Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2025/01993

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/015 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******т холбогдох,

 

Дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1695 дугаар шүүгчийн захирамжаар ******* ХХК-иас 1,169,945,991 төгрөг гаргуулж, ******* ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар уг шийдвэрийг гүйцэтгэхээр ажиллагаа явуулж, манай өмчлөлийн ******* 1 хотхоны ******* дугаар байрны *******од байрлах 87.06 м.кв талбайтай, од байрлах 91.08 м.кв талбайтай, 2*******од байрлах 91.08 м.кв талбай бүхий ширхэг орон сууцыг тус тус хураан авч, 202 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ******* орон сууцыг 1 м.кв талбай тутмыг 2,40,974 төгрөгөөр буюу нийт 209,290,600 төгрөгөөр, орон сууцыг 1 м.кв талбай тутмыг 2,519,896 төгрөгөөр буюу нийт 22,512,200 төгрөгөөр, 2******* орон сууцыг 1 м.кв талбай тутмыг 2,519,896 төгрөгөөр буюу нийт 22,512,200 төгрөгөөр тус тус үнэлсэн. Гэвч уг үнэлгээ хийснээс хойш дариу 1 жил гаруй хугацаа өнгөрч дээрх орон сууцны зах зээлийн үнэлгээ 45.6 хувиар буюу 1 м.кв талбай тутмын үнэ ,500,000 төгрөг болж өссөн болох нь нийтэд илэрхий баримт болох Үнэгүй.мн, Марко.мн зэрэг зарын сайтуудаар тогтоогдоно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасны дагуу манай компанийн зүгээс эд хөрөнгийн үнэлгээг дахин хийлгэх тухай хүсэлтийг *******т гаргасан боловч 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4/42 тоот хариу мэдэгдэх хуудсаар ...танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй болохыг үүгээр мэдэгдье гэх хариуг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 1-ны өдрийн 9-1/1450 тоот албан бичгээр ...гомдлыг шийдвэрлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдье гэх хариуг тус тус өгсөн. Иймд, манай компанийн өмчлөлийн дээрх ширхэг орон сууцын үнэлгээ 1 жилийн өмнөх үеэс гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон буюу өссөн байх тул дахин үнэлгээ хийхийг *******т даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

...2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2201094 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч ******* ХХК-ийн өмчлөлийн дүүргийн хороо, гудамж, байрны ,, 2******* эрхийн улсын бүртгэлийн Ү-220610688, Y-220610686, Y-220610689 дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2201094/01, 2201094/02, 2201094/0******* эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор тус тус битүүмжилж тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 202 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн 2201094/05, 2201094/06, 2201094/07 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор тус тус хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцож үнийг тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д заасны дагуу хөрөнгийн үнэлгээний ХХК-ийг томилж, үнэлгээ тогтоолгоход дүүргийн 2 дугаар хороо, // гудамж байрны орон сууцыг 229,512,200 төгрөгөөр, 2******* орон сууцыг 229,512,200 төгрөгөөр, ******* орон сууцыг 209,290,600 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.-д заасны дагуу талуудад 4-121/8584, 4-121/8585 дугаар албан бичгүүдээр хөрөнгийн үнэлгээг мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар ******* ХХК-аас 202 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 202 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ202/02664 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 202 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2122 дугаар магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж Улсын Дээд шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 001/ШХТ2024/00200 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамхандын гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж тус тус шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн.4-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэж заасан байдаг. Иймд, дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ХХК-ийн *******т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т зааснаар нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан ба Нийтэд илэрхий үйл баримт гэдэг нь шүүхэд болон хэргийн оролцогчдод илэрхий байхаас гадна тухайн үйл баримтын талаар хаанаас ч хэн ч интернэтээр ороод үзэх боломжтой, илэрхий байхыг хэлэх ба шүүх нотлох баримтыг үнэлэхдээ хэрэгт хамааралтай бөгөөд хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангах учиртай.

Улмаар хэрэгт цугларсан нотлох баримтуудаас шийдвэрийн үндэслэл болж буй баримт болон тэдгээрийг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэн өөрийн хууль зүйн дүгнэлт бүхий үнэлгээг шийдвэртээ тусгаснаар шүүхээс гарч буй эрхийн актын үндэслэлийг тодорхойлдог.

Гэтэл анхан шатны шүүх хэрэгт цугларсан, нэхэмжлэгчийн маргаагүй үйл баримтын талаарх бүх баримт/шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолууд, эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт/-ыг жагсаан шийдвэрт дурдаад хэрэгт ач холбогдол бүхий нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон үнэгүй.мн сайтын баримтыг огт дурдаагүй, түүнийг хэрхэн үнэлсэн талаар заагаагүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Мөн түүнчлэн ...нэхэмжлэгч талаас өөрийн шаардлагын үндэслэлийг нотлох зорилгоор нийтэд илэрхий баримт болох Үнэгүй.мн сайт дээрх зарыг гэрэл зураг болгон хэрэгт тусгасан ба харин хариуцагчийн талаас гаргасан хариу тайлбар зэрэг нь өмнөх шүүхийн шийдвэр, түүнтэй холбогдуулан гаргасан үнэлгээ зэрэг байх ба өдгөө дээрх хөрөнгүүдийн үнэ /1-ээс дээс өссөн эсэх талаар няцаасан, үгүйсгэсэн баримт ирүүлээгүй, энэ талаар тайлбар өгөөгүй.

Нэгэнт хариуцагчаас энэ талаар баримт өгөөгүй, хариу тайлбарт нэхэмжлэлийн үндэслэл болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.5-д заасан үнэ өссөн талаар маргаагүй байхад шүүх нотлох үүргийг буруу хуваарилан нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй байна гэж дүгнэсэн нь өөрөө нотлох баримтыг үнэлэх журамд үл нийцнэ.

Нэхэмжлэгч талаас өөрийн шаардлагын үндэслэлийг нийтэд илэрхий баримтаар нотолсон ба дахин шүүхийн журмаар шинжээч томилуулж, дээрх орон сууцын өнөөгийн зах зээлийн үнэлгээг гаргуулах буюу анхны үнэлгээ хийснээс хойш 2 жил орчмын хугацаанд үнэ өссөн байдлыг л нотлохыг хүссэн.

...нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлох зорилгоор шинжээч томилуулж анхны үнэлгээ хийснээс хойш өнөөдрийг хүртэл 2 жилийн хугацаанд барилгын 1 м.кв тутам талбайн үнэ өссөн эсэхийг тогтоолгохоор хүсэлт өгсөн. Гэвч шүүхээс дээрх хүсэлтийг хэрхэн хэрэгт хамааралгүй гэж үнэлсэн нь тодорхойгүй.

Гагцхүү Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай байх гэдгийг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тогтооход ач холбогдолтой бөгөөд шалтгаант холбоотой байх шинжийг илэрхийлдэг ба нэхэмжлэгчээс зах зээлийн өнөөгийн үнэлгээг тогтоолгохоор гаргасан хүсэлт нь урьд үнэлсэн үнэлгээтэй маргаж буй ойлголт бус харин тэрхүү үнэлгээг хүлээн зөвшөөрч, одоо энэ үнэлгээнээс өссөн тухай нотлоход чухал ач холбогдолтой байсан. Үнэхээр өөрөө нотлох боломжтой гэж шүүх үзэж байгаа бол энэ талаар өөрөө нотлох боломж олгоогүй хэргийг шийдвэрлэсэн нь гомдол гаргах үндэслэл болсон.

...нэхэмжлэгч талаас өөрийн шаардлагын үндэслэлээ нийтэд илэрхий баримтаар нотолсон байхын зэрэгцээ шүүхийн шийдвэрт хураагдсан, битүүмжлэгдсэн байрыг өөрсдөө үнэлэх боломжгүй тул шүүхийн журмаар үнэлүүлэх хүсэлт гаргасныг өөрийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй гэж үзэх боломжгүй юм.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн зөрчигдсөн эрх, ашгийг хамгаалуулна гэж үзэж байгаа бол энэ талаарх холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх эрхтэй. Гэхдээ нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд холбогдох нотлох баримтаа гаргаж өгч, нотолж чадаагүй бөгөөд шүүх хуралдааны явцад нийтэд илэрхий баримт зарын сайт дээр байгаа гэж тайлбарладаг. Үүнийг нийтэд илэрхий баримт гэж авч үзэхэд учир дутагдалтай. Мөн дахин үнэлгээ тогтоолгохыг нэхэмжлэлдээ дурддаг бөгөөд тус үнэлгээнд нэхэмжлэгч тал маргадаггүй. Тухайн эд хөрөнгөтэй холбоотой хүчин төгөлдөр үнэлгээ гарсан байхад дахин шинжээч томилоход өмнө нь хийгдсэн ажиллагаанууд болон дуудлага худалдаатай холбоотой ажиллагаа давхар үндэслэлгүй болох магадлалтай. Иймд, анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэн зөв үнэлсэн бөгөөд нэхэмжлэгч тал өөрсдийн эрх ашиг хөндөгдсөн талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

 

.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2022/01695 дугаар захирамжаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн 1,16,968,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ХХК нь хүлээн зөвшөөрч, 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 16,968,200 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 250,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 250,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 250,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 250,000,000 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцон эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, /1.х.х-ийн 5-54/

 

.2. ******* нь 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШЗ2022/106 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, мөн өдрийн 182/ГХ2022/00760 тоот гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, /1.х.х-ийн 51-52/

 

А. Эрхийн улсын бүртгэлийн Ү-220610688 дугаарт бүртгэлтэй, дүүрэг, хороо, гудамж, байр, ******* хаягт байрлах 87.06 м.кв талбайтай 4 өрөө орон сууц,

 

Б. Эрхийн улсын бүртгэлийн Ү-220610689 дугаарт бүртгэлтэй, дүүрэг, хороо, гудамж, байр, хаягт байрлах 91.08 м.кв талбайтай 4 өрөө орон сууц,

 

В. Эрхийн улсын бүртгэлийн Ү-220610686 дугаарт бүртгэлтэй, дүүрэг, хороо, гудамж, байр, 2******* хаягт байрлах 91.08 м.кв талбайтай 4 өрөө орон сууцуудыг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолоор битүүмжилж, 202 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн тогтоолоор хураан авч, /1.х.х-ийн 56-70/

 

.. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч нь төлбөр төлөгч, төлбөр авагч нарт дуудлага худалдааны үнийн санал ирүүлэх мэдэгдэл хүргүүлэхэд төлбөр төлөгч ******* ХХК-ийн орон сууцны 1 м.кв талбайн үнийг ,800,000 төгрөгөөр тооцоож, орон сууцыг нийт 1,02,06,000 төгрөгөөр үнэлсэн бол төлбөр авагч ******* ХХК нь шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан байна. /1.х.х-ийн 77-78/

 

Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд барьцаа хөрөнгийн үнийн талаар харилцан тохироогүй учир хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 202 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 4/161 тоот тогтоолоор ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин ыг шинжээчээр томилжээ. /1.х.х-ийн 79/

 

.4. Шинжээч нь 202 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ОСҮ-2/07 дугаартай дүгнэлтээр дүүрэг, хороо, гудамж, байр, ******* хаягт байрлах орон сууцыг 209,290,600 төгрөгөөр, хаягт байрлах орон сууцыг 229,512,200 төгрөгөөр, 2******* хаягт байрлах орон сууцыг 229,512,200 төгрөгөөр буюу орон сууцыг нийт68,15,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч ******* ХХК-ий зүгээс эс зөвшөөрч үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. /1.х.х-ийн 84-142/

 

.5. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ202/02664 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 202 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА202/02122 дугаар магадлалаар хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 001/ШХТ2024/00200 дугаар тогтоолоор хяналтын нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ. /1.х.х-ийн 1-46/

 

.6. Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэ анх тогтоосон үнийн гурваны нэгээс багагүй хэмжээгээр өссөн, мөн анхны үнэлгээг тогтоосноос хойш сарын хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр дахин үнэлгээ тогтоолгох тухай хүсэлтийг ******* болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа шийдвэр гүйцэтгэх албанд тус тус гаргасныг хүлээн авах боломжгүй гэх хариу өгсөн байна. /1.х.х-ийн-7/

 

4. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

4.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2022/01695 дугаар захирамжаар төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч ******* ХХК-аас 1,16,968,200 төгрөг гаргуулан ******* ХХК-д олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрт заасан хугацаанд төлбөрөөр төлөөгүй тул 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

 

Гэвч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгүүдийг үнэлсэн шинжээчийн 202 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтийг нэхэмжлэгч ******* ХХК-ийн зүгээс эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр зохих ёсоор биелэгдээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь төлбөр төлөгчийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаанд гомдол гаргасны улмаас удааширч байгааг хариуцагчийн буюу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд холбоотой цаг хугацаа алдсан гэж үзэх боломжгүй юм.

 

4.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн2 дугаар зүйлийн2.1-д Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно гэж,2.2-т Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн саналыг ажлын өдрийн дотор шийдвэрлэнэ. Шийдвэр гүйцэтгэгч саналыг хүлээн авсан тохиолдолд бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг төлбөр төлөгчид олгож, энэ хугацаанд тухайн хөрөнгийг албадан борлуулах ажиллагааг зогсооно гэж тус тус заасан.

 

Тодруулбал, дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнээс багаар үнэлсэн гэж үзвэл тэрээр тухайн үнээс багагүй үнээр худалдан борлуулах боломжтой бөгөөд хэргийн баримт болон талуудын тайлбараар нэхэмжлэгч нь уг ажиллагааг хийх талаар санал, санаачилга гаргасан болох нь тогтоогдохгүй байна.

 

Өмчлөгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө хэдэн төгрөгөөр үнэлэх нь түүний эрх боловч бодит байдалд нийцсэн байх ёстой. Хэрэв хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээнээс өндөр үнээр барьцаа хөрөнгийг худалдах боломжтой тохиолдолд төлбөр төлөгч нь бие дааж худалдах эрхтэй болохыг хуулиар хязгаарлаж хориглоогүй.

 

Нөгөө талаар Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн хамтран гаргасан өргөдөл, тухайн зүйлийн талаар эд хөрөнгийн эрх бүхий талуудын саналыг харгалзан үл хөдлөх эд хөрөнгийг худалдах өөр хэлбэрийг шүүх тогтоож болно гэж заасныг харгалзан үзвэл зохино.

 

4.. Түүнчлэн нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлснээс хойш 2 жил орчмын хугацаа өнгөрсөн бөгөөд зах зээлийн үнэлгээ 45.6 хувиар буюу 1 м.кв талбай тутмын үнэ ,500,000 төгрөг болсон гэж маргаж байгаа ч тухайн орон сууцуудыг нэхэмжлэгчийн тодорхойлсон үнээр хулдан авах худалдан авагч байгаа болохыг тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 8 дугаар зүйлийн 8.1-т тус тус зааснаар баримтаар нотлоогүй.

 

4.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан.

 

Тодруулбал, хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон тохиолдолд дахин үнэлгээ тогтоолгох үндэслэл бүрдэх ба энэ нь төлбөр төлөгч этгээд өөрчлөгдсөн буюу өссөн үнээр бие дааж барьцааны зүйлийг бусдад худалдан борлуулах эрхийг хөндөхгүй.

 

Гэтэл хэргийн баримтаар төлбөр төлөгч нь барьцаа хөрөнгийн үнэлгээ анхны үнэлгээнээс өссөн гэдгийг нотлоогүйгээс гадна тийнхүү өссөн үнээр худалдан авах сонирхолтой этгээд байгаа талаар үндэслэл бүхий тайлбарыг нотлох баримтын хамт өгөөгүй байна.

 

4.5 Шүүх гагцхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдаж байгаа эсэх асуудлыг хянан шийдвэрлэх бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны оролцогчдын хүсэлтийг үндэслэн дахин үнэлгээ тогтоолгох эсэх асуудал нь шийдвэр гүйцэтгэгч эрх хэмжээний асуудал тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлгөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

 

Нэхэмжлэгчийн талаас нэхэмжлэлийн үндэслэл болгон гаргаж өгсөн Үнэгүй.мн сайтад байршсан орон сууц худалдах тухай зар дээрх үнэ нь худалдагчаас худалдан авагчид санал болгож буй үнийн саналын дуудлага бөгөөд үүнийг шууд нотлох баримтаар үнэлж, өнөөгийн зах зээлийн ханш гэж үзэх боломжгүй тул нотлох баримт үнэлэх журам зөрчсөн гэх гомдлыг хүлээн авахгүй.

 

Өөрөөр хэлбэл, зар мэдээ нийтэд саналын дуудлага хэлбэрээр илэрхий байж болох ч худалдах, худалдан авах гэрээний үнийг худалдагч болон худалдан авагч нар харилцан тохиролцож тогтоодог учир зар мэдээ дэх үнийг нийтэд илэрхий бөгөөд хөдөлбөргүй тогтсон зах зээлийн ханш гэж дүгнэх боломжгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167., 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Б.МАНДАЛБАЯР