Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 453

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, шүүгч А.Энхтөр, Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2-р баг, ******* тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД: *******/

 

Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7-р баг, ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* /РД: /

 

4260000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгээд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, хариуцагч Д., гэрч , , , иргэдийн төлөөлөгч Ц.Гантуяа, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах М.Сугирсүрэн нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Д.аас өөрийн өмчлөлийн “Corollo” маркийн улсын дугаартай автомашиныг дээр нь бэлнээр 100000 төгрөг, хаврын гэрээгээр 500000 төгрөг нэмж өгөхөөр харилцан тохиролцож сольж авсан. Д. нь надаас авсан “Corollo” машинаа 2 сар хэрэгцээндээ хэрэглээд орхисон. Би сольж авсан УАЗ-469 машинаа , Д.Наранцэцэг нартай харилцан тохиролцсоны үндсэн дээр “Fit” маркийн улсын дугаартай эвдэрхий машинаар сольж авсан. Баяндалай сумаас 45000 төгрөгийн зардал гаргаж аймгийн төв дээр авч ирж 945000 төгрөгийн засвар үйлчилгээ, сэлбэг, хэрэгсэл тавьж машиныг босгосон. Зассан машиныг жолоодож яваад Д.ад хүч түрэмгийлэн булаалгасан үйлдэлд 2016 оны 02 дугаар сарын 12-ны шөнө согтуугаар ирж гэрийн хаалга хутгалж эвдсэн. Маргааш нь дахин ирж агсам тавьж мөлхөө стенкны шил хагалж, миний бичиг баримт, жолооны үнэмлэх, таксины хаяг, флаш зэргийг үрэгдүүлж надад 4260000 төгрөгийн хохирол учруулсан тул хохирлоо барагдуулахаар нэхэмжилж байна гэжээ. 

 

Нэхэмжлэгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шүүхээр шийдвэрлүүлсэн 4260000 төгрөгний өртэй байсан. Д.тай наймаа хийгээд өрөндөө өгөх гэсэн юм  тэр өрөндөө  УАЗ-469 машиныг чинь зараад, та миний цагаан машиныг ав гэхэд, тэгье гэсэн. би машинаа 3000000 төгрөгөөр үнэлнэ гэсэн. Би цагаан машинаа 2500000 төгрөгт үнэлээд, үлдсэн 500 мянган төгрөгийг хавар өгье гэж аман гэрээ хийсэн.  Миний цагаан машины урд шил нь хагархай байсан тэрнийхээ мөнгийг нэмээд 600 мянга болгоод өгчих тэгвэл наймаа хийе гэсэн. Тэгээд Гандрис худалдааны төвийн үүдэнд хүнээс 100000 төгрөг авч өгсөн. Тэгээд Нандинцэцэг Идэрмөнх хоёртой наймаа хийсэн. Нандинцэцэг манай нөхөр хөдөө нэг Fit машин авсан унаж чадахгүй цасанд суулгаад хөдөө гурав, дөрөв хонолоо. УАЗ-469 машин авъя гэхээр нь чи очоод асаагаад үз гээд Нандинцэцэг бид 3 асааж үзсэн. Тэгээд болох юм байна аваад ир гэж нөхөр нь хэлсэн. Тэгээд бид 2 машиныхаа гэрчилгээг баруун зүүн гараар солилцохыг Нандинцэцэг хараад зогсож байсан. Маргааш нь Fit машиныг Баяндалайгаас авч ирээд үзсэн чинь кроп, моторыг нь газар шүргүүлээд цавуугаар наасан байсан. Энэ чинь ийм болсон байна ш дээ гэж хэлээд маргааш өдөр жаахан яваад зогссон тэр Fit машин нь. Тэгээд машинаа 600000 мянган төгрөгөөр  янзлуулаад 2016 оны 01 сарын 29-нд авсан. Аваад ирсэн чинь хөдөө яваад ирье гэж хэдэн хүмүүс гуйгаад тэгээд Fit-ээ үлдээх гэж байсан чинь Нандинцэцэг би иртэл чинь таксинд яваад хоол унааны мөнгө олж байя гэсэн. Тэгээд үлдээгээд том машинаа унаад яваад ирсэн чинь машиныг чинь намайг зодож байгаад аваад явчихлаа гэсэн. Утсаар яриад очоод уулзсан чинь таксинд явж  байсан юм байна лээ. Таксинд явж байхад нь  дуудлага өгөөд Хан уулын 18-15 тоотод хүрээд ир гээд, ирээд зогсонгуут нь зодож нүдээд байхаар нь машинаа хаяад зугтаасан гэсэн. Тэгээд би машинаа авах гээд очсон чинь Идэрмөнх нар хүрз барьж дайраад байхаар нь цагдаа дуудаад өргөдлөө бичээд өгсөн. бас өргөдлөө бичиж өгсөн байсан. Тэгээд энэ чинь шүүхээр шийдэх юм байна гэсэн. Удаад байхаар нь ахиад өргөдөл бичиж Энхболд даргад өгсөн. Тэгсэн чинь байцаагч нь энэ машины асуудлыг шүүхээр шийдэх юм байна. Идэрмөнх Нандинцэцэг нарын хэргийг энд шийдвэрлэнэ гэсэн. Тэгэхэээр нь хэргийг салгаж болдог юм уу? гэж асуусан чинь өргөдлөө бичээд өг гэсэн. Тэгээд шийдэхгүй явсаар байгаад прокурор дээр ирээд Идэрмөнх Нандинцэцэг бид гурвын таарамжгүй байдлаас болсон гэсэн прокурорын дүгнэлт гарсан. 2016 оны 02 сарын 12-ны шөнө намайг эзгүй байх үеэр манай хаалгыг 2 хутгалсан байсан. Хажуу айлаасаа асуухад шөнө нөгөө 3 чинь ирж хүлээж байж байгаад явсан. Гадаа түжигнээд байхаар нь гараад очсон чинь хаалгыг чинь хутгалаад зогсож байсан гэсэн. нь 02 сарын 13-ны өглөө би эхнэртэйгээ гэрээ буулгачихаад байж байсан чинь хашааны гадаа согтуу ирээд тэгээд стенкны шил хагалаад тэгэхээр нь цагдаа дуудаж өгсөн. Тэгээд чимээгүй алга болчихоор нь цагдаа дээр очсон чинь аль хэдий нь гараад явсан байсан. Түвшинтөр байцаагч над руу нэг ярихдаа хаалгыг чинь төлж өгөв үү? гэж ярихад, хагалсан зүйлүүдийнхээ хэмжээг аваад явлаа гэж би хэлсэн. Тэгээд чимээгүй болчихоор нь Түвшинтөр байцаагч дээр очсон чинь Энх-Амгалан руу шилжсэн гэхээр нь Энх-Амгалан руу очсон чинь аль хэдий нь салсан гэсэн. Тэгэхээр нь яахаа мэдэхгүй болоод  тэгээд шүүхэд өргөдөл гаргасан гэв.

 

Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.******* анх надаас 4700000 төгрөгийн өрөнд орчихлоо хашаа, газар хураагдах гээд байна гээд нэг хүүхэд дагуулж ирээд энэ хүнд өртэй юм. Нөхөр нь нас барчихсан юм. Энэ хүнийг хүргэж өгчихөөд ирье. Машинаа өгчих гэхээр нь би машинаа өгсөн юм.  Нэг хашаанд байдаг болохоор итгээд өгөөд явуулсан. Гэтэл миний машиныг унаад Баяндалай сум орчихоод нөгөө дагуулж ирсэн Нандинцэцэгтээ миний машиныг өгөөд өөрөө нуугдаж үлдээд Нандинцэцэг нь нөхөртөө авч очиж өгсөн юм байна. С.******* буцаж ирэхдээ гэсэн дугаартай Fit машин унаж ирээд энэ миний эгчийн машин байгаа юм. Чиний машин Баяндалай сумын өмнө диск нь эвдрээд суучихсан. Диск аваад авчраад өгье гэсэн. Би машин хурдан авчир гэж хэлсэн. Дискны мөнгө олдохгүй байна. Мөнгө олоод авч ирнэ гэсэн. Машин авч ирэхгүй хэд хоносон. Би машин авч ир гэж олон удаа шаардсан. Тэгсэн  намайг 18-59 гэсэн дугаартай Corollo маркийн эвдэрхий машиныг ав гэсэн. Би бичиг баримтгүй ийм эвдэрхий машин авахгүй гэсэн. дугаартай Fit машиныг хаанаас авсныг нь сурагласан чинь Баяндалай сумын Идэрмөнх гэдэг хүний машин байсан. Би Идэрмөнх гэдэг хүнтэй нь утсаар ярьсан чинь надад манай эхнэр Нандинцэцэг авчирч өгсөн. Би цасанд суудаггүй унаатай болъё гэсэн чинь авчирч өгсөн юм. Энэ машиныг Fit машинаар сольсон гэж хэлсэн. Энэ машины эзэн нь эмнэлэгт хэвтэж байгаа эмнэлгээс гарахаар нь чиргүүлийг нь авчирч өгье гэж хэлсэн байсан. Тэгээд удалгүй Fit машиныг миний нэр дээр шилжүүлж өгсөн. Тэгсэн Нандинцэцэг, ******* нар машины коропыг нь эвдээд хашаандаа тавьчихсан байсан. Гэтэл ******* би энэ Fit машиныг өгөхгүй. 18-59 дугаартай Corollo машиныг надад өгсөн гээд дайраад байсан. Би тэр машиныг нь аваагүй. Идэрмөнхөөс Fit машиныг албан ёсоор авсан. Би нэхэмжлэлд дурдсан шиг хүч хэрэглэж аваагүй. Corollo машин нь хашаандаа эвдэрхий байгаа. Би Corollo машиныг нь аваагүй, унаа ч үгүй. Анх бид тохироогүй тул би мөнгө өгч чадахгүй. С.******* нь 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр агсам тавьж эхнэрээ зодоод эхнэр нь салаад Булган сум руу эцэг эх рүүгээ явсан. Тэгээд үүдээ хутгалаад гар утсаараа зургийг нь аваад намайг хутгалсан гэж гүжирдэж байна. Би тэр айлын хаалга болон эд зүйлийг нь эвдээгүй. Энэ хүн нэхэмжлэлдээ надад 100000 төгрөг бэлнээр өгсөн гэж худлаа ярьж байна. Нүүрс, түлшний мөнгө гэж би авсан юм. Нэхэмжлэлийн шаардлагыг би төлөх ямар ч үндэслэл байхгүй гэжээ.

 

Хариуцагч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.******* би өрөнд орчихлоо гээд хоёр, гурван удаа машин гуйж ирсэн наймаа хийе гэж, тэгэхээр нь би наймаа хийхгүй гэсэн, би энэ УАЗ-469 машиныг унаад ногоогоо  хурааж, өвөл ойр зуур унадаг гэж хэлсэн. Нэг удаа Нандинцэцэгийг дагуулаад ирж машин гуйхаар Нандинцэцэг гэдэг хүнийг Баяндалай руу хүргэж өгчихөөд ирье гээд унаад явсан. Тэрнээс хойш *******тай худалдааны төв дээр таарсан. Тэгээд машин яасан бэ? яагаад авчирч өгөхгүй байгаа юм бэ? гэхэд Баяндалайд таны машин байгаа диск нь эвдрээд суусан би диск авах гээд мөнгө хайгаад явж байна гэсэн. Орой нь ирээд би диск олоод аваад ирнэ гэсэн. *******ыг хөөе гэсэн чинь хэнэгч үгүй давхиад явчихсан тэгээд орой нь ирээд машины диск эвдэрсэн Баяндалайгаас 60 км-т  суусан янзлаад аваад ирнэ гэсэн. Тэгээд ******* за та энэ цагаан машин унаад таксинд яв гэхээр нь би ийм шил нь хагарсан, бичиг баримтгүй машин авахгүй гэсэн. Бичиг баримт байдаг юм уу? гэсэн чинь бичиг баримт өгөө биздээ дөрвөд минь гээд бэлэн гаргасан. Миний дунд хайрцагт байсан  бичиг баримтыг Нандинцэцэг авчихаад энэ бичиг баримт нь юм уу? гэхээр нь тиймээ гэсэн. Тэр шөнө өө тэр хоёр Баяндалай ороод ярьсан хүндээ за би ийм машин аваад ирлээ шүү. Энэ машины эзэн нь эмнэлэгт хэвтэж байгаа гэж хэлээд УАЗ-469 машиныг Fit машинаас өгчихөөд явсан байсан. Fit машиныг унаж явсан хүн нь бичиг баримтыг нь үзэхэд гэдэг хүний нэр дээр байсан гэсэн. Тэгээд би авто тээврийн газар очиж    гэдэг номертой машин хэний нэр дээр байна гээд асуухад Идэрсайхан гэдэг хүний дээр байна гэсэн, тэгээд би Идэрсайханы ах дүүтэй уулзаж дугаарыг аваад утсаар яриад, миний нэртэй машин очив уу гэсэн чинь ирсэн би танд Fit машин өгсөн ш дээ гээд та эмнэлэгээсээ гарсан бол чиргүүлийг чинь авмаар байна гэсэн. Наад машиныг  чинь наймаа хийгээгүй юм. Миний машин байгаа юм, наадахаар чинь ногоо, ус ойр зуурын юм зөөдөг гэсэн чинь, оронд чинь цэнхэр Fit машин өгөөд явуулсан гэхэд нь би Fit гэдэг машин мэдэхгүй ******* гэдэг хүн унаад яваад байна лээ гэсэн. Манай ээж 2016 оны 01 сарын 13 нд өнгөрсөн. Хашаан дотор цагаан өнгийн Corollo машиныг би ажил явдлаар ч унаагүй намайг ав гэж шаардаад байсан би аваагүй. Тэгээд 49 хоногоо дуусгаад гэрээ нүүлгээд явсан. Энэ авгайгаа зодоод 23-ны шөнө  хоорондоо их зодолдож гэр орноо сүйтгэж эвдэлж байсан. Тэгээд орой болохоор гэрээ түгжчихээд цагаан Corollo машинаа унаад гараад явчихдаг байсан. Хаалгаа түгжчихээд олон удаа зодсон. Авгайгаа зодож байх үеэр нь хаалга, сервантаа эвдэлсэн байсан. Тэгээд тэрнийхээ зураг энэ тэр авчихаад тэрийгээ надруу гүжирдээд байгаа болохоос би хутга шөвөг болж гэр орнынх нь зүйлийг эвдэж янз бүр болоогүй гэртээ зул барьчихаад *******ы үүдэн дээр зогсчихоод тэгээд онгорхой хаалгаар нь гараад яваад өгсөн гэв. Өөрийнхөө хийсэн хэргийг гар утсан дээрээ авчихаад цагдаагийн газраар яваад байгаа гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, Өмнөговь айгмийн Прокурорын газрын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 5/35 дугаартай хариу мэдэгдэх хуудас, 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаартай прокурорын тогтоол, С.*******, нарын цагдаагийн байгууллагад өгсөн тайлбар, Д.ын гаргасан зөрчилд ногдуулсан шийтгэвэрийн хуулбар, Д.ын цагдаагийн байгууллагад гэрчээр өгсөн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлтүүд, хариуцагчийн хариу тайлбар, гэрч асуулгах тухай хүсэлт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан гэрч Б.Отормаа, Б.Алтансүх, Д.Батмөнх нарын мэдүүлэг, шүүх хуралдааны явцад өгсөн гэрч , , нарын мэдүүлэг, гар утасны яриа зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.******* хариуцагч Д.аас Fit маркийн автомашины үнэ 3000000 төгрөг, Баяндалай сумаас аймагт машин авчирсан зардал 45000 төгрөг, машинд засвар үйлчилгээ сэлбэг хэрэгсэл тавьсан зардал 945000 төгрөг, гэрийн хаалга 210000 төгрөг, стенкны шил 60000 төгрөг нийт 4260000 төгрөг, машины бичиг баримт, жолооны үнэмлэх, таксины хаяг /симпор/, флаш гаргуулахыг шаарджээ.  

Хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

1.Fit маркийн автомашины үнэ 3000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт “эд хөрөнгө шилжүүлсэнээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлсэнээр... гэрээ байгуулсанд тооцно” гэжээ.

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд “арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ” гэжээ.

 Иргэний хуулийн 43 дугаар зүйлд “амаар хийх хэлцлийг хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон... тохиолдолд хийсэн гэж үзнэ” гэжээ.

С.******* нь Д.тай арилжааны гэрээ амаар байгуулж өөрийн өмчлөлийн Corolla маркийн автомашиныг түүний өмчлөлийн гэх УАЗ-469 маркийн автомашинтай солилцож төлбөрийн зөрүүд Д.ад 100000 төгрөг өгсөн,  хаврын гэрээгээр 500000 төгрөг өгөхөөр тохиролцсон гэсэн тайлбарыг гаргадаг.

С.******* нь Д.тай арилжааны гэрээ амаар байгуулсан гэх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч Д.ын “Би *******тай автомашин солилцох наймааг ерөөсөө хийгээгүй. Харин ******* надаас УАЗ-469 машинаа өгөөч ээ хөдөө явчихаад ирэх гэсэн юм гэж гуйгаад аваад явсан. Тэгээд чиний машин диск нь эвдрээд хөдөө суучихлаа диск аваад засаж тавиад авчраад өгье гэсэн. Би машин авчирч өг гэж олон удаа шаардсан боловч дискны мөнгө олдохгүй байна удахгүй авчраад өгнө гэсээр хэд нэлээд хэд хоносон. Тэгсэн чинь Ёндон ах миний 18-59 гэсэн Corollo маркийн автомашиныг ав гэсэн би машины бичиг баримтгүй эвдэрхий машин авахгүй...” гэсэн тайлбар, гэрч ийн “Д.ад Fit маркийн авто машины өмчлөх эрхийг шилжүүлэх гээд байна, энэ Fit маркийн автомашиныг С.*******д шилжүүлэх үү гэж Нандинцэцэг над руу утсаар ярьсан. Ер нь бол манай машин, манай дүүгийн нэр дээр байдаг. Миний нэр дээр байдаггүй юм. Би дүүгээсээ худалдаж авсан байсан. Тэгээд би цэнхэр машинаа УАЗ-469 машинаар солье гэж Нандинцэцэгрүү ярьсан. Нандинцэцэг Баяндалай суман дээр ирээд машиныг солиод аваад явсан. Тэр УАЗ-469  машин нь ын машин. Тэр хүн нь эмнэлэгт хэвтсэн байгаа намайг солиод ир гээд явуулсан гэж Нандинцэцэг надад хэлсэн. Тэгээд би өглөө нь гэрлүү гээ явсан. Би УАЗ-469 машиныг Д.ын машин гэж ойлгосон. Анх би тай наймаа хийсэн.  бид хоёрын дундуур яваад зуучлал хийгээд байсан. Одоо тэр УАЗ-469 машин надад байгаа” гэсэн мэдүүлэг, гэрч ы “Д. утсаар яриад энэ машиныг би авсан юм. Машины бичиг баримтыг шилжүүлээд өгөөч гэхээр нь би түүнийг авсан юм байна гэж бодоод шилжүүлээд өгсөн. Д. Fit машиныг унаад явж байсан. Тэгэхэд би аймаг дээр ирсэн байсан. Энэ хүнийг машиныг авсан юм байна гэж ойлгоод бичиг баримтыг нь нэр дээр нь шилжүүлж өгсөн” гэсэн мэдүүлгүүдээр няцаагдаж байх бөгөөд талууд гэрээний гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохиролцсон гэдэг нь нотлогдохгүй байх тул С.*******, Д. нарын хооронд арилжааны гэрээ амаар байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. 

С.******* нь УАЗ-469 маркийн автомашиныг тэй Fit маркийн автомашинаар сольж түүний өмчлөгч болсон гэх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд гэрч ийн “...Би УАЗ-469 машиныг Д.ын машин гэж ойлгосон.  Д.ад Fit маркийн авто машины өмчлөх эрхийг шилжүүлэх гээд байна, энэ Fit маркийн автомашиныг С.*******д шилжүүлэх үү гэж Нандинцэцэг над руу утсаар ярьсан. Анх би тай наймаа хийсэн.  бид хоёрын дундуур яваад зуучлал хийгээд байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч ы “...Д. утсаар яриад энэ машиныг би авсан юм. Машины бичиг баримтыг шилжүүлээд өгөөч гэхээр нь би түүнийг авсан юм байна гэж бодоод шилжүүлээд өгсөн. Д. Fit машиныг унаад явж байсан. Тэгэхэд би аймаг дээр ирсэн байсан. Энэ хүнийг машиныг авсан юм байна гэж ойлгоод бичиг баримтыг нь нэр дээр нь шилжүүлж өгсөн...” гэсэн мэдүүлгүүд, хариуцагч Д.ын “...С.******* би өрөнд орчихлоо гээд хоёр, гурван удаа машин гуйж ирсэн наймаа хийе гэж, тэгэхээр нь би наймаа хийхгүй гэсэн, би энэ УАЗ-469 машиныг унаад ногоогоо  хурааж, өвөл ойр зуур унадаг гэж хэлсэн. Нэг удаа Нандинцэцэгийг дагуулаад ирж машин гуйхаар Нандинцэцэг гэдэг хүнийг Баяндалай руу хүргэж өгчихөөд ирье гээд унаад явсан....” гэсэн мэдүүлгээр няцаагдаж байх тул С.*******ыг Fit маркийн автомашиныг тэй арилжааны гэрээний дагуу солилцож өмчлөлдөө шилжүүлж авсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд С.******* нь Fit маркийн автомашин буюу үнэ 3000000 төгрөгийг Д.аас шаардах эрхгүй байна.

 

2.Fit маркийн автомашиныг Баяндалай сумаас авчирсаны зардал 45000 төгрөг, машины засвар үйлчилгээ сэлбэг хэрэгслийн үнэ 945000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

С.******* нь Fit маркийн автомашиныг Баяндалай сумаас авчирсаны зардал 45000 төгрөг нэхэмжилдэг бөгөөд энэ талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байх тул хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байна. Харин машины засвар үйлчилгээ сэлбэг хэрэгсэлд 500000 төгрөг зарцуулсан болох нь гэрч Б.Алтансүхийн “...2016 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр ******* нь засварын газраар Fit маркийн автомашины эвдэрсэн кропыг нь янзлуулсан. Кропыг нь задлаж үзэхэд дотор нь байдаг гинж нь тасарсан байсан. Тэгээд кропных нь таван булыг сольж өгсөн ажлын хөлстэйгээ нийлээд 945000 төгрөг болсоноос *******аас 500000 төгрөг авсан гэсэн мэдүүлгээр нотлогдож байх тул 500000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

 

3. Гэрийн хаалга 210000 төгрөг, стенкны шил 60000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Д. нь 2016 оны 2 дугаар сарын 13-ны өдөр С.*******ы гэрт очиж хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж улмаар гэрийн хаалга эвдэж, стенкний шилийг хагалж эд хөрөнгөнд нь хохирол учруулсан болох нь  нэхэмжлэгч С.*******ы “...2016 оны 02 сарын 12-ны шөнө намайг эзгүй байх үеэр манай хаалгыг 2 хутгалсан байсан. Хажуу айлаасаа асуухад шөнө нөгөө 3 чинь ирж хүлээж байж байгаад явсан. Гадаа түжигнээд байхаар нь гараад очсон чинь хаалгыг чинь хутгалаад зогсож байсан гэсэн. нь 02 сарын 13-ний өглөө би эхнэртэйгээ гэрээ   буулгачихаад байж байсан чинь хашааны гадаа согтуу ирээд тэгээд стенкны шил хагалаад тэгэхээр нь цагдаа дуудаж өгсөн. Тэгээд чимээгүй алга болчихоор нь цагдаа дээр очсон чинь аль хэдий нь гараад явсан байсан. Түвшинтөр байцаагч над руу нэг ярихдаа хаалгыг чинь төлж өгөв үү? гэж ярихад, хагалсан зүйлүүдийнхээ хэмжээг аваад явлаа гэж би хэлсэн...” гэсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн прокурорын газрын 12 дугаартай тогтоол зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог.

Иймд дээрх гэм хорын хохирлыг Д.аас гаргуулах нь зүйтэй байна.

Харин С.******* нь стенкны шилээ 60000 төгрөг, хаалгыг 210000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд дээрх эд хөрөнгүүдийн үнийн талаар шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй, хэргийн нөхцөл байдал, зах зээлийн бодит үнэлгээ, эд зүйлийн эвдрэл гэмтлийн байдлыг харгалзан шүүх стенкны шилийг 60000 төгрөгөөр, хаалганы үнийг 200000 төгрөгөөр тооцож гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Иймд гэм хорын хохиролд Д.аас хаалга, стенкны шилний үнэ нийт 260000 төгрөгийг  гаргуулж олгохоор шийдвэрлэв.  

 

4.Флаш, машины бичиг баримт, жолооны үнэмлэх, таксины хаяг /симпор/ гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:  

Шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд хариуцагч Д. С.*******ы гэх флашийг С.*******д хүлээлгэж өгсөн, таксины хаяг /симпор/-ыг 15000 төгрөгөөр төлүүлэхээр харилцан зөвшөөрч байх тул Д.аас 15000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

С.******* нь машины бичиг баримт, жолооны үнэмлэх шаарддаг. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагч Д. “...Тэр бичиг баримт нь Батмөнхийн Билгүүн гэдэг хүнд одоо болтол байгаа тэгэхэд ******* болохоор надад өгсөн гэж дайраад байгаа...” гэж мэдүүлдэг. Нэхэмжлэгч С.******* “...02 дугаар сарын 13-ны шөнө Д. эрүүлжүүлэх байранд ороход цагдаа нар түүний хувцаснаас нь миний жолооны үнэмлэх гарч ирснийг надад өгсөн...” гэж мэдүүлдэг. Иймд машины бичиг баримтыг Д.ад өгсөн гэдгээ нотлоогүй, хариуцагчийн тайлбарыг няцааж чадахгүй байна. С.******* нь жолооны үнэмлэхийг өөрөө хүлээн авсан талаар мэдүүлдэг тул хариуцагч Д.аас дээрх эд зүйлийг гаргуулах боломжгүй байна.  

С.*******ы нэхэмжлэлээс үндэслэлгүй нэхэмжилсэн 3485000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг, флаш, машины бичиг баримт, жолооны үнэмлэх гаргуулах шаардлагын хамт хэрэгсэхгүй болгож, Д.аас 775000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт гэрч Б.Отормаа, Д.Батмөнх, нарын мэдүүлгүүд хуульд заасан арга журмын дагуу авагдсан хэдий ч гэрч Б.Отормаа нь нэхэмжлэгч С.*******ы эхнэр, гэрч Д.Батмөнх нь хариуцагч Д.ын дүү, нэхэмжлэгч С.*******ы хадам аав байх бөгөөд эдгээр гэрчүүд нь нэхэмжлэгч хариуцагч нартай ах дүү төрөл садангийн холбоотой, гэрч нь нэхэмжлэгч С.*******тай ашиг сонирхолын зөрчилтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар шүүх тэдний мэдүүлэгт эргэлзээ төрж байх тул шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч С.******* нь гар утсан дээрхи яриаг сонсгож өөрийн гэрийн хаалганы хохирлыг Д. урьд нь төлж өгнө гэдгийг нотолж байх боловч тухайн гар утас нь С.*******ы утас мөн эсэх, утсаар ярилцсан яриа нь С.******* Д. нарын хооронд болсон яриа мөн эсэх нь хэрэгт авагдсан бусад нотолгооны хэрэгслээр нотлогдохгүй байх тул шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэг, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.аас 775000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай.

 

2.Нэхэмжлэгч С.*******ы нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүй нэхэмжилсэн 3485000 төгрөг, флаш, машины бичиг баримт, жолооны үнэмлэхийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83110 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Д.аас 23150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Р.УРАНЧИМЭГ

 

                                 ШҮҮГЧИД                                        А.ЭНХТӨР

 

                                                                                          Л.УГТАХБАЯР