Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 477

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

           Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн 6-р баг ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ийн ******* /РД: *******/

 

Хариуцагч: “*******” ХХК

Өмнөговь аймаг Даланзадгад сум, 8-р баг Цагаанбулагийн ******* тоот, 

 

Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6-р баг, ******* тоотод оршин суух, ******* овгийн гийн /РД: /

 

8000000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгээд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн төлөөлөгч , өмгөөлөгч С.Цацралтуяа, хариуцагч М., нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.

 

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь “*******” ХХК-даа 5000000 төгрөг зээлүүлээч гэж гуйсаны дагууд бид харилцан тохиролцож 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээг бичгээр баталгаажуулан 5000000 /таван сая/ төгрөгийг 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай, хэрэв хугацаа хэтэрвэл хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор болж, 5000000 төгрөгийг нь тус компаний захирал байсан т бэлнээр хүлээлгэн өгсөн. Ингэхдээ нь компанийхаа нэрийн өмнөөс зээлийн гэрээг байгуулж, улмаар тус компанийхаа тамгыг дарж баталгаажуулсан . /Одоо тус компаний ерөнхий захирал нь юм/. Тухайн үед зээлсэн мөнгөөрөө компанидаа тоног төхөөрөмж авахад зарцуулсан байдаг. Ингээд хариуцагч “*******” ХХК буюу хариуцагч нь харилцан тохиролцсон гэрээ ёсоороо 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн үндсэн төлбөр 5000000 төгрөг, түүний хүү 500000 төгрөг нийт 5500000 төгрөгийг төлөх ёстой атал зээлээ хугацаандаа төлөөгүй, харин зээлийн хүү 500000 төгрөгийг төлөөд үндсэн зээлээ төлж чадахгүй нь, удахгүй төлнө гэж хэлснээс хойш нэг ч төгрөг төлөлгүй их цаг хугацаа өнгөрсөн. Түүнд нь үндсэн зээл, хүүгээ төлөхийг буюу зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараалан шаардсан боловч нь удахгүй өгчихнө санаа битгий зов гэсэн үгийг хэлэхээс өөр ямар нэгэн арга хэмжээ авалгүй байсаар бүтэн 1 жил өнгөрсний дараа 2015 оны 10 сарын 05-ны өдөр зээлийн үндсэн төлбөр болох 5000000 төгрөгийг төлөөд, хүү болон алданги төлөөгүй байна. Иймд үндсэн зээлийн хүү болох 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 10 дугаар сар хүртэл хүү 5500000 төгрөг, алданги 2500000 төгрөг буюу нийт 8000000 /найман сая/ төгрөгийг хариуцагч “*******” ХХК-аас гаргуулан иргэн Т.******* намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч С.,  ******* ХХК-ны  төлөөлөгч Г.Мөнх- Эрдэнэ нар миний үйлчлүүлэгч болох *******ы гэрт ирж 5000000 /таван сая/ төгрөгийг зээлээч гэж гуйсны үндсэн дээр сарын 10 хувийн хүүтэй зээлж, хэрэв үүргээ биелүүлэхгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцхоор харилцан тохиролцож гэрээ хэлцэл хийж мөнгийг өгсөн байдаг. Тухайн мөнгийг компанийхаа тоног төхөөрөмжинд зарцуулах гэж байгаа бол гэрээг компаний тамга тэмдэгтэй албан ёсны байдлаар хийж мөнгөө ав гэсэн хүсэлтийг ******* тавьсаны үндсэн дээр компаний тамга тэмдэгтэй гэрээ хийсэн байдаг. ******* ХХК-ны  төлөөлөгч Н.Мөнх- Эрдэнэ нь тогтоосон хугацаандаа мөнгөө өгөөгүй нэг удаа *******ы дансанд хүү болох 500000 /таван зуу мянган/ төгрөгийг шилжүүлсэн байдаг. Тэрнээс хойш удаа дараа мөнгөө нэхсэн боловч удахгүй өгнө гэсээр байгаад 1 жил гаруй болсны дараа 2015 оны 10 дугаар сард  М. цалингийн зээл хийж төлбөрөө барагдуулсан байдаг. Гэрээнд заасны дагуу хүү, алданги төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн хүрээнд 8,000,000 /найман/ сая төгрөгийг ******* ХХК-ниас гаргуулж миний үйлчлүүлэгч *******ыг хохиролгүй болгож өгөхийг хүсч нэхэмжлэлээ 100 хувь дэмжиж байна. Үндсэн 11 сарын хүү нь 5,500,000/ таван сая таван зуу мянган/ төгрөг, алданги нь 2,500,000 гэж үзэж байгаа. Хариуцагч талын тайлбарыг сонслоо. ******* ХХК-ны  төлөөлөгч Г.Мөнх- Эрдэнэ нь  2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр авсан 5,000,000 / таван сая / төгрөгийг бол аваад хэдхэн хоногийн дотор М.ийн цалингын зээл аваад буцаагаад төлсөн гэж байна. Харин сүүлд 2014 оны 10 дугаар сарын 10-нд авсан гээд байгаа 5,000,000 / таван сая / төгрөгийг би аваагүй тэр хийсэн гэрээг огт мэдэхгүй, намайг гүтгэлээ. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлж байна. Хариуцагч М. бол *******аас хоёр удаа мөнгө зээлж Г.Мөнх- Эрдэнэтэй хамт очиж авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэтэл ******* ХХК-ны  төлөөлөгч Г.Мөнх- Эрдэнэ нь  би мөнгө зээлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна тухайн үед ******* ХХК-ны  гүйцэтгэх захирал М. байсан. М. өөрөө авсан мөнгөө төл гэж гүтгэж байгаа нь ойлгомжгүй учраас М. Г.Мөнх- Эрдэнэ хоёрыг хариуцагчаар хоёуланг нь оролцуулж байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281,1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэж үзэж байгаа. Тухайн мөнгийг компаний хөрөнгөнд зарцуулсан нь тодорхой учраас М.ээс гаргуулах үндэслэл байхгүй гэж үзэж ******* ХХК-ны  төлөөлөгч Г.Мөнх- Эрдэнээс гаргуулахаар нэхэмжлэлээ 100 хувь дэмжиж байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Т.*******ы гаргасан 8000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд хариу тайлбар гаргах нь Г миний бие ******* ХХК-г үүсгэн байгуулж захирлаар нь ажилладаг. Нэхэмжпэлд хавсаргаж өгсөн зээлийн гэрээтэй танилцсан. Уг гэрээг байгуулж *******аас хүүтэй зээл авсан тухай би нэхэмжлэлтэй танилцах үед мэдсэн. Урьд өмнө нь энэ талаар мэдээгүй. Урьд нь бид хоёр гэр бүл цуцлуулах тухай маргаан шүүхэд шийдвэрлэгдэж байхад энэ талаар тайлбар мэдүүлэгтээ дурдаж байсан боловч тухайн үед энэ талаар баримт гаргаж өгөхгүй байсан болохоор нэхэмжлэлийн шаардлагаа дэмжихийн тулд үндэслэлгүй худал зүйл ярьж байна гэж бодоод өнгөрсөн. *******аас хүүтэй зээл авсан бид хоёр хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлээ цуцлуулахад хүрсэн. Гэвч шүүхээс гэрлэлт цуцлуулах нэхэмжлэгийг хангахаас татгалзсан. Одоо бид тус тусдаа амьдарч байна. нь хэдийгээр манай компанийн гүйцэтгэх захирал гэх боловч тухайн компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй, гэрээ байгуулж байгууллагын нэрийн өмнөөс иргэн хуулийн этгээдээс зээл авах эрхгүй юм. нь өөрт хуулиар олгогдоогүй эрх хэрэгжүүлж, надад мэдэгдэлгүй *******аас зээл авсан байна. Иймд би нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрвээ уг гэрээний дагуу зээлийн гэрээний хүү төлөх шаардлагатай гэж үзвэл гэрээ байгуулж, мөнгийг хүлээн авсан хариуцах ёстой гэж үзэж байна гэжээ.

 

       Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 8 дугаар сарын 28-нд  5,000,000 / таван сая/ төгрөгийг гэрээ хийж зээлсэн. Хүү болох 500,000/ таван зуу мянган / төгрөгийг компаниасаа төлсөн. Үндсэн зээлсэн мөнгөө М. цалингийн зээл авч төлж барагдуулсан байгаа. 2014 оны 10 дугаар сарын  10-нд дахиж 5,000,000 / таван сая / төгрөг зээлж гэрээ хийсэн гэдгийг бол би огт мэдэхгүй. Хаана яаж гэрээ хийж компаний тамга дарсан тухайгаа мэдэхгүй байна. Тийм учраас хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрхгүй байна. Компаний тамгатай цаасан дээр тааруулаад хуурамчаар хийсэн гэрээ гэж үзэж байгаа. Тухайн үед компаний тамгыг М. авч банкинд тоот гаргах  зэрэг бусад зөндөө зүйлд хэрэглэдэг байсан гэв.

 

Хариуцагч “*******” ХХК-ийн өмгөөлөгч С.Цацралтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М. нь энхний тайлбартаа 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр *******ы ажлынх нь гадаа болох 24 дүгээр цэцэрлэгийн гадна очиж мөнгө зээлсэн. Дараа нь баримт үйлдэх болсон учраас гэрт нь очиж гэрээ хийсэн гэж үнэн зөв тайлбар өгсөн нь шүүх хуралдаанд тэмдэглэгдсэн байх. Хавтаст хэргийн баримтуудаас харахад хоёр удаа мөнгө авсанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаад байна. Хэрэв хоёр удаа мөнгө авсан бол баримтаар нотлох хэрэгтэй. 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан мөнгө зээлсэн гэрээг ******* ХХК-ны  захирал Г.Мөнх- Эрдэнэ мэдээгүй шүүх дээр ирээд мэдсэн. Энэхүү гэрээ нь ямар нэгэн албан бичиг хэлбэрээр хийгдээгүй гараар бичигдэж компаний тамга дарагдаж гарын үсгийг М. зурсан байгаа нь төрөл садангийн хүмүүс хоорондоо үйлдсэн гэж үзэж байгаа. Иймд гэнэтийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа гэв.

Хариуцагч “*******” ХХК-ийн өмгөөлөгч С.Цацралтуяа хууль зүйн дүгнэлтдээ: Шүүх хуралдаанд ******* ХХК-ны хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж С.Цацралтуяа миний бие өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл хавтаст хэрэгт авагдсан материалаар тогтоогдохгүй байна. Шүүх хуралдаанд хамтран хариуцагчаар оролцож байгаа М.ийн тайлбарыг хүчингүй гэж үзэж байгаа. ******* ХХК-ны  төлөөлөгч Г.Мөнх- Эрдэнэ нь  М.ийн ээжийн хамаатны ах болох *******аас 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр авсан 5,000,000 / таван сая / төгрөгийг бол аваад тэр өдрөө баримт үйлдсэн байдаг хэдхэн хоногийн дотор М.ийн цалингын зээл аваад буцаагаад төлсөн гэж байгаа. Энэ гэрээ гэх хэлцэлийг үйлдэхэд байгаагүй мэдэхгүй гэдгээ удаа дараа нотолж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс бол баримтыг нөхөж үйлдсэн гэж үзэж байна. Хавтаст хэрэгт гэрч болох *******ы эхнэр Болормаагаас мэдүүлэг авсан байдаг. Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс гэрчилж мэдүүлэг өгсөн нь ач холбогдолгүй байна. Хариуцагч М.ийн мэдүүлэг дээр үндэслэхэд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрт нь очиж баримт үйлсэн гэж тайлбарчаад одоо болохоор гэрт очиж мөнгө авсан гэж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлдэгч зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлсэн байхыг шаарддаг. Гэтэл нь мөнгийг шилжүүлснийг огт  мэдэхгүй гэж үнэнээ хэлээд байгаа учраас тогтоогдохгүй гэж үзэж байна. Хэрэв тэр баримтыг хэлцэл гэж үзвэл 1 сарын хугацаатай байгуулсан байдаг. Бусад хугацаанд нь хүү тооцогдох ёсгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбартай байгаа гэв.

 

Хариуцагч М. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* овогтой ******* нь овогтой миний ээжийн талын ойрын хамаатан бөгөөд хариуцагч Ганхуягийн “ Эргэлтийн хөрөнгө хэрэгтэй байна хүүтэй ч хамаагуй мөнгө олмоор байна” гэсэн шаардлагын дагуу /тухайн уед хамт амьдарч байсан/ өөрийн ээж Р.Нарангэрэлээс гуйж, Т.******* ахтай холбоо барьж, мөнгө зээлэх тухайгаа хэлүүлж тэй хамт очиж баримт үйлдэж 5000000 /Таван сая/ төгрөгийг бэлнээр авч байсан. Дээрх мөнгийг намайг авсан мэтээр хариуцагч тайлбартаа бичсэн нь үнэнд нийцэхгүй ба “*******” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан. Мөн тус компаний Капитал банкны 2032012093 данснаас 2014 оны 12 дугаар сарьн 11-ний өдөр Т.*******д хүү төлсөн зарлага гарсан байдаг. М. миний бие тус дансанд зарлага хийх эрх байхгүй. Сүүлд тус зээлийг төлөх болоход нь компаний хөрөнгө болох 20000000 /Хорин сая/-аас дээш төгрөгийг ээж болох Н.Оюунцэцэгийн дансанд хийж хэрэглэж байсан хэдий ч намайг дарамт шахалтанд оруулж цалингийн нэмэлт зээл авахуулж 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өөрийн данснаас Т.*******д материалын үнэ утгатай шилжүүлсэн байдаг. Үүний дараа удалгүй бид тусдаа амьдрах болсон. хамт амьдрах хугацаанд миний аав, ээжийн нэр дээр мөн зээл авч компанийхаа үйл ажиллагаанд хэрэглэсэн боловч одоог хүртэл төлөхгүй байгаа юм. Иймд хариуцагч Г. тайлбарыг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус хэргийн шүүх хуралд оролцоход татгалзах зүйлгүй гэжээ.

 

Хариуцагч М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед тэй хамт амьдардаг байсан. Компаний эргэлтийн мөнгө хэрэгтэй байна гэж удаа дараа шаардсаны дагуу ээжтэйгээ холбоо барьж, ээжийн хамаатны ах болох *******аас мөнгө зээлж байсан. Тэр үед хувь хүн над шиг 500,000 / таван зуу мянган/ төгрөгний цалинтай төрийн албан хаагчид ашиг олох зорилгоор 10 хувийн хүүтэй мөнгө зээлэхгүй байх, компаний хөрөнгөнд зарцуулах гэж байгааг ******* гуай мэдсэн учраас ашиг олох зорилгоор 10 хувийн хүүтэй, алданги тооцхоор мөнгө зээлсэн гэж бодож байна. Тухайн үед тэй дандаа хамт явж мөнгийг авсан. Би компанид гүйцэтгэх үүрэгтэй болохоос өөр ямар нэгэн мөнгө захиран зарцуулах эрх байдаггүй байсан. .тэй хамт ******* ахын ажил болох 24 дүгээр цэцэрлэгийн гадаа очиж 5,000,000 / таван сая / төгрөг авсан. Дараа нь ******* ах компаний тамга тэмдэгтэй гэрээ хийх шаардлагатай байна цаашид надад  баримт хэрэгтэй гэсний дагуу гэрээг бид хоёр гэрт нь очиж хийсэн. Надад гарын үсэг зурж тамга дарах, гүйлгээ хийх эрх байдаггүй болохоор гэрээг би үйлдэж, тамгыг дарсан байгаа. Энэ мөнгийг бол компаний үйл ажиллагаанд зарцуулсан нь үнэн гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн мөнгө зээлсэн тухай баримт, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэл, хариуцагч Г. хариу тайлбар, “*******” ХХК-ийн дүрэмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хамтран харуицагч оролцуулах, гэрч асуулгах тухай хүсэлт, хариуцагч М.ийн хариу тайлбар,  мөнгө зээлээр авсан тухай баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, “*******” ХХК-ийн Депозит дансны хуулга, М.ийн Депозит дансны хуулга, М.ийн хүсэлтүүд, Хаан банкны Өмнөговь салбарын 2016 оны 09 дүгээр сарын 27-ы өдрийн 1302 дугаартай албан бичигийн хариу, хавсралт 1 хуудас, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, өмгөөлөгч С.Цацралтуяагийн хүсэлт, гэрч байцаасан тэмдэглэл, “*******” ХХК-ийн төлөөлөгч Г. хүсэлт зэргийг шинжлэн судлаад

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-наас 2500000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.*******ы улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 142950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-наас 54950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгосугай.
  3. Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлээс үндэслэлгүй нэхэмжилсэн 5,000,000 /таван сая/ төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Р.УРАНЧИМЭГ