Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2025/01997

 

 

 

 

 

 

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 0 сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/03408 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******т холбогдох,

 

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 0 сарын 18-ны өдрийн 7/66, 7/67 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 8/32, 8/33 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу дараах хөрөнгүүдэд үнэлгээ хийгдсэн. Үүнд:

1/ ******* ХХК-ийн өмчлөлийн ******* аймаг дахь багийн 7.5 га талбайд байрлах чулуун карьер, үйлдвэрийн зориулалттай барилга, ******* дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын ******* дугаар бүхий 52090 м2 талбайтай үйлдвэрийн зориулалттай эзэмшил газар;

2/ Улаанбаатар хот дахь Баянгол дүүрэг, хороо, -д байрлах 3024 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай цогц барилга газар эзэмших эрх;

Дээрх хөрөнгүүдэд ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 18,102,708,110 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлснийг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байсан бөгөөд хөрөнгийг дахин үнэлүүлэх тухай саналыг 183 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч д хандан албан бичгээр илэрхийлж байсан.

Гэтэл тус үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлгээнд оруулснаас хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн байхад 2021 оны ханшаар буюу 18,102,708,110 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оролцуулахаар мэдэгдэж шийдвэрлэсэн байна. 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тус үнэлгээг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй, энэхүү үнэлгээ нь бодит байдалтай нийцээгүй талаар Ахлах шийдвэр гүйцэтгэгч, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нарт хандсан ч гомдлыг хянаж шийдвэрлээгүй. Мөн дээрх үнэлгээ хийгдсэн хугацаанаас хойш бүтэн 2 жил 7 сарын хугацаа өнгөрсөн байхад тус үнэлгээгээр анхны албадан дуудлага худалдаанд оролцуулах үндэслэлгүй байна.

...Мөн уг нэхэмжлэлийг шүүх хүлээн аваад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 102/Ш32024/15198 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулж, ******* ХХК-ийн өмчлөлийн:

Эрхийн улсын дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн , -д байрлах 3024 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай хэвлэх цехийн барилга;

Эрхийн улсын дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн , /2-д байрлах 864 м.кв талбайтай зориулалттай зуурмагийн цехийн барилга, 300,8 м.кв талбайтай хайрга дамжуулах галерей;

Эрхийн улсын дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн , /2-д байрлах 1760 м.кв талбайтай арматурын цехийн барилга, 1300 м.кв талбай бүхий задгай талбай;

Эрхийн улсын дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн , /1-д байрлах 872 м.кв талбайтай конторын барилгын 1,2 давхар, харуулын 3 ширхэг байр, компрессорын барилга 144 м.кв талбайтай;

Эрхийн улсын дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн , //, баруун үйлдвэрийн үйлдвэрийн гудамж , тоотод байрлах 508.62 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө;

Нэгж талбарын , 1863930966178 бүхий Баянгол дүүргийн 4  хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрийн зориулалттай 22,406 м.кв талбайтай эзэмших газрын хамт 8,151,227,625 төгрөгөөр худалдан борлуулсан байна.

Өөрөөр хэлбэл, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийхийг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байхад хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулсан нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2-т анхны дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гараагүй буюу дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй бол хоёр дахь дуудлага худалдааг явуулна гэж,, 177.3-т Хоёр дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна.Дуудлага худалдааг хоёр дахь удаа явуулж байгаа тухай хуульд заасан журмаар нийтэд мэдээлнэ гэж, мөн 175 дугаар зүйлийн 175.7-д Дуудлага худалдаа явуулахаар шүүхээс томилогдсон этгээд дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ гэж заасан боловч дуудлага худалдааг нийтэд мэдээлээгүй байна.

Иймд, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна. Үүнд:           

1/ Хуульд заасан журмыг зөрчсөн 2024 оны 0 сарын 18-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн №7/66, №7/67 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн №8/32, №8/33 Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-уудыг хүчингүй болгож өгнө үү.

2/ ******* ХХК-ийн өмчлөлийн ******* аймаг дахь багийн 7.5 га талбайд байрлах чулуун карьер, үйлдвэрийн зориулалттай барилга, ******* дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын ******* дугаар бүхий 52090 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай эзэмшил газар, Баянгол дүүрэг, хороо, -д байрлах 3,024 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай цогц барилга газар, эзэмших эрх зэрэг нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ хийлгэхийг даалгаж өгнө үү.

3/ 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

...Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах явцад үүргийн гүйцэтгэлд хангуулахаар заасан барьцаа хөрөнгүүдийг ..битүүмжилж, хураан үнэлгээ тогтооход 18,102,708,110 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

Төлбөр төлөгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг 3 шатны шүүхийн шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч хуулийн этгээд төлбөрийг төлж барагдуулаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжлүүлэн барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар 8,151,227,625 төгрөгөөр худалдан борлуулсан. 

Төлбөр төлөгч ******* ХХК нь шүүхийн шийдвэртэй төлбөрийг төлж барагдуулахгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, удаа дараа шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэн удаашруулж байх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү. Учир нь, ******* ХХК-ийн үнэлгээтэй холбоотой маргааныг өмнө нь шүүхээс шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр байгаа. Мөн дуудлага худалдаатай холбоотой шаардлага үндэслэлгүй байна. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу хийж гүйцэтгэсэн, ямар нэг хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.2, 177.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан *******т холбогдох, 2024 оны сарын 18-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн №7/66, №7/67 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн №8/32, №8/33 Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-уудыг хүчингүй болгох, 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6,  117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-иас хариуцагч *******т холбогдуулж гаргасан, ...дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

1. Дахин үнэлгээ хийхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч талаас дахин үнэлгээ хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа ...2024 онд дуудлага худалдаанд оруулахдаа 2021 оны үнэлгээгээр оруулсан нь үндэслэлгүй, үнэлгээ хийснээс хойш 4 жил өнгөрсөн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д зааснаар дахин үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлсон. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж анхны үнэлгээ тогтоосноос бүтэн дөрвөн жил өнгөрсөн, хөрөнгийн үнэлгээ анх тогтоосон үнийн 3/1-с багагүй хэмжээгээр өссөн болохыг тодорхойлж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс 2024 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Баримт хүргүүлэх тухай албан тоотоор Хөрөнгийн Үнэлгээний тайланг шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн.

Гэтэл анхан шатны шүүхээс ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх ...үнэлгээ гаргаснаас хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл 55.5-д заасан хугацаа өнгөрсөн явдалд шийдвэр гүйцэтгэх байгууллага буруугүй, уг хугацаа нэхэмжлэгчээс шалтгаалан өнгөрсөн байх тул дахин үнэлгээ хийлгэх үүргийг хариуцагч хүлээхгүйг дурдав... гэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь, хууль тогтоогчийн зүгээс анхны үнэлгээ тогтоосноос 6 cap өнгөрсөн бөгөөд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэл байгаа тохиолдолд дахин үнэлгээ хийхээр зохицуулсан болохоос төлбөр төлөгч нэхэмжлэл гаргаж уг хугацаа өнгөрсөн тохиолдолд дахин үнэлгээ хийхгүй талаар зохицуулсан зохицуулалт байхгүй.

2. Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах, 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулагдсан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Төлбөр төлөгч ******* ХХК-ийн зүгээс *******т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д зааснаар дахин үнэлгээ хийлгэх хүсэлтийг гаргасан байдаг бөгөөд уг хүсэлтийг шийдвэрлээгүй хэр нь анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гарган дуудлага худалдаа явуулсан байдаг.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс дахин үнэлгээ хийлгэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсан (шүүх хуралдааны тэмдэглэлийн 9-р тал) гэж тайлбарладаг боловч мэдэгдсэн талаар баримт хэрэгт авагдаагүй.

...бодит байдал дээр 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа болсон эсэх нь тодорхойгүй бөгөөд анхны албадан дуудлага худалдааны тэмдэглэл хэрэгт авагдаагүй.

...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулахдаа хуульд заасны дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх журмыг зөрчсөн бөгөөд энэ журмыг зөрчсөнөөрөө төлбөр авагчид давуу байдал бий болгосон гэж үзэж байна.

Гэтэл анхан шатны шүүх хоёр дахь албадан дуудлага худалдааг нийтэд мэдээлээгүй нь хууль зөрчсөн талаар нэхэмжлэгч маргасан байхад энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй.

3. Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тухайд:

...Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар өмгөөлөгч Д.Нямдоржийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан бөгөөд өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан, шүүх хуралдаанд биечлэн оролцож үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах тухай хүсэлт гаргасан боловч шүүгч хангахаас татгалзаж, нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авах эрх болон өмгөөлөгчийн өмгөөллийн үйл ажиллагаа явуулах хуульд тусгайлан олгосон эрхийг зөрчсөн болно.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхгэрэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийг Х.Чинболд нарыг оролцуулан шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биеэр оролцох боломжтой, эрх зүйн бүрэн чадамжтай этгээд өөрийн хүсэлтээр төлөөлөгчөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэж зохицуулсан бөгөөд хууль тогтоогчоос өөрийн оронд төлөөлөгч оролцуулсан тохиолдолд иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биеэр оролцох эрхээсээ татгалзсан гэж үздэг.

Хэргийн оролцогчийг төлөөлөгчийн хамт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаардаг байхад шүүх үүнийг анхаарч үзэлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцсэн.

...Маргааныг эцэслэн шийдвэрлэх үндэслэл буюу хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргуулах, шүүхээр шинжээч томилуулах нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй. гэж заасан тул үнэлгээтэй холбоотой асуудал дуусгавар болгосон гэж үзэх үндэслэлтэй. Учир нь, нэхэмжлэгчийн гаргасан хөрөнгийн үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлийг 3 шатны шүүх хянан хэлэлцэж, тус бүрд нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул хөрөнгийн үнэлгээ нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр болох нь тогтоогдсон. Албадан дуудлага худалдааг нийтэд мэдээлэхтэй холбоотойгоор нэхэмжлэгч тал гомдол гаргасан. Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны талаарх мэдээллийг нийтэд хүргэсэн бөгөөд уг мэдээллийг харах боломж нээлттэй байсныг нотлох баримтууд харуулж байна.

Мөн анхан шатны шүүхийн хуралдааны явцад ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Чинболд нь албадан дуудлага худалдааны талаарх тогтоол, мэдэгдлийг гардан авсан бөгөөд дуудлага худалдаа явагдсан тухай мэдээгүй гэх тайлбар өгөөгүй, харин мэдэж байсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тэмдэглэгдсэн. Хөрөнгийн үнэлгээг шинжээчээр дахин үнэлгээ хийлгэх, нотлох баримтыг үнэлүүлэх талаар нэхэмжлэгч тал дахин давтан маргасан боловч нотлох баримтыг бүрдүүлэн шүүхэд гаргаж өгөх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу нэхэмжлэгч талын эрх, үүрэгт хамаарна. Нэхэмжлэгч тал өөрийн үүргийн хүрээнд шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлж өгөөгүй атлаа шүүхийг буруутгасан нь үндэслэлгүй. 2017 онд шүүхийн шийдвэр гарч, 2018 онд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлснээс хойш өнөөг хүртэл ******* ХХК нь Голомт банк ХК болон бусад төлбөрийн асуудлыг биелүүлээгүй. Тус банканд төлөх 2,400,000,000 төгрөгийн өрөөс нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд төлбөр барагдуулах ажиллагааг удаашруулах зорилгоор шүүхэд удаа дараа гомдол гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг саатуулсаар ирсэн. Уг хугацаанд төлбөр барагдуулах боломж бүрэн нээлттэй байсан бөгөөд хөрөнгийг худалдан борлуулах, төлбөр төлөх бололцоо байсаар атал зээлдэгч тал төлбөрөө төлөхөөс зайлсхийж, хугацаа алдаж, үүргээ биелүүлээгүйгээс үүдэн төлбөрийн хэмжээ улам өсөж, өнөөдрийн байдлаар 6,000,000,000 орчим төгрөгийн өр төлбөртэй болсон. Нэхэмжлэгч талын гаргасан үйлдэл нь төлбөр төлөхөөс зайлсхийх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар удаашруулах шинжтэй гэж үзэх үндэслэлтэй тул анхан шатны шүүхийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

...нэхэмжлэгч өөрөө хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдол гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх нөхцөл үүсгэсэн бөгөөд маргаан 3 орчим жилийн хугацаанд үргэлжилсэн. Хөрөнгийн үнэлгээг ХХК-аас 2021 оны үнэлгээгээр тогтоосон бөгөөд нэхэмжлэгч тал уг үнэлгээтэй холбоотой гомдлыг 2023 оны 10 дугаар сарын 31-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Анхан шатны шүүх уг гомдлыг хэлэлцээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн, үнэлгээ нь үндэслэлтэй бөгөөд тухайн үеийн зах зээлийн нөхцөл байдалтай тохирч байна гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч талын зүгээс битүүмжлэх, хураах, үнийн санал авах, дуудлага худалдаа, үнэлгээтэй холбоотой гомдлуудыг гаргаж байгаа боловч эдгээр асуудал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өмнө нь шүүхээр хэлэлцэгдэж, шийдвэрлэгдсэн болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүх уг асуудлыг зөв үнэлж, тухайн гомдлууд нь дахин хянан шийдвэрлэх шаардлагагүй гэж үндэслэлтэй дүгнэсэн.

Мөн нэхэмжлэгч талаас 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдөр авсан 2,000,000,000 төгрөгийн зээлийн асуудлаар 12 жилийн хугацаанд тасралтгүй маргаан үүсгэсээр ирсэн бөгөөд анхан шатны шүүхэд удаа дараа хүсэлт гаргаж, өмгөөлөгч оролцуулж, шинжээч томилуулах хүсэлтээр шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож байсан. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг болон төлөөлөгч Х.Чинболд, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхгэрэл нар оролцсон. Гэтэл давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн зүгээс өмгөөлөгч оролцуулаагүй гэх үндэслэлээр гомдол гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн ажиллагааг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 0 сарын 18-ны өдрийн 7/66, 7/67 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 8/32, 8/33 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

 

3.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/00807 дугаар захирамжаар Голомт банк ХХК нь 2,554,022,542.71 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 141,091,131.06 төгрөгийн шаардлагаас татгалзаж, ******* ХХК нь 2,431,901,507.91 төгрөгийг 2017 оны 0 сарын 25-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд тодорхой хэмжээгээр төлөх, төлбөрийг графикийн дагуу төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж /1.х.х-ийн 11-14/

 

3.2. ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШЗ2018/14853 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, мөн өдрийн 102/ГХ2018/01167 тоот гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн хороонд байрлах:

 

Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 3,024 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай хэвлэх цехийн барилга,

 

Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 564 м.кв талбайтай зуурмаг цехийн барилга, 300.8 м.кв талбайтай хайрга дамжуулах галерей,

 

Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 1,760 м.кв талбайтай арматурын цехийн барилга, 1,300 м.кв задгай талбай,

Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 872 м.кв талбайтай конторын барилгын 1, 2 давхар, харуулын 3 ширхэг байр, 144 м.кв талбайтай компрессорын барилга,

 

Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 508.68 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

 

Нэгж талбарын , 1863930966178т бүртгэлтэй, 10 жилийн хугацаатай эзэмших эрхтэй, 22,406 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай газрыг нийт 15,902,455,250 төгрөгөөр,

 

Мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003006828 дугаарт бүртгэлтэй, ******* аймаг, сум, багт байрлах 7.5 га чулуун карьер, үйлдвэрийн зориулалтай барилга, мөн хаягт байрлах нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй, ******* дугаар гэрчилгээтэй, 52,090 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг нийт 2,200,252,860 төгрөгөөр тус тус үнэлж, 2024 оны 0 сарын 18-ны өдрийн 7/66, 7/67 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг явуулсан боловч худалдан борлогдоогүй учир хоёр дах албадан дуудлага худалдааг явуулжээ. /1.х.х-ийн 51-52, 101-120/

 

3.3. Улмаар хоёр дахь албадан дуудлага худалдаагаар Баянгол дүүргийн хороонд байрлах эрхийн улсын бүртгэлийн , , , , , нэгж талбарын , 1863930966178т бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхүүдийг нийт 8,151,227,625 төгрөгөөр худалдан борлуулсан байна. /1.х.х-ийн 121-126/

 

3.4. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2023/03900 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2024/00089 дугаар магадлалаар хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 001/ШХТ2024/00324 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ. /1.х.х-ийн 91-100/

 

3.5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийг анх тогтоосон өдрөөс хойш 2 жил 7 сарын хугацаа өнгөрч, үнэ анх тогтоосон үнийн гурваны нэгээс багагүй хэмжээгээр өссөн гэх үндэслэлээр дахин үнэлгээ тогтоолгох тухай хүсэлтийг ******* болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа шийдвэр гүйцэтгэх албанд тус тус гаргасныг хүлээн авах боломжгүй гэх хариу өгсөн байна. /1.х.х-ийн 17-21/

 

4. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

4.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/00807 дугаар захирамжаар төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч ******* ХХК-аас 2,431,901,507.91 төгрөг гаргуулан Төрийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрт заасан хугацаанд төлбөрөөр төлөөгүй тул 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

 

Гэвч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгүүдийг үнэлсэн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дүгнэлтийг нэхэмжлэгч ******* ХХК-ийн зүгээс эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр биелэгдээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш хугацаанд шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны талаар гомдол удаа дараа гаргасны улмаас удааширч байгааг хариуцагчийн буюу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд холбоотой цаг хугацаа алдсан гэж үзэх боломжгүй юм.

 

4.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно гэж, 62.2-т Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн саналыг ажлын 3 өдрийн дотор шийдвэрлэнэ. Шийдвэр гүйцэтгэгч саналыг хүлээн авсан тохиолдолд бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг төлбөр төлөгчид олгож, энэ хугацаанд тухайн хөрөнгийг албадан борлуулах ажиллагааг зогсооно гэж тус тус заасан.

 

Тодруулбал, дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнээс багаар үнэлсэн гэж үзвэл тэрээр тухайн үнээс багагүй үнээр худалдан борлуулах боломжтой бөгөөд хэргийн баримт болон талуудын тайлбараар нэхэмжлэгч нь уг ажиллагааг хийх талаар санал, санаачилга гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Өмчлөгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө хэдэн төгрөгөөр үнэлэх нь түүний эрх боловч бодит байдалд нийцсэн байх ёстой. Хэрэв хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээнээс өндөр үнээр барьцаа хөрөнгийг худалдах боломжтой тохиолдолд төлбөр төлөгч нь бие дааж худалдах эрхтэй болохыг хуулиар хязгаарлаж хориглоогүй.

 

Нөгөө талаар Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн хамтран гаргасан өргөдөл, тухайн зүйлийн талаар эд хөрөнгийн эрх бүхий талуудын саналыг харгалзан үл хөдлөх эд хөрөнгийг худалдах өөр хэлбэрийг шүүх тогтоож болно гэж заасныг харгалзан үзвэл зохино.

 

4.3. Түүнчлэн нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлснээс хойш 2 жил 7 сарын хугацаа өнгөрсөн бөгөөд ХХК-ийн 2024 оны үнэлгээний тайлангаар нэхэмжлэгчийн өмчлөл, эзэмшлийн Баянгол дүүргийн 25 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай баазын барилга, байгууламж, газар эзэмших эрхийг нийт 20,426,355,000 төгрөгөөр, ******* аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 6,567,270,000 төгрөгөөр тус тус үнэлсэн нь 2021 оны хөрөнгийн үнэлгээнээс өссөн гэж маргажээ.

 

Гэвч нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрх болон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ХХК-ийн 2024 оны үнэлгээний тайланд тусгагдсан үнээр хулдан авах сонирхолтой худалдан авагч этгээд байгаа болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар баримтаар нотлоогүй.

 

4.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан.

 

Тодруулбал, хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон тохиолдолд дахин үнэлгээ тогтоолгох үндэслэл бүрдэх ба энэ нь төлбөр төлөгч этгээд өөрчлөгдсөн буюу өссөн үнээр бие дааж барьцааны зүйлийг бусдад худалдан борлуулах эрхийг хөндөхгүй.

 

Гэтэл хэргийн баримтаар төлбөр төлөгч нь барьцаа хөрөнгийн үнэлгээ анхны үнэлгээнээс өссөн гэдгийг нотолсон гэж тайлбарладаг боловч тийнхүү өссөн үнээр худалдан авах сонирхолтой этгээд байгаа талаар үндэслэл бүхий тайлбарыг нотлох баримтын хамт өгөөгүй байна.

 

4.5 Шүүх гагцхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдаж байгаа эсэх асуудлыг хянан шийдвэрлэх бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны оролцогчдын хүсэлтийг үндэслэн дахин үнэлгээ тогтоолгох эсэх асуудал нь шийдвэр гүйцэтгэгчийн эрх хэмжээний асуудал тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлгөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.

 

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн өөрчлөлтийг оруулна.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т Энэ хуулийн 161.1-д заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгийг 2021 онд үнэлснээс хойш барьцаа хөрөнгийн үнэ өссөн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар дахин үнэлгээ тогтоох ёстой байхад тогтоогоогүй дуудлага худалдаа явуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслээ тодорхойлж мэтгэлцсэн болохоос анхны дуудлага худалдаа явагдсан эсэх нь эргэлзээтэй, хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулахдаа нийтэд мэдээлээгүй гэж маргаагүй, мэтгэлцэх зарчим бүх шатанд хэрэгжих тул тул энэ талаарх гомдлыг хүлээн авахгүй.

 

6. Анхан шатны шүүхийн 2025 оны 0 сарын 28-ны өдрийн 192/ШЗ2025/19311 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шинжээч томилуулах тухай хүсэлтийг шүүх хуралдааны үед гаргаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэхээргүй байна гэх үндэслэлээр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нямдоржийн гаргасан шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг нэхэмжлэгчид хууль зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох боломжийг өмнө нь олгосон, түүнчлэн нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцож байгаа гэх үндэслэлээр тус тус хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. /2.х.х-ийн 9-10/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 123 дугаар зүйлийн 123.1-т Шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах, татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх болон шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана гэж зааснаар гэж зааснаар дээрх хүсэлтийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй.

 

7. Хэрэгт авагдсан баримтаар 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Г.Мөнхгэрэлд нэхэмжлэгч ******* ХХК-ийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэлийг 1 жилийн хугацаатай олгосон байх бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэн аль нь оролцсон байна. /1.х.х-ийн 69/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцоно гэж, 32.4-т Эрх зүйн бүрэн чадамжтай иргэн өөрийгөө сайн дурын үндсэн дээр бусдаар, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно гэж, 32.5-д Өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ гэж тус тус заасан.

 

Тодруулбал, иргэн өөрийн биеэр эсхүл бусад этгээд болон өмгөөлөгчөөр төлөөлүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болох бөгөөд өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй, хэрэв биечлэн оролцох бол төлөөлж байгаа этгээдээс татгалзах зохицуулалттай.

 

Иймд, нэхэмжлэгч ******* ХХК-ийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд оролцсоныг буруутгахгүй, хуулийн дээрх зохицуулалт нь иргэний хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох бол өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзахаар заасан бөгөөд хуулийн этгээдийн хувьд төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэн аль нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно.

 

8. Анхан шатны шүүхийн үнэлгээтэй холбоотой асуудлыг өмнө нь шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай хэсэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болсныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөд үнэлгээ хийсэн нөхцөл байдал өөрчлөгдөж, зах зээлийн үнэ өссөн тул дахин үнэлгээ тогтоох үндэслэлтэй гэж буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхойлсон байх тул энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэсэн үндэслэлд хамаарахгүй учир энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авна.

 

9. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна. Учир нь,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 4 зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж, 44.4-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж тус тус заасан.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь дээрх хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн албадан дуудлага явуулах тогтоолуудыг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэхийг даалгах, хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар ахлах шийдвэр гүйцэтгэгч болон шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.2, 177.3-т тус тус заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай байгааг давж заалдах шатны шүүхээс өөрчилнө.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 0 сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/03408 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 зүйлийн 44.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч *******т холбогдуулан гаргасан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 0 сарын 18-ны өдрийн 7/66, 7/67 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 8/32, 8/33 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

 

2 дахь заалтыг хасаж, 3 дахь заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж тус тус дугаарлалтыг өөрчилсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Б.МАНДАЛБАЯР