Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Галбадрахын Солонго |
Хэргийн индекс | 144/2016/00097/И |
Дугаар | 145 |
Огноо | 2016-09-20 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 145
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Хас банкны Өмнөговь Салбар, Өмнөговь аймаг, Ханбогд сум, Цаг-Уурын 1-9 нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сумын төв, Гоёот 8-1 тоотод оршин суух, Монгол овогт Батбаярын Алтанхүү /РД:ИЮ75060914/,
Зээл болон барьцааны гэрээг цуцалж, 71,015,777 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Алтанхүү нь 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хасбанктай 1160017173 дугаар зээл болон барьцааны гэрээ, 1160017173 дүгээр баталгаат ипотекийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 28.2 хувийн хүүтэй, үндсэн зээлийн хөрөнгийн зориулалтаар авсан.
Зээлдэгч нь зээлийн барьцаанд дараахь хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:
Өмнөговь аймаг Ханбогд сумын төв, Гоёот 8-1 тоотод байрлах Ү-1112000130 улсын бүртгэлийн дугаартай, 171 м.кв талбайтай зоогийн газар, цех, хувийн сууцны зориулалттай ул хөдлөх хөрөнгө,
Өмнөговь аймаг, Ханбогд сумын төв, Гоёот 8-2 тоотод байрлах Г-1112000047 улсын бүртгэлийн дугаартай, 900 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
72-02 ӨВР улсын дугаартай улаан өнгөтэй AD-LZZ5CCMC59W172907 арлын дугаартай, HOWO маркийн ачааны автомашин
Б.Алтанхүү нь 1160017173 дугаар зээлийн гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг сар бүр төлөх үүрэгтэй боловч зээл авснаас хойш 6,987,900 төгрөгийн төлбөр төлөөд 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш зээл төлөлгүй 559 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зөрчиж байна.
Б.Алтанхүүд гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгүй, утсаа авахгүй байх, уулзалт товлоход ирж уулзахаас татгалзсан зэрэг үйлдлүүдийг гаргаж, зээлийн гэрээний 3.2.1, 3.2.2-д заасан үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж өнөөдрийг хүрлээ.
2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээлдэгч Б.Алтанхүүгийн зээлийн гэрээний дагуу төлбөл зохих зээлийн төлбөр дараах байдалтай байна. Үүнд:
Үндсэн төлбөр: 48,610,917.25 төгрөг
Хүү: 21,559,143.00 төгрөг
Нэмэгдүүлсэн хүү: 845,717 төгрөг
Нийт 71,015,777.25 төгрөг.
Иймд 1160017173 дугаар зээлийн гэрээний 5.1, 5.1.1-д заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 71,015,777.25 төгрөг, нотариатын хураамж 15,500 төгрөг, нийт 71,031,277.25 /далан нэгэн сая гучин нэгэн мянга хоёр зуун далан долоон төгрөг хорин таван мөнгө/ төгрөгийг зээлдэгч Б.Алтанхүүгээс гаргуулах, сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд дээр дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү. Мөн зээлийн гэрээний 3.2.10, барьцааны болон баталгаат ипотекийн гэрээний 4.2.4-д тус тус заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд зээлдэгч Б.алтанхүүгийн бусад хөрөнгө орлогоос төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Алтанхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Батбаяр овогтой Алтанхүү миний бие 2014 оны 06 сарын 06-ны өдөр Хас банкнаас 50,000,000 төгрөгийн зээлийг бизнесийн үйл ажиллагаанд зориулж авсан болно. Улс орны эдийн засаг хямралд орж уул уурхайн болон замын ажил зогсонги байдалд орсноос болж үндсэн эрхэлж байсан бизнес хүндрэлд орж улмаар зээл төлөх боломжгүй болсон.
Иймд банкны нэхэмжилсэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн барагдуулж чадахгүй учир миний одоогийн орлогод тааруулж сар бүр 2 сая төгрөгөөр төлөлж хийх боломжтой байна. Миний хүсэлтийг харгалзан үзнэ үү” гэжээ.
Зохигч талуудаас шүүхэд 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Эвлэрлийн гэрээ” байгуулан ирүүлжээ. Уг эвлэрлийн гэрээг нэг талаас Хасбанкийг төлөөлж Пүрэвсүрэн овогтой Анхбаяр, нөгөө талаас Батбаяр овогтой Алтанхүү нар нь харилцан тохиролцож дор дурдсан нөхцлөөр байгуулсан байна.
Б.Алтанхүү би Хасбанктай байгуулсан зээлийн гэрээний дагуу нийт 70,684,163.25 /далан сая зургаан зуун наян дөрвөн мянга нэг зуун жаран гурван төгрөг хорин таван мөнгө/ төгрөг төлөхийг зөвшөөрч байна.
2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 /хоёр сая/ төгрөг төлөх, энэ байдлаар сар болгоны 25-нд 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн төлөлтийг Хасбанкинд тушаан 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэхэд нийт 70,684,163.25 /далан сая зургаан зуун наян дөрвөн мянга нэг зуун жаран гурван төгрөг хорин таван мөнгө/ төгрөгийг төлж барагдуулсан байна.
Хасбанкыг төлөөлж П.Анхбаяр миний бие Б.Алтанхүүгийн 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэхэд нийт 70,684,163.25 /далан сая зургаан зуун наян дөрвөн мянга нэг зуун жаран гурван төгрөг хорин таван мөнгө/ төгрөг төлж барагдуулах нөхцлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д зааснаар “...Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэх заалтыг зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.6, 75 дугаар зүйлийн 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хас банкны нэхэмжлэлтэй, Б.Алтанхүүд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 70,684,163.25 /далан сая зургаан зуун наян дөрвөн мянга нэг зуун жаран гурван төгрөг хорин таван мөнгө/ төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэхүү төлбөрөөс сар бүр 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг сар бүрийн 25-ны өдрийн дотор төлж, 2017 оны 06 дугаар сарын 29-ны өдөр бүрэн төлж барагдуулах нөхцөлтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 513,106 төгрөгөөс 256.553 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын 211000134959 тоот данснаас 256.553 төгрөг, хариуцагч Б.Алтанхүүгээс 256.553 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хас банканд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО