зээлийн гэрээг байгуулж 180.000.000 төгрөгийн зээлийг барилгын гадна засвар хийх зориулалтаар, 48 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр авсан. 2014 оны 12 сарын 17-ны өдөр 1390008081 тоот зээлийн гэрээгээр 36 сарын хугацаатай, сарын 1,88 хувийн хүүтэй, 36.000.000 төгрөгийн зээлийг үндсэн хөрөнгийн засвар зориулалтаар, нэмэлт санхүүжилтийн зээлийг авсан. 2015 оны 07-р сарын 07-ны өдөр 1390005827, 1390008081 тоот барьцаат зээлийн гэрээнүүдэд өөрчлөлт оруулж, 1390009296 тоот гэрээг байгуулж гэрээний хугацааг сунган, сарын 2 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээг тус тус байгуулжээ.
Хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөөгүй зээлийн эргэн төлөлтийн хувиараа удаа дараа зөрчиж ирсний улмаас 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 162.853.945,62 төгрөг, зээлийн хүү 21.980.230 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 265.671 төгрөг бүгд 185.090.846,62 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Отгонлхагва, Н.Нарантунгалаг нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, Барьцаа хөрөнгө болох Замын-Үүд сумын 2-р багт байрлах 102 байрны гэрчилгээний Г-000376369 дугаар, улсын бүртгэлийн Ү-0714003072 дугаартай 270 мкв талбай бүхий 4 давхарын хэсэг, гэрчилгээний Г-000378625, улсын бүртгэлийн Ү-0714001728 дугаартай 270 мкв талбай бүхий 3 давхарын хэсэг нийт 540 мкв талбайг, Замын-Үүд 2-р баг 12-p хэсэгт байрлах, гэрчилгээний Г–0361071 дугаартай 400мкв.га газрын хамтаар Хас банкны өмчлөлд шилжүүлж, зээл 185.090.846,62 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, барьцаа хөрөнгөөс Замын-Үүд сумын 2-р баг 102-р байрны 1, 2 давхарын хэсгийг үүргийн гүйцэтгэлээс чөлөөлүүлэх талаарх тайлбарийг шүүхэд ирүүлжээ. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Отгонлхагва, Н.Нарантунгалаг нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн төлбөр 185.090.746,62 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэрэгт, хариуцагч Т.Отгонлхагва, Н.Нарантунгалаг нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийн зарим хэсгээр буюу Замын-Үүд сумын 2-р багт байрлах 102 байрны гэрчилгээний Г-000376369 дугаар, улсын бүртгэлийн Ү-0714003072 дугаартай 270 мкв талбай бүхий 4 давхарын хэсэг, гэрчилгээний Г-000378625, улсын бүртгэлийн Ү-0714001728 дугаартай 270 мкв талбай бүхий 3 давхарын хэсэг нийт 540 мкв талбайг, Замын-Үүд 2-р баг 12-p хэсэгт байрлах, гэрчилгээний Г–0361071 дугаартай 400мкв.га газрын хамтаар хангуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд тавьсан барьцаа хөрөнгө болох Замын-Үүд 2-р багт байрлах 102-р байрны 1, 2 давхарыг барьцаа хөрөнгөөс чөлөөлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.083.404 төгрөгийн 50 хувь буюу 541.702 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос үлдэх 541.702 төгрөгийг, хариуцагч нараас нараас 541.702 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
4. Хариуцагч Т.Отгонлхагва, Н.Нарантунгалаг нар нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.БОЛОРМАА