Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2025/01992

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/04489 дугаар шийдвэртэй,

 

******* нэхэмжлэлтэй,

*******, *******, ******* нарт холбогдох,

 

2011 оны 06 дугаар сарын 13, 2011 оны 0******* сарын 16, 2012 оны ******* сарын 13-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, тус хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжсэн Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* орц, хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч , хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

...Би, анх 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдөр *******тай орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* орц, хаягт байрлах 15 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг түүний гуйлтаар үхрийн фермертэй түүнийгээ өргөжүүлэхээр жижиг дунд үйлдвэрийн 100,000,000 төгрөгийн зээл авахаараа 50,000,000 төгрөгийг зээлүүлье гэсэн Хөдөө аж ахуйн яамнаас албан бичиг өгсөн гэж бичиг үзүүлж үл хөдлөх эд хөрөнгө хэрэгтэй гэж итгүүлж, Голомт банк ХК дахь барьцаанаас чөлөөлүүлж худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж авсан боловч тэрээр надад мэдэгдэлгүйгээр ******* гэх хүнд худалдсан байсан нь илэрч миний бие цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан. *******д холбогдуулан эрүүгийн 201201021106 дугаартай хэрэг үүсгэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан хэргийг түүнийг үйлдсэн болохыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 0******* сарын 16-ны өдрийн 52 тоот шийтгэх тогтоолоор тогтоосон. Гэвч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 119 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан байдаг. Хэрэг шүүхээс буцсан цагаас хойш мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдсэн боловч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, улмаар Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 19 дугаартай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч дахин сэргээгдэж шалгагдаж байгаад 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 1496 дугаар тогтоолоор хэргийг хааж шийдвэрлэсэн. Дээр дурдсан эрүүгийн хэргийн шийтгэх шийдвэр, прокуроруудын тогтоолуудад хохирогч Б.Оюунчимэгт Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* орц, хаягт байрлах орон сууцны үл хөдлөх эрхийн гэрчилгээг шинээр гаргаж олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгахаар шийдвэрлэсэн байсныг миний өмгөөлөгчийн гомдлоор Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч ийн 2019 оны 0******* сарын 10-ны өдрийн 1/18 дугаартай тогтоолоор ...Б.Оюунчимэг нь эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

Гэтэл ******* нь ийнхүү миний өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийг 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хууль бусаар шилжүүлж авсны дараа 2011 оны 0******* сарын 16-ны өдөр *******ад худалдах, худалдан авах гэрээгээр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн, үүний дараагаар ******* нь 2012 оны ******* сарын 13-ны өдөр *******д мөн худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлсэн байна. Иймд, дээрх байдлаас харахад Б.Оюунчимэг болон ******* нарын 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ Иргэний хуулийн 56.******* зүйлийн 56.1.2-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл бол мөн ******* болон ******* нарын хооронд 2011 оны 0******* сарын 16-ны өдөр, түүнчлэн ******* болон ******* нарын хооронд 2012 оны ******* сарын 13-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ хэлцлүүд тус хуулийн 56.******* зүйлийн 56.1.10-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Тиймээс дээрх үндэслэлээр эдгээр гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5 хэсгүүд, мөн 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус зааснаар үр дагавраа арилгуулахаар шаардах эрхтэй тул уг орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

2.1. Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын агуулга:

Би, 2011 оны 0******* сард тухайн байрыг Голомт банк ХК-ийн барьцаанд байсныг н., н. нараас зээл аваад барьцаанаас чөлөөлсөн. Тухайн 2 хүний зээлийг нэхэмжлэгч нь төлнө, тийнхүү төлсний дараагаар орон сууцыг нэхэмжлэгчид буцааж шилжүүлж өгнө гэж тохиролцсон. Гэвч миний бие н., н. нараас мөнгийг хүү, алдангитай авсан учир төлөх мөнгөний хэмжээ их хэмжээгээр өсөж эхэлсэн бөгөөд тус мөнгийг яаралтай төлөх шаардлагатай байна, төлөхгүй бол орон сууцыг зарна гэдгийг тухайн үед Б.Оюунчимэгт мэдэгдэж байсан. Ингээд уг зээлийн хэмжээ өсөөд байсан тул орон сууцыг 2011 оны 0******* сард *******ад 9,300,000 төгрөгөөр зараад н., н. нарт мөнгийг буцааж өгснөөр хариуцагч миний бие дээрх орон сууцтай хамааралгүй болсон. Маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч Б.Оюунчимэг нь өөрийн өмчлөлд буцаан шилжүүлж авах боломжтой байсан. Талууд харилцан тохиролцоод энэхүү орон сууцыг барьцаанд тавьсан бөгөөд мөнгө хүүлэгч нараас авсан мөнгөө тухайн үед төлөөгүй, үүргээ биелүүлээгүйн улмаас өөр этгээдэд шилжсэн. Миний хувьд нэхэмжлэгч ******* эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Хуульд хөөн хэлэлцэх хугацааг 3 жил байхаар заасан бөгөөд хамгийн сүүлд хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол 2018 онд гарсан байдаг. Үүнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тооцож үзвэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.2. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэгч Б.Оюунчимэг өөрийн нэр дээр байсан орон сууцны өмчлөх эрхийг 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэн *******д шилжүүлсэн бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгийг ******* надад 2011 оны 0******* сарын 16-ны өдөр худалдсан. Миний бие уг орон сууцны өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээний дагуу үнэ төлбөртэй, маргаангүй, бүртгэлтэй хэлцлээр олж авсан. Тодруулбал, гэрээ байгуулах үед тухайн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд аливаа хориг, зөрчил байгаагүй, эрүүгийн хэрэг, маргаантай нөхцөл байдал илэрхий болоогүй байсан тул Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан шударга өмчлөгчийн эрх зүйн хамгаалалт миний хувьд бүрэн хамаарна гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь 2011 оноос хойш тус орон сууцны өмчлөх эрхтэй холбоотой нөхцөл байдлыг мэдэх бүрэн боломжтой байсан бөгөөд тухайн маргааныг эрүүгийн хэрэгтэй холбоотойгоор хянан шийдвэрлэх үед ч миний нэр дээр шилжсэн гэж мэдэж байсан. Гэсэн хэдий ч тэрээр тухайн асуудлаар миний эсрэг иргэний журмаар нэхэмжлэл гаргахгүйгээр 14 жилийн хугацааг өнгөрүүлсэн байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 6 жил гэж заасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн.

Миний бие уг орон сууцыг 2012 оны ******* сарын 13-ны өдөр *******д худалдаж, өмчлөх эрхийг шилжүүлсэн ба өнөөдрийн байдлаар уг үл хөдлөх эд хөрөнгө миний нэр дээр бүртгэлгүй, миний өмчлөлөөс бүрэн гарсан буюу өмчлөгч биш этгээдэд хамаарахгүй нөхцөл байдал үүссэн байна. 

Би, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгчөөс авч байгаа гэж итгэж, үнэ төлбөртэй худалдан авсан тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй болно. Тиймээс надад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.3. Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын агуулга:

Миний бие маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 20,000,000 төгрөгөөр худалдан авч, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн. Тухайн үед уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн зөрчилтэй эсэх талаар ямар нэгэн маргаан бүртгэгдээгүй байсан тул шударга худалдан авагчийн өмчлөх эрх маргаанд татагдахгүй байх хууль зүйн үндэслэлтэй болно. Нэхэмжлэгч нь 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдөр *******тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг залилан байсан гэж үзэж байсан боловч 2012 оны ******* сард миний бие өмчлөгчөөр бүртгэгдэх үед өмчлөх эрх болон түүний бүртгэлтэй ямар нэгэн гомдлыг улсын бүртгэлийн байгууллагад гаргаагүй байдаг. Миний нэхэмжлэлээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2023/01323 дугаар шийдвэрээр уг орон сууцыг ******* хууль бус эзэмшлээс чөлөөлөхөөр болсон.

...Хууль болон Улсын Дээд шүүхийн тогтоолын агуулгаас харахад хүчин төгөлдөр бус болсон нэг хэлцэлтэй шалтгаант холбоогүй хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэж болохгүй гэж ойлгохоор байна. Иймд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.1.10, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Оюунчимэг, ******* нарын хооронд байгуулагдсан 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2011 оны 0******* сарын 16-ны өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээ, *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2012 оны ******* сарын 13-ны өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, улсын бүртгэлийн  дугаартай Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* хороолол байр, ******* орц, хаягт байрлах нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 35,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Оюунчимэгт олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

Шүүх 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/0448******* шийдвэрийн хувийг нэхэмжлэгч Б.Оюунчимэг надад гардуулан өгсөн ба уг гардуулж өгсөн шүүхийн шийдвэрт даргалагч шүүгч буюу хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч Л.Энхжаргалын гарын үсэг зурагдаагүй, шүүхийн тамга дарагдаж баталгаажигдаагүй хэлбэрээр надад гардуулагдсан болох нь шүүхээс надад гардуулж өгсөн байгаа шийдвэрийн эх хувиар нотлогдож байна. Энэ зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* зүйлд Шийдвэрийг танилцуулах, гардуулах, 119.1-д 119.3-т дахь заалтыг зөрчсөн байх тул тус шүүхийн шийдвэрийг хүчинтэй болсон буюу хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг өөрчилж, ихэсгэх эрхтэйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу эрхээ хэрэгжүүлж, мөн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, хэмжээг нь ихэсгэн тодорхойлж гаргасан боловч шүүхийн зүгээс удаа дараа миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэснийг хүлээн авахаас татгалзаж байсан. ...шүүх шийдвэртээ 2011 оны 06 дугаар сарын 13, 2021 оны 0******* сарын 16, 2012 оны ******* сарын 13-ны өдрүүдийн орон сууц худалдах худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байр, хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж шийдсэн бөгөөд ингэхдээ 2012 он гэхийг 2021 он гэж шүүхийн шийдвэрийн эхний нүүрний нэхэмжлэлийн шаардлага гэх хэсэгт бас буруу бичсэн байна.

Анхан шатны шүүх 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/0448******* шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг үнэн зөв үнэлэлгүйгээр буруу, дутуу үнэлж шийдвэрлэн иргэн миний хохирсон эрх ашгийг хуулийн дагуу хамгаалах ёстой байтал хамгаалалгүй, намайг залилан мэхэлж хохироосон *******г хамгаалсан шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.1.10, 56.5 дахь хэсэгт тус тус заасан хуулийн заалтуудыг илт буруу тайлбарлан, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, Б.Оюунчимэг, ******* нарын хооронд байгуулагдсан 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн атлаа үр дагаврыг нь эцэслэн хянан шийдвэрлэхээр хуульд заасан журмыг зөрчсөн.

Иймээс, анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзээд, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

5. Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

...хариуцагч *******д гардуулсан шүүхийн шийдвэрт шүүгч гарын үсэг зурсан, шүүхийн тамга дарагдсан байдлаар ирсэн. Нэхэмжлэгч талд тамгагүй, гарын үсэггүй шийдвэр гардуулсныг сая харсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж танилцуулмагц хүчин төгөлдөр болно гэж заасан. Үүнээс үзэхэд тус хуулийн 11******* зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан техник ажиллагаа буюу гарын үсэг зурах, тамга дарах зэрэг нь шүүхийн дотоод ажиллагааны асуудал гэж үзэж байна. Миний зүгээс буюу гарын үсэг зурсан, тамга дарсан шийдвэрийг гардаж авсан учраас энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй. ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг удаа дараа өөрчилж тодруулсан бөгөөд тухай бүрд шүүгчийн захирамж гарсан. Шүүгчийн захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гомдол гаргах эрх нь нэхэмжлэгчид нээлттэй байсан боловч тухайн үед нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй учраас хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үр дагавартай...

Мөн анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, *******г хамгаалсан, Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасныг буруу хэрэглэсэн гэж гомдолд дурдсан боловч энэ агуулгатай холбогдуулаад ямар нотлох баримтыг дутуу үнэлсэн эсхүл огт үнэлээгүй талаар тухайлан зааж дурдаагүй учраас энэ талаарх гомдол үндэслэлгүй. Түүнчлэн, *******, Б.Оюунчимэг нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тогтоосон атлаа түүний үр дагаврыг шийдвэрлээгүй гэж гомдолд дурдсан. Энэ агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрийн 6-д дүгнэсэн. Хэдийгээр хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн боловч уг хэлцлийн дараа *******, ******* нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцоогүй учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үр дагавар үүсэхгүй байна гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн. ******* нь *******, Б.Оюунчимэг нарын хооронд хүчин төгөлдөр хэлцэл байсныг мэдэх боломжгүй нөхцөлд байсан. Энэ нөхцөл байдал нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн баримтуудаар тогтоогдсон учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч Б.Оюунчимэг нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан 2011 оны 06 дугаар сарын 13, 2011 оны 0******* сарын 16, 2012 оны ******* сарын 13-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, тус хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжсэн Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* орц, хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч Б.Оюунчимэг болон хариуцагч ******* нар 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* орц, хаягт байрлах орон сууцыг 2,000,000 төгрөгөөр хариуцагчид худалдсан, /х.х-ийн 5/

 

3.2. Хариуцагч ******* нь 2011 оны 0******* сарын 16-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр тухайн орон сууцыг хариуцагч *******ад 1,500,000 төгрөгөөр худалдсан, /х.х-ийн 84/

 

3.3. Хариуцагч ******* нь 2012 оны ******* сарын 13-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч *******д 15,000,000 төгрөгөөр худалдсан, /х.х-ийн 86/

 

3.4. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 0******* сарын 06-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор *******г бусадтай бүлэглэн ******* 19,500,000 төгрөгийн үнэтэй орон сууцыг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч Нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 119 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцаасан, /х.х-ийн 7-25/

 

3.5. Улмаар Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1496 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, /х.х-ийн 31/

 

3.6. Хожим Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын 2019 оны 0******* сарын 10-ны өдрийн 1/18 дугаартай Прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулах тухай тогтоолоор Б.Оюунчимэг нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 26-27/

 

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгч Б.Оюунчимэг болон хариуцагч ******* нарын 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл гэж дүгнэсэн зөв болжээ.

 

4. Иргэний хуулийн 3******* зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ заасан.

 

4.1 Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...хариуцагч ******* нь үхрийн фермээ өргөжүүлэхээр жижиг дунд үйлдвэрийн газраас 100,000,000 төгрөгийн зээл авахад барьцаа хөрөнгө шаардлагатай байна гээд миний өмчлөлийн орон сууцыг Голомт банк ХК-ийн барьцаанаас чөлөөлж худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн нэр дээр шилжүүлж авсан... гэсэн бол,

 

хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа ...2011 оны 0******* сард тухайн байрыг Голомт банк ХК-ийн барьцаанд байсан учир барьцаанаас чөлөөлүүлэхийн тулд н., н. нараас зээл авсан, тухайн 2 хүний зээлийг нэхэмжлэгч нь төлсний дараагаар орон сууцыг буцаан шилжүүлж өгнө гэх байдлаар тохиролцсон... гэсэн.

 

Үүнээс үзвэл нэхэмжлэгч Б.Оюунчимэг болон хариуцагч ******* нар анхнаасаа тус орон сууцыг худалдах, худалдан авахаар эрх, үүргийн хувьд холбогдох жинхэнэ хүсэл зоригтой байгаагүй, энэ талаар маргаагүй байна.

 

4.2 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д хүчин төгөлдөр бус байх хэлцлийн талаар зохицуулсан бөгөөд 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байна гэж заасан.

 

Тодруулбал, талууд зөвхөн тухайн гэрээ, хэлцлийг байгуулсан талаарх гадаад илэрхийллийг бусдад бий болгох зорилгоор хэлцлийн үр дагаврыг үүсгэх, харин эрх, үүргийн хувьд харилцан холбогдох хүсэл зориггүйгээр гэрээ байгуулсан тохиолдолд үүнийг дүр үзүүлсэн хэлцэлд хамааруулна.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.Оюунчимэг нь 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдөр маргаан бүхий орон сууцыг Голомт банк ХК-аас авсан 12,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд барьцаалуулсан бөгөөд хариуцагч ******* нь тухайн зээлийг үлдэгдэл болох 11,100,965.58 төгрөгийг төлж, энэхүү орон сууцыг барьцаанаас чөлөөлж, улмаар 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байна. /х.х-ийн 103-104/

 

Иймээс зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.Оюунчимэг болон хариуцагч ******* нарын 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл мөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

5. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна гээд 56.1.10-д дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шууд холбоотой, тэдгээрийн үндсэн дээр байгуулагдсан шалтгаант холбоо бүхий бусад хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож болно.

 

5.1 Хариуцагч ******* нь 2011 оны 0******* сарын 16-ны өдөр *******тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу үнийг төлж, тус орон сууцны өмчлөгч болсон бөгөөд тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд аливаа хориг, зөрчил байгаагүй, эрүүгийн хэрэг маргаантай нөхцөл байдал илэрхий болоогүй байсан гэж маргасан.

 

Гэтэл хэрэгт авагдсан баримтаар *******д холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хариуцагч ******* нь иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг өгөхдөө ...******* нь нэг өрөө орон сууц шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр битүүмжлэгдчихсэн, зарагдах гээд байгаа тул чөлөөлж өгөөд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрийн нэр дээр шилжүүлж аваад 12,000,000 төгрөг зээлээч гэсний дагуу төлбөрийг төлж битүүмжээс чөлөөлөөд орон сууцны шилжилт хөдөлгөөнд хориг тавьсныг цуцлах тухай тогтоолоо авах гээд очиход Б.Оюунчимэг, н.Буяндэлгэр нар энэ миний орон сууц байгаа юм, *******гийн нэр дээр түр шилжүүлсэн юм гээд *******, Б.Оюунчимэг хоёрын хооронд хийгдсэн тэмдэглэлийг харуулсан... гэснээс үзвэл тэрээр тухайн орон сууц нь нэхэмжлэгч ******* өмчлөлийн орон сууц болохыг мэдсэн гэж үзэхээр байна. /х.х-ийн 180-182/

 

5.2 Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан.

 

Хариуцагч ******* нь маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч ******* өмчлөлийн орон сууц болохыг мэдсэн хэр нь /улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдсэн/ тэрээр *******тай 2011 оны 0******* сарын 16-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь шударгаар хандсан гэж үзэх нөхцөл байдалд хамаарахгүй.

 

Энэ тохиолдолд хариуцагч *******ыг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.4-д Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй гэж зааснаар шударгаар өмчлөх эрхийг олж авсан гэж дүгнэх боломжгүй юм.

 

Анхан шатны шүүх хариуцагч ******* нь маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч ******* өмч гэдгийг мэдсээр байж хариуцагч *******гаас худалдан авсан байхад үүнийг анхаараагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, ******* болон ******* нарын байгуулсан худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэлд тооцно.

 

6. Харин анхан шатны шүүх ******* болон ******* нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв. Учир нь,

 

6.1 Хүчин төгөлдөр бус хэлцлийн дараагаар байгуулагдсан бүх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж шууд үзэхгүй. Энэхүү магадлалын 5-д дурдсанаар хожим байгуулагдсан хэлцэл нь өмнө нь байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцэлтэй тодорхой шалтгаант холбоотой биш бол шударгаар хандсан тухайн өмчлөгчийн итгэл үнэмшлийг хамгаална.

 

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар ******* нь дээрх орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байсан тул ******* нь түүнийг өмчлөгч мөн гэдэгт итгэх эрхтэй.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 91 зүгээр зүйлийн 91.1-д Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно гэж, 91.2-т Дараахь тохиолдолд энэ хуулийн 91.1 дэх хэсэг хамаарахгүй гээд 91.2.1-д эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол гэж тус тус зааснаар нэгэнт ******* тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн, орон сууцны өмчлөх эрхтэй холбоотой улсын бүртгэлд ямар нэгэн тэмдэглэгээ байгаагүй учир *******гийн хувьд бүртгэлийн үнэн зөв байдалд итгэх эрхтэй болно.

 

Энэ хэргийн хүрээнд хариуцагч *******г тухайн орон сууцны өмчлөлийн талаар маргаантай байгаа гэдгийг мэдэж байсан гэх үйл баримт тогтоогдоогүй байх тул шударга бусаар хандсан гэж дүгнэхгүй.

 

6.2 Хэдийгээр хариуцагч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...маргаан бүхий орон сууцыг очиж үзээгүй... гэсэн боловч гагцхүү үүнийг үндэслэн шударга бус хандсан, орон сууцны өмчлөлийн талаар маргаантай байгаа гэж мэдэх боломжтой, аль эсхүл мэдсэн гэж шууд буруутгах үндэслэл болохгүй.

 

Тиймээс ******* нь *******тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу тухайн орон сууцны өмчлөгч болсон байх тул Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шударга өмчлөгчийн эрхийг хамгаалах учиртай.

 

7. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан.

 

Давж заалдах шатны шүүхээс Б.Оюунчимэг, ******* нарын хооронд байгуулагдсан 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн болон *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2011 оны 0******* сарын 16-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон тул зохигч хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үүссэн үр дагаврыг арилгах үүрэгтэй.

 

Гэвч нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үүссэн үр дагаврыг арилгуулахаар Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* орц, хаягт байрлах орон сууцны үнийг бус тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Тодруулбал, хариуцагч ******* нь маргаан бүхий орон сууцны шударга өмчлөгч болох талаар энэхүү магадлалын 6 дахь хэсэгт тодорхой дүгнэсэн тул нэхэмжлэгчийг тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох байдлаар үр дагаврыг арилгах боломжгүй юм.

 

Иймд, шүүх Б.Оюунчимэг болон ******* нарын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон атлаа үр дагаврыг арилгуулж шийдвэрлээгүй гэх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авахгүй.

 

8. Иргэний хуулийн 7******* зүйлийн 79.1-т Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж, 79.2-т Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч Б.Оюунчимэг нь өөрийн өмчлөлийн орон сууцыг залилуулсан асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдах бөгөөд хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараагаар хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

 

Улмаар дээр дурдсан хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж, 7******* зүйлийн 79.7-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж тус тус зааснаар 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс хөөн хэлэлцэх 10 жилийн хугацааг тоолоход 2028 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дуусах ба нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Тус хэргийн хувьд нэхэмжлэгч ******* гомдлоор хариуцагч *******г гэмт хэрэг хийсэн эсэх талаар эрх бүхий байгууллагаас шалгаж, улмаар шүүхийн шийтгэх тогтоол гарч байсан байх тул нэхэмжлэгчийг өөрийн зөрчигдсөн эрхээ сэлгээлгэхтэй холбоотойгоор тогтоосон журмаар нэхэмжлэл гаргаж байсан гэдэгт хамааруулна.

 

9. Нэхэмжлэгчид гардуулсан шүүхийн шийдвэрт даргалагч шүүгч гарын үсэг зураагүй, тамга дараагүй байх тул шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гэж үзэхгүй, мөн нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн боловч удаа дараа хүлээн аваагүй гэх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

 

9.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* зүйлийн 119.2-т Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно гэж, 119.3-т Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна гэж тус тус заасан.

 

Хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр дээрх хуулийн заалтад нийцсэн, даргалагч шүүгч гарын үсэг зурж, тамга дарсан байх бөгөөд нэхэмжлэгчид гардуулсан шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан шүүхийн шийдвэртэй зөрүүтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

 

9.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 2025 оны 0******* сарын 02-ны өдөр гаргасан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хариуцагчаар тодорхойлж маргаж буй орон сууцны өмчлөх эрхтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг 2025 оны 0******* сарын 14-ний өдрийн 191/ШЗ2025/02875 дугаар захирамжаар, /х.х-ийн 134-136/

 

мөн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих үйл баримтыг тогтоолгох тухай ихэсгэсэн шаардлагыг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 191/ШЗ2025/16248 дугаар захирамжаар тус тус нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. /х.х-ийн 187-189/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 123 дугаар зүйлийн 123.1-т Шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах, татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх болон шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь түүний нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах эрхийг хязгаарласан гэж үзэхээргүй байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авахгүй.

 

10. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхэнд хамааралгүй зохицуулалт буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан байх тул давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд уг алдааг засна.

 

Мөн шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт хариуцагч *******, ******* нарын хооронд байгуулсан 2011 оны 0******* сарын 16-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний огноог 2021 гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг залруулах бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/04489 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 56.5-д тус тус заасныг баримтлан Б.Оюунчимэг болон ******* нарын хооронд байгуулагдсан 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан 2011 оны 0******* сарын 16-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож,

 

******* болон ******* нарын хооронд байгуулагдсан 2012 оны ******* сарын 13-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжсэн Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* орц, хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Б.МАНДАЛБАЯР